Сүүлд нь харин Google Groups-ыг ашиглаж болох талаар бодож үзээд энд
ийм нэг бүлэг үүсгээд авлаа. Миний бодлоор өөрсдөө хийхээс хамаагүй
хялбар бөгөөд илүү өргөн боломжтой юм шиг. Нэгэнт ингээд Google Groups
дээр бүлэг үүсгээд цааш ашиглаад явбал зүгээр юм болов уу гэж бодож
байгаа болохоор элсэхийг хүссэн хүмүүст зориулсан жижигхэн гарын
авлага бэлтгэх хэрэгтэй байна л даа. Тэгээд та бүхнээс өөрсдийн анхны
сэтгэгдэл, туршлага болон юун дээр илүү анхаарах талаар зөвлөлгөө
өгөөчээ хүсэх гэсэн юм.
Үүний ялдамд энэхүү бүлгийг одоогийн байдлаар Баянмөнх маань хамтран
удирдан явах бөгөөд тэрээр Google Groups-ын талаар ерөнхий олголт өгөх
зорилгоор блогтоо нэгэн бичвэр [2] бичсэн байгааг бас сонирхоорой.
[1] http://www.limnux.org
[2] http://seniorexpert.blogspot.com/2008/12/google-7-group.html
Би сая хэсэг сууж байгаад нэлээн дээр эхлүүлсэн ажлынхаа ард гарлаа.
Өөрөөр хэлбэл бүлгэмийн гишүүдэд зориулж "Google groups ашиглах гарын
авлага" [1]-ын эхний хувилбарыг бичиж дуусгасан ба үүндээ Google
Groups гэж юу болох, хэрхэн элсэх болон тохиргоогоо өөрчлөх,
гишүүнчлэлээс гарах гэсэн зүйлсийг багтаах гэж хичээлээ. Та бүхэн
үзээд санал, шүүмж өгөөчээ гэж хүсч байна. Мөн цаашлаад хэрхэн сэдэв
үүсгэх, түүнд хариулах зэрэг харилцааны талаар бүлгүүдийг нэмэх
хэрэгтэй байгаа тул энэ тал дээр туслах сонирхолтой хүн байвал
туслахыг хүсч байна. Одоогийн байдлаар зөвхөн manager нь хуудас
үүсгэх, засвар хийх нь боломжтой байгаа тул хэрэгтэй хүмүүс нь надтай
холбоо барьж manager эрх авч болно.
Та бүхнийг санал шүүмжээ харамгүй өгнө гэдэгт итгэж байна.
[1] http://groups.google.com/group/limnux/web/google-groups
---
Хүндэтгэсэн
С.Дөлмандах
http://www.dulmandakh.com