Интернэтийн эрх чөлөө Монголд улам л хумигдаж эхэлж байна

8 views
Skip to first unread message

Dusal.Net

unread,
Aug 23, 2014, 9:34:37 AM8/23/14
to du...@googlegroups.com, blo...@googlegroups.com

Интернэтийн эрх чөлөө Монголд улам л хумигдаж эхэлж байна

1408800173За хэлэх ч үг алга даа. Та бүхэн боломжтой байгаа дээрээ энэ талаар санал сэтгэгдлээ доор үлдээгээрэй дээ. Удахгүй бид тийм эрх чөлөөгүй болох дог доо... гуниглах Ерөнхий сайдын хувийн амралтын газрын бохир ус Туул гол руу (шүүгдээд, цэвэрлэгдээд гэж байгаа ч хүрэн өнгөтэй) цутгаж байгаа хэмээн нийтэлсэн Амжилт.ком сайт хаагдаад удаагүй байгаа билээ. Сэтгүүлчид маань, ард иргэд бид эрх чөлөөгөө хамгаалан тэмцэхгүй бол бас арай л биш санагдаж байна. Гэхдээ тэрхүү ЕС-ийн мэдээллийн үнэн зөв эсэхийг би мэдэхгүй ч ямартай ч хэвлэлийн эрх чөлөөг боож, Монгол улс Хятад шиг дэлхий нийтээс тусгаарлагдаж эхэлж байгааг л тодоос тодоор харж байна. Бид одоо л тэмцэж зогсоохгүй бол оройтох болов уу даа.

Өмнө танилцуулж байсан нэгэн жишээ татсан мэдээлэл: http://jnaya.com/post/91257209279

Шинэ мэдээлэл:

Монгол улсын жирийн эгэл ард ,иргэд үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгүй боллоо.Жишээ нь сайтад нэрээ нууцлах эрхтэй холбоотойгоор IP хаягийг нь бүтнээр нь хэрэглэгчийн үүсгэсэн контентын дээр харагдахаар тавих, эсвэл заавал хэрэглэгчийн нэр, мэйл хаягаараа ордог байх, мөн хэрэглэгчийн шаардлагатай мэдээллийг нэхэж авна гэсэн заалтууд нь тухайн хүний нэрээ нууцлаж байгаад үзэл бодлоо илэрхийлэх эрхийг нь хааж байна. Чөлөөлт шүүмжлэл гэдэг бол ардчилсан нийгмийн хүний эрхийн гол асуудлуудын нэг. Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний нэг хэлбэр. За тэгээ болоогүй ээ мэдээллийн сайтууд өөрийнхөө фейсбүүк дээр лайк дарж болохгүй. Тэр бүү хэл хувь хүний блог, фейсбүүк дээр байгаа “time line” дээрээ хийсэн зүйлсийг ч сайт гэж үзэхээр болж адилхан зарчим үйлчилнэ гэнэ. Түүнчлэн зөвхөн сэтгэгдэлтэй холбоотой маш олон заалт байгаа. Хууль бус сэтгэгдлийг устгана, журам зөрчсөн контентыг устгана, устгах боломжийг бүрдүүлж ажиллана, технекийн боломж нөхцлийг хангана, 24 цагийн дотор устгаад мэдэгдэнэ, энэ бүх нөхцлийг бүрдүүлнэ гэж гэсэн заалт байгаа. Хууль бус сэтгэгдэл гэдэг нь өнөөх улс төрчдийн увайгүй хууль зөрчсөн,эх орноо доромжилсон зүйлсийг гаргаж дэлгэх, хятад улсыг муулсан сэтгэгдэл бичих, хэрвээ цахим хуудсан дээрээ хууль зөрчсөн этгээдийн болон албан байгууллагын зураг хөргийг нийтэлж хууль бус үйл ажиллагааг илчлэх юм бол тухайн хууль зөрчигчөөс зөвшөөрөл авч байж дэлгэж тавих ( тухайн хууль зөрчигчөөс зөвшөөрөл аваагүй бол 50 сая төгрөгөөр торгуулж өөрөө ял эдлэх ) гэх мэт заалт, журам гарсан байна шүү Монголчуудаа. Үүнийг эсэргүүцэж байгаа бол цаашаа бүх Монголчуудад түгээ. Мэдээллийг цаг алдалгүй хүргээрэй.
Инээмтгий хүн

Удахгүй Монголд маань ийм л болох нь дээ:

The_Great_Firewall



http://dusal.blogmn.net/106275/
Reply all
Reply to author
Forward
0 new messages