Understanding the Linux Kernel, 3rd Edition
By Daniel P. Bovet, Marco Cesati
Publisher: O'Reilly
Pub Date: November 2005
ISBN: 0-596-00565-2
Pages: 942
http://share.gogo.mn/70101221240509515
Одоогоор Kernel хүртэл ухсан удаа алга хааяа kernel-ийн ганц нэг
параметрийг өөрчилөхөөс хэтэрч байсангүй. Уг нь үүнийг л мэргэжлийн
ангийн хөтөлбөрт их сургуулиудад үзмээр байгаамдаа :(
Гоби
2009/4/23 altanbileg <altan...@gmail.com>:
харин тийм, их сургуулиудад заавал үзэх ёстой. миний хувьд Modern
Operating Systems гээд ном уншиж, gentoo ашиглаж байхдаа хар мянган
удаа цөм байгуулж байснаас өөр зүйлгүй. бас freebsd, openbsd-ийн
цөмийг байгуулж байсан юм байна.
миний харж байхад Modern Operating Systems номноос олж авсан мэдлэг
маань маш их хэрэг болдог. ядаж л системийн аюулгүй байдал, найдвартай
тогтвортой ажиллагаа, нарийн тохиргоо гэхээр үйлдлийн системийн онолын
мэдлэг заавал хэрэг болдог. процесс яаж үүсч, санах ой хэрхэн
ажилладаг талаар мэдэхгүй бол системийг хурдан ажиллуулах тохиргоо
хийхэд тун хэцүү.
--
Regards
Dulmandakh
http://www.dulmandakh.com
Номыг ингэж унших их сайхан санаа шүү. Японуудын түгээмэл хэрэглэдэг
аргын нэг байхаа. Би нэгдэхэд бэлэн байна. Өөр нэгдэх хүн байна уу?
Гоби.
Би байна. Энэ номыг уншиж эхлээд удаагүй байгаа. Яг сайхан таарлаа.
Би ч шалиагүй ээ. Өчигдөр 2-р бүлгээл дуусгасан.
Н.Цэцболд
та бүхэнтэй нэгдэнэ гээд үзчихвэл зав яадаг бол. гэхдээ энэ сэдэвт
идэвхитэй оролцоно.
Мөн User Mode болон Kernel Mode хоёрын ялгааг нь сайн гаргаж чадахгүй
байдаг.
Н.Цэцболд
> Monolithic болон Microkernel хоорондоо ямар ялгаатай юм бэ?
миний ойлгосноор бас үгийн утгаар нь авч үзвэл нэгэн бүхэл, цул гэсэн
үг. цөм ганц цул байх бөгөөд цөмийн аль ч хэсгийн код нөгөөх рүүхээ
хандах, нөгөөхдөө нөлөөлөх боломжтой байдаг. юниксийн цөм яг ийм,
линукс нь хэсгүүдийг задалж модуль болгосон ч аль хэсэг нь нөгөөдөө
хандах эрхтэй байдаг.
харин microkernel нь маш олон, өөр өөрийн үүрэгтэй жижиг сервер
маягийн хэсгүүдээс бүрдэх бөгөөд хоорондоо тусгай протоколоор
ярилцдаг. үүнийг хийхийн давуу тал нь нэг нь нөгөөдөө нөлөөлөх нөлөө
бараг байхгүй, аль нэг хэсэгт алдаа гарлаа гэхэд тэр хэсгийг шинээр
ачаалаад л асуудал шийдэгддэг. гэвч энэ нь онолын хувьд маш оновчтой
мэт боловч жинхэнэ ажил дээр удаан ажиллагаатай бас хэрэгжүүлэхэд
тиймхэн байдаг.
хэрэв хүмүүс мэддэг бол GNU төсөл нь бүрэн үйлдлийн систем бүтээх
зорилготой байсан ч цөм л байгаагүй. яагаад гэхээр тэд онолын хувьд
хамгийн найдвартай microkernel загварыг ашиглахыг зорьсон боловч одоог
хүртэл ажиллагаатай, тогтвортой цөмийг үүсгэж чадаагүй л байна. харин
энэ орон зайд нь линукс гарч ирсэн.
MINIX 3 нь ийм цөмтэй болсон гэсэн, бас бус нэлээн олон судалгааны
төслүүд байдаг байсан. яг энэ талаар сонирхож байгаад болиод удаж
байна.
> Мөн User Mode болон Kernel Mode хоёрын ялгааг нь сайн гаргаж чадахгүй
> байдаг.
кодын ажиллагааны эрхийг хязгаарлах, аюулгүй байдлыг сайжруулах
үүднээс орчин үеийн процессорууд нь ажиллагааны 4 билүү шатлалтай
хийгдсэн байдаг. одоогийн байдлаар 2-г л ашиглаад байх шиг байгаа юм.
цөмийн горимд процессорт байж болох бүр instruction-уудыг ажиллуулах
эрхтэй, харин хэрэглэгчийн горимд ихэнх зүйлс хаалттай байдаг бас
хийхийн тулд цөмийн горимд шилжих хэрэгтэй болдог. юникс систем дээр
системийн дуудлагыг дуудахад цөмийн горимд шилждэг, гэхдээ олон энгийн
сангууд, функцууд цаанаа системийн дуудлага ашиглаж байдаг.
хэрэглэгчийн горимоос санах ой хуваарилах, диск рүү хандаж файл унших
боломж байдаггүй. харин цөмийн горимд түрхэн хугацаанд шилжээд буцаад
хэрэглэгчийн горимд шилждэг. гэхдээ 1+1 үйлдэл хийхэд цөмийн горимд
шилжих хэрэггүй.
эндүү зүйл байвал залруулахыг хүсье.
On Apr 23, 8:35 pm, Нарантунгалагийн Цэцболд <ntsetsb...@gmail.com>
wrote:
> Monolithic болон Microkernel хоорондоо ямар ялгаатай юм бэ?
http://www.citforum.ru/operating_systems/sos/glava_19.
> Мөн User Mode болон Kernel Mode хоёрын ялгааг нь сайн гаргаж чадахгүй
> байдаг.
http://www.xaker.name/forvb/showthread.php?t=5363
-->translate.google.com
Tanenbaum-n microkernel eneter ni dandaa 24 tsagiin ajillagaa
shaardaggdag zuild(ongotsiin system, hamgaalalt geh met)
harin monolithic ni restart hiij bdag com-uud buyu olon bodlogot(mnogo
zadachni) processort taardag gej duulsan(ted haaya aldaa zaadag ter
bolgond ni restart hiihed yamar negen hohirol uchrahgui) harin agaart
ongots hooroh ued aldaa zaawal...
цөмийг нь HURD гэдгийг сая саналаа.
гэхдээ ийм ном уншихаасаа өмнө Modern Operating Systems гээд
Tanenbaum-ын номыг үзчихвэл зүгээр байх даа.
Сүхбаатар чинь миний овог. Нэр Дөлмандах.
Нээрээ Дөлмандахын хэлсэн Tanenbaum-ийн Modern Operating Systems-ийг
хүсвэл энэ номыг уншихдаа дагалдуулаад уншиж болох юм.
torrent файлыг нь хавсаргаад явууллаа. Өөрсдөө torrent-р татаад авна биз.
Гоби
2009/4/24 DULMANDAKH Sukhbaatar <dulma...@gmail.com>:
http://share.gogo.mn/52602421240584338
http://share.gogo.mn/16209531240584126
Гоби
2009/4/24 GOBI <gob...@gmail.com>:
Ойлголт маань нилээн өргөн болж авлаа.
За тэгвэл дараа долоо хоногоос яг албан ёсоор уншицгааж эхлэх юм биз
дээ. Тэр болтол дээр Дөлөө ахын хэлж байсан номыг татаж аваж дуусгая
даа.
Н.Цэцболд
хүний хэлснээр, хүний ойлгосноор явах аюултай тул хүн бүр уншаад
ойлгоогүй болон асууж лавлах зүйл байвал хоорондоо ярилцаад явбал илүү
зүгээр байх.
> Миний бодлоор бүгдээрээ жигд хамтдаа ойлгоод явсан нь дээр байх гэж бодож
энэ саналыг дэмжиж байна. зав гаргаж ном, тэр дундаа дуртай техникийн
ном унших гэж байгаадаа баяртай байна.

Веб хуудас: http://www.limnux.org
Вики (гарын авлага): http://wiki.limnux.org
Хэлэлцүүлэг: http://www.limnux.org/forum
Мэйлийн жагсаалтны хуудас: http://groups.google.com/group/limnux?hl=mn
энийг татаж аваад болдоггүй ээ.
татаж авсан хүн байна уу?
>
> Гоби
>
> 2009/4/24 GOBI <gobi...@gmail.com>:
>
> > За тэгэе дараа долоо хоногоос уншицгаая.
>
> > Нээрээ Дөлмандахын хэлсэн Tanenbaum-ийн Modern Operating Systems-ийг
> > хүсвэл энэ номыг уншихдаа дагалдуулаад уншиж болох юм.
>
> > torrent файлыг нь хавсаргаад явууллаа. Өөрсдөө torrent-р татаад авна биз.
>
> > Гоби
>
> > 2009/4/24 DULMANDAKH Sukhbaatar <dulmand...@gmail.com>:
энийг татаж аваад болдоггүй ээ.
> Нөгөө Tanenbaum-ийн Modern Operating Systems гэсэн ном чинь энд ч бас
> байгаан байна шүү.
>
> http://share.gogo.mn/52602421240584338http://share.gogo.mn/16209531240584126
татаж авсан хүн байна уу?
Энэ ном үндсэн унших ном бишээ зүгээр дагалдуулж уншсан дээр байхаа.
Эхлээд зөвхөн linux kernel-рээ дагнасан нь дээр байх.
http://210.154.184.140/Modern-Operating-Systems-3rd-Edition-Andrew-S-Tanenbaum.tar.gz
Гоби
2009/4/24 Sharavsambuu Gunchinish <sharav...@gmail.com>:
яг хариулж байгаа хэсгээ үлдээгээд бусдыг нь устгачих хэрэгтэй. яг энэ шиг.
Сайн байна уу?
"Modern OS's" электрон хувилбарыг нь олоод тавьчихлаа. Мөн
"Understanding Linux Kernel" байгаа...
"Modern OS's" электрон хувилбарыг нь олоод тавьчихлаа. Мөн
"Understanding Linux Kernel" байгаа...
http://www.4shared.com/dir/13225561/5a745d30/Books.html
3
1-р бүлэгийг товчхон гүйлгэж харлаа. Бүх ойлголтыг л товчхон дурдсан
шинжтэй. Магадгүй энэ бүлгийг хойд бүлгүүдийг уншингаа ахиад уншсан ч
гэмгүй байх. Тухайлбал File System эдэрийн хэсэг бол Cи дээр файлтай
ажиллах програм бичдэг хүний хувьд шинэ зүйл алга байх жишээтэй байна.
Ер нь Линукс програмыг Си дээр бичдэг бол ихэнх нь ойлгомжтой байх.
Харин Си дээр програм бичиж байсан ч гэсэн дараах хэсгүүдийг арай
нухацтай уншмаар ярьмаар бололтой гэж бодлоо.
1.6.1. The Process/Kernel Model (энэ талаар бид ярилцсан байсан)
1.6.3. Reentrant Kernels
1.6.8. Memory Management
1.6.9. Device Drivers
Гоби
2009/5/7 altanbileg <altan...@gmail.com>:
OK