|
Цахим Мэдлэг
кампусаас явуулж байгаа "Онлайн сургалтанд багшлах" нэг сарын онлайн сургалт 10-р сарын 15-наас эхлэх гэж
байгаа тул сонирхож байгаа их дээд сургууль, багш нар, хувь хүмүүс
www.mongolcampus.org хаягаар орж бүртгүүлэхийг урьж байна.
Онлайн
сургалтанд багшлахад танхимын сургалтанд багшлахаас ялгаатай зарим ур
чадварыг шаарддаг. Тэд суралцагчдын хоорондох зай, цаг хугацааны ялгааг
нөхөх гүүр болж, дэлгэцний ард бие даан суралцаж байгаа хүнийг дэмжин
чиглүүлэх үүрэг гүйцэтгэнэ. Түүнчлэн ихэнх харилцаа бичгээр явагдах
учир багш харилцааны хэрэгсэл бүрд мөрдөх дүрмүүдийг баримталж,
бүлгүүдийг удирдана.
ОНЛАЙН
СУРГАЛТАНД БАГШЛАХ курст суралцсанаар та:
-
Онлайн сургалтын орчин дахь багшийн олон янзын ажил,
үүргийг мэддэг болно.
-
Харилцааны дүрмүүдтэй танилцаж, аливаа харилцаа,
зөрчилдөөнийг зохицуулах чадвар эзэмшинэ.
-
Нэг бүлэг дэх олон төрлийн зан ааш, соёлын хэв маяг,
суралцах хэлбэр бүхий суралцагчдыг зохицуулж удирдах ур чадвартай
болно.
-
Онлайн сургалтанд ашиглагддаг харилцаа холбооны
хэрэгсүүдийг хэрхэн ашиглах талаар мэдлэгтэй болно.
-
Бүлгийг удирдан зохион байгуулахад шаардагдах менежментийн
аргуудыг хэрэглэх чадвар эзэмшинэ.
Курс
нь бүхэлдээ онлайнаар http://www.mongolcampus.org кампуст явагдана. Суралцагч
7 хоногт онлайнаар дор хаяж 5 цаг (өдөрт 1 цаг) буюу нийт 20 цаг
зарцуулна. Түүнчлэн сургалтын материалыг бие даан үзэж судална (сүлжээгүй
орчинд байж болно). Суралцагч бүлгийн чат, хэлэлцүүлэгт оролцож
сургалтын агуулгын талаар хэлэлцэнэ. Өөрийгөө сорих тест бөглөж, курсын
даалгаврыг хийн багшаас хариу авна. Хөтөч багш суралцагчдыг дэмжин
чиглүүлэх юм.
. . . . . . .
|