монгол бичгийн үсгийн код нь аль хэдийнээ юникодод орчихсон байгаа.
харин үсгийн фонт гээч зүйл нь яадаг талаар сайн мэдэхгүй байна.
одоогоор ихэнх системүүд зөвхөн хөндлөн бичиж чадаж байгаа, гэхдээ
босоо бичих талаар стандарт 2006 онд гарсан байхыг олж харсан. бас
вэбийн CSS3 хувилбар дээр босоо чиглэл заах боломжтой болох юм гэсэн.
миний бодлоор хуучин бичиг маань тэмдэглэхэд, ярьж, уншихад тийм ч
хэцүү хэл биш. үсэг нь ч цөөхөн, хэлбэр нь ч амархан. за тэр бусад
азийн хэлүүд бас л хэцүү юм билээ. нэг нөхөр надаас та нар өгүүлбэр,
үгийнхээ заагийг хэрхэн ялгадаг вэ гэж асуухад нь би их гайхаж байж
билээ. дараа нь дэлгэрэнгүй ярьсан чинь үргэлжилсэн зураас байсан,
тэгээд түүнийгээ дараагийн мөр болгож таслахад хүндрэл гарч байсан юм
билээ. бидэнд ийм асуудал байхгүй. гэхдээ үүнийг хэрхэн хийх талаар
огт судалж байгаагүй болохоор одоогоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөх
боломж алга.|
--
Regards
Dulmandakh