Монгол Японы Хамтын Ажиллагааны Уулзалт
Японд сургууль төгсөгчдийн Жугамо Холбоо, Монгол дахь Япончуудын Холбоо хамтран 2 улсын иргэд, байгууллага хоорондын хамтын ажиллагааг дэмжих зорилгоор Хамтын Ажиллагааны Чөлөөт Уулзалтыг сар бүр зохион явуулж байхаар шийдвэрлэсэн бөгөөд ээлжит уулзалт доорх товын дагууд болно:
Хэзээ: 2011 оны 11 сарын 30-ны 18.30 аас
Хаана: Сэкитэй -2 ресторан, Моннис цамхаг
Төлбөр: 10,000 төгрөгт хоол дринкийн хамт ирнэ. Пиво хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ.
Товч хөтөлбөр: Япон улсад Монгол улсын Элчин Сайдаар ажиллаж байгаад эх орондоо саяхан ирсэн ноён Жигжид, Япон улсаас Монгол улсад суугаа Элчин Сайд Шимүзү Такэнори нарын яриаг сонсох, монгол японы компаниудын үйл ажиллагааны талаарх товч мэдээлэл, 2 улс хоорондын эдийн засгийн хамтын ажиллагааны талаарх сүүлийн үеийн хандлага зэргийн талаар мэдээлэл авч гишүүд дэмжигчдийн бэлдсэн урлаг соёлын бичил арга хэмжээг таалан сонирхож нэгэн үдшийг хамтдаа өнгөрүүлж анд найз нартайгаа хамтын ажиллагаагаа өргөжүүлцгээе. Та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.
Уулзалтыг Зохион Байгуулах Ажлын Хэсэг