Сонирхолтой ажил зохион байгуулж буй Буянцогтоо санд баярлалаа. Молор-Эрдэнэ гэдэг энэ философич эрдэмтэн 2008 оны ЭМОС-ын шинэ жилийн уулзалт дээр ирж байсан. Түүнээс хойш эрдмийн ажлаа гүнзгийрүүлэн Германы нэр хүндтэй хүрээлэнд ажилласныхаа дараа Монголд эргэн ирж, эдүгээ Жонон дээд сургуулийн захирлаар ажиллаж байгаа билээ. Харин сүүлийн үед улс төрд хүчтэй түрэн орж ирээд улс төрийг философижуулж байгаа хүн. Тайван дөлгөөн, хурц
ширүүн чанар хосолсон бодгал хүмүүний хувьд миний анхаарлыг их татдаг юм. Молор-Эрдэнэ эрдэмтний лекц ЭМОС-чуудыг 220 вольтоор цохиулсан мэт цочролд оруулна гэдэгт итгэнэ. Яагаад гэвэл энэ хүн өөрөө тийм мэдлэгийн уурхай болой. Сэтгүүлч Ганчимэг Молор-Эрдэнэ доктортой ярилцлага хийснийг
энд дарж үзнэ үү.
ЭМОС-ынхонтой орой уулзацгаая. Хэн нэг нь аппарат аваад ирж чадах уу? Удаан уулзалдаагүй хүмүүс нэг тааралдахаараа зургаа даруулмаар болдог.
Наранбаяр