Tsaxim surgaltyn chanaryn xyanaltyn talaax asuulgad oroltsono uu

2 views
Skip to first unread message

Tsetseg

unread,
Nov 14, 2012, 2:13:20 AM11/14/12
to mek-a...@googlegroups.com

Сайн байна уу,

 

Цахим Мэдлэгийн Эрхэм Төгсөгч Таныг цахим сургалтын чанарын хяналтын тогтолцоог санаачлах төслийн багийн зүгээс 2012 оны 11-р сарын 14-нөөс 26-ныг дуустал явуулж байгаа ОНЛАЙН АСУУЛГАД идэвхтэй оролцохыг урьж энэхүү имэйлийг илгээж байна.

 

Цахим Мэдлэг нь Монгол улсад цахим сургалтыг нэвтрүүлэх, мэдлэгийн менежмент хийх зорилгоор 2007 онд байгуулагдсан төрийн бус байгууллага (www.mongolcampus.org/mek) бөгөөд өнгөрсөн хугацаанд 280 багш, сургалтын мэргэжилтнүүдийг цахим сургалтыг төлөвлөх, хэрэгжүүлэх ур чадварын сургалтанд хамруулж төгсгөөд байна (www.mongolcampus.org).

 

Боловсролын төдийгүй бизнесийн байгууллагууд цахим сургалтыг хэрэгжүүлэх алхмууд хийж байгаа ч түүний чанарыг үнэлэх тогтолцоо, шалгуур, арга барил үгүйлэгдэж буйг харгалзан үзэж Цахим Мэдлэг ТББ-аас цахим сургалтын чанарын хяналтын тогтолцоог санаачлах төслийг 2012 оны 9-р сараас эхлүүлээд байна. Энэхүү төслийн хүрээнд Монгол улсад мөрдөгдөж буй боловсролын стандарт, дүрэм журам, магадлан итгэмжлэл, аттестатчиллын журам, шалгууруудыг судалсны зэрэгцээ олон улсад амжилттай туршигдан хэрэгжиж буй цахим сургалтын чанарын хяналтын туршлагуудаас нутагшуулан ашиглах боломжтой зарим загварыг судлан, энэхүү асуулгыг явуулж байна.

 

Асуулгын зорилго нь цахим сургалтын чанарын хяналтын тогтолцоог санаачлахад боловсролын салбарын мэргэжилтнүүд, бодлого боловсруулагчид, багш, судлаачид, суралцагчдын оролцоог хангах, санал санаачилгыг тусгах явдал юм.

 

Асуулгын дүнд үндэслэн Цахим Мэдлэгээс 2012 оны 12-р сарын 1-нд “Цахим сургалтын чанарын хяналт” үндэсний семинарыг зохион байгуулах бөгөөд асуулга, онлайн хэлэлцүүлэгт амжилттай оролцсон 30 хүнийг үндэсний семинарт урьж оролцуулахаар төлөвлөж байна.

 

Та http://www.mongolcampus.org/mod/resource/view.php?id=741 холбоосоор орж асуулгад хариулна уу. Асуулгад хариулахад 25-30 минут зарцуулах тул таныг цаг заваа зохицуулж хичээнгүйлэн оролцохыг хүсье.

 

Цахим Мэдлэг

 

=======================================================

Цахим Мэдлэг ТББ

Хаяг: Мэдээллийн Технологийн Үндэсний Паркийн байр, 305 тоот

Бага тойруу 49, Улаанбаатар 210646, Монгол улс

Тел/Факс: (+976-11) 319367, Гар утас: (+976) 9909-1156, 9903-0648

И-мэйл: in...@mongolcampus.org 

Вэб: http://www.mongolcampus.org

 

Reply all
Reply to author
Forward
0 new messages