Ubuntu дээр xmodmap ашиглан гарны товч солих

4 views
Skip to first unread message

Almas

unread,
Nov 24, 2009, 1:23:43 PM11/24/09
to lim...@googlegroups.com
Enter товч нь эвдэрсэн гаран дээр өөр товчоор орлуулах талаар OBP дээр асууж байсан.

xmodmap хэрэгслээр болдог юм байна. man xmodmap эсвэл xmodmap --help тушаалаар мэдээлэл аваарай.

жишээ нь xmodmap -pk тушаалаар гарны товчнуудын байрлалын хүснэгтийг харах гэх мэт...

~$ xmodmap -e "keysym KP_Enter = Return"
гээд энэ тушаалаар бол Return буюу үндсэн Enter товчны үүргийг KP_Enter буюу захын Enter товч руу өгч байна.
~$ xmodmap -e "keycode 104 = Return"
Бас ийм байдлаар өгч болж байна. 104 буюу захын Enter товч руу Return товчны үүргийг өгч байна.

Бас нэг жишээ:
~$ xmodmap -e "keysym Super_R = Return"

гэхэд баруун талын Windows logo товч буюу Супер товч Enter товчны үүрэгтэй болно гэсэн үг. Чигчий хуруунд ойрхон, бас нэг их түгээмэл хэрэглэгддэггүй тул энэ үйлдлийг хийчихэж болох байх.

Дээрх үйлдлүүд нь унтраад асахад буцаад хэвэндээ ордог тул үүнийг байнгын болгож тохируулах хэрэгтэй.

Жишээ нь сүүлийн жишээ дээрх Super_R товчинд Return товчны үйлдлийг оноох бол:

~$ gedit ~/.Xmodmap

нээгээд

keysym Super_R = Return

гэж бичээд хадгалаад хаана.

Тэгээд xmodmap ~/.Xmodmap гэсэн командыг ~/.bashrc эсвэл ~/.xsession дотор нэмж оруулж өгөх хэрэгтэй(xmodmap-ийн man дээр бий).

Анхны эх сурвалжийг Очкогийн блогоос авсан: http://ochko.blogspot.com/2009/05/emacs.html

saihna

unread,
Nov 24, 2009, 9:34:18 PM11/24/09
to LiMNux
Асуудлыг минь шийдэж өгсөнд баярлалаа. Болсон шүү

Almas

unread,
Nov 24, 2009, 9:44:45 PM11/24/09
to lim...@googlegroups.com
Нээрээ Windows дээр яаж сольдог вэ? Нэг хүн асуугаад байсан юм. :)

saihna

unread,
Nov 25, 2009, 10:13:18 PM11/25/09
to LiMNux
sharpkeys гээд програм байгаа. Тэрүүгээр регистер лүү нь шууд хандаад
өөрчилчинө

Almas

unread,
Nov 25, 2009, 10:29:05 PM11/25/09
to lim...@googlegroups.com
Баярлалаа :)

On Wed, 2009-11-25 at 19:13 -0800, saihna wrote:
sharpkeys
Reply all
Reply to author
Forward
0 new messages