Xlite Ubuntu deer ashiglakh

13 views
Skip to first unread message

Bayanmunkh Battulga

unread,
May 8, 2009, 4:57:04 AM5/8/09
to lim...@googlegroups.com
Сайн байцгаана уу

Xlite хэмээх програмыг ямарч байсан UBUNTU  дээр суулгачихлаа. Одоо GMOBILE  ийг хэрхэн тохируулах вэ. Мэддэг хүн байна уу. Туслаарай.

Bayana

Нарантунгалагийн Цэцболд

unread,
May 8, 2009, 5:14:41 AM5/8/09
to LiMNux
http://gmobile.uea-systems.com/x-lite.html

энэ хаяг дээрхээр тохируулаад үзнэ үү.

Цэцболд

Bayanmunkh Battulga

unread,
May 8, 2009, 5:22:38 AM5/8/09
to lim...@googlegroups.com
хариу бичсэнд баярлалаа.

Xlite ni  Windows  болон MAC  дээр 3,0 гэсэн хувилбар нь гарсан бөгөөд Linux дээр 2,0 хувилбар нь байгаа юм аа. тэгээд л жаахан будилаад л сууж байна аа.

2009/5/8 Нарантунгалагийн Цэцболд <ntset...@gmail.com>

http://gmobile.uea-systems.com/x-lite.html

энэ хаяг дээрхээр тохируулаад үзнэ үү.

Цэцболд




--
Bayanmunkh Battulga
Tokushima
090-2826-6348
98681648

From MYAGAA...

unread,
May 8, 2009, 7:50:58 AM5/8/09
to lim...@googlegroups.com
Sain baina uu. Xlite programmiig ashiglahad linux deer nileed asuudal
bii. tsuuraitah gatsagaas avhuulaad. Hervee windows deer ashiglaj bgaa
bol Pangolin geed mash sain program bii. Www.sipport.com gesen
hayagnaas tatan avah bolomjtoi haalttai zarim neg codeciig ashigladag.
Linux deer softphone nileed hundreltei bgaa chi hervee ubuntu
ashigladag bol ekiga softphone ashiglaj bolno. Mun nemj helhed
gmobile-iin dugaar busad suljee ruu orohgui haagdsan bgaa tul avch
ashiglahgui bhiig zuvluj bn.

--
Sent from my mobile device

Message has been deleted

Бааска

unread,
May 20, 2009, 9:30:14 AM5/20/09
to LiMNux
> Mun nemj helhed gmobile-iin dugaar busad suljee ruu orohgui haagdsan bgaa tul avch
> ashiglahgui bhiig zuvluj bn.

Энэ түр зуурынх байх гэж бодож байна. Гадаад дахь монголчууд Ж-
мобайлыг олноороо аваад Мобикомын солонгос дахь монголчуудаас олдог
байсан ярианы орлого нь буурснаас болж Мобиком ийм арга хэмжээ авсан
гэсэн. Харилцаа холбооны зохицуулах хороо энэ тэр Мобикомыг
буруутгасан гэсэн. Миний бодлоор Мобиком ингэснээрээ харин ч илүү олон
хэрэглэгчээ алдах байх. Ж-мобайл гадаадаас байна уу, монголоос байна
уу гэж ялгахгүйгээр сүлжээндээ үнэгүй ярьдаг. Гадаад дахь монголчуудын
гэрийхэн нь жи-гийн дугаар авч эхлэх байхаа.

Tsolmonbaatar Adiyasuren

unread,
May 20, 2009, 11:04:40 PM5/20/09
to lim...@googlegroups.com
Юуны өмнө Бааска-гаас уучлал гуйж байна. Гэхдээ бичихгүй бол санаа амрахгүй нь.
1-рт: Аливаа мэдээлэлд тэгсэн гэсэн, тэгсэн гэж сонссон гэх мэтээр ховийн үгийг үндэс болгож ярих нь тун зохимжгүй юм. 
2-рт: Тэгээд ч ер нь та сүүний үйлдвэртэй байж л дээ тэгсэн, дүүргийнхээ сүүний хэрэгцээний 40%-ыг өөрийн олон жилийн туршлага дээр тулгуурласан чанартай бүтээгдэхүүнээр хангадаг, Монгол улсын бүхий л татварыг төлдөг, бүхий л стандартыг мөрддөг, үлдсэн зах зээлийн чинь /өөрөө хэлбэл нийт зах зээлийн 60% -ыг/ 4 компани хуваан эзэмшдэг байлаа гэж бодъё. Нэг өдөр аймар мөнгөтэй ч юмуу эсвэл эхлээд мөнгийг цацаж зах зээлийг дан ганцаараа эзлэж байгаад өөрийн санаагаа хэрэгжүүлэх гээд байгаа ч юмуу компани гарч ирээд үнэгүй сүү тараагаад эхлэвэл яах вэ? Иймэрхүү асуудлыг зохицуулахын тул Шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах хороо гэж байдаг.


2009/5/20 Бааска <baas...@gmail.com>



--
Regards,
Цоомоо

Almas

unread,
May 20, 2009, 11:34:29 PM5/20/09
to lim...@googlegroups.com
Миний бодлоор энэ технологит мөнгө зарцуулагдахгүй гэж бодож байна. Тэртэй тэргүй интернет сүлжээ нь, утасных нь сүлжээ нь байж байхад юундаа мөнгө зарагдана гэж?
VOIP технологийг дэлхийн олон газар, олон компани ашиглаж байгаа шүү дээ. Харин ч бусад провайдерууд хэрэглэгчдийн халаас руу гүн гараа дүрэхийн тулд шинэ технологиос хойш сууж байгаа хэрэг биш үү?

Tsolmonbaatar Adiyasuren

unread,
May 21, 2009, 2:50:03 AM5/21/09
to lim...@googlegroups.com
мөнгө зарцуулагдахгүй юм бол хүн болгон энийг чинь хийчих юм биш үү?
Сэрвэр чинь тодорхой хэмжээний л ачааллыг handle хийж чадна шүүдээ. Бултаараа тэгвэл ийм утастай болоё л доо. 

2009/5/21 Almas <al...@dusal.net>



--
Regards,
Цоомоо

Almas

unread,
May 21, 2009, 3:25:43 AM5/21/09
to lim...@googlegroups.com
Үнэндээ бол хийе гэхэд болохгүй зүйлгүй биш үү? Хурд сайтай интернет холболт, одоогийн ийм техник хөгжсөн нөхцөлд серверийн ачаалалд бол тэгтэл их санаа зовохгүй байна.
Би лав гэрийнхээ интернетээр хоёр зэрэг компьтер холбоод яхүү мессенжерээр зэрэг зэрэг яриад камер үзэж болдог.
Тэгэхээр компьютераа гэрийнхээ утсанд холбоод жижигхэн програм биччихвэл гэрийнхээ ком-ыг сервер болгоод яриулсан ч техникийн хувьд бүрэн боломжтой зүйл шүү дээ.

Яаж ч бодсон жирийн утасны төлбөрөөс хамаагүй бага зарлага гарна. Гэхдээ хэдий хир гарч байгааг нь үнэндээ мэдэхгүй болохоор худлаа яриад яах вэ. Хэрвээ манай гэрийн утас үнэгүй байсан бол ийм бизнес хийх л байлаа ;)

Миний бодлоор техник ийм өндөр түвшинд хөгжөөд байхад харин ч үнэ буурч, ийм шинэ технологийг  өрсөлдөн нэвтрүүлэх ёстой байтал бусад провайдерууд өрсөлдөөнөөс зугтааж шинэ боломжийг хааж байгаа нь харин ч шударга бус өрсөлдөөн гэж бодогдож байгаа. Их мөнгөтэй байгаад хэрэглэгчдээ татаж чадаж байвал үнээр цохих чинь бас л зах зээлийн өрсөлдөөний нэг хэлбэр шүү дээ. Хэрэглэгчид татах маркетингийн нэг бодлого. Тэгэхээр миний бодлоор бусад провайдерууд тэгвэл өөрсдөө ийм үйлчилгээг нэвтрүүлэх хэрэгтэй байх. Тэр гадаад гарцууд бол яваандаа угаасаа хэрэглэгдэхгүй л болох зүйлс шүү дээ. Угаасаа л цаг нь ирчихээд байгаа мэт...

За гэхдээ үнэхээр буруу ярьж байж ч магадгүй. Гэхдээ өөрийнхөө бодлыг л, өөрийнхөө харж байгаа өнцгөөс бичсэн юм шүү...

xacaa

unread,
May 21, 2009, 4:54:14 AM5/21/09
to lim...@googlegroups.com
Үнэхээр хямдхан оператор хэрэглэж байгаад Мобикомыг хэрэглэхэд дэндүү
хурдан мөнгө урсдаг. Тэгээд ч үзүүлж байгаа үйлчилгээнүүд нь гоё ч гэлээ
шинэчлэгддэггүй. Муу технологиоо арай хэтэрхий их рекламаар гаргаж ирдэг
нь хэрэглэгчдийг хуурамч хийрхэлд оруулах нь элбэг байдаг. Сүүлийн үед
дэлхий нийтээрээ "Тансаг хэрэглээ бол тэнэг хүний сонголт" гэж хүлээн
зөвшөөрөөд байгаа. Байдаг л нэг 9911ХХХХ дугаар барьсан бол тэр хүн
шаталт ихтэй Бэнз уначихсан ч юм шиг. Нилээн түрүүхэн Эрэл компань бүх
дээд ажилчдыгаа 9911ХХХХ болго гэж шаардсан. Тэгээд ч Эрэлийн бүх дээд
албан тушаалтнууд 9911ХХХХ дугаартай болцгоосон. Энэ үнэхээр боогдуулалт
биш гэж үү. Үүнээс илүү шинэ, хямд төсөр технологи нэвтрүүлэх бүрэн
боломж байгаа гэдгийг Ж-Мобайл хэлж байна. Гэтэл сая хэрэглэгчтэй
Мобиком яагаад ийшээ орохгүй байна аа. Яагаад гэвэл хэрэглэгчид үүнийг
хэрэглээд, хууртаад байгаа учраас. Одоо жоохон шаардлага өндөртэй, шинэ
технологио нэхэхгүй бол ихэнх хэрэглэгчид өөр операторыг илүүд үзэх
болно. (Зөвхөн миний л бодол байлаа, битгий загнаарай :P)

Tsolmonbaatar Adiyasuren

unread,
May 21, 2009, 6:15:27 AM5/21/09
to lim...@googlegroups.com
Алмас болон Хасаа нар аа?
     Энэ хорвоо дээр хямд үнэтэй зүйлийг хүсэхгүй хэн байх билээ.
Миний бодлоор
Жишээ нь VOIP <----> VOIP чиглэлтэй үйлчилгээ байя л даа. Болж байна. Гэхдээ холболтын байгуулалж нь ямаршуухан үнэтэй болох талаар тооцоолох л хэрэгтэй байх.  
Харин VOIP <----> Mobile болон Mobile <----> VOIP чиглэлүүд ямар но-той болохыг та бүгд гадарлахгүй байгаа нь харамсалтай. Ямар ямар технологийг нэвтрүүлэхэд хэр их хөрөнгө оруулалт /үйлчилгээ явуулах Лизенц бас их үнэтэй байдаг юмшүү/ хэрэг болох талаар сайн бодох хэрэгтэй. Үүнийгээ судалсан байж байж ярих хэрэгтэй болов уу.

Тэгээд ч бусад операторууд /үүнд ганц Мобиком биш Юнител болон Скайтел хамрагдана/ зөвхөн 9868хххх гэх мэт рүүт-ыг хаасан болой. 
Эцэст нь хэлэхэд ярьж байгаа юмаа сайн мэдэж байх хэрэгтэй. Тэр дундаа ховын үгээр тэгсэн ингэсэн гэх маягаар үндэслэн асуулга гаргаж ирэх нь бүүр ч зохимжгүй юм.

Мобикомын үнийн талаар яагаад буудаггүйг 2222-оос асуучихвал яасан юмбээ. Эсвэл Харилцаа Холбооны зохицуулах хороо, Шударга Бус Өрсөлдөөнийг Хянан Зохицуулах Хороо энэ тэрээс лавлаж үзсэн хүн байна уу?
Монгол улсыг ирээдүйн харилцаа холбооны бодлого энэ тэрийг судалж үзсэн үү? Яагаад АНУ 2хон оперортой байхад 2,6 сая монголчуудад 4 оператор байдгийг тэднээс асуугаарай. Мэдэх хүн байх ч үгүй. Улс төржсөн утгатай өгүүлбэр нэмж оруулахад Монгол улсын засгийн газар лиценз зарахаас өөр ажил хийж байгааг би бага олж хардаг.


Энэ хүртэл уншсанд баярлалаа.

2009/5/21 xacaa <xaca...@gmail.com>



--
Regards,
Цоомоо

Almas

unread,
May 21, 2009, 6:49:38 AM5/21/09
to lim...@googlegroups.com
Аанхан уучлаарай. Гэхдээ л арай л биш байгаа юм шиг санагдаад байх юм. Ямар ч байсан тэгвэл асуугаад мэдээд авъя.

Ер нь бол би G-Mobile-ыг энэ 9868 үйлчилгээг явуулахдаа тэгтлээ алдагдал гаргасан их зардал гаргаж байгаа гэдэгт итгэхгүй байна. Жишээ болгоод үнэ, лицензүүдийг танилцуулбал ямар вэ? Миний ойлгож байгаагаар Mobile <->Mobile гэсэн сүлжээнийхээ сервер дээр VOIP технологи суулгаад л интернетэд холбоотой байхад л болмоор мэт. Угаасаа мобайл сүлжээ чинь одоо өөрөө дижитал байдлаар явж байгаа биз дээ? Тэгэхээр шууд л холбогдоод явчихмаар, тэгтлээ илүү дутуу нэмэлт юм баймааргүй л санагдах юм?
Жишээ нь Жимобайл өөр ямар ямар холболт, технологи хэрэглэж байгаа юм бол?
Нээлттэй эхийн технологиуд ч бас байгаа байх. Миний баталгаагүй эх сурвалжаас сонссоноор g-mobile нээлттэй хөгжүүлэлттэй технологиудаас ашигласан гэж ойлгосон?

Өмнө нь гадаад утасны картны бизнес сонирхож, VOIP, SIP зэрэг технологийг зөвхөн хувийн шугамаар сонирхож нет ухаж байсан. Телефон утасны модем компьютертаа холбож байгаад туршиж үзэж байсан л даа...

За за гэхдээ энэ ямар бидний асуудал биш дээ. Мобиком, юнителийн л асуудал. Гадаадад байдаг гэр бүлтэй хүмүүсийн хувьд Жимобайл аваад л хэрэглэх байлгүй...

Үнэ буулгах тал дээр бол сайн мэдэхгүй юм. Ямар ч л байсан мобиком хамгийн үнэтэй л тусаад байдаг. Юнител, Скайтел янз бүрийн ангилал, хөнгөлөлтүүд ашиглаад маркетинг хийгээд хэрэглэгчдийг татаад л байгаа. Аяндаа тэр асуудлууд нь шийдэгдэх биз дээ. Миний бодлоор Мобиком "ЯАГААД ҮНЭЭ БУУЛГАЖ БОЛДОГГҮЙ" талаараа хэрэглэгчиддээ сайн ойлголт өгвөл хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг, янз бүрийн хөдөлгөөн гаргаад энэ талаар хэрэглэгчид тэмцэл өрнүүлээд тэр хууль заалтуудтай нь тэмцэж ч болмоор санагдана. Боломж нь байгаа бол янз бүрийн байдлаар уг нь буулгах арга хэмжээ авч болмоор... Дургүйд хүчгүй ч гэж үг байна л даа. Тэртээ тэргүй хамгийн том нь юм чинь. Угаасаа маркетинг сайтай байна гэдэг чинь хэрэглэгчдийн толгойг хир сайн эргүүлж байгаагаар л шийдэгддэг. Мобиком бол яах аргагүй том, сайн. Гэхдээ би бол энэ янзаараа бол мөддөө мобиком хэрэглэхгүй ;)

Бас тэгж 9686 хххх хааж шударга бус өрсөлдөж байгаа нь таалагдахгүй байгаа л гэдгээ уг нь хэлэх гэсэн юм...

From MYAGAA...

unread,
May 21, 2009, 11:10:32 AM5/21/09
to lim...@googlegroups.com
   Сайн байцагаана уу. Цолмонбаатартай би санал нэг байна.
  Үнэгүй юм гэж байдаг уу? ЖиМобайл сүлжээндээ үнэгүй гэчихээд флат үнэ төлдөг ш дээ. Яг скайтел шиг. Скайтелын одоо сурталчилаад байгаа 247 үйлчилгээ тэгж явж байгаа.
  Бас та бүхэн бод доо. Энэ ЖиМобайл чинь зүгээр шууд шинэ технологи дэвшүүлээд гаргаж ирээд нөгөө хэд нь эсэргүүцээд байгаа юм биш ш дээ. Энэ чинь зөндөө асуудал байгаа. Энэ үйлчилгээг бусад компани чадахгүй мэдэхгүй дээ хийгээгүй юм. Мобиком компани интернетфон гэж үйлчилгээ байдаг бөгөөд хууль дүрэмээ зөрчөөгүйдээ олонд шууд хүргэж чадахгүй байгаан.
    Тодорхой зохицуулалт баримт бичиг, дүрэм журам гарсан байсан бөгөөд үүнийг нь ЖиМобайл компани зөрчөөд хийсэн юм. Холбогдох хууль тогтоол журамыг хэрэгтэй бол өгөх боломжтой.
  Гол нь Улсад төлдөг улс хоорондын ярианы мөнгө болон харилцан холболтын дүрэм журамыг зөрчөөд энэ үйлчилгээг хийгээд байгаа учраас бусад компани хаасан юм. Өөрөөр хэлвэл Бусад компаниуд Монгол улсынхаа төрийг хүндлээд тэр улс хоорондын ярианыхаа татварыг төлөөд явж байхад ЖиМобойл ганцаараа өгөхгүй хулгайлаад байсан юм. Энэ нь сардаа 4н сая минут буюу улсад сар бүр 200000 долларын татварыг төлөөгүй гэсэн үг. Бусад нь энэ татварыг төлж байдаг ЖиМобайл төлөхгүй хууль дүрэм зөрчөөд шударга бус өрсөлдөөд байгаа болхоор бусад компаниуд хаасан байх.
    Тэгээд бас бод л доо одоогоор Монгол улсад заасан байгаа стандартыг зөрчөөд олон улсад Монголын дугаарыг зарж байна гэсэн үг. Зөв ч юм уу буруу ч юм уу? ямартай ч энэ нь хууль зөрчиж байгаа. Бас олон улсад томоохон GDP нь 10к-аас дээш ихэнх том улс л зөвшөөрсөн. Бусад манайх мэт жижиг улсууд зөвшөөрдөггүй. Яагаад гэвэл улс бас энэ үйлчилгээ бизнесээс улсаа тэжээж улсын орлогоо бүрдүүлж байдаг.
  Тэгээд ч энэ үйлдэлийг зөвшөөрвөл Мобиком яг энэ үйлчилгээг хийх гээд хүлээж байгаа. Мобиком ЖиМобайлыг болиул гэсэндээ хаасан гэж бодохгүй байна. Хууль дүрэмээ нээлттэй болгочих би бас хийе гэсэндээ барицаж хаасан гэж бодож байна. Энэ үйлчилгээг нээвэл ЖиМобайл ХХК өөрөө будаа болно ш дээ. 20-30-н мянган хэрэглэгчтэй ЖиМобайл ХХК-ийн дэргэд 1 сая гаран хэрэглэгчтэй Мобиком шууд Монопол болоод энэ чиглэлийн бүх бизнесийг атгасан нэг компани л үлдэх болов уу даа.
  За за өөрийн бодлыг бичлээ. Маргаш мэтгэх гэсэн юм биш шүү. Бид нэг хувын компаныг биш улсаа бодох ёстой шүү гэсэндээ л бичлээ.

From MYAGAA...

unread,
May 21, 2009, 11:12:20 AM5/21/09
to lim...@googlegroups.com
200000 доллар биш 20000 шүү тоо алдчихаж. Хамгийн наад захын шууд төлөх зардал нь энэ шүү. Бас цаана улс хоорондын телефон ярианы үйлчилгээ эрхлэгч болон бусад үүрэн холбоонд зөндөө орлогыг бууруулсан шүү

From MYAGAA...

unread,
May 21, 2009, 11:13:29 AM5/21/09
to lim...@googlegroups.com
  Та бүхэн Skype, Yahoo Messenger-ээс Монголруу залгахад хэд байдаг гэж бодож байна. Интернет юм чинь үнэгүй гэж бодож байна уу?

Bayanmunkh Battulga

unread,
May 21, 2009, 11:16:37 AM5/21/09
to lim...@googlegroups.com


2009/5/22 From MYAGAA... <mya...@gmail.com>

  Та бүхэн Skype, Yahoo Messenger-ээс Монголруу залгахад хэд байдаг гэж бодож байна. Интернет юм чинь үнэгүй гэж бодож байна уу?

Үнэгүй л гэж боддог ш тээ.


Almas

unread,
May 21, 2009, 11:23:04 AM5/21/09
to lim...@googlegroups.com
Ард түмэн хэрэглэгчдээ бодож чадахгүй байгаа, хөгжил дэвшил, технологийн дэвшлийг боогдуулж байгаа тийм хууль дүрмийг бүгд нийлээд эсэргүүцэж болдоггүй юм уу? Монополийн эсрэг хууль гээд ард түмнээ мөлж гэсэн үг биш биз дээ?
Тэгээд ч тэр дугааруудыг гадаад хүмүүс аваад хэрэглээд Монгол руу яриад байдаг гэж бодохгүй л байна.

За за гэхдээ мэдэх хүмүүс нь мэдэж л байгаа байлгүй. Хэрвээ хууль бус юм бол шүүхэд өгчихөж яагаад болохгүй байгаа юм бол? Яагаад заавал тиймэрхүү байдлаар хаах ёстой гэж? Ойлгомжгүй л юм...

Цөөн ч гэсэн Мобиком барьдаг байсан хүмүүс гадаадад байдаг гэрийнхэнтэйгээ ярих гээд жимобайл руу шилжээд эхэлбэл бас онцгүй л баймаар юм шиг...

За за сайн мэдэхгүй хүмүүс нь дуугай байя дөө...

DULMANDAKH Sukhbaatar

unread,
May 21, 2009, 11:25:03 AM5/21/09
to lim...@googlegroups.com
бид дэмий зүйл дээр маргалдаад байгаа юм биш үү. бидний энэ яриа нь
бараг үр дүнгүй, юунд ч нөлөөлж чадахгүй. бас нөгөө талаараа хэн нь
ямар оператор ашиглах нь хувь хүний сонголт шүү дээ. бид чинь
ардчилсан нийгэмд, хамгийн ардчилсан зарчмыг дэмжиж буй хүмүүс шүү
дээ.

миний хувьд Мобикомын дараа төлбөрт хэрэглэгч, үнэтэй ч гэлээ сэтгэл
хангалуун л байдаг. сүүлд Жи-Мобайл авсан, бас надад таалагдсан.


--
Regards
Dulmandakh
http://www.dulmandakh.com

Almas

unread,
May 21, 2009, 11:25:32 AM5/21/09
to lim...@googlegroups.com
http://www.voipcheap.com/en/calling-rates.html
Бас дэлхийн нэлээд олон орон руу үнэгүй ярьчихдаг иймэрхүү үйлчилгээнүүд ч байдаг...

Almas

unread,
May 21, 2009, 11:40:54 AM5/21/09
to lim...@googlegroups.com
http://www.voipcheap.com/en/calling-rates.html

Урьд нь нэлээд хэрэглэдэг байсан. Одоо энд байгаа болохоор хэрэглэхээ больсон.
Mongolia  (Landline)  9.467
Mongolia  (Mobile) 14.267
Энэ Японы иенээр байгаа. 15төгрөг байгаа. тэгэхээр гэрийн утас руу 150төг/мин орчим, гар руу 200 орчим төгрөг юм байна. Гэхдээ энэ гадаадын компани шүү дээ. Харин Америк, Солонгос, Австрали, Швейцари, Герман энэ тэр гээд нэлээн хэдэн улс руу лав үнэгүй байдаг. Гэхдээ 7 хоногт 300мин билүү дээ хязгаар зааж өгсөн байдаг санагдана. Ямар ч байсан боломжтой бүх цагаараа үнэгүй чалчсан ч болдог байсан ккк.
Үүнээс өөр нэлээн олон үүнээс хямд ч сайтууд байдаг л юм билээ. Тэгэхээр иймэрхүү байдалтай байгаа юм чинь сарын суурь үнэ (жимобайлыг хэд байдгийг нь мэдэхгүй юмөө), залгаж ярьсан үнэ энэ тэрийгээ тооцохоор G-Mobile-н зардал энэ тэр нь нэлээн дөхүү очмоор л санагдаад байх юм?

Цаанаа юу байгааг нь нарийн мэдэхгүй ч ингээд харьцуулаад харахаар яг юу нь болдоггүйг нь үнэндээ ойлгохгүй юм байна өө. :D
Дотор нь байгаа хүмүүс илүү мэдэж байгаа байлгүй дээ... уучлаарай хэхэ



On Thu, 2009-05-21 at 23:13 +0800, From MYAGAA... wrote:

xacaa

unread,
May 21, 2009, 11:48:42 AM5/21/09
to lim...@googlegroups.com
On Thu, 2009-05-21 at 23:25 +0800, DULMANDAKH Sukhbaatar wrote:
> бид дэмий зүйл дээр маргалдаад байгаа юм биш үү. бидний энэ яриа нь
> бараг үр дүнгүй, юунд ч нөлөөлж чадахгүй. бас нөгөө талаараа хэн нь
нээрээ нэг харсан чинь нээлттэй эхтэй ямар ч холбоогүй юм яриад байгаа
юм байна шд. кк.

Almas

unread,
May 21, 2009, 2:02:11 PM5/21/09
to lim...@googlegroups.com
Огт холбоогүй ч юм бас биш л дээ ;) Иймэрхүү юмнуудын талаар л яриад байгаан:

http://www.opensips.org/
http://www.voip-info.org/wiki/view/Open+Source+VOIP+Software
http://www.pernau.at/kd/voip/bookmarks-sip-phones.html
http://en.wikipedia.org/wiki/OpenSER

From MYAGAA...

unread,
May 21, 2009, 9:25:03 PM5/21/09
to lim...@googlegroups.com
   хэхэ Алмас шударга биш гэж үзээд байна уу?
  Шүүхэд өгөөгүй шалтгааныг миний хувьд энэ Заваан улс төртэй холбож үзэж байгаа. Нөгөө хэд буюу Мобиком энэ тэр компаниуд Энэ талаар холбогдох бүх байгууллага, Шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах хороо зэрэг байгууллагад өгсөн ба тэр байгууллагууд нь хянан шалгаж байна гээд цаг алдаад өдийг хүрсэн тул тийм арга хэмжээ авсан байх.
   Мөн бид өөрсдийгөө бусад баян улсуудтай харицуулж үзэх хэрэг байгаа юм уу?
  ЖиМобайлын тэр үйлчилгээг ашиглаж үзсэн хүн байна уу? Чанар ямар байсан гэж санана? бас чиний сүлжээнд байгаа хүн чамайг чагнах боломжтой байвал яана?
Чиний энэ явуулсан линк дээрх үнэ хар л даа өндөр байгаа биз дээ?
http://www.skype.com/prices/callrates/#listing-M
Энд Скайпын үнэ байгаа.
http://voice.yahoo.jajah.com/home/rates.castle#section12
Энд Яохуу Мэссэнжэр ашиглаж байгаа үед ямар тариф төлдөг нь байгаа. Энэ томоохон компани хүртэл Монголын хууль дүрэмийг сахидаг юм шүү. Бид нэг компаныг биш улсаа бодох ёстой гэж бодож байна.

From MYAGAA...

unread,
May 21, 2009, 9:26:04 PM5/21/09
to lim...@googlegroups.com
Бас тэр нээлттэй программ гээд байгаа ихэнх програмууд томоохон хөгжиж буй хүчтэй програм болох Астериск програм нь өөрөө нээлттэй үнэгүй боловч тоног төхөөрөмж нь үнэтэй. Тэрүүгээрээ ашигаа олдог.

Almas

unread,
May 21, 2009, 11:44:51 PM5/21/09
to lim...@googlegroups.com
OK
Reply all
Reply to author
Forward
0 new messages