Ээлжит семинарын зар

48 views
Skip to first unread message

Navchaa Tserendorj

unread,
Dec 6, 2012, 12:25:41 AM12/6/12
to


"Сургалтанд Мэдээлэл Харилцааны Технологийг нэвтрүүлэх нь"

Математикийн дидактик, Геометрийн тэнхимийн семинарын зар

1-Р ИЛТГЭЛ 16.00-17.00:

Сэдэв:      "Сургуулийн өмнөх насны хүүхдэд Англи хэлийг заах аргад
                  зориулсан дэвшилтэт технологи
Илтгэгч:  докторант С.Батбаяр
                  МУИС, МКС, Мэдээллийн системийн тэнхимийн багш
Хураангуй:
Дэвшилтэт технологи нь бидний өдөр тутмын амьдрал ахуйд нэвтэрснээр орчин үеийн хүүхэд, багачууд хичээл заах аргаа өөрчлөхийг багш нараас шаардах болсон. Иймээс ихэнх их, дээд, дунд сургуулиуд дэвшилтэт технологийг хичээл заах аргадаа ашиглах нь энгийн үзэгдэл болжээ. Сургуулийн өмнөх насны хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт тохируулан боловсруулагдсан англи хэлийг заах олон төрлийн аргууд байдаг билээ. Эдгээр аргуудыг хооронд нь харьцуулж, аль арга нь илүү үр дүнтэй болохыг тогтооход энэхүү судалгааны зорилго нь оршино.

2-Р ИЛТГЭЛ 17.00-18.00:

Сэдэв:      "Бага дунд боловсролын хөтөлбөрийн шинэчлэлтэй холбоотой
                  хийгдэж буй үйл ажиллагаа, цаашдын төлөвлөгөө"
Илтгэгч:  профессор А.Амарзаяа
                  МУИС, МКС, Математикийн дидактик, геометрийн тэнхимийн багш
Хураангуй:
Энэхүү илтгэлд Бага дунд боловсролын шинэчлэлийн ажлын хүрээнд хийсэн ажил, түүний үр дүн, цаашид хийх ажлын талаар танилцуулна.Мөн шинэчлэлийн хүрээнд хийж буй ажлуудтай холбогдох боловсролын онолын талаар авч үзэх болно. 

ДАРААГИЙН СЕМИНАР 2012.12.21:
  • проф. Б.Нэргүй, "Мэдээллийн технологийг хүний нөөцийн сургалтанд хэрэглэх нь", ШУА-ийн Информатикийн хүрээлэнгийн эрдэмтэн н.б.д.

  • Б.Бурмаа "Боловсролын нээлттэй нөөц: Google боловсролын багцыг сургалтын хөтөлбөрт ашиглах нь", DREAM IT төслийн зохицуулагч, Удирдах зөвлөлийн гишүүн
ӨМНӨХ СЕМИНАРЫН МАТЕРИАЛ:
  • Семинарын талаар болон хуваарьтай танилцах бол энд дарна уу.
  • Өмнөх семинаруудын материалыг үзэх бол энд дарна уу.
Хаяг: МУИС, Математик Компьютерийн Сургууль, Хичээлийн III баЙр, 217 тоот танхим
Утас: 77307730 /3104/, 99768070
Email: hava...@yahoo.com, nav...@num.edu.mn
           Ц.Навчаа
Семинарыг сонирхож оролцох хүсэлтэй хүн хариу илгээнэ үү.





Navchaa Tserendorj

unread,
Dec 19, 2012, 10:27:34 PM12/19/12
to

"Сургалтанд Мэдээлэл Харилцааны Технологийг нэвтрүүлэх нь"

Математикийн дидактик, Геометрийн тэнхимийн семинарын зар

2012 оны 12 сарын 21
1-Р ИЛТГЭЛ 16.00-17.00:

Сэдэв:      "Боловсролын нээлттэй нөөц: Google боловсролын багцыг 
                   сургалтын хөтөлбөрт ашиглах нь” 
Илтгэгч: Б.Бурмаа
                  DREAM IT төслийн зохицуулагч, Удирдах зөвлөлийн гишүүн
Хураангуй:
Боловсролын нээлттэй нөөц (OER) болон Creative commons концевтийг танилцуулна. ONE Mongolia төслийн хүрээнд Google корпорацийн дэмжлэгтэйгээр Боловсролын нээлттэй нөөц (OER) дэмжих зорилгоор Монголын БҮХ их, дээд сургуулийн 170 мянган оюутан, багш НЭГ БҮРИЙГ орчин цагийн боловсролын  стандарт, шаардлагад бүрэн нийцсэн <нэр>@<сургуулийн нэр>.edu.mn хаягтай имэйл, видео холболт, хувийн вики, блог сайт, нийгмийн сүлжээ болон бусад олон функц бүхий  Google Education онлайн багц хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үйл ажиллагааны талаар илтгэнэ.

2-Р ИЛТГЭЛ 17.00-18.00:

Сэдэв:      "Математикийн динамик ГеоГебра програм"
Илтгэгч:  профессор А.Амарзаяа, Ц.Навчаа
                   МУИС, МКС, Математикийн дидактик, геометрийн тэнхимийн багш 
Хураангуй:
Олон Улсын ГеоГебра Хүрээлэн (ОУГХ) математикийн нээлттэй динамик ГеоГебра програм хангамжийг санал болгон дэлхий дахины боловсролын технологи, шинжлэх ухаан, математикийг сайжруулахад бүх багш, сурагчдад материалуудыг хөгжүүлэлтээр дэмжих, сургалтанд мэргэшүүлэх зэрэг боломжийг олгодог. Энэхүү илтгэлээр Монголын ГеоГебра Хүрээлэн болон програмын тухай танилцуулж, зарим боломжуудыг жишээгээр тайлбарлан үзүүлнэ. 

ӨМНӨХ СЕМИНАРЫН МАТЕРИАЛ:
  • Семинарын талаар болон хуваарьтай танилцах бол энд дарна уу.
  • Өмнөх семинаруудын материалыг үзэх бол энд дарна уу.
Энэ семинарт илтгэх байсан 
"Мэдээллийн технологийг хүний нөөцийн сургалтанд хэрэглэх нь", 
проф. Б.Нэргүй, ШУА-ийн Информатикийн хүрээлэнгийн эрдэмтэн н.б.д.
цаг үеийн ажил давхацсан тул дараагийн улиралд болж хойшлогдсонд хүлцэл өчье.

Хаяг: МУИС, Математик Компьютерийн Сургууль, Хичээлийн III баЙр, 217 тоот танхим
Утас: 77307730 /3104/, 99768070
Email: hava...@yahoo.com, nav...@num.edu.mn
           Ц.Навчаа

Navchaa Tserendorj

unread,
Mar 12, 2013, 10:46:53 PM3/12/13
to

"Сургалтанд Мэдээлэл Харилцааны Технологийг нэвтрүүлэх нь"

Математикийн дидактик, Геометрийн тэнхимийн семинарын зар

2013 оны 3-р сарын 15
1-Р ИЛТГЭЛ 16.00-17.00:

Сэдэв:      "Цахим сурах бичгийг газарзүйн хичээлд хэрэглэж буй байдал” 
Илтгэгч:   доктор Г.Юмчмаа 
                 МУИС-ийн, ГГС-ийн Газарзүйн тэнхимийн багш
Хураангуй:
Энэхүү илтгэлээр цахим сурах бичгийн онцлог, давуу тал, орчин үеийн сургалтанд хэрэглэх боломж болон ЕБС-ийн 8-р ангид Монголын байгалийн газарзүйн хичээлээр хийсэн цахим сурах бичгийг сургалтанд ашигласан туршлага, алдаа оноогоо танилцуулна.

2-Р ИЛТГЭЛ 17.00-18.00:

Сэдэв:        "Нээлттэй эхийн системийг ашиглах чадварын стандарт" 
Илтгэгч:    П.Зохихсүрэн, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, 
Цахим сургалтын албаны дарга
Хураангуй:
Өнгөрсөн жил манай семинар дээр хэлэлцүүлэгдэж байсан Олон улсын мэдээллийн технологийн мэдлэг, чадварын суурь open ICDL стандарт дээр тулгуурлан боловсруулсан Нээлттэй эхийн системийг ашиглах чадварын стандарт [MNS 6355: 2012] Монгол Улсад Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2012.12.20–ны өдрийн 37 тоот тогтоолоор батлагдсан билээ.
Энэхүү стандартын талаар болон “Нээлттэй эхийн програм хангамжийг нэвтрүүлэх, хөгжүүлэх боломж” сэдэвт хэлэлцүүлгээс гарсан зөвлөмж, цаашид нээлттэй эхийн системийн талаар төр засгаас барьж буй бодлогын талаар танилцуулах болно. 

ДАРААГИЙН СЕМИНАР 2013.03.29:

Д.Оюунгэрэл, "Мобайл сургалтын судалгаа"ШУТИС, КТМС-ийн багш

Ж.Үйтүмэн "Sisi мэдээллийн системийн танилцуулга, хөгжүүлэлт",
МУИС, МТС-ийн Сургалтын албаны эрхлэгч

ӨМНӨХ СЕМИНАРЫН МАТЕРИАЛ:
  • Семинарын талаар болон хуваарьтай танилцах бол энд дарна уу.
  • Өмнөх семинаруудын материалыг үзэх бол энд дарна уу.
Хаяг: МУИС, Математик Компьютерийн Сургууль, Хичээлийн III баЙр, 217 тоот танхим
Утас: 77307730 /3104/, 99768070
Email: hava...@yahoo.com, nav...@num.edu.mn
           Ц.Навчаа

Bat-Uchral Ganzorigt

unread,
Mar 13, 2013, 10:58:31 PM3/13/13
to mek-a...@googlegroups.com
Сайн байна уу.

3-р сарын 29-ний "Мобайл сургалтын судалгаа" сэдэвт семинарт оролцож,
сонсох хүсэлтэй байна.


Хүндэтгэсэн

МУИС-ийн ГХСС-ийн Франц-роман судлалын тэнхимийн багш Г. Бат-Учрал





--
BATUCHRAL Ganzorigt,
Professore dell'Italiano della Facolta` di lingue e culture straniere presso
l'Universita` Nazionale della Mongolia.
Tel: +976-99016220

Navchaa Tserendorj

unread,
Mar 26, 2013, 11:28:20 PM3/26/13
to

"Сургалтанд Мэдээлэл Харилцааны Технологийг нэвтрүүлэх нь"

Математикийн дидактик, Геометрийн тэнхимийн семинарын зар

2013 оны 3-р сарын 29
1-Р ИЛТГЭЛ 16.00-17.00:

Сэдэв:      "Мобайл сургалтын судалгаа” 
Илтгэгч:  Д.Оюунгэрэл 
 ШУТИС, КтМС-ийн Менежментийн профессорын багийн багш
Хураангуй:
Энэхүү судалгааны ажлаараа их, дээд сургуулийн оюутнуудын мобайл сургалтын хэрэгцээ, түүнд хандах хандлага болон мобайл сургалтыг хэрхэн хүлээн авч буй байдлыг судлахыг зорьсон. Судалгаанд нийт 800 оюутан хамрагдсан бөгөөд судалгааг үнэн зөв бөглөсөн 702 оюутны өгөгдлийг ашиглан гаргасан судалгааны үр дүнг танилцуулна. 
Мөн онлайн сургалтын Moodle системийн мобайл хувилбарыг нэг хичээл дээр туршиж үзсэн туршлагаасаа танилцуулна.
 
2-Р ИЛТГЭЛ 17.00-18.00:

Сэдэв:        "МУИС-ийн сургалтын мэдээллийн Сиси систем
Илтгэгч:    Ж.Үйтүмэн,  
МУИС, МТС-ийн сургалтын албаны эрхлэгч
Хураангуй:
Энэхүү илтгэлээр МУИС -ийн мэдээллийн системийг хөгжүүлэх зорилго, шийдвэрлэхээр зорьсон асуудлууд, хэрэгжүүлэхэд тулгарсан бэрхшээлүүд, шийдвэрлэсэн арга замууд, сургалтанд ашигласнаар буй болсон нөхцөл, цаашид хөгжүүлэх чиг хандлагын талаар танилцуулна.

ӨМНӨХ СЕМИНАРЫН МАТЕРИАЛ:
  • Семинарын талаар болон хуваарьтай танилцах бол энд дарна уу.
  • Өмнөх семинаруудын материалыг үзэх бол энд дарна уу.
Хаяг: МУИС, Математик Компьютерийн Сургууль, Хичээлийн III баЙр, 217 тоот танхим
Утас: 77307730 /3104/, 99768070
Email: nav...@num.edu.mn, nav...@smcs.num.edu.mnhava...@yahoo.com
           Ц.Навчаа

Navchaa Tserendorj

unread,
Apr 24, 2013, 3:31:57 AM4/24/13
to

"Сургалтанд Мэдээлэл Харилцааны Технологийг нэвтрүүлэх нь"

Математикийн дидактик, Геометрийн тэнхимийн семинарын зар

2013 оны 4-р сарын 26
1-Р ИЛТГЭЛ 16.00-17.00:

Сэдэв:      "ШуТИМ боловсрол ба Робот техникийг сургалтанд ашиглах нь” 
Илтгэгч: С.Батбаяр, Д.Алтанзавъяа
                   МУИС, МКС, Мэдээллийн системийн тэнхимийн багш,
                   ПХ-3 ангийн оюутан
Хураангуй:
ШУТИМ бололвсролын нэг салбар болох робот техникийг сургалтанд ашигласнаар их дээд сургуулийн програм хангамж, техник хамгамжийн хичээл болон дунд сургуулийн математик, мэдээлэл зүй, физик, биологи гэх мэт хичээлийн хөтөлбөрт орсон зарим нэг сэдвүүдийг робот техниктэй уялдуулан холбох байдлаар хичээлийг сонирхолтойгоор оюутан сурагчдад заах арга үр дүнтэй байна. Мөн хичээлийг танхимын, он-лайн, виртуал орчинд хослуулан зааснаар оюутнуудын сурах идэвх, сонирхол буурахгүй юм.
 
2-Р ИЛТГЭЛ 17.00-18.00:

Сэдэв:       "Сургалтын агуулга хөгжүүлэх SUR системийн боломж"
Илтгэгч:    доктор Х.Тамир
                 ШУТИС, БИАС-ийн тэргүүлэх проф.,
                      Цахим сургалт үндэсний төвийн захирал 
Хураангуй:
Энэ илтгэлээр "Сур" агуулга хөгжүүлэх нээлттэй системийн зарим, бүтэц, онцлог шинж, лицензийн статус, ашиглах турших ажлын явц, хэрэглэх боломжийн талаар танилцуулах болно.

ДАРААГИЙН СЕМИНАРЫН ХУВААРЬ:

2013.05.10-нд: 
проф. Б.Нэргүй, "Мэдээллийн технологийг хүний нөөцийн сургалтанд хэрэглэх нь", ШУА, Информатикийн хүрээлэнгийн э.н.б.д. 
С.Гарамханд "Мэргэжлийн боловсролын сургалтанд МХТ-ийг хэрэглэх боломж, үйл ажиллагаа, Мэдээлэл арга зүйн Үндэсний төвийн сургалтын менежер

ӨМНӨХ СЕМИНАРЫН МАТЕРИАЛ:
  • Семинарын талаар болон хуваарьтай танилцах бол энд дарна уу.
  • Өмнөх семинаруудын материалыг үзэх бол энд дарна уу.
Хаяг: МУИС, Математик Компьютерийн Сургууль, Хичээлийн III баЙр, 217 тоот танхим
Утас: 75754400 /3104/, 99768070
Email: hava...@yahoo.com, nav...@num.edu.mn          
Ц.Навчаа

Navchaa Tserendorj

unread,
May 7, 2013, 10:58:39 PM5/7/13
to

"Сургалтанд Мэдээлэл Харилцааны Технологийг нэвтрүүлэх нь"

Математикийн дидактик, Геометрийн тэнхимийн семинарын зар

2013 оны 5-р сарын 10
1-Р ИЛТГЭЛ 16.00-16.40:

Сэдэв: "Мэдээллийн технологийг хүний нөөцийн сургалтанд 
хэрэглэх нь” 
Илтгэгч: проф. Б.Нэргүй
ШУА-ийн Информатикийн хүрээлэнгийн эрдэмтэн н.б.д.
Товч агуулга:
Хүний нөөцийн удирдлага болон мэдээллийн технологийн харилцан уялдаа холбооны талаар танилцуулж үйлдвэр аж ахуйн байгууллагууд ажилтнуудынхаа чадавхийг дээшлүүлэхдээ мэдээллийн технологийн ололтыг хэрхэн ашиглах талаар ярилцана. 

2-Р ИЛТГЭЛ 16.40-17.20:

Сэдэв:    "МБС-ын байгууллагуудад цахим нөөцийг хамтран ашиглах
боломж, үйл ажиллагаа
Илтгэгч:  С.Гарамханд 
Мэдээлэл арга зүйн Үндэсний төвийн сургалтын менежер 
Хураангуй:
Нэг талаас Монголын засгийн газар болон түүний шугамаар хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдээс мэргэжлийн боловсрол, сургалт /МБС/-ыг дэмжсэн олон талт үйл ажиллагааг хэрэгжүүлсний үр дүнд, нөгөө талаас МБС-ын байгууллагуудын үйл ажиллагааны хүрээнд олон төрлийн сургалтын материал, хөтөлбөрүүд боловсруулагдан гарч байна. Гэсэн хэдий ч МБС-ын байгууллага нь хоорондоо харилцан уялдаагүй, мэдээллийн солилцоо муугаас зарим материалын боловсруулалт давхцах, МБС-ын байгууллагуудад жигд биш түгээгдэх дутагдалууд гарч байна. Мэдээлэл арга зүйн Үндэсний төв нь Монголын мянганы сорилтын сангийн Мэргэжлийн боловсрол сургалтын төслийн хүрээнд байгуулагдсан бөгөөд МБС-ын байгууллагуудыг чадамжид суурилсан сургалтын үндэсний тогтолцооны мэдээлэл, арга зүйн удирдлагыг хэрэгжүүлэгч байгууллага байх үндсэн зорилготой. МАЗҮТ-ийн үйл ажиллагааны хүрээнд салбарын хэмжээнд боловсруулагдсан цахим нөөцийг төвлөрүүлэх, түгээх ажил хийгдэж эхлээд байна. 

3-Р ИЛТГЭЛ 17.20-18.00:

Сэдэв:    "Дүнгийн шинжилгээнд ашиглаж болох зарим статистик 
шинжилгээ, түүний үр дүн"
Илтгэгч:  Г.Махгал
МУИС, МКС, Магадлалын онол, Математик статистикийн тэнхимйин багш 
Хураангуй:
Энэхүү илтгэлээр дүнгийн шинжилгээнд ашиглаж болох зарим статистик шинжилгээнүүдийг тодорхой жишээ, тоо баримтад тулгуурлан авч үзэх замаар багш сурган хүмүүжүүлэгчдэд сургалтын үйл ажиллагаандаа тухайлбал оюутан сурагчдынхаа дүн дээр статистик шинжилгээ хийхийн ач холбогдлыг таниулах, цаашид өөр бусад шинжилгээг хийх санаа сэдэл өгөх болно. Мөн хүйсийн ялгаатай байдал ба хуулалт зэрэгтэй холбогдох зарим сонирхолтой тохиолдлууд статистик шинжилгээгээр хэрхэн илэрч байгааг үзүүлнэ.

ӨМНӨХ СЕМИНАРЫН МАТЕРИАЛ:
  • Семинарын талаар болон хуваарьтай танилцах бол энд дарна уу.
  • Өмнөх семинаруудын материалыг үзэх бол энд дарна уу.
Хаяг: МУИС, Математик Компьютерийн Сургууль, Хичээлийн III баЙр, 217 тоот танхим
Утас: 75754400 /3104/, 99768070
Email: hava...@yahoo.com, nav...@num.edu.mn
           Ц.Навчаа
Reply all
Reply to author
Forward
0 new messages