Мэдээллийн Технологийн 2014 Оны ШИЛДГИЙН ШИЛДЭГ-үүд тодорлоо
Монголын Хөгжлийн Гарц төрийн бус байгууллагаас санаачлан хамтран ажиллагч байгууллага, мэргэжилтнүүдийн дэмжлэгтэйгээр 11 дэх жилдээ зохион байгуулж буй Мэдээллийн технологийн “ОНЫ ХYН-2014” шалгаруулалтын шилдгийн шилдгүүд 2014 оны 12-р сарын 23-нд тодорлоо.
Мэдээллийн Технологийн салбарын Оны шилдгийн шилдгээр:
МАНЛАЙЛАГЧ
Д.Болор, Скайтел группын гүйцэтгэх захирал
ПРОГРАМ ЗОХИОГЧ
А.Ариунболд, ЕСМ ХХК-ийн програмист
СУДЛААЧ
Д.Чулуунхишиг, Математикч-програм зохиогч
ИНЖЕНЕР
Г.Дэлгэртөр, УБТЗ-ын дохиолол холбооны 3-р ангийн холбоо хариуцсан ахлах инженер
ТЕХНИКЧ
Ц.Баярбилэг, Монголын Цахилгаан Холбоо ХК-ийн
Орхон аймгийн салбарын ADSL инженер
АНХДАГЧ
Р.Оюун, ЖЭМР ХХК-ийн ерөнхий захирал
ТҮШЭЭ-ДЭМЖИГЧ
Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн, Монгол Улсын Ерөнхий Сайд асан
ГАДААД-ДЭМЖИГЧ
Ким Мён Хи, БНСУ-ын Шинжлэх Ухаан, МХТ ба Ирээдүй Хөгжлийн Яамны Радио давтамж
удирдлагын төвийн төлөвлөлтийн газрын захирал
ГрэйпСити Монгол ХХК-ийн технологийн газрын дарга А.Мөнх Олон нийтээс хамгийн их санал авсан нэр дэвшигчээр шалгарлаа.
Шилдгүүдийн шагналыг “Мэдээллийн Технологийн Оны хүмүүсийн нөхөрсөг уулзалт, 2014 оны шагнал гардуулах ажиллагаа”-ны үеэр гардуулсан бөгөөд хамтран зохион байгуулагч, үйл ажиллагааны болон мэдээллийн ивэн тэтгэгч нартаа Санаачлагчдын хороо, Ажлын хэсэг гүн талархал дэвшүүлж байна.
Шагнал Санаачлагчдын Хороо
2014.12.23
Нэмэлт зургийн холбоосууд:
https://www.facebook.com/media/set/?set=a.870122383019553.1073741830.158793510819114&type=3
https://www.facebook.com/media/set/?set=a.866009916764133.1073741828.158793510819114&type=3