Discussion on хэрхэн ухаалгаар асуулт асуух вэ

44 views
Skip to first unread message

enxtur

unread,
Jan 21, 2009, 6:13:13 AM1/21/09
to LiMNux
Үнэхээр бодох хэрэгтэй юм байна шүү. Баярлалаа

Battur

unread,
Jan 22, 2009, 9:20:10 PM1/22/09
to LiMNux
Зөвлөмж тун сайхан болж байгаам байна. Амжилт хүсье.

DULMANDAKH Sukhbaatar

unread,
Jan 23, 2009, 11:46:53 PM1/23/09
to LiMNux
> Зөвлөмж тун сайхан болж байгаам байна. Амжилт хүсье.

энэ маань зөвхөн бэлэн орчуулга. одоо хийгдсэн байгаа зүйлсээс хэлэх,
шүүмжлэх зүйл байвал чөлөөтэй хэлэхийг хүсч байна. зав зайгаараа аль
болох хурдан дуусгахыг хүсч байна.

Ole

unread,
Apr 27, 2009, 9:03:18 AM4/27/09
to LiMNux
Ийм зүйлсийг нэмбэвэл зүгээр юм шиг.

Асуултаа хэрхэн илгээх вэ?
Асуулт илгээхдээ доорхи хэдэн зүйлийг бодолцож үзнэ үү:
- Төсөл дээр асуудлыг шийдхэд:
1. Асуудлыг заавал захиалагчийн шийдвэрээр шийдэх,
2. Өөрсдөө шийдээд захиалагчид заавал мэдэгдэж шийдвэрээ
баталгаажуулан ажлаа цааш үргэлжлүүлэх,
3. Тухайн тавьсан зорилгодоо хүрж л байгаа бол өөрсдөө ямар ч хамаагүй
аргаар шийдээд ажлаа үргэлжлүүлэн зорилгодоо хүрэх
гэсэн гурван хэлбэрээр үздэг.
Асуул тань захиалагч болон бусдаас заавал хамаарах, шийдэл нь өөр
хэсгийн ажилд нөлөөлөх хэмжээний бол заавал албан ёсоор асууж, албан
ёсоор хариулт авч, шийдсэн байдлаа холбогдох хүмүүст мэдэгдэж бай.
-Төслийн амжилтийн төлөө хүн бүр санаа тавьж, үүний төлөө хүн бүр өөр
өөрийн даалгаврыг гүйцэтгэхээр хувиарлагдан ажиллаж байгаа ба чиний
авсан даалгавар, шийдэх зүйл бол бусдын ажил биш гэдгийг сана. (мэдээж
дээрхи дүрэмийн дагуу бие даан шийдэх зүйлийг энд ярьж байна, бусдыг
бол заавал зааврын дагуу хийнэ)
Чиний асуултанд хариулж чадах магадлалтай бусад хүмүүс өөр өөрийн
даалгавар дээр ажиллаад завгүй байгаа ч тэд чиний асуултанд голдуу
сайн дураараа хариулж байгаа. Энэ сайн дурын хариултад эерэгээр
нөлөөлөхийн тулд асуултаа тодохрой ойлгомжтой асууж, асуулттай
холбоотой бүх мэдээллээр хангаж өгөх хэрэгтэй.
Хагас дутуу, ойлгомжгүй, бүдүүлэг байдлаар асуувал хэн хариулах вэ дэ?
Хэдийгээр хамаг чадхаараа дээрхи дүрмийг барин асуусан ч, хэн ч
хариулахгүй байх бүрэн боломжтой. Үүнээс хойшхи хэсэгт "яаж хүн өөрийн
эрхгүй хариултал" асуулт асуух талаар бид үзэх болно.
-Асуултыг илгээхдээ майлын "Subject" дээр уламжлал ёсоор эхлээд
дөрвөлжин хаалтанд төслийн нэр, дараа нь "Question." гэж бичээд
асуултын агуулгаа оновчтой бичих хэрэгтэй. (ж: "[PCOM] Question.Swing
window. No text problem.")
- Хүн бүр, ялан гуяа өөр баг, өөр төслийн хүмүүс өөр төслийн майл,
асуулт бүрийг унших завгүй байж болно. Ихэнх нь майлын Subject буюу
"гарчгийг" хараад сонирхож унших эсхээ шийддэг. Майлдээ ямар гарчиг
сонгох нь мэдээж таны хэрэг. (майл илгээх дүрмийн дагуу байх ёстой).
Гэхдээ "[PCOM] Question.PCOM Problem" эсвэл "[PCOM] Question.Help" гэх
мэт байвал хангалтгүй. Хэрэв гарчиг тань тодорхой биш, ойлгомжгүй, яг
юу асуусаныг илэрхийлж чадаагүй бол хариулж чадах хүн уншихгүй өнгөрч
болох юм.
- Асуултаа ойлгомжтой, уншихад хялбар байхаар бич. Ямар ч мөр
хоорондын зайгүй бичсэн текст уншхад хэцүү байдаг. Нэг үг алдаад
бичхэд асуултын утга, агуулга өөр болох тохиолдол бий. Хэн нэг нь цаг
зориулаад хариултал, асуулт буруу байсан бол хэн хэнийхээ цагыг үрсэн
харамсалтай хэрэг болно.
Муухан бичсэн асуулт майл зөвхөн энэ асуулт илгээхэд хамаатай гэж
битгий ойлгоорой. Таны захиаг бүх хүн харж байгаа, уншихад хүндрэлтэй
мөр зай авалгүй бичсэн, нэг мөр бичээд л нэг мөр зай авсан, эсвэл
алдаа ихтэй гм нь таны тухай ядуухан сэтгэгдлийг төрүүлнэ.

Message has been deleted

Ole

unread,
Apr 27, 2009, 9:09:49 AM4/27/09
to LiMNux
ЖИЧ:
Зарим нэг хэсгийг тоохгүй өнгөрөөнө үү. Байгууллагын дүрэмээс шууд
хуулж оруулав. Хэрэгтэй хэсэгээ авч ашиглаарай.

Ole

unread,
Apr 27, 2009, 9:17:18 AM4/27/09
to LiMNux
>Үргэлжлэл

- машинийхаа цаг, цагийн зон тохирсон эсэхийг шалга. Цаг зөв ч цагийн
зон буруу бол майл илгээсэн цаг зөрдөг. Ихэнх хүмүүс майлыг ирсэн
цагаар нь сортолсон байдаг бөгөөд тэдэнд ойлгомжгүй санагдана.
- Захиа хэт урт болхоос сэргийлж нэг майлд өөр холбогдолгүй зүйл
асуухгүй байвал сайн. Нэгдүгээрт урт захианаас хүмүүс айдаг,
хоёрдугаарт урт захиа уншиж хариулах хүн ховор, гуравдугаар майлын
гарчиг өгхөд хүндрэлтэй (дараа нь асуулт хариултыг гарчигаар хайж
олход зохимжгүй болно).
- Чадах чинээгээрээ их мэдээлэл оруул. Захиа авч байгаа хүн чиний
харж
байгаа дэлгэц харахгүй байгаа, өчигдөр өнөөдөр наана чинь юу болсныг
ч
мэдэхгүй байгаа. Бүх тохиолдолд таарахаар ямар ямар мэдээлэл оруулхыг
заах хэцүү ч доорхи зөвлөмжөөс санаа авч болох юм:
о бараг бүх тохиолдолд бичих зүйл бол, ямар үйлдлийн системийн ямар
хувилбар дээр асуудал байгаа. Хэзээ хаанаас олж авсан ямар хувилбарын
эх код болох.
о асуудал техник хангамжаас болж байж магадгүй гэж үзэж байгаа бол
ямар төрлийн, ямар үзүүлэлтэй техник хангамжтай машин дээр ажиллаж
байгаагаа дурд.
о ямар нэг зүйл болоод алдаа өгхөд зүгээр л "алдаа өгч байна" гэж
хэлж
болохгүй, ямар алдааны мессеж гар ирж байгааг яр тэр байдлаар нь
илгээ. Жишээ нь: " 'No route to host' гэсэн алдаа өгч байна" гэх.
о алдааг хуулж шивж бичих хэрэггүй, ядаргаатайгаас гадна алдах
магадлалтай, copy-past хий, copy-past хийх боломжгүй, түвэгтэй бол
дэлгэцийн зургаа *.jpg төрлөөр илгээж болно.
о тухайн аппликешн болон системийн лог-оо илгээ. Linux, unix-ийн
системийн лог /var/log/messages файлд байдаг. Windows-ийн лог-ийг
Control Panel > Administrativ tools > Event Viewer дотроос харж
болно.
о Зарим үед сүлжээний тохиргоог илгээх хэрэгтэй байдаг.
о хэрэв болж байсан зүйл болхоо байсан бол хамгийн сүүлд ямар
өөрчлөлт
хийснээ дурд.
Дүгнэлт хийхэд, та доорхи асуултын хариултыг мэддэг гэж бодъё. Аль
асуултанд хариулхад танд амархан байх вэ?
Example 1. Message 1
Subject: HELP!!?!??
I just can't get hits damn silly FereBSD system to
workd, and Im really good at this tsuff, but I have never seen
anythign sho difficult to install, it jst wont work whatever I try
so why don't you guys tell me what I doing wrong.
Example 2. Message 2
Subject: Problems installing FreeBSD
I've just got the FreeBSD 2.1.5 CDROM from Walnut Creek, and I'm
having a lot
of difficulty installing it. I have a 66 MHz 486 with 16 MB of
memory and an Adaptec 1540A SCSI board, a 1.2GB Quantum Fireball
disk and a Toshiba 3501XA CDROM drive. The installation works just
fine, but when I try to reboot the system, I get the message
“Missing Operating System”.

Асуултын хойноос хэрхэн дагах вэ?
Зарим үед асуутаа илгээчихсэн хойно нэмэлт мэдээлэл хойноос нь илгээх
шаардлагатай болдог.
Хамгийн зөв арга бол өөрийн илгээсэн захиандаа Reply хийх юм. Үүнд 3
давуу тал бий:
1. Та анхны захиагаа хавсаргаж байна. Хүмүүс таныг юун тухай яриад
байгааг ойлгоно. Гэхдээ шаардлагагүй текст байгаа бол хасах хэрэгтэй.
2. майлын гарчиг хэвээр хадгалагдана. Олон хүмүүс майлыг гарчигаар нь
сортолсон байдаг тул ангилж хархад хялбар.
3. майлын ишлэлийн дургаар өмнөх майлыг заана. mutt зэрэг майлын
программ майлыг утгаар нь үнэн зөв ангилан харуулах болно.

Асуултад хэрхэн хариулах вэ?
Асуултад хариулахын өмнө доорхи зүйлсийг бодолцоорой:
Reply хийж хариулах.
1. Асуултын цаана олон асуудал байж болох ба хариултад мөн адил.
Бүгдийн унш.
2. Танаас өмнө хэн нэг нь хариулсан уу? Үүнийг шалгах хамгийн амархан
арга бол ирсэн майл-үүдээ гарчигаар нь сортлоод үз. Асуултыг дагаад
бүх хариултууд нэг дор харагдана.
Хэрэв хэн нэг нь хариулчихсан бол энэ нь автоматаар та өөр хариулт
илгээж болохгүй гэсэн үг биш. Бүх хариултыг эхлээд унш гэж
ойлгогдоно.
3. Хэн нэгний хэлсэн дээр нэмж хэлж тус нэмэр болох зүйл танд байна
уу? Ерөнхийдөө бол "Харин тийм ээ, надад бас адил " маягийн хариулт
их
тус болохгүй. Гэхдээ ямар нэг холбогдох нэмэлт мэдээллээр баяжуулж
байгаа бол тус болох тохиолдол бий.
4. Та асуултыг зөв ойлгосон гэдэгт итгэлтэй байна уу? Хаяа асууж
байгаа хүн сандарч будилсан эсвэл өөрийгөө сайн илэрхийлж чадаагүй
байдаг. Тухайн системийн талаар маш сайн мэдлэгтэй ч асуултан хариулж
чадаагүй хариулт илгээх амархан. Энэ бас тус болохгүй: асуусан хүнийг
бүр самуурсан, бүтэлгүйтсэн байдалд оруулна. Хэрэв хэн ч хариулахгүй
бас та өөртөө итгэлгүй байгаа бол мэдээж санаа зоволтгүй нэмэлт юм
асууж болно шүү дээ.
5. Та өөрийнхөө хариултыг зөв гэдэгт итгэлтэй байна уу? Хэрэв үгүй
бол
нэг өдөр ч юм уу хүлээгээд үз. Хэрэв хэн ч илүү хариулт илгээхгүй
байвал та хариулж жишээ нь, "Энэ тус болох эсэхийг сайн мэдэхгүй юм,
гэхдээ нэгэнт хэн ч хариулахгүй байгаа болхоор та юу ч гэсэн ATAPI
CDROM-ийнхоо оронд мэлхий залгаад үзээрэй" гэж хэлж болох юм.
6. Хариултыг асуусан хүнд болон шалтгаангүй бол лист-рүү бас илгээж
бай. Бусад хүмүүс бас энэ асуулт хариултаас суралцаж байгаа. Голдуу
"Reply to All" гэсэн товч байдаг.
7. Анхны захианаас хамаатай хэсгийг оруул. Хамгийн жижиг болтол нь
хас, гэхдээ хэтрүүлж болохгүй. Анхны захиаг уншаагүй хэн нэг нь
хараад
та юу яриад байгааг ойлгохоор байх хэрэгтэй.
8. Аль нь анхны захианы текст болхыг ялгаруулж харуулах арга техник
ашигла. Анхны захианы текстийн өмнө голдуу "> " тэмдэг тавьсан
байдаг.
"> " тэмдэгийн ард зай авах болон өөрийн текст анхны текст –ийн
хооронд хоосон мөр авбал уншихад илүү амар болдог. Одоо ихэн майлын
программ Reply үйлдэл хийхэд үүнийг автоматаар хийдэг. Гэхдээ
хэрэггүй
текстийг та өөрөө устгана.
9. Хариултаа зөв байрлуул (хариулж байгаа текстийнхээ араас).
Хариултууд нь асуултуудынхаа
өмнө орсон урт асуулт хариултыг уншхад маш төвөгтэй байдаг.
10. Ихэнх майлын программ хариулт илгээхэд гарчгийн өмнө "Re:" гэж
нэмдэг. Үүнийг Монголоор "Хариу:" гэж ойлгоно. Хэрэв "Re:" гэж
нэмэхгүй байвал та гараар нэмж өгөх хэрэгтэй.
11. Хэрэв хэн нэгийн зөвлөгөөгөөр эсвэл өөрөө оролдож байгаад
асуудлаа шийдсэн бол хэрхэн
яаж шийдсэнээ хариу болгон заавал илгээж бай. Бусдад сургамжтай.
12. хэрэв майл илгээгч майл бичих журам баримтлахгүй бол (гарчигаа
буруу тавих гм), та засч байхыг гуйж байна.
Гарчигаа буруу тавьсан (ж нь "[PCOM]. Question.Help!!??") бол
хариултаа илгээхдээ
"Re:[PCOM].Question.Swing window no text problem (was: HELP!!??)"
болгоорой.
Ингэснээр энэ тухай цуварсан яриаг дагаж байгаа хүнд илүү хялбар
болно.
Иймэрхүү тохиолдолд та юу хийсэн, яагаад хийсэн тухайгаа хэлүүштэй
бөгөөд бүдүүлэг байхгүйг хичээ.
Хэрэв бүдүүлгээр хариулахаас өөр аргагүй болоод байвал битгий хариул.
Хэрэв зөвхөн майлын формат буюу бичиглэл буруу байсан тухай хариу
илгээх гэж байгаа бол зөвхөн өөрт нь илгээ, листэд биш. Хэрэв та
хүсвэл
илгээсэн захиаг нь өөрт нь зүгээр л буцаагаад илгээчихэж болох юм.

Almas

unread,
Apr 29, 2009, 12:37:11 AM4/29/09
to lim...@googlegroups.com
Бүгдийг нь оруулчихмаар ч юм шиг, тэгэхээр яаж ч оруулмаар юм... хэт урт
ч болчихдог юм болов уу..?

> Document name ЮүЭсАй компаний дүрэм журам Хэвлэсэн 2008-01-29
> Document number 06-003-0021 Version 0.1
> USI.asuult.asuux.doc Page 6 of 6


> өмнө орсон урт асуулт хариултыг уншхад маш төвөгтэй байдаг.
> 10. Ихэнх майлын программ хариулт илгээхэд гарчгийн өмнө "Re:" гэж
> нэмдэг. Үүнийг Монголоор "Хариу:" гэж ойлгоно. Хэрэв "Re:" гэж
> нэмэхгүй байвал та гараар нэмж өгөх хэрэгтэй.
> 11. Хэрэв хэн нэгийн зөвлөгөөгөөр эсвэл өөрөө оролдож байгаад асуудлаа
> шийдсэн бол хэрхэн яаж шийдсэнээ хариу болгон заавал илгээж бай.
> Бусдад сургамжтай.
> 12. хэрэв майл илгээгч майл бичих журам баримтлахгүй бол (гарчигаа
> буруу тавих гм), та засч байхыг гуйж байна. Гарчигаа буруу тавьсан
> (ж нь "[PCOM]. Question.Help!!??") бол хариултаа илгээхдээ
> "Re:[PCOM].Question.Swing window no text problem (was: HELP!!??)"
> болгоорой.
> Ингэснээр энэ тухай цуварсан яриаг дагаж байгаа хүнд илүү хялбар
> болно.
> Иймэрхүү тохиолдолд та юу хийсэн, яагаад хийсэн тухайгаа хэлүүштэй
> бөгөөд бүдүүлэг байхгүйг хичээ. Хэрэв бүдүүлгээр хариулахаас өөр
> аргагүй болоод байвал битгий хариул.
> Хэрэв зөвхөн майлын формат буюу бичиглэл буруу байсан тухай хариу
> илгээх гэж байгаа бол зөвхөн өөрт нь илгээ, листэд биш. Хэрэв та
> хүсвэл илгээсэн захиаг нь өөрт нь зүгээр л буцаагаад илгээчихэж болох
> юм.
>
>
>

> Хүндэтгэсэн ole.p
> >

xacaa

unread,
Apr 27, 2009, 12:43:07 PM4/27/09
to lim...@googlegroups.com
On Mon, 2009-04-27 at 06:17 -0700, Ole wrote:
> 10. Ихэнх майлын программ хариулт илгээхэд гарчгийн өмнө "Re:" гэж
> нэмдэг. Үүнийг Монголоор "Хариу:" гэж ойлгоно. Хэрэв "Re:" гэж
> нэмэхгүй байвал та гараар нэмж өгөх хэрэгтэй.
Захиануудыг гарчигаар ангилсан тохиолдолд "Re:" гэсэн гарчиг нь өөр
ангилал болж гарч ирээд байдаг. Тэгэхээр захиа уншигч програмын
автоматаар үүсгэсэн "Re:" тодотголыг харин ч устгаж байх нь гарчигаар
ангилж байгаа тохиолдолд илүү үр дүнтэй гэж бодож байна.
Сайхан орчуулжээ. Баярлаа Ole

Reply all
Reply to author
Forward
0 new messages