Ирэх долоо хоногт компаниа бүртгүүлэх ажлаа яаралтай эхлүүлье гэсэн санал гаргаж байна.
Компаний Монгол нэр нь: “МЕЕТ Партнерс” ХХК
Латинаар: “MEET Partners” LLC гэж авах байх тийм үү?
Дараах бичиг баримтуудыг бүрдүүлэх хэрэгтэй байна. Хавсралтаар гол бичиг баримтуудыг явууллаа. Үзээд танилцацгаана уу. Мөн хүн бүрийн цээж зураг 2-3 хувь, иргэний үнэмлэхний хуулбар энэ тэр хэрэгтэй болох байх.
Хязгаарлагдмал хариуцлагатай компани
1. Хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл (УБ-03) (3 хувь, гарын үсгийн хэв маягийг наториатаар гэрчлүүлсэн байна)
2. Хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалтын хуудас (УБ-09)
3. Эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэр (2 хувь)
4. Хуулийн этгээдийн дүрэм (гэрээ) (2 хувь)
5. Хуулийн этгээдийн харилцах данс нээсэн тухай мэдэгдэл (УБ-10)
6. Тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх бол эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн хуулбар
7. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт
8. Хуулийн этгээдийн үүсгэн байгуулагчийн анкет (2 хувь)
9. Хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч нарын иргэний үнэмлэхийн, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримтын хуулбар (2 хувь)
10. Эхлэлтийн тайлан тэнцэл (3 хувь)
11. Харьяалагдах татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлсэн тодорхойлолт (ТБ-04)
12. Бусад холбогдох баримт бичиг (хөрөнгийн жагсаалт, бэлэн мөнгө тушаасан баримт, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар гэх мэт)
13. Баримт бичгийг хийж хадгалах, архивын шаардлага хангасан хавтас (1 ширхэг)
_____________________________
Best Regard's
Enkhtur.G
Just Do It, Just In Time
Mobile: +976-95695368
Url: www.justdoit.mn