Сайн байна уу Шударга Ёсыг Бадраах Сангийн эрхэм гишүүд, дэмжигчид ээ?
Та бүхний маань туслалцаа дэмжлэгтэйгээр зохион байгуулж ирсэн Шударга Ёс, Сайн Санааны Үйлс бүхэн маань амжилттай хэрэгжиж, сангийн маань үйл ажиллагаа тогтвортой, жил ирэх бүр өргөжин тэлсээр байгааг дуулгахад таатай байна.
2013-2014 оны хичээлийн жил эхэлсэнтэй холбогдуулан сангийн үйл ажиллагааны хамгийн чухал хэсэг болох оюутны сургалтын тэтгэлэгт хөтөлбөрөө уламжлал болгон байгуулах ажлын хүрээнд өнгөрсөн хичээлийн жилд сангийнхаа хийж бүтээсэн ажлыг тайлагнах, тэтгэлэгт хөтөлбөрийн үр дүн, оюутнуудынхаа амжилтын талаар сонсож, энэ хичээлийн жилд сангийнхаа хэрэгжүүлэхээр төлөвлөж буй үйл ажиллагаа, хөтөлбөрийн талаар танилцуулах, тэтгэлэгт хөтөлбөрт хандив өргөх хүндэтгэлийн оройн зоог-г зохион байгуулж байна.
Хүндэтгэлийн оройн зоог 2013 оны 10-р сарын 10 өдөр 19.00 (Хаана: Дараагийн имэйлээр мэдэгдэнэ) цагаас болох тул Сангийн эрхэм гишүүн таныг хүрэлцэн ирэхийг урьж байна.
Хөтөлбөрийн хувьд:
19.00 - Сангийн гишүүдийг хүлээн авах үйл ажиллагаа
19.10 - Хүндэтгэлийн оройн зоог
19.40 - Сангийн үйл ажиллагааны тайлан, цаашдын төлөвлөгөөний танилцуулга
20.00 - Сангийн тэтгэлэгт оюутнуудын товч танилцуулга, амжилтын тайлан
20.15 - Хүрэлцэн ирсэн сангийн гишүүд, зочдын танилцуулга
20.30 - Surprise
20.40 - Хаалтын үйл ажиллагаа
Сайн үйлс дэлгэрч, Шударга Ёс үргэлжид Бадрах болтугай.
Хүндэтгэсэн,
Шударга Ёсыг Бадраах Сангийн гишүүд
Холбоо барих:
--
__________________
ENKHTUR Ganbat (Enkhturg)
Just Do It, Just In Time...
"You create your own universe as you go along, Winston
Churchil"