Сэдэв: "Хичээлийн хөтөлбөр"
Илтгэгч: проф. Ж.Даваа, МУИС, НШУС, Сэтгэл судлал сурган хүмүүжүүлэх ухааны тэнхимийн багш
Хураангуй:
Дээд боловсролын
сургалтын чанарыг дээшлүүлэх ба багш нар хичээлийн хөтөлбөрөө боловсруулах асуудлын талаар санал бодлоо солилцох. Дээд боловсролын сургалтын хөтөлбөр, сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөрийг боловсруулах ажил хамтын бүтээл болох тухай. CDIO үзэл баримтлал.
Сэдэв: "Интерактив хэрэгслүүд"
Илтгэгч: докторант Ц.Навчаа, МУИС, МКС, Математикийн дидактик, геометрийн тэнхимийн багш
Хураангуй
Интерактив хэрэгслүүдийн танилцуулга. Эдгээрийг сургалтанд тухайлбал математикийн хичээлд ашиглах боломжуудыг жишээгээр тайлбарлан үзүүлж, интерактив сургалтын хэрэгслүүдийг ашигласнаар
суралцагчдын суралцахуйд ямар нөлөөлөл илэрч гарч буй талаар дүгнэн хэлэлцүүлнэ.
Хэзээ: 2012 оны 10 сарын 19-нд 15.00 цагаас
Хаана: МУИС, МКС, 228 тоот
10-р сарын семинарын хуваарь:
2012.10.26-нд
дэд проф. Д.Цэдэвсүрэн, "Цахим сурах бичгийг бололвсруулах онол, арга зүй", МУБИС-ийн Бакалаврын сургалтын албаны менежер
докторант Н.Мөнхчимэг
“Сургалт удирдах програм хангамж", ШУТИС, Е-нээлттэй сургуулийн багш
Дараах
холбоосоор орж семинарын талаар болон хуваарьтай танилцаж болно.
http://smcs.num.edu.mn/dep_geo/index.php?option=com_content&view=category&layout=blog&id=48&Itemid=166 Дараах
холбоосоор орж өмнөх семинаруудын материалыг үзэж болно.
http://smcs.num.edu.mn/dep_geo/index.php?option=com_content&view=category&layout=blog&id=51&Itemid=169Семинар хоёр долоо хоногт нэг удаа Баасан гаригийн 15.00 цагаас МУИС-ийн МКС дээр явагдана. Энэхүү семинарт өөрийн
судалгааны ажлын талаар илтгэх хүсэлтэй, мөн семинарын талаархи мэдээлэл, зарыг тогтмол авч
байхыг хүссэн хүн мэйлийн жагсаалтанд нэмж бүртгүүлэх, хасалт хийлгэх боломжтой ба доорхи хаягаар холбоо барина уу.