бил лав мэдэхгүй юм байна. интернэт л бол интернэт хэхэ. гэхдээ одоо
монгол доторх урсгал нь хэт ихсээд, нөгөө микс гээд юм нь бүр аймар
дүүрээд байгаа гэж байсан. энэ асуудлыг шийдээд, хангалттай өргөтгөл
хийвэл дээрх шиг үйлчилгээ илүү боломжтой болж болох юм. гэхдээ сонин
л асуулт байна.
--
Regards
Dulmandakh
http://www.dulmandakh.com
Би нэг их юм мэдэхгүй болохоор жаахан хүлээж байгаад дуугардаг юмуу
гэснээ тэссэнгүй.
Миний компьютерийг таны компьютертэй холбох юм бол хэр их зардал орох
бол? Тэгээд тэр сүлжээндээ дахиад Дөлөө ахын компьютерийг холбох юм бол?
Энэ мэтээр монголчуудын бүх компьютерийг хооронд нь холбох юм бол хэр их
зардал гарах вэ? Тэдгээрийг хооронд нь 2 сая гаруй порттой нэг
switch-ээр холбохгүй нь мэдээж. Том систем үүснэ. Тэрнийг хянаж байх
хүмүүс хэрэгтэй болно. Тэгэхээр энэ сүлжээ маань хямд байж чадах
боловуу? :-)
Тэгэхээр одоо нэгэнт холбогдоод байгаа сүлжээгээ ашиглавал зүгээр
байхаа. Миний ойлгож байгаагаар одоо Монголын ихэнх интернэтийн
үйлчилгээ эрхлэгчид хоорондоо 100BASE-TX холболтоор холбогдсон байгаа.
Удахгүй 1000BASE-T болгоно гэж цуу яриа сонссон. Иймд ер нь бол бид
хагас хугас ч гэсэн Монгол дотроо холбогдоод байгаа юм шиг байгаан.
Тэрнээс гадна интернэтийн үйлчилгээ эрхлэгчид маань одоохондоо Монгол
дотуур дамжсан, гадагшаа дамжсан traffic-ийг чинь бүртгээд ялгаатай үнэ
тогтоодог болоогүй л байгаа. Миний бодлоор бол нэг хэсэгтээ л тийм
болохгүй байх.
100BASE-TX ----- category 5 кабель (UTP эсвэл STP)-ийн 4 утсыг нь
ашиглаад IEEE 802.3u стандартын дагуу 100 мигабит/секунд хурдаар өгөгдөл
дамжуулдаг юм шиг байгаан.
1000BASE-T ----- category 5 кабелийнхаа бүх утсыг нь буюу 8 утсыг нь
ашиглаад IEEE 802.3ab стандартын дагуу 1 гигабит/секунд хурдаар өгөгдөл
дамжуулдаг юм шиг байгаан.
:-)
Хүндэтгэсэн. С.Отгонлхагва.


Үбүнтү толин сервер рүү зөвхөн монголоос хандаж болдог, гадаадаас
хандаж болдоггүй. өмнө нь нээлттэй байхад Хятад, Энэтхэг гээд хавиан
амьтад татаад, хамаг хүчин чадал идээд байсан. харин одоо зөвхөн
дотоодын АйПи-нуудыг зөвшөөрсөн хэхэ. нэг ийм үйлчилгээнүүд манайд их
дутагдаж байгаа шүү.
> Харин манайхан хэзээ 1000 болгоод хэзээ маниустаа тийм боломж өгөх юм бол...
энэ талаар олон ажил хийгдэж байгаа юм шиг байсан. хэдэн жилийн дараа
хэрэгжээд эхэлбэл гоё болно гэдэгт итгэлтэй байна.
> Хурдан интернеттэй байвал улс орны хөгжил хурдан л болно гэж бодоодугаашд
> Ерөнхийлөгчийн ивээлд тиймэрхүү юмнуудыг л хиймээр байх юм. OpenOffice-н
> орчуулгыг биш
хэхэ. үнэхээр л ийм юманд төр засаг маань анхаарал хандуулах хэрэгтэй байгаа юм.
> Айл гэртээ тавиулах боломжтой, зөвхөн Монгол дотроо, гадагшаа гардаггүй. > Гэхдээ өндөр хурдтай интернет холболт гэж байдаг юм болов уу? бил лав мэдэхгүй юм байна. интернэт л бол интернэт хэхэ. гэхдээ одоо монгол доторх урсгал нь хэт ихсээд, нөгөө микс гээд юм нь бүр аймар дүүрээд байгаа гэж байсан. энэ асуудлыг шийдээд, хангалттай өргөтгөл хийвэл дээрх шиг үйлчилгээ илүү боломжтой болж болох юм. гэхдээ сонин л асуулт байна.



манайд одоо л жаахан юм хөгжих гээд байх шиг. үнэндээ сонирхолтой,
хэрэгтэй мэдээлэл эх хэл дээрээ олоход хэцүү байна. бас чанартай
үйлчилгээ алга. гэхдээ одоо байхгүй гэдэг нь ирээдүйд ч байхгүй гэсэн
үг биш шүү дээ. бүлгэм маань монгол агуулга үүсгэхээр, мэдлэгийн сан
үүсгэхээр ажиллаж байна, амжилт ч олж байна. цаашид улам хөгжинө, би
итгэлтэй байна хэхэ.
Интернетийн хурдыг Монголдоо хязгаарлах асуудал дээр Интернетийн үйлчилгээ үзүүлэгч тус бүр өөр өөрийнхөөрөө шийдэж байгаа.
ЭмСиЭсКом, Мэйжикнет, СкайСиСи зэрэг интернетийн үйлчилгээ үзүүлэгчийн DSL холболт л лав холбогдож буй модемын хурдаар Монголдоо хязгааргүй холбогдож, гадаад интернет нь 256 болон авсан интернетийн хурдаар хязгаарлагдаж байгаа. Үүнийг Интернетийн үйлчилгээ үзүүлэгч бүр хийвэл зүгээр л байна. Тэртэй тэргүй өөрийнх нь Дотоод хурд үнэгүй ш дээ. MIX-д үнэгүй л холбогдож, ашиглаж байгаа. Харин СиТиНэт тэгж хийх боломжгүй гэсэн. Өөрийнх төлбөр тооцооны системээс болоод боломжгүй гэж байна лээ.
(joke
) Уг нь тэр систем нь бүүр нэг яадгаа алдсан статик юм биш л баймаар юм... Бага зэрэг програмчлал, мод хийгээд өөрчилчхөж болдоггүй л юм байх даа. Ситинет Солонгосын компани гэж бодоод жоохон дургүй байдаг болохоос уг нь сайн юм шиг байна билээ. public ip энэ тэр өгдөг...
)MIX-ийн хувьд энэ жилдээ багтаад 1GB-ээр холбогдох байх. Төсөл болон төлөвлөгөө ажлууд явагдаж байгаа.
Би нэг их юм мэдэхгүй болохоор жаахан хүлээж байгаад дуугардаг юмуу