Нэгэн зөвлөгөө асууяаа. Ерөнхий зүг чиг хэлж өгч туслаач. Систем админ
бараг хийж яваагүй болохоор мэдэхгүй юм хө.
Би Японд нэг сервер байрлуулах гэж байна л даа. Надад байгаа юм гэвэл
нэгхэн ширхэг static real ip байна. Одоохондоо серверээ арай аваагүй
байна. Ubuntu Server суулгахаар төлөвлөөд байж байна.
Мэдээж энд миний интернет авч байгаа ISP-ийн name server IP
монголынхоос ялгаатай байгаа.
Тэгэхээр Монголоос хэд хэдэн aaaa.mn, bbbb.mn гэх мэт дөмэйнүүд аваад
бүгдийг нь нэг сервер дээрээ ажиллуулчмаар байна л даа. Мөн домэйн тус
бүрээрээ дэд дөмэйн үүсгэх менежментээ бас өөрөө хийчмээр байгаа юм.
Үүний тулд ямархуу аргаар юу юу сууж юу юу тохируулах ерөнхий баримжаа
хэлж өгөөч. Би тэгээд уншаад суулгаад үзнээ. Болохгүй зүйл гарвал
тухайн үедээ асуунаа.
Гоби