Сайн байцгаана уу,
Удаан хугацаанд энэ сүлжээг бараг ашигласангүй, бас Дусал системүүдийн хөгжүүлэлт ер нь зогсонги байлаа. Саяхан 10 жилийн маань ой болж өнгөрлөө. Цаашид эрчимтэй хөгжүүлэлт хийх бодолтой байна. Бас энэ сүлжээндээ хоорондоо арай идэвхтэй ярилцдаг болох юмсан гэж боддог.
Манайхаан хөгжүүлэгчид ер нь Дусал сүлжээнд хэр их байна вэ? Бас програм хөгжүүлж сурахыг хүсэж байгаа, тийм сонирхолтой хүмүүс байгаа болов уу?
Themeforest гэх мэт гадаад сайт дээр ажилладаг хүмүүс бас байдаг.
Миний хувьд Odoo Apps дээр апп хийж зарж үзлээ. Top Sellers дотор багтсан явж байна. Хэдийгээр дөнгөж эхлэл төдий ч гэсэн. https://www.odoo.com/apps/statistics Удахгүй 4-5 сарын хөдөлмөр анхны цалингаа авна гэжүгаа. Ажил ч ундарч эхэллээ дээ.
Иймэрхүү байдлаар гадны зах зээл дээр ажиллах боломж бас байна шүү. Ажлынхаа хажуугаар ч хийж болно.