Online surgaltyn aguulga xogjuulelt surgaltand urij bna

5 views
Skip to first unread message

Tsetseg

unread,
Jan 10, 2013, 10:46:11 PM1/10/13
to mek-a...@googlegroups.com

Сайн байцгаана уу,

 

1-р сарын 14-ний Даваа гаригаас эхлэн 2-р сарын 8-ныг дуустал үргэлжлэх “Онлайн сургалтын агуулга хөгжүүлэлт” 40 цагийн хосолсон сургалтанд (20 цаг онлайн, 20 цаг танхимд) суралцах сонирхолтой хүмүүс http://www.mongolcampus.org/mod/resource/view.php?id=75 холбоосоор орж даруй бүртгүүлэх буюу 319367, 99030648 утсаар ярина уу.

 

Энэхүү курс нь суралцагчдад цахим сургалтын агуулгын хэлбэрүүдийг танилцуулж, хялбар ойлгомжтой агуулга бэлтгэх арга зам, ашиглагдах програм хангамжийн талаар мэдлэг олгож, агуулга бэлтгэх дадлага ур чадвар олгох зорилготой юм. Курст суралцсанаар та санамсаргүйгээр агуулга хөгжүүлэх биш, харин тодорхой мэдлэгт суурилан, системтэйгээр төлөвлөлт хөгжүүлэлт хийх мэдлэг, ур чадварыг олж авна.

 

Курст суралцсанаар суралцагч:

-       Цахим сургалтын агуулгын түгээмэл хэлбэрүүдийг нэрлэж, тэдгээрийн давуу ба сул талыг үнэлж чаддаг болно. Төлөвлөж буй сургалтын агуулгынхаа аль хэсгийг онлайнаар, аль хэсгийг офлайнаар өгвөл зохихыг шийдэж сурна.

-       Сургалтын материалыг цуглуулах, сонгох, зохион байгуулах, засварлах төрөл бүрийн аргуудыг нэрлэж чаддаг болно. Ганцаарчлан болон хамтран суралцах арга хэлбэрүүдийг мэдэж, тэдгээрээс зөв сонголт хийн өөрийн хичээлд ашиглаж сурна.

-       Өөрийгөө шалгах тестийн хэлбэрүүд, сургалтын явцыг шалгах төрөл бүрийн аргуудтай танилцана. Өөрийгөө шалгах зөв оновчтой тестүүдийг боловсруулж, сургалтын явцыг хянаж чаддаг болно.

Цахим сургалтын агуулга хөгжүүлэх зориулалттай нээлттэй эх үүсвэр бүхий үнэгүй програмууд ашиглан цахим сургалтын агуулга бэлтгэж сурна.

 

Төлбөр 250 000 төгрөг

 

Сургалтын дэлгэрэнгүй танилцуулгыг http://www.mongolcampus.org/file.php/1/CD-course_Brochure2012.pdf эндээс үзэхийг хүсье.

 

Цахим Мэдлэг

 

=======================================================

Tsetseg-Ulzii Yadamsuren

Mongolian e-Knowledge NGO

 

Suite # 305, National Information Technology Park Bldg, Baga Toiruu 49, Ulaanbaatar

Tel/Fax: (+976-11) 319367, Mobile: (+976) 9909-1156

Email: tse...@mongolcampus.org

Web: http://www.mongolcampus.org/eng

Reply all
Reply to author
Forward
0 new messages