энд ямар ч асуудал байхгүй. 64 бит байлаа гээд ажиллагаа илүү сайжрана.
> kswapd0 gedeg process ram cpu ezleed bgaa yum.
нэрнээс нь харвал санах ой чинь дүүрээд байгаа бололтой. өөрөөр хэлбэл
санах ой чинь дүүрээд тэрнээс нь болж санах ойн мэдээллийг swap диск
рүү зөөх, буцаж зөөх ажиллагаа нь их хүчин чадал идээд байна гэсэн үг.
санах ойд байгаа дийлэнх мэдээлэл нь идэвхитэй байна гэсэн үг л дээ.
тэгэхээр энд санах ойгоо хэмнэж чадвал процессор дээрх ачааллыг бас
давхар бууруулах гээд байна гэсэн үг. тэгэхээр юу нь илүү санах ой
эзлээд байгаа талаар сайн судлах хэрэгтэй. санах ой их эзлэхэд
процессор ч бас их үүрэг гүйцэтгэнэ. хэрэв үйлдлийг түргэн гүйцэтгэж
чадахгүй бол хүсэлт болон холбогдох мэдээлэл санах ойд хадгалагдаж л
байна гэсэн үг. ингэхээр 2-уулаа шууд хамааралтай эд л дээ. нэгийг нь
гайгүй засч байтал нөгөө дээр нь асуудал гараад байдаг хог байгаа юм.
өмнө нь олон арга хэрэглэсэн гэж байна тэдгээрээсээ хуваалцаач, бас
тухай бүрт нь тодорхой үр дүн гарч л байсан байж таарна. тэрийг нь бас
дурдвал зүгээр.
--
Regards
Dulmandakh
http://www.dulmandakh.com
Ихэнхдээ төхөөрөмжний буруу таарсан байдал энэ тэрээс болдог юм байна
лээ.Урд байхдаа нэг дуу цацдаг жижиг сервертэй байсан юм дээр нь
Дарвин сервер ажилладаг.Тэгээд анх эхэлж байхад гацаад нээх явдаггүй
байсан юм.За интернэтийн ачаалал тэгээд ер нь traffic дунд хутгалдаад
ингэж байна гэж бодож байсан хэхэхэ Тэгсэн нэг өдөр РАМ нь шатчихдаг
байгаа.Нөгөөдөх нь урьд нь 1ГБ байсан бөгөөд өөр 1ГБ гэхдээ dual
channel тэйгээр сольсон чинь нөгөө гацалт энэ тэр байхгүй болчихож
байсан.Тэгээд төхөөрөмж энэ тэрээ нэг шалгаад үз гэх гэж байсанаа DELL
сервер гэхээр нь тийм асуудал байхгүй байх гэж бодож байлаа.
<IfModule mpm_prefork_module>
StartServers 5
MinSpareServers 5
MaxSpareServers 10
ServerLimit 120
MaxClients 120
MaxRequestsPerChild 4000
</IfModule>
<IfModule mpm_worker_module>
StartServers 2
MaxClients 150
MinSpareThreads 25
MaxSpareThreads 75
ThreadsPerChild 25
MaxRequestsPerChild 4000
</IfModule>
хүнээс шууд асуухаар өөрийн бодол, жишээг гаргаж ирээд асуувал илүү
бодитой, үр дүнтэй байх нь элбэг. миний хувьд серверүүд дээр асуудал
гардаг ч бүгдийг нь шийдэж болоод л байдаг. гэхдээ миний асууал, чиний
асуудал ондоо боловч төстэй тал ихтэй.
зөвлөлгөө өгөх гэхээр юунаас нь эхлэхээ сайн мэдэхгүй юм. бас таны
мэдлэг, чадварын түвшинг мэдэхгүй болохоор яаж хэлэхээ ч сайн мэдэхгүй
тал гарч байгааг нуух юун.