Зун бид хамтдаа python хэл сурах зорилго тавьж, бүлгэмийн гишүүд
тодорхой сэдвээр хичээл бэлдэж ирж, тэрэнд нь мөн л бүлгэмийн гишүүд
суусан. Хэдийгээр амжилттай болж байсан ч зуны амралттай холбоотойгоор
дундаасаа завсарласан юм. Тэрнээс хойш зарим нэг маань дахин
үргэлжлүүлэх, өөр олон сэдвээр бусадтайгаа санал бодол, мэдлэг
чадвараа хуваалцах хүсэлт олныг тавьж байлаа. Тэгээд өчигдөрийн
уулзалт дээр бид үүнийгээ дахин сэргээвэл ямар вэ, долоохон хоногийн
хамтын хөгжилдөө зарцуулбал яах бол гэж ярилцлаа.
Бүлгэмийн хэн нэгэн өөрийн мэддэг, чаддаг сэдвийг авч илтгэл бэлдээд
бусаддаа тэрийгээ заах маягаар өөрийгөө хөгжүүлэхээс гадна бүлгэмийн
бусад гишүүдийн мэдлэгт хувь нэмэр оруулах нь энэ сургалтын маань
зорилго байх болов уу. Миний бодлоор 12-р сарын эхний хагаст ажлын 5
өдөрт багтаагаад, линукс болон нээлттэй эхтэй холбоотой 10 сэдвийг
бүгдээрээ хувааж аваад илтгэл тавъя. Хэн ямар сэдэв авмаар байгаа, бас
хэн юу мэдмээр байгаагаа чөлөөтэй илэрхийлэхийг хүсч байна. Хамтдаа
хөгжицгөөе.
Харин орон байрны хувьд манай байр жижигдээд, олон хүнийг хамруулах
боломжийг хааж буй тул дундаасаа багахан мөнгө цуглуулаад нэг жижиг
газрыг цагаар нь түрээслэе. Жишээ нь манай 1-р давхарт 50 хүний
багтаамжтай сургалтын өрөө цаг нь 15 билүү 20 гэж байсан тэгэхээр
хамгийн дээд тал нь 100 мянган төгрөг болно. Их юм шиг мөртлөө
сургалтанд 30 хүн оролцож, 3 3 мянган төгрөг хандивлахад түүнээс
хамаагүй их мэдлэг чадвар олж авна шүү дээ. Энэ талаар бас хүмүүс юу
гэж бодож байна.
Бүгдээрээ алгуурлалгүйгээр 12-р сарын эхний хагаст зохион байгуулъя,
хэн ямар сэдвээр илтгэл тавих боломжтой, бас хэн ямар сэдвээр илүү
мэдэх хүсэлтэй байгаагаа чөлөөтэй илэрхийлэхийг хүсч байна. Бас юунд
илүү анхаарч, өмнөх зохион байгуулж байсан зүйлсээс сургамжуудыг
хуваалцаасай.
--
Regards
Dulmandakh
http://www.dulmandakh.com
http://www.twitter.com/dulmandakh/
1-р өдөр - Нээлттэй эхийн програм хангамж, хэрхэн хөгждөг вэ (би авчихъя)
2-р өдөр - суулгах болон ашиглах анхан шатны мэдээллүүд
3-р өдөр -
4-р өдөр -
5-р өдөр -
энэ мэт хуваачихвал яаж байна? нөгөө bash, git, mediawiki, drupal,
бүлгэмийн гишүүн болох гээд олон хэрэгтэй сэдвүүд байгаа. хэн өөр юу
мэдэх хүсэлтэй байгаагаа илэрхийлээрэй.
> Бас оролцох хүмүүс нь шууд гараа өргөөд явцгаачих уу? Хүнийхээ тоог бас
> барагцаалах нь зөв байх.
хөтөлбөрөө нэг гаргачихвал бүлгэмээс гадна олон нийтэд зарлаад нэг
бүртгэл явуулчихвал ямар вэ? тэгж байж багцаа авахгүй бол.
> Цаг нь 20 гэвэл 2 цаг болоход 40 гэж бодвол 7 хоногт 280 болчих юм биш үү?
> Олон хүн хамрагдахгүй өдөр бол бас дэмий болчих байх. Оройн цагаар юм чинь
> сургуулийн анги энэ тэр уг нь хямдхан олдох байлгүй дээ?
> Энэ талаар хүмүүс сургалцгаавал. 10 жилийн сургууль дээр ч байж болношд. Нэг
> анги чинь л 30 орчим хүүхэд байдаг биз дээ.
энэ их гоё санаа байна шүү. ер бодоогүй юм байна. бид аль болох зардал
бага гаргаж, олон хүнийг л хамруулах хэрэгтэй гэж бодож байна. өнөөдөр
сургууль ороод яриад үзвэл яадаг юм бол.
зардал гарвал хүний тоондоо хуваагаад ч юм уу үнэ тогтоно доо. аль
болох зардал бага гаргаж, оролцох хүмүүсээс хураамж авахгүй байх тал
дээр анхаарч байгаа. гэхдээ миний хувьд огт үнэ төлбөргүй байж
болохгүй байх, тодорхой мөнгө төлөх нь зөв. жишээ нь бид хичээл зааж
буй хүмүүстээ уух ус гэх мэт жижиг хангамжуудыг бэлтгэж өгөх хэрэгтэй
шүү дээ.
сонирхсон хэн бүхэн илтгэл тавихад нээлттэй, суух нь ч бас.
тийм байвал сайн л байна. дунджаар 50 гэж тооцвол зүгээр юм болов уу.
Yer ni irj ochihod oir, tuv havitsaa baihgui bol holboo ch arai l hol bna daa.
On Nov 20, 2009 10:32 PM, "odko tsolmon" <odk...@gmail.com> wrote:
12сарын 12ноос хойшоо байж болохуу Хичээл хаахаар. Хэд хоног хэдэн цагийн үед байвал дээр бол. Гэхдээ хол л доо
--~--~---------~--~----~------------~-------~--~----~ Веб хуудас: http://www.limnux.org Вики (гары...
зав гаргаж хамрагдахаас гадна зав гаргаж өөрийн мэдлэгээс бусадтайгаа
хуваалцах, зав гаргаж зохион байгуулалтад туслах хүмүүс хэрэгтэй
байна. энэ талаар дуугарах хүн байна уу?
хэнд зориулах вэ гэдэг ч бас үнэхээр тавигдах ёстой асуулт шүү. энэ
асуултанд зөв хариулж байж л бид амжилттай зохион байгуулж чадна.
миний бодлоор эхнийх дээр ирэх хүмүүсийг ямар нэг чадвартай гэж
үзэлгүйгээр эхнээс нь заасан нь дээр юм шиг. дараа дараагаас бүр
тодорхой чиглэлтэй, илүү өндөр түвшний зүйлс орвол зүгээр болов уу.
би хувьдаа нээлттэй эхийн програм хангамж гэж юу вэ, ер нь яаж
ажилладаг вэ, бидэнд ямар ашигтай вэ гэдэг талаар нэг хичээл авах
саналтай байна. бас орчуулга хэрхэн хийх вэ, ямар багажыг хэрхэн
ашиглах талаар орчихвол болоод л явчих гээд байна.
харин нөгөө вики, друпал, git, bash заах хүмүүс нь дугахаргүй юм уу?
>> Мөн анх Linux (ubuntu etc.)хэрэглэх гэж байгаа хүнд Notebook-нд нь суулгаж
>> өгөх, мөн Boot Cd өгөх гэх мэт ажил зохиовол, энд төсөв хэрэгтэй нь мэдээж
энэ талаар ч мөн адил анхаарах ёстой юм байна.
--
______________________
Ts.Odkhuu
http://odkots.blogspot.com/
Яг ямар түвшинд заах ёстой вэ?
Нээх сайн мэдэхгүй ч гэсэн оролдоод үзмээр байна.
Миний хувьд аль нэг серверийн талаар /mail, dns, proxy, web, application, db г.м basic installation and configuration/ зүгээр анхан шатны юм заавал хүмүүст хэр сонирхолтой бол?
Эсвэл илүү нарийн юм заах ёстой юу?
__________ Information from ESET NOD32 Antivirus, version of virus signature database 4659 (20091203) __________
The message was checked by ESET NOD32 Antivirus.
Email message - is OK