Мэдээлэл технолийн талаарх шинэ соргог мэдээ мэдээллээ хуваалцъя

52 views
Skip to first unread message

baygaa

unread,
Feb 24, 2011, 10:25:15 PM2/24/11
to Healthnet
Мэдээллийн технологи гэдэг асар хурдацтай хөгжиж өдөр ирэх тусам шинэ
шинэ технолгиуд гарч ирж байгаа билээ. Тиймээс бид ч гэсэн дагаж
хөгжиж байх хэрэгтэй учир өөрсдийн мэдлэгээ бусадтай хуваалцаж мөн
бусдаас суралцах үүднээс энэхүү сэдвийг нээж байна. Та бүхэн шинэ
соргог мэдээ нийтлэлүүдийг олж авах хүсэлтэй болон олж авсан мэдлэгээ
бусадтайгаа хуваалцахыг хүсвэл энд зочилно уу.

baygaa

unread,
Feb 24, 2011, 10:39:22 PM2/24/11
to Healthnet
Хавдар оношлогч ухаалаг гар утас
Массачусетсийн Ерөнхий эмнэлгийн эмч нар жирийн гар утас, тариурын
нарийн зүү, молекулын соронзон цуурайны жижигхэн аппарат ашиглан
хавдрын аливаа эхлэлийг энгийн, үр дүнтэй байдлаар оношлон тодорхойлж
чадсан байна.

Science Translational Medicine сэтгүүлд нийтлэгдсэн мэдээлэлд энэхүү
шинжлэх ухааны цоо шинэ системийг ашиглан хорт хавдрын оношыг 96
хувийн баталгаатайгаар оношилж байгаа нь уламжлалт биопсисын
аргачлалаас нэн өндөр үзүүлэлт юм байна.

Бостон дахь Харвардын эмнэлгийн сургуулийн эрдэмтэн, энэхүү шинэ
системийг нэвтрүүлэн хэрэглэх ажлыг гүйцэтгэж буй багийн гишүүдийн
нэг Сесар М.Кастро “Энэ шинэ системийг ашиглахад өвчтөнүүдийн хувьд
аюулгүй, зовиур багатай юм” гэж тайлбарлажээ.
Уламжлалт биопсисын аргаар оношлогоо хийхэд өвчтөний эд эдээс хэсэглэн
авах, заримдаа бүр мэс заслын аргаар авахад хүрдэг бөгөөд ийм
тохиолдолд онош гаргахад гурваас дээш хоног шаарддаг байна.
Массачусетсийн эмнэлгийн нэвтрүүлж эхэлсэн арга нь эд эсийн хэсгээс
авах шаардлагатай боловч маш нарийн 0,7 мм-ийн диаметртэй зүү
хэрэглэдэг ба уламжлалт биопсисын аргаар 1,4 мм-ийн диаметртэй зүү
хэрэглэдэг ажээ.
Мөн хурдан хугацаанд эд эсийн хэсгээс авдаг тул өвчтөнд зовиур
шаналгаа үүсгэдэггүй байна.

Оношлогооны багажид ердийн боловч “ухаалаг” гар утас, 5 см-ийн диаметр
бүхий цөмийн соронзон цуурайны аппарат багтдаг аж.
Цөмийн соронзон цуурайны бичил аппарат нь соронзон нанохумхийн аргад
тулгуурласан мэдрэмжтэй бөгөөд эсийн химийн бүтцийг дор нь тодорхойлон
гаргаж, залгаастай байгаа гар утас руу мэдээлэл дамжуулах тул эмч нар
өвчтөний орны хажууд зогсож байгаад оношлогооны үр дүнгийг уншиж,
шаардлагатай мэдээллээ авдаг байна.

Эсийн байдлыг ийнхүү тодорхойлон танилцсаны дараа амин чухал уургуудын
явц байдлыг бас нарийвчлан тогтоодог ажээ. Энэ шинэ аргаар 44 өвчтөн
хорт хавдартай байсныг үнэн зөвөөр нь оношлон тогтоожээ.
Уургийн үзүүлэлт нь хорт хавдар бусад эд эрхтэнд тархсан эсэх
мэдээллийг тодорхойлж өгдөг байна.

мэдээллийн эх сурвалж: http://www.News.mn

baygaa

unread,
Feb 24, 2011, 11:29:06 PM2/24/11
to Healthnet
Гар утас гэдэг ер нь хийж чадахгүй зүйл гэж үгүй болжээ. Unitel ийн
сүлжээ ашиглан гар утаснаасаа гэрэлтүүлэг болон бусад төхөөрөмжүүдийг
удирдах боломжтой болсон гэнэ жишээ нь машинаа асааж болох юм байна.
Өвлийн хүйтэнд машинаа халаах гэж гадаа даарч хөрөх шаардлагүй гэртээ
байж байгаад л машинаа асааж орхичоод халахаар нь гарах ч юм уу өөр
зөндөө л хэрэлээ байх боломжтой гэнэ. Facebook гэхэд л хагас тэр бум
хэрэглэгчтэй дэлхийн хамгийн олон хэрэглэгчтэй сайт болсон гэх бөгөөд
энэ сайтад нэвтэрч ордог хүмүүсийн 60 хувь нь гар утаснаасаа ордог
болсон байна гээд бодохоор гар утаснаас интернет хэрэглэгчдийн тоо
ямар хурдацтай хөгжиж байгаа нь ойлгомжтой биз. Google ийн гаргасан
android үйлдлийн системтэй гар утаснууд нь одоо маш их эрэлттэй байна.
Уг системийн давуу тал гэвэл opensource бөгөөд free програмууд маш их
болохоор iphone ашигласнаас эдийн засгийн хувьд хамаагүй хэмнэлттэй.
Google ийн бүх програмуудыг гайхалтай дэмждэг болохоор хэрэглэхэд
интернетийг компьютерээс дутахааргүй орлож чадаж байгаа юм. Жишээ нь
Google calendar , Reader, Group, docs гэх мэт програмуудыг л лав
ашиглаж үзлээ аятайхан юм билээ. Гэвч компьютер тиймч амархан байраа
тавьж өгөхгүй л дээ Компьютер бол гар утсыг хөгжүүлж байгаа гол
хэрэглүүр нь юм чинь.

baygaa

unread,
Feb 25, 2011, 2:52:55 AM2/25/11
to Healthnet
Технолгийн дэшлээ гэж. Нэг иймэрхүү л амьдрах юм байна ш дээ.
http://bit.ly/fySZon
Reply all
Reply to author
Forward
0 new messages