Сайн байна уу залуусаа. UBUNTU 9.10 хувилбарыг суулгачихаад буцаагаад Windows Vista суулгах гэсэн юм

71 views
Skip to first unread message

daag...@gmail.com

unread,
Nov 10, 2009, 8:54:51 PM11/10/09
to LiMNux
Би зөөврийн компьютер дээрээ UBUNTU 9.10 суулгасан юм түүнийг Windows
VIsta суулгах хэрэгтэй болоод суулгах гэсэн болдоггүйээ 50% болоод
цэнхэр дэлгэц гарч ирээд байна. Эсвэл хамт суулгачихдаг юм билүү гэж
бодоод байна заавар байвал явуулж тус болооч яаралтай хэрэгтэй байгаа
юм. Дээрх 2 асуудалыг хэрхэн шийдсэн талаар заавар байвал явуулаарай.
Та бүгдийг туслана гэдэгт итгэлтэй байна. Баярлалаа

Almas

unread,
Nov 10, 2009, 9:24:26 PM11/10/09
to lim...@googlegroups.com
Ubuntu 9.10 суулгаснаас болж байгаа алдаа биш байх аа даа...
vista суулгац CD чинь зүгээр үү?
Ubuntu CD-ээс нь ажиллуулж байгаад System->administration->Partition editor (gparted) нээгээд тэнд нь эхлээд Vista-даа эхлээд NTFS хүснэгт үүсгэж өгч байгаад тэрэн дээрээ Vista-аа суулгаарай. Харин дараа нь ole2tk.blogspot.com дээр байсан санагдана grub2 сэргээх зааврын дагуу boot ачааллагч сэргээгээд давхар ашиглах боломжтой юм.

Нарантунгалагийн Цэцболд

unread,
Nov 10, 2009, 11:38:18 PM11/10/09
to LiMNux
Убунтугаар хуваасан NTFS хуваалтыг нэг удаа Vista танихгүй байсан.
Ямар ч байсан би дандаа Убунтутай байж байгаад виста суулгах гээд
тэгээд хүчрэлгүй сүүлдээ эхэлж экс пи суулгаад, дараа нь виста
суулгаад тэгээд убунту суулгаж байсан санагдана. Гэхдээ нилээн дээхэн
үед.

Тэр дэлгэц хөх болоод байгаа нь убунтутай холбоогүй байх аа.

П.Өлзийбадрах

unread,
Nov 11, 2009, 7:28:15 AM11/11/09
to LiMNux

Харин тийн нэг тиймэрхүү юм болж байсан шүү би урд бас ямар сэдэв дээр
ч билээ бичэж байсан санагдаж байна ер цуг суулгахаар бол эхлээд
виндовс үйлдлийн систэмээ суулгавал асуудалгүй санагдсан.

Almas

unread,
Nov 11, 2009, 10:44:42 AM11/11/09
to lim...@googlegroups.com
Уг нь бол эхлээд windows байх нь амар байдаг.
Гэхдээ би лав vista, XP аль алийг нь эхлээд Ubuntu суусан байсан диск дээр суулгаж үзэж байсан.
Ер нь бол болдог... Гэхдээ мартчихжээ :p

stock

unread,
Nov 12, 2009, 11:26:49 PM11/12/09
to LiMNux
windows суулагж яахжаагаан? тоглоом л тоглох гээгүй юм бол windows-г
мартсан нь дээр дээ, virtual-аарл ашиглахгүйм бол??

On Nov 11, 9:54 am, "daagiid...@yahoo.com" <daagii...@gmail.com>
wrote:

Khaschuluu Munkhbayar

unread,
Nov 13, 2009, 11:24:52 AM11/13/09
to lim...@googlegroups.com
Windows-ийг арай тэгж хэлэх нь буруу байх аа. Windows ч гэсэн өөрийн гэсэн давуу талтай, авах юмтай, сурах юм ихтэй том ертөнц шүү дээ. Зах зээл, философи, хөгжүүлэлт, дэмжлэг гээд л. Гэхдээ л явуургүй нь үнэн л дэ.

Ямар ч байсан орчин үеийн хэрэглээнд Windows-ийг Ubuntu бүрэн орлож болох хэмжээнд хүрч байгаа нь ч үнэн. :)

Almas

unread,
Nov 13, 2009, 12:34:33 PM11/13/09
to lim...@googlegroups.com
Магадгүй яваандаа Microsoft илүү нээлттэй эхэд анхаардаг болоод эхэлбэл Windows сэргэж ч магадгүй л юм. Гэхдээ би лав Windows 7 хэд хоног хэрэглээд XP-ээс нь олигтой зүйл олж хараагүй. Vista-аас бол арай хурдан болсон нь болсон.

Ubuntu бол харин тогтмол хурд нэмэгдэж байгаа. Шинэ хувилбар бүр дээр шинэ технологиуд орж ирж performance дээшилж байгаа. Өнгө үзэмж ч бас Windows-өөс нэг их хоцрохооргүй яваа.

Windows vs Linux гэвэл 50:50 байх л даа. Сайн зүйл ч бий муу ч бий. Нэг их тоглоом тоглоод байдаггүй жирийн хэрэглэгч миний хувьд бол ubuntu хамаагүй илүү байгаа. Монголчууд маань бүгд yahoo messenger хэрэглэдэг нь жаахан тийм. Pidgin yahoo messenger дээрээ дуу дүрс хурдан дэмждэг болчихоосой л гэж залбирч байна даа :)

odko tsolmon

unread,
Nov 14, 2009, 3:11:07 AM11/14/09
to lim...@googlegroups.com
XP = Тоглоом, adobe багц хэрэглэхэд
Ubuntu 9.10 = Хэрэглээ гэж явбал зүгээр байхдаа

Аан тийм бас .NET програмчлал ашиглахад Xpгээ ашигладаг

Тэр VISTA , 7 эд нар дэмий дэмий


--
____________________
za za bayartai

Munkhbold Bayanbat

unread,
Nov 16, 2009, 12:49:16 AM11/16/09
to lim...@googlegroups.com

Windows миний бодлоор төгс үйлдлийн систем шүү.

Windows-ийг хараагүй үзээгүй байсан бол Ubuntu-г ийм болоосой тийм болоосой гэж мэдэхгүй л байх болуу да.

Windows үргэлж анхдагч байж ирсэн.

Opensource тэр дундаа ubuntu-д би дуртай улам сайжирч байдагт нь баярладаг.

Гэхдээ windows-тэй өрсөлдөх болоогүй байхөө.  





__________ Information from ESET NOD32 Antivirus, version of virus signature database 4610 (20091115) __________

The message was checked by ESET NOD32 Antivirus.

Email message - is OK

http://www.eset.com

 

Нарантунгалагийн Цэцболд

unread,
Nov 16, 2009, 5:19:30 AM11/16/09
to LiMNux
> Windows миний бодлоор төгс үйлдлийн систем шүү.

компьютерт хэзээ ч төгс зүйл гэж байдаггүй. Энэ бол бичигдээгүй хууль.
Хэрвээ виндовз төгс байсан бол цааш нь хөгжүүлэлт явах хэрэггүй болно
шүү дээ. Одоо байгаа дээр нь зогсооход л болно. Яагаад гэвэл чинь төгс
юм чинь. Гэвч тэгэхгүй байгаа биз дээ. Тиймээс хэзээ ч төгс гэж
байдаггүй.

> Windows-ийг хараагүй үзээгүй байсан бол Ubuntu-г ийм болоосой тийм болоосой гэж мэдэхгүй л байх болуу да.

Энэ бас л өрөөсгөл асуудал л даа. Жишээ нь хамгийн анх фонтыг гэхэд л
Макинтошынхон гаргаж ирсэн. Харин виндовзын маш олон зүйл ЮНИКС-н олон
юман дээр суурилсан. TCP/IP etc. Мөн Убунтуг виндовзыг юу хийхийг
дуурайж байна гэж ойлгож болохгүй. Хоёр өөр филисофи хоёр өөр
хөгжүүлэлт шүү дээ. Хоёр өөр ертөнц.

> Windows үргэлж анхдагч байж ирсэн.

Ямар зүйл дээр вэ?

> Opensource тэр дундаа ubuntu-д би дуртай улам сайжирч байдагт нь баярладаг

> Гэхдээ windows-тэй өрсөлдөх болоогүй байхөө.

Ямар зүйлээр хайрцуулж байна гэдгээс энэ шалтгаална. Чи ямар зорилгоор
ямар үйлдлийн систем ашиглаж байна гэдгээс хамаарна. Жишээ нь кино
хийдэг нөхдүүдэд бол макинтош аймар юм шиг. :-) Ер нь том гарууд
дандаа мак хэрэглэж харагддаг.

Харин интернет сервер дээр линүкс маш ихээр хэрэглэгдэж байгаа.

П.Өлзийбадрах

unread,
Nov 16, 2009, 6:11:09 AM11/16/09
to LiMNux
Гоё сонирхолтой ширүүн яриа өрнөж байх чинь. Энэ тухай зөвхөн Лимнукс
бүлгэмд биш нийтийг хамарсан хэлэцүүлэг явуулбал их зүйл мэдэж авах
байх даа сонирхолтой санагдаж байна.

DULMANDAKH Sukhbaatar

unread,
Nov 16, 2009, 6:17:16 AM11/16/09
to lim...@googlegroups.com
>> Windows миний бодлоор төгс үйлдлийн систем шүү.

хүн өөрөө төгс биш болохоор түүний бүтээл ч гэсэн төгч бус гэж
ойлгодог. гэхдээ төгс гэдэг нь маш харьцангуй ойлголт биш үү залуусаа.
миний хувьд Үбүнтүг төгс гэхгүй ч төгстэй хамгийн ойрхож гэж хэлнэ,
Windows-с ч илүү хэхэ.

--
Regards
Dulmandakh
http://www.dulmandakh.com
http://www.twitter.com/dulmandakh/

Ganzoo Awaasuren

unread,
Nov 16, 2009, 6:29:34 AM11/16/09
to lim...@googlegroups.com
Төгс эднар гээд хэтэрхий филисофилог зүйл яриад байгаам биш үү
Чухам яагаад төгс гэдэг зүйлд дөхөж очиж байгааг нь инженерүүдийн үүднээс нарийн сайхан тайлбарлавал улам сайхан яриа гарна даа

2009/11/16 DULMANDAKH Sukhbaatar <dulma...@gmail.com>

Khaschuluu Munkhbayar

unread,
Nov 16, 2009, 6:49:10 AM11/16/09
to lim...@googlegroups.com
Шал өөр хоёр философи байгаа гэж бодож байна.

Windows бол хаалттай хөгжүүлэгддэг. Тэд бол хаалттай, цөөхөн хөгжүүлэгчид. Мөнгө авсаныхаа төлөө сайн ажиллах хэрэгтэй болдог.

Linux бол нээлттэй хөгжүүлэгддэг. Тэд бол нээлттэй хөгжүүлэгчид буюу маш олон, ө.х. үй түмэн. Код харсныхаа төлөө маш олон кодерууд зүгээр сууж чаддаггүй.

Jagdagdorj Erkhembayar

unread,
Nov 16, 2009, 9:47:35 AM11/16/09
to lim...@googlegroups.com
Sain baitsgaana uu?
 
Zaluuchuud windows/linux (haalttai OS/neelttei OS) talaar nileed margaj baigaa ny nileed sonirkholtoi sanagdsan tul jaal sanaa nemerleheer suuj baina. Eldev margaan metgeltseen etsesdee medleg khuend olgoj baival oegoojtei bolson shinj biz. Margaan metgeltseend soyoltoi oroltsokh ny uer oegoojtei bolgokh ekhnii alkham. Oeoriin bair suuriig batalgaajuulj undesleltel metgeltsekh ny sain uer duend khureh zoev arga zam baikh. Busdyn helsen sanaany zoev "point"-g olj haralgui zoevkhon oeoriin medlegiin khureend zutgeed baival shine zuil olj harahgui, busdad ch shine medleg olgokhgui tal bii, tsaashlaad metgeltseen uer dungui bolno. Olon urgalch uzel geed baigaa ny uuniig l heleed bui biz ee. Odoo oernoj bui margaany baidlyn anzaarahad Windows-g ilt eserguutssen baidal davamgailakh yum.
 
Yer ny Windows/Linux margaan duusahgui urgeljlene l dee. Yag l "tahia ekhlej bii bolson, ugui oendog ny ekhleed baisan" gesen etses toegsgolgui margaan lugaa l ed. Baruun uzel/zuuny uzel geed uls toerd margaj barshgui zuil bii. Darviny onol/burhany uzel aly ny zoeviig mederch ch amjikhgui nas miny ursaj baina. Iimd windows esvel ubuntu aly ny deer ve gedeg asuudlyg boditoor harj haana ny chiny medehgui zuil baina, uynaas shine medleg olj baina, terniigee amydraldaa herhen heregjuulj bolokh ve gesen bair suurinaas harah heregtei l geh gesen yum.
 
Ug margaany talaar Doeloogiin, Hasaagiin bolon minii blogiin zarim neg bichlegees uzej harval iluu zuil olj medchikh tul tuuniig unshaarai, herev tuhain zuil burt sanal zoervol tend ny setgegdel bichij hariu avah zamaar margaj bolno.
 
Minii huviin songoltoor bol yag odoo Windows 7 hereglegchiin hamgiin sain uildliin system. Ene ny haana ajillaj baigaa, yu hiij buteej baigaa, yamar orchin yamar demjleg belen baidag zereg olon shaltgaaanaas hamaarna. Tovch todruulakhad end "money" yamar ch noeloo baikhgui!!! Humuusiin ter heleed baigaa haalttai systemiig tsoeokhon khuen money avch hoegjuuldeg tul sain hiideg gedegt bol bi ogt itgedeggui.
 
Yag odoo minii hereglej baigaa OS-g jagsaaval AIX 5.0, Windows XP, Windows 7, Windows Server 2003, Windows Server 2008, Windows Home Server, Trixbox, UBUNTU 9.10, SUSE 11, & MAC OS X. Hereglej baigaa ontslog burt tuhain OS ny hamgiin sain shiidel bolson baidag tul ter tohioldol buert shildeg OS ny aly ve gevel ene moen geed margaad baij bolmoor ... getel life geech ikh oergon delger eldev uchral, tohioldoloos duuren yum baina aa.
 
Oeoroor todruulbal, BMW, Daimler Benz, Honda, Hyundai, Ford, G&M aly ch hamgiin sain auto mashin yum bueu med. Bi huvyvdaa heregleendee tohiruulaad Toyota, Mazda-g iluuchledd hudaldaad avchikhdag. Solikhdoo ene l brandaa hadgalchikh jisheetei. Toyota hamgiin shildeg ny gej bi margahgui ch mash olon khunii amnaas uuniig duuldag. Huvydaa bol deer mashin buegd l shildeguudiin jagsaaltad zogsoj chaddag gedegt bol itgedeg.
 
 
Thanks,
Jagdag
 
PS: - nariin mergejliin heregtseet zuil bichikhgui gesen anhaaruulga erguulj bitgii emaildeerei :-). terniig chiny urgelj hiideg bolokhoor ye ye ingej tolgoi sergeeh uudnees sedvees halikh ny bas neg amralt, deer ny gants neg khuend medleg damjuulsan, nued neesen ch hereg boldog yum. Tuunees bi margaand aly neg talyg barij oroltsoj bui yum bish shueu :-).


From: Нарантунгалагийн Цэцболд <ntset...@gmail.com>
To: LiMNux <lim...@googlegroups.com>
Sent: Mon, November 16, 2009 4:19:30 AM

Subject: [LiMNux] Re: Сайн байна уу залуусаа. UBUNTU 9.10 хувилбарыг суулгачихаад буцаагаад Windows Vista суулгах гэсэн юм

Нарантунгалагийн Цэцболд

unread,
Nov 16, 2009, 10:52:36 AM11/16/09
to LiMNux
> Odoo oernoj bui margaany baidlyn anzaarahad Windows-g ilt eserguutssen baidal davamgailakh yum.

Магадгүй ГНУ/Линүкс хэрэглэгчдийн бүлгэм учраас тийм хандлага илүү
байгаа болов уу :-) Гэхдээ миний бодлоор эсэргүүцэх ч юу байхав дээ,
ер нь бол дэмждэггүй гэвэл л тохирох байх гэж бодож байна.

Almas

unread,
Nov 16, 2009, 1:35:42 PM11/16/09
to lim...@googlegroups.com
Энгийн хэрэглээнд бол төлбөртэйгээр Windows худалдаж авч хэрэглэхийн давуу талыг бол олж хардаггүй. Бүүр их хүчтэй том тоглоом тоглодог хүмүүст л илүү байх. Бас хулгайлаад хэрэглэж болох ч зарим нэгэн эрсдэл байгаа байх.

Тэгээд ч Windows 7 хэсэг хугацаанд эгчийн лаптоп дээр суулгаад хэрэглэж үзээд эхэндээ ч өнгө зүс нь таалагдаад, хурдан ч юм шиг санагдаж байснаа буцаад XP-ээ суулгасан чинь илүү хурдан, бас илүү амар санагдсан :P Сайжирсан юм байгаа л байх. Илжиг модон хударгандаа гэж надад бол XP нь дээр санагдаад байгаа.

Линуксын хамгийн гол том давуу тал нь "Эрх чөлөө" дураараа өөрчлөх, өөрсдөө нутагшуулах, хөгжүүлэх боломж. Энэ нь бидэнд эх хэл дээрээ тооцоолуурыг хэрэглэх, өөрийн хэлийг (Монгол бичиг) өөрсдөө үнэн зөвөөр програмчлан оруулах тооцоолуурт оруулах г.м олон боломжуудыг олгож байгаа. За тэгээд хамгийн гол нь хууль ёсных нь дагуу, илүү амар хялбараар нутагшуулалт хийх боломжийг олгож байгаа нь л Линукс үйлдлийн системийн хамгийн том давуу тал байх гэж бодож байна.

Дээрх хэрэглээний програм хангамжуудын хувьд бол маш олон програмууд орчуулаад Windows дээр суулгаад хэрэглэх боломжтой үнэгүй, нээлттэй эхийн програмууд ч бас байгаа л даа. Миний хувьд лав нээлттэй эхийн програм хангамж Монголчуудын хувьд илүү боломжтой, аль аль талаасаа илүү сонголт гэж боддог. Windows дээр ямарваа нэг зүйл хийх болоход лицензийн асуудлаас болоод хийх боломжгүй зүйл зөндөө байгаа.. Линукс дээр бол кодоо л ил байлгавал яаж л болж яаж өөрчлөөд хэрэглэх, тараах эрх нь бидний гарт...

Windows цэнхэр дэлгэц гараад гацчихвал бид яах ч аргагүй болдог бол Линукс дээр ямар нэгэн алдаа гарвал яаж ийж байгаад л хэрэгтэй юмаа хийчих боломжтой. г.м г.м :)

Худалдаж аваад, өөрчлөхгүй, яг байгаа чигээр нь Майкрософтоос хамааралтай, бэлэн юм л хэрэглэх сонирхолтой бол Windows сонгоход болно л доо.

Munkhbaatar Ganzorig

unread,
Nov 16, 2009, 7:40:30 PM11/16/09
to lim...@googlegroups.com
Линуксын хамгийн гол том давуу тал нь "Эрх чөлөө" дураараа өөрчлөх, өөрсдөө нутагшуулах, хөгжүүлэх боломж.
"Эрх чөлөө" гэдэг ачааг үүрж явна гэдэг ч хүнд ажил шүү :P "Өөрчлөх, нутагшуулах, хөгжүүлэх" гэдэг чинь өөрөө жирийн компьютер хэрэглээд хэрэгтэйгээ авах гэсэн хүнд бол бөөн төвөг шүү дээ. Тиймээс би лав өөрөө линүкс хэрэглэх сонирхолтой байдаг ч бусдад сурталчлах, уруу татах тал дээр их хойрго ханддаг :P

Windows цэнхэр дэлгэц гараад гацчихвал бид яах ч аргагүй болдог бол Линукс дээр ямар нэгэн алдаа гарвал яаж ийж байгаад л хэрэгтэй юмаа хийчих боломжтой. г.м г.м :)
Windows цэнхэр дэлгэц байнга гардаггүй шүү дээ? Гэтэл Линукс дээр ямар нэгэн алдаа, customize хийх шаардлага байнга гардаг. Upgrade хийгээд сайжруулсан ч гэсэн хуучин болж байсан ямар нэгэн юм нь асуудалтай болчихсон байх жишээний.
Тэгээд ч Windows ба Linux-д хандах хандлага маань их сонин. Линүкс дээр дуу, дүрс дэмждэггүй мэссэнжэртээ байвал дараагийн хувилбартаа дуу дүрс дэмждэг болчихоосой гээд хүлээцтэй залбираад хүлээдэг бол Windows дээр иймэрхүү маягийн асуудал гарвал "аа муу эргүү Windows" гээд л учиргүй хараагаад эхэлдэг биз дээ :P

--
Best Regards!
Munkhbaatar
http://www.twitter.com/gmunkhbaatarmn

Battsengel Batbold

unread,
Nov 16, 2009, 8:15:40 PM11/16/09
to lim...@googlegroups.com
Windows үнэндээ золбин систем, вирус салнаа ер үгүй, үнэн балай, цаг үрсэн, хөсрийн систем.

2009/11/17 Munkhbaatar Ganzorig <gmunkhb...@gmail.com>

Munkhbold Bayanbat

unread,
Nov 16, 2009, 9:48:43 PM11/16/09
to lim...@googlegroups.com
Уучлаарай зөвхөн миний бодлоор л гэж хэлсэн.
Windows-ийг одоохондоо Линукстэй харицуулах болоогүй бхаа.
Дутуу гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй, ингэж байж харин хүмүүст энэ бүлгэм илүү хүрч мэдэх юм шүү.
Серверийн орчинд ч гэсэн линукс дээр тохируулж байгаад windows дээр нэг тохируулаад үзээрэй.Их л амар санагдах болно шүү.
Гэхдэ энгийн хэрэглээнд нүдэнд үзэгдэж, мэдрэгдэх тал дээр windows илүү.
Ер нь тэгээд аль нь илүү вэ гэдэг нь чухал биш.
Та бүхэн дэндүү линуксжаад арай явцуураад байх шиг.

-----Original Message-----
From: lim...@googlegroups.com [mailto:lim...@googlegroups.com] On Behalf Of ???????????????? ???????
Sent: Monday, November 16, 2009 6:20 PM
To: LiMNux
Subject: [LiMNux] Re: Сайн байна уу залуусаа. UBUNTU 9.10 хувилбарыг суулгачихаад буцаагаад Windows Vista суулгах гэсэн юм

__________ Information from ESET NOD32 Antivirus, version of virus signature database 4613 (20091116) __________

Munkhbold Bayanbat

unread,
Nov 16, 2009, 9:51:06 PM11/16/09
to lim...@googlegroups.com

Чи зөв ашиглаж мэддэггүй бололтой.

 

From: lim...@googlegroups.com [mailto:lim...@googlegroups.com] On Behalf Of Battsengel Batbold
Sent: Tuesday, November 17, 2009 9:16 AM
To: lim...@googlegroups.com
Subject: [LiMNux] Re: Сайн байна уу залуусаа. UBUNTU 9.10 хувилбарыг суулгачихаад буцаагаад Windows Vista суулгах гэсэн юм

 

Windows үнэндээ золбин систем, вирус салнаа ер үгүй, үнэн балай, цаг үрсэн, хөсрийн систем.



 

__________ Information from ESET NOD32 Antivirus, version of virus signature database 4613 (20091116) __________

DULMANDAKH Sukhbaatar

unread,
Nov 16, 2009, 9:59:25 PM11/16/09
to lim...@googlegroups.com
> Windows-ийг одоохондоо Линукстэй харицуулах болоогүй бхаа.
> Дутуу гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй, ингэж байж харин хүмүүст энэ бүлгэм илүү хүрч мэдэх юм шүү.

миний хувьд Үбүнтү Windows 7-с хамаагүй илүү. Windows 7 суулгасны
дараа зарим зүйлээ таниулах, хэрэгтэй програмуудаа суулгах гээд их цаг
ордог, харин Үбүнтү дээр бол суулгаад л миний хэрэглэдэг зүйлс бараг
бүгд ирнэ. Ганц нэгийг нэмж суулгаад л шийдэгдэнэ. ингэхээр миний
хувьд Линукс дутуу гэж хүлээн зөвшөөрч чадахгүй болж байгаа юм.

ер нь тэгээд өөрийн бодлыг бусдад хүлээн зөвшөөрүүлэх гэснээс болж үл
ойлголцол, хэрүүл маргаан үүсдэг болов уу. тэгэхээр миний бодлоор гэж
тодотгож байгаад, бас тэрхүү шийдвэрээ олон нийтэд тулгалгүй
илэрхийлбэл зүгээр юм шиг.

> Серверийн орчинд ч гэсэн линукс дээр тохируулж байгаад windows дээр нэг тохируулаад үзээрэй.Их л амар санагдах болно шүү.

хэхэ, энэ дээр чинь харин санал нийлэхгүй байна шүү. миний хувьд
линукс дээр олон зүйлийг хооронд нь холбож байгаад яг өөрийн хүссэн,
нөгөө 100% гэсэн зүйлээ бий болгож чаддаг нь гоё. мэдээж цаг илүү
ордог ч гэсэн дутуу дундуур явснаас хамаагүй дээр санагддаг. хүн хүний
сонголт л биз дээ.

DULMANDAKH Sukhbaatar

unread,
Nov 16, 2009, 10:00:29 PM11/16/09
to lim...@googlegroups.com
> Windows үнэндээ золбин систем, вирус салнаа ер үгүй, үнэн балай, цаг үрсэн,
> хөсрийн систем.

бүгдээрээ гоё соёлтой байна шүү залуусаа. дэмий юмнаас болж уурлаж,
маргаж болохгүй шүү.

Almas

unread,
Nov 16, 2009, 10:11:06 PM11/16/09
to lim...@googlegroups.com
On Tue, 2009-11-17 at 09:15 +0800, Battsengel Batbold wrote:
Windows үнэндээ золбин систем, вирус салнаа ер үгүй, үнэн балай, цаг үрсэн, хөсрийн систем.
хаха арай ч ингэтлээ үзэн ядах нь юу юм бэ. Өөрснөө элдэв крак татаж аваад суулгаад байлгүй хууль ёсоор худалдаж авч хэрэглээд, үнэ төлбөргүй вирусын болоод бусад найдвартай програм суулгаж хэрэглээд, бас хэрэглээний зөв "дэглэм" баримтлаад сурчихвал вирус ч бас урьдчилан сэргийлэх боломжтой л доо. Гол нь Крак, хууль бус пират програм хангамжуудын бараг ихэнх нь ямар нэгэн төрлийн вирус тээгч байдаг. Энэ нь яваандаа системийг гэмтээх удаах гээд олон муу тал байгаа.



2009/11/17 Munkhbaatar Ganzorig <gmunkhb...@gmail.com>
Линуксын хамгийн гол том давуу тал нь "Эрх чөлөө" дураараа өөрчлөх, өөрсдөө нутагшуулах, хөгжүүлэх боломж.
"Эрх чөлөө" гэдэг ачааг үүрж явна гэдэг ч хүнд ажил шүү :P "Өөрчлөх, нутагшуулах, хөгжүүлэх" гэдэг чинь өөрөө жирийн компьютер хэрэглээд хэрэгтэйгээ авах гэсэн хүнд бол бөөн төвөг шүү дээ. Тиймээс би лав өөрөө линүкс хэрэглэх сонирхолтой байдаг ч бусдад сурталчлах, уруу татах тал дээр их хойрго ханддаг :P

Энэ дээр би ч бас жирийн хэрэглэгчдийг өөрчилж, нутагшуул гэж хэлээгүй л дээ. Жирийн хэрэглээнд суулгаад өгчихсөн л байхад хүмүүс хэрэглээд байдаг. Энд би нийт Монголчуудын хувьд гэж л хэлсэн юм л даа. Нэгэнт хэн нэгэн хэсэг бүлэг хүмүүс орчуулаад, эсвэл хөгжүүлэх л юм бол бүх хүмүүст хэрэглэх боломжтой. Харин Windows бол ингэж орчуулах, хөгжүүлэх боломж байхгүй шүү дээ. Тэгэхээр Монголоороо тооцоолуураа хэрэглэх боломж олгож байгаа хэрэг. Microsoft бидэнд орчуулж өгтөл бас л нэлээн юм болох биз, хувиараа орчуулна гэхээр нөгөө лиценз хууль гээд бөөн асуудал.

Яагаад би линуксыг хүмүүст сурталчлаад явдаг вэ гэхээр:
1. Монголд илүү ашигтай. Манайд угаасаа төлбөрийг нь төлөөд хуулийн дагуу програм хэрэглэдэг хүн байдаггүй. За тэгээд хууль гаргаад хэрэглүүллээ гэхэд Монгол програм нь ховор, Windows, Office, Photoshop-оос эхлээд бүгдийг гаднаас худалдаж авна. Тэр хэмжээний мөнгө манай улсын нийт дотоод хөрөнгөөс гадагш урсан гарна гсн үг болно. Тэгэхээр нөгөө зохиогчийн эрхийн хууль угаасаа хэрэгжих бараг боломжгүй нөхцөл байдалд байна. Хэрвээ хуулийн дагуу шалгах, албан ёсны эрхтэй Microsoft, Adobe-н төлөөлөгч компаниуд ороод ирвэл, хуулийн дагуу шахалт үзүүлээд эхэлбэл л нэг бол худалдаж авах, эсвэл нээлттэй эх сонгох гэсэн 2 сонголт үлдэнэ. Шууд Windows-өөс линукс руу огцом шилжих нь бас л энгийн хэрэглэгчдийн хувьд ч компаниудын хувьд ч бас жаахан төвөгтэй. Тэгэхээр эртнээс бага багаар шилжилт биш юм гэхэд "дасалт" хийж л байх нь дээр гэж боддог юм.
2. Олон хүн хэрэглээд эхлэх тусам тэдэн дотроос хөгжүүлэгчид, нутагшуулагчид төрөн гарч бидний эгнээнд нэгдэнэ гэсэн үг. 100 хүн тутмын нэгийг нь л ядаж уруу татаж чадаад байвал удахгүй эхлэх GNOME орчуулга, Монгол бичгийн хөрвүүлэг хэрэгслүүд гээд олон зүйл дээр яг гар бие оролцох боломжтой хүмүүс нь бага багаар нэмэгдээд явах байх.
3. Gobi-н хэлж бичээд байдгийг уншиж байсан бол түүнийг л ажил хэрэг болгомоор байгаа юм. Угаасаа Windows дээр сургалт явуулах нь доторхыг нь задалж харж болохгүй процессорыг гаднаас нь хараад зөвхөн хэрэглээ заахтай адил. Тэгэхээр нээж онгойлгоод, доторх хатуу диск, CPU, RAM-ыг ухаад нээгээд харах "боломжтой" линукс төрлийн нээлттэй эхийн системийг дунд сургууль, их сургуулийн бүх шатандаа СУРГАЛТАНДАА ашигламаар байгаа юм. Хүсэхгүй бол гаднаас хараад заасан ч болно. Энийг бол дээрээсээ л зохицуулахаас өөр аргагүй.

Харин хэрэглээнд бол төлбөрөө төлөөд, вирүстүүлэхгүй, албан ёсоор нь хэрэглээд явах хүмүүс нь бол хэрэглээд явахад бас зарим талаараа бол илүү зүйлс Windows-д бас багагүй бий л дээ. Тэрийг бол тэр улсууд нь хангалттай мэдэх хүмүүс л тэгж хэрэглэх болохоор бид тэрийг яриад, магтан дурсаад байх нь нэг их ач холбогдолгүй. ;)
Windows цэнхэр дэлгэц гараад гацчихвал бид яах ч аргагүй болдог бол Линукс дээр ямар нэгэн алдаа гарвал яаж ийж байгаад л хэрэгтэй юмаа хийчих боломжтой. г.м г.м :)

Windows цэнхэр дэлгэц байнга гардаггүй шүү дээ? Гэтэл Линукс дээр ямар нэгэн алдаа, customize хийх шаардлага байнга гардаг. Upgrade хийгээд сайжруулсан ч гэсэн хуучин болж байсан ямар нэгэн юм нь асуудалтай болчихсон байх жишээний.
Windows 7 гэхэд жишээ нь XP-ээс заавал fresh install хийлгэж байгаа. Үбүнтүд бас тэгээд тулгах боломж бий л дээ. Гэхдээ тэгэх шаардлагагүй.

Алдаа, customize байнга гардаг гэдэг дээр харин "үгүй" гэж хэлмээр байна. Харин ч тогтвортой систем. Windows-тэй харьцуулахад илүү тогтвортой, хамгаалалт сайтай байх аа. Дээрх програм хангамжууд дээр зарим нэг гэмтэл алдаа хааяа гарахыг хэлж байгаа бол Windows дээр ч бас муу ажиллагаатай програм суулгачихвал яг л адилхан.

Windows-н цэнхэр дэлгэцийн алдаанаас ubuntu-ын алдаа илүү байгаа гэж би лав бодохгүй байна. Угаасаа эд ангийн алдааны асуудлууд нь ерөнхийдөө аль аль систем дэрээ сүүлийн үед бол сайн шийдэгдчихсэн байгаа. Энэ дээр жаахан түгээмэл биш жишээ авсан нь миний алдаа байлаа ;)



Тэгээд ч Windows ба Linux-д хандах хандлага маань их сонин. Линүкс дээр дуу, дүрс дэмждэггүй мэссэнжэртээ байвал дараагийн хувилбартаа дуу дүрс дэмждэг болчихоосой гээд хүлээцтэй залбираад хүлээдэг бол Windows дээр иймэрхүү маягийн асуудал гарвал "аа муу эргүү Windows" гээд л учиргүй хараагаад эхэлдэг биз дээ :P

хахаха угаасаа философи нь тийм юм чинь дээ. Уг нь бол яваандаа Adobe ч, Yahoo ч одоо Linux дээр дэмжлэггүй програмуудаа дэлхий нийтээрээ Linux Windows-г шахахын хирээр энэ компаниуд өөрсдийн бүтээгдэхүүнээ линукст зориулж гаргадаг болж эхлэх байх гэж бодож байна.
Үүнээс хойш Windows-г харааж байхгүй ээ. Зүгээр л линукс нь илүү л гэж хэлж байя ;-p


Шаравсамбуу

unread,
Nov 16, 2009, 10:26:35 PM11/16/09
to LiMNux
Туйлширч болохгүй ээ. Миний хувьд Вин Лин хоёрт тэнцүү хэмжээгээр л
ханддаг. 2уулаа надад үнэхээр их таалагддаг өөр өөрсдийн гэсэн
давуутай тул
аль нэгийг нь орхиж болохгүй л гэж бодож байна. Гэхдээ алс хэтээ
харсан ч
яалтачгүй Линуксаа түлхүү хэрэглэх хэрэгтэй гэдгийг би ойлгож байнаа.

Batmunkh.E

unread,
Nov 16, 2009, 10:37:54 PM11/16/09
to LiMNux
Мэдээж windows бол маш их алдаатай уур барсан үйлдлийн систем. Гэхдээ
л дийлэнхи програм хангамжууд windows-дээр гардаг шүү дээ. хэрэв миний
хэрэглэдэг photoshop, illustrator, flash г.м програмууд linux дээр
гардаг байсан бол би дуртайяа хэрэглэнэ. Бас OSX гэж үйлдлийн систем
байгаа шүү дээ. Энэ OS бас л линукс-тай адил Unix based, гэхдээ osx-н
interface, ажиллагаа, түүн дээр хийгддэг програмууд гээд бүгд л маш
сайн нэг л донжтой байдаг шүү дээ.

Almas

unread,
Nov 16, 2009, 10:41:18 PM11/16/09
to lim...@googlegroups.com
Дөлөөтэй санал нэг байна. Би програмист биш. Жирийн хэрэглэгч. Миний нүдээр ч бас Үбүнтү Windows-с илүү санагддаг. Гол нь хэт график шаардсан орчин үеийн тоглоом тоглоод байдаггүй, тооцоолуурыг энгийн л байдлаар, хамгийн түргэн өөртөө амар ажлын хэрэгсэл болгож ашигладаг. Compiz бол байнга унтраадаг :D

Сервер ч тэр, Desktop ч тэр аль алин дээр анх тохируулах, орчноо бэлдэж авахад линукс арай илүү мэдлэг шаардах гээд байх тал бий. Гэхдээ цаашдаа хэрэглээд явахад тэр тохиргоог дахин суулгаж дахиж хэрэглээд байх шаардлагагүй, тэгээд өөрийн хүссэнээр бэлдчихсэн учир илүү тавлаг, тухтай байх боломжтой болж байгаа. Нэг тохируулчихаад 2-3 жил ч хэрэглэж болно. Миний бодлоор Линукс систем илүү тогтвортой санагддаг. Windows-өө хир давтамжтай форматлаж байна? Линуксыг бол хир давтамжтай? гэдгээс харагдах байх.

Зарим нэг ах эгчийнхээ тооцоолуурыг байнга очиж вирус цэвэрлэж, дахин суулгадаг байсан ажлаасаа бүгдэд нь ubuntu 8.04 суулгаж өгөөд салсан даа :) Одоо бол ганц нэг юм асуугаад утсаар, мэйлээр хэлээд өгчихдөг л болохоос дахиж дуудагдаж форматалж, бүх програмуудыг нь нэмж суулгаж өгөхөө больсон. Сервер дээр яг ямар байдгийг бол бас шууд хэлж мэдэхгүй юм аа... Тоглоомны асуудал гардаг ч линуксын хөөрхөн тоглоомнууд олж өгөөд, ZSNES, PCSX, wine зэргээр шийдчихэж байгаа юм. :)


> Дутуу гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй, ингэж байж харин хүмүүст энэ бүлгэм илүү хүрч мэдэх юм шүү.

Харин ч Windows 7, Ubuntu 9.10-аас дутуу гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй, 
ингэж байж энэ бүлгэм илүү хүнд хүрнэ гэж бодож байна ;-) 

Миний хувьд 90:10 энэ тэр гэсэн хол харьцаагаар биш ч харьцуулаад хэрэглээд сурчихсан тохиолдолд 
Windows 60:40-өөр Линукст ялагддаг.

Суулгацаас нь эхлээд Windows 7 vs Ubuntu 9.10 гээд ярья л даа. 
1. Ubuntu 9.10 шууд дискнээс ажиллуулж болно, суухдаа хоёулаа адилхан маш амархан болсон, гэхдээ Ubuntu 9.10 илүү хурдан байгаа. Тэгэхээр энд үбүнтү ялагч боллоо. 0:1
2. Суулгаж дуусаад тохиргоо хийхэд Windows 7 хуучин төхөөрөмжүүд дэмжихдээ тийм ч сайнгүй байгаа. Driver таарахгүй асуудлууд надад нэлээн гарсан. ubuntu дээр ч бас зарим эд ангид ийм асуудал бий. Энэ дээр бол хоёулаа 0:0
3. Office програм хангамж, хэрэглээний програмууд нь ихэнх нь шууд сууж ирдэг. Windows дээр бол бүгдийг нь нэмж суулгах хэрэгтэй болно. 0:1
4. Өөрийн дураар график, загвар, арьс бүх зүйлд өөрчлөлт хийх боломж тохиргоонууд нэмэлт жижиг хэрэгслүүд Ubuntu бас л илүү. Windows дээр ийм боломжууд байдаг ч Linux шиг бага ачаалал өгдөггүй. Ихэнх нь системд илүү ачаалал өгдөг. Бас нэлээдгүй мөнгө төлж худалдаж авах шаардлагатай байдаг. 0:1
5. Вирусын асуудал 0:1
6. Yahoo messenger гэж нэг хогийн зүйлийг Монголчууд анхнаасаа бүгд хэрэглэчихсэн болохоор одоо бас л гай болж байна :( Бүгд gTalk ч юм уу байсан бол өдийд Линукс дээр дуу дүрс асуудалгүй л байх байсан. Гэхдээ програм хангамжийн дэмжлэгийн хувьд Windows илүү л дээ. Тоглоомуудаас авхуулаад. Гэхдээ л бараг бүх програмын хувьд уг нь линукс дүйцэх хувилбарууд байдаг, wine ашиглах боломж гээд ихэнх нь шийдэгдчихдэг. 2:0

За тэгээд энгийн хэрэглээнд бол нэг иймэрхүү байдлаар Үбүнтү ялалт байгуулаад байгаа. Миний хувьд шүү дээ.

Munkhbold Bayanbat

unread,
Nov 17, 2009, 12:57:26 AM11/17/09
to lim...@googlegroups.com

> Серверийн орчинд ч гэсэн линукс дээр тохируулж байгаад windows дээр нэг тохируулаад үзээрэй.Их л амар санагдах болно шүү.

>> хэхэ, энэ дээр чинь харин санал нийлэхгүй байна шүү. миний хувьд
линукс дээр олон зүйлийг хооронд нь холбож байгаад яг өөрийн хүссэн,
нөгөө 100% гэсэн зүйлээ бий болгож чаддаг нь гоё. мэдээж цаг илүү
ордог ч гэсэн дутуу дундуур явснаас хамаагүй дээр санагддаг. хүн хүний
сонголт л биз дээ.

Энэ ч бас өрөөсгөл. /Миний бодлоор :)/

Munkhbaatar Ganzorig

unread,
Nov 17, 2009, 1:11:08 AM11/17/09
to lim...@googlegroups.com


2009/11/17 Almas <al...@dusal.net>
Энэ дээр би ч бас жирийн хэрэглэгчдийг өөрчилж, нутагшуул гэж хэлээгүй л дээ.
 
Яагаад би линуксыг хүмүүст сурталчлаад явдаг вэ гэхээр:
1. Монголд илүү ашигтай. Манайд угаасаа төлбөрийг нь төлөөд хуулийн дагуу програм хэрэглэдэг хүн байдаггүй. За тэгээд хууль гаргаад хэрэглүүллээ гэхэд Монгол програм нь ховор, Windows, Office, Photoshop-оос эхлээд бүгдийг гаднаас худалдаж авна. Тэр хэмжээний мөнгө манай улсын нийт дотоод хөрөнгөөс гадагш урсан гарна гсн үг болно. Тэгэхээр нөгөө зохиогчийн эрхийн хууль угаасаа хэрэгжих бараг боломжгүй нөхцөл байдалд байна. Хэрвээ хуулийн дагуу шалгах, албан ёсны эрхтэй Microsoft, Adobe-н төлөөлөгч компаниуд ороод ирвэл, хуулийн дагуу шахалт үзүүлээд эхэлбэл л нэг бол худалдаж авах, эсвэл нээлттэй эх сонгох гэсэн 2 сонголт үлдэнэ. Шууд Windows-өөс линукс руу огцом шилжих нь бас л энгийн хэрэглэгчдийн хувьд ч компаниудын хувьд ч бас жаахан төвөгтэй. Тэгэхээр эртнээс бага багаар шилжилт биш юм гэхэд "дасалт" хийж л байх нь дээр гэж боддог юм.
За нэг юм асууя. Монголын програм хангамжийн компаниуд Windows, Linux -ийн алинд нь зориулж програм үйлдвэрлэвэл "мөнгө шиг мөнгө, ашиг шиг ашиг" олж чадах уу?

2. Олон хүн хэрэглээд эхлэх тусам тэдэн дотроос хөгжүүлэгчид, нутагшуулагчид төрөн гарч бидний эгнээнд нэгдэнэ гэсэн үг. 100 хүн тутмын нэгийг нь л ядаж уруу татаж чадаад байвал удахгүй эхлэх GNOME орчуулга, Монгол бичгийн хөрвүүлэг хэрэгслүүд гээд олон зүйл дээр яг гар бие оролцох боломжтой хүмүүс нь бага багаар нэмэгдээд явах байх.
Олон хүн хэрэглээд удалгүй сайжирна гэдэг бол үнэн ч гэсэн хэцүү зүйл. Үлгэрлээд хэлбэл бүх нийтийн аз жаргал ирэхийг хүлээсэн коммунизм маягийн сэтгэлгээ. Хэрвээ хүнд зав чөлөө, илүүдээ гарсан боломж байвал л "бүх нийтийн баялаг"-т хөрөнгө оруулдаг нь түгээмэл зүйл. Тиймээс Линүксийг "мундаг" болтол хүлээж гансарж байхаар WIndows гэдэг хээнцэр охинтой залуу насаа аятайхан өнгөрөөх л зүгээр санагдаад байгаа юм даа :P

3. Gobi-н хэлж бичээд байдгийг уншиж байсан бол түүнийг л ажил хэрэг болгомоор байгаа юм. Угаасаа Windows дээр сургалт явуулах нь доторхыг нь задалж харж болохгүй процессорыг гаднаас нь хараад зөвхөн хэрэглээ заахтай адил. Тэгэхээр нээж онгойлгоод, доторх хатуу диск, CPU, RAM-ыг ухаад нээгээд харах "боломжтой" линукс төрлийн нээлттэй эхийн системийг дунд сургууль, их сургуулийн бүх шатандаа СУРГАЛТАНДАА ашигламаар байгаа юм. Хүсэхгүй бол гаднаас хараад заасан ч болно. Энийг бол дээрээсээ л зохицуулахаас өөр аргагүй.
Гоби гуайн хэлж бичиж байсны яг алийг нь дурдсанг ойлгосонгүй. Гэхдээ ямар ч гэсэн "нээлттэй эх"-ийг COMPUTER SCIENCE -н мэргэжлийн ангийнханд нэвтрүүлэх нь маш чухал зүйл гэдэгтэй санал нэг байна.

Алдаа, customize байнга гардаг гэдэг дээр харин "үгүй" гэж хэлмээр байна. Харин ч тогтвортой систем. Windows-тэй харьцуулахад илүү тогтвортой, хамгаалалт сайтай байх аа. Дээрх програм хангамжууд дээр зарим нэг гэмтэл алдаа хааяа гарахыг хэлж байгаа бол Windows дээр ч бас муу ажиллагаатай програм суулгачихвал яг л адилхан. 
Харин л дээ. Тогтвортой гэдгийн хувьд "format: C хийлгүйгээр" аргалаад яваад байдаг гэсэн санааг л өөрөө гол хөзрөө болгон дэлгэж ярилцдагийг мэднэ л дээ :P Яахав гол цөм чухал програмууд нь алдаа багатай байж болох юм. Хэрэглээний буюу Линүкс дээрх ихэнх програмууд нэг бол маш болхи, эсвэл улайм цайм алдаа ихтэй байдаг шүү дээ. (Анх Windows-оос Linux-руу шилжих үед дизайн энэ тэр нь ямар болхи гэдгийг их мэдэрдэг юм билээ)

хахаха угаасаа философи нь тийм юм чинь дээ. Уг нь бол яваандаа Adobe ч, Yahoo ч одоо Linux дээр дэмжлэггүй програмуудаа дэлхий нийтээрээ Linux Windows-г шахахын хирээр энэ компаниуд өөрсдийн бүтээгдэхүүнээ линукст зориулж гаргадаг болж эхлэх байх гэж бодож байна.
Үүнээс хойш Windows-г харааж байхгүй ээ. Зүгээр л линукс нь илүү л гэж хэлж байя ;-p
Хэхэ. "Линүкс Windows-г шахахын хэрээр" гэдэг ч бас юу л болдоо. Зүгээр л зах зээл дээр хүлээн зөвшөөрөгдөх шахаж байгаа гэж болох юм. Линүкс бол нэг хэсэг үнэхээр "шоовдор хүүхэд" байсан шүү дээ? Цөөхөн хэдэн хүн л хэрэглэдэг. Хэрэглэж байгаа хүмүүс нь элдэв ааш араншинг нь тэсч, эрхлүүлж "Овоо доо муу Линүкс минь" гэж хэлдэг :P Харин Windows-той бол үргэлж л том хүнтэй харилцаж байгаа юм шиг харьцдаг. Windows-д эрхлэх өрөвдүүлэх эрх байдаггүй. Тэр хэрээр нь хүмүүс гоочилж байдаг :P

P.S: айхтар Windowsoid юм биччихлээ :P Windows-г өмөөрөх хүн цөөхөн байгаа учраас энэ талд нь орлоо шүү энэ удаад :P

П.Өлзийбадрах

unread,
Nov 17, 2009, 1:28:39 AM11/17/09
to LiMNux
Миний хувьд аль аль системийн хувьд гарцаагүй сонгох шалтгаанууд бий.
Миний ойлголтоор бол ...

Хөгжүүлэлт:
Линукс
Мэдээж хэрэг нээлттэй эх гэдэг нь хамгийн том давуу тал
Хэн болгон хөгжүүлэх боломжтой.

Виндовс
Хаалттай хөгжүүлэлт гэхдээ зарим хүмүүс тэр дундаа орос
ах нар дураараа өөрчилж чадаад л байх юм.

Хэрэглээ
-Жирийн хэрэглэгчид /програмчлалын мэдлэг байхгүй/

Яах ч арга байхгүй виндовс давуу яагаад манайд линуксийн
хэрэглээ заадаг нэг ч сургалтын төв байхгүй ерөнхий боловсорлын
сургуульд зөвхөн ms office ба ms windows ийн хэрэглээ л заадаг./
Монголын хувьд/
Номын сангуудаар линуксын хэрэглээний ном би лав хараагүй.Энэ тал дээр
линукс дэмжигчидэд хийх зүйл их байгаа байх гэж бодож байна.

-Мэргэжлийн хэрэглэгчид / програмчлалын мэдлэгтэй/

-Линукс

Хамгийн хямд зардлаар бүтээгдхүүн хийх маш сайхан
боломж LAMP бол амтат бялуу л гэсэн үг :)
Кластер програмчлалын сайхан орчин
Системийн про бичхэд зарим нэг хэлний хувьд хэцүү
Серьвер байдлаар ашиглахад давуу талтай

-Виндовс
Хүмүүс зардалтай гэж ярьдаг ч би олон жил хэрэглэхдээ
нэг ч зоос төлж үзээгүй
.NET гайхалтай бүтээл энэ бол гарцаагүй виндовсийг
сонгох нэг том шалтгаан.

-Эвдрэл гэмтэл

-Линукс

Вирустах болон халдагч про ажиллах магадлал маш бага /
огт вирустахгүй гэсэн үг биш/

-Виндовс

Вирус болон халдагч про хамгийн их байдаг гэхдээ
танаас л шалтгаална вирустуулж байвал та хэрэглэж чадахгүй байна л
гэсэн үг.

Ер нь эвдрэл гэмтэл гэдэг мэдлэг дутуу буруу
ашигласанаас л болж үүсэх байх л даа тэрнээс зүв зүгээр байж байгаад
эвдрээд байна гэж байхгүй л болов уу.

Би энэ хоёр системд аль алинд нь дуртай.

Бид аль алиныг хэрэглээд өөрсдийгөө болон эх орноо хөгжүүлж чадаж
байвал ялгаа юу байна даа.

Сүхбаатар Дэлгэрдалай

unread,
Nov 17, 2009, 1:55:11 AM11/17/09
to LiMNux

Нарантунгалагийн Цэцболд

unread,
Nov 17, 2009, 5:53:10 AM11/17/09