Англи хэлний нээлттэй мэдлэгийн сан үүсгэх зорилготой энэ грүүпийг
дэмжиж байна. Цаашдаа өөрийн чадах зүйл бүрээр дэмжин оролцох болноо.
Бас шинээр их зүйлийг сурч мэдэж авах тайлбар байна гэдэгт эргэлзэхгүй
байна.
Дөлмандахдаа Амжилт Хүсье!
Олны хүч оломгүй далай. Хамтдаа хийцгээе.
> Англи хэлний нээлттэй мэдлэгийн сан үүсгэх зорилготой энэ грүүпийг
> дэмжиж байна. Цаашдаа өөрийн чадах зүйл бүрээр дэмжин оролцох болноо.
> Бас шинээр их зүйлийг сурч мэдэж авах тайлбар байна гэдэгт эргэлзэхгүй
> байна.
Бидний санал, санаачлагыг дэмжиж буйд баярлалаа. Гүүш төсөл маань
цаашид олон нийтийн оролцоон дээр суурилж цааш хөгжинө, мөн бид ч бас
програм хангамжийг илүү сайжруулж боловсронгуй болгох тал дээр маш их
анхаарч ажиллах болно.
Цаашид өөрийн мэддэг үгс, орчуулга утга, саналаа өгөөд явж байхыг
хүсье. Бас сайжруулах санаа, эсвэл сэтгэгдлээсээ чөлөөтэй
илэрхийлэхийг хүсч байна.
> Дөлмандахдаа Амжилт Хүсье!
Зөвхөн санаа нь минийх, харин бүтээл нь манай хамт олон хийсэн юм.
Тэдэндээ бүгдэд нь баярлалаа.
> Олны хүч оломгүй далай. Хамтдаа хийцгээе.
Тийм шүү, бид хамтдаа хийж чадна.
--
Regards
Dulmandakh
http://www.dulmandakh.com
http://www.twitter.com/dulmandakh/
Өнгө үзэмжийн хувьд зарим нэгэн санал:
1. Нууц үг сэргээх хуудсанд загвар идэвхжихгүй байна. Django блабла
гэсэн хуудас гарч ирж байна.
2. Үг хайхад гарч ирсэн үг болон доор нь гарч байгаа ойролцоо
үгнүүдийн хоорондын зайг ихэсгээд илэрсэн үгээ илүү тодруулаад дээр нь
Илэрц: гэсэн байдлаар тодруулаад ард нь байгаа >> тэмдгийг зургаар
оруулаад хойш нь хол зайтай байрлуулбал зүгээр мэт санагдлаа.
3. Submit Comment, Submit зэрэг үгнүүдийг Монголоор орчуулбал гоё.
Боломжийн талаар санал:
1. Тэгээд хамгийн чухал зүйл нь үгнүүддээ Ангилал хийж өгөх хэрэгтэй
байна.
Энгийн, мэргэжлийн тусгай үг хэллэгийг ялгаад. Оруулахдаа жишээ нь
Анагаах ухааны, Компьютер, Физик, Хими гэх мэтээр толинуудад ялгаж
өгсөн байдаг. Тийм ялгасан ангилал байх хэрэгтэй байх. Ангилах
шаардлагагүй өргөн хэрэглээний үг бол ангилахгүй орхидог байдлаар.
Тэгвэл мэргэжлийн үг энэ тэр ялгаж харах, дараа нь ангилалаар нь
ялгаад харах боломжтой. Болно. Зөвхөн тэндээсээ хайдгаар байж ч болох,
тус тусдаа жишээ нь Анагаахын үг хэллэгийн толь medical.guush.mn г.м
салбарласан ч болохоор мэт?
За тэгээд ингэчихвэл аль дээрээс яриад байсан Компьютерын орчуулгадаа
ашиглах боломжтой болно гэсэн үг. Шинэ үг оруулахдаа Компьютер гэсэн
ангилалаар оруулаад, түүнийгээ дараа нь бас тэр ангилалаараа ялгаад
харуулаад, тэр дотроосоо хайлт хийгээд шүүгээд явчихна.
2. Линукс болон Windows дээр Stardict рүү холбоод online толь холбож
ашиглаж болоод байдаг тэгэх боломж байхгүй юу? Эсвэл нэг тийм жижиг
толины програм хийчихвэл ч... Веб оролгүйгээр онлайн холбогдоод үгээ
хайгаад хараад, байхгүй бол нэмээд, санал өгөөд явчихдаг нэг тийм
жижигхэн програм байвал уг нь янзтай даа...
За тэгээд амжилт хүсье! Сайхан зүйл хийж эхлүүлж байна. Чадах
чинээгээрээ дэмжээд оролцох болно оо. :D
Хайлтын үр дүн: computer
computer»
Ойролцоо тохироо:
1. airborne digital computer
2. asynchronous computer
...
гэж байгаа дээр Хайлтын үр дүн: computer гэдгийг жижигрүүлээд аятайхан
нүдэнд багтахаар болгоод, Computer гэсэн үгийн хайлтын үр дүн: гэсэн
байдалтай болгоод доор нь жаахан зайтай тод өнгөөр олдсон үг маань
харагдаад, » тэмдэг нь хойно зургаар байгаад, түүний доор хамгийн олон
саналтай орчуулга харагдаад, доор нь ойролцоо тохиргоонууд тэрнээс
доош жаахан зайтай байвал зүгээр юм шиг байна. Нэг л шавааралдаад
нүдэнд тусаж өгөхгүй байна.
Тэгээд орчуулга нэмэхэд орчуулга гэсэн дээр ийм жаахан нүд байх нь зөв
үү? За зөв байлаа гэхэд доор нь нэг Тайлбар гэсэн нүд баймаар юм шиг.
Үг: Welcome
Орчуулга: ~ to sth/ to do sth болох, хийхийг зөвшөөрсөн.
Орчуулгын тайлбар: She`s ~ to stay here whenever she likes. Тэр
хүссэн цагтаа л энд ирж болно. I don`t want these books any more-
you`re ~ to them. Одоо энэ номнууд надад хэрэггүй, чи эднийг хэрэглэж
болно шүү. You`re welcome зүгээр. "Thanks for lift. You`re ~. Хүргэж
өгсөнд тань баярлалаа. Зүгээр, зүгээр. " interject. тавтай морилно уу!
~ to England! Англид тавтай морилно уу!
гэх мэтээр бусад толинуудад тайлбар оруулж өгсөн байдаг.
Гүүшийн санааг хамгийн анх мэдсэн хүмүүсийн нэг бол яах аргагүй Алмас
мөн, гэхдээ энэ санаа маань ингэж бодит биелэл олох гэж маш их удсан.
Энэ нь миний хувийн хүсэл буюу анх гаргахдаа л нэлээн гайгүй төгс зүйл
гаргахтай холбоотой байсан. Гэтэл бодит амьдрал дээр төгс зүйлийг
анхнаас нь хийх боломжгүй юм байна, тиймээс "зүгээр л ажилладаг"
хувилбарыг гаргаад цаашид бага багаар сайжруулаад явах төлөвлөгөө
гаргасан юм. Үүнийхээ дүнд та бүхнээс талархал, шүүмжлэл бас санал
хүсэлт авч байна шүү дээ.
Энд өгч байгаа санал хүсэлтүүдийг нэг өдрийн дотор биелүүлнэ гэж амлаж
чадахгүй ч бага багаар хөгжүүлсээр бид тэр цэгт очиж чадна. Үүнд та
бүхний санал бас оролцоо маш чухал юм.
Олны хүч оломгүй далай билээ.