Сайн байцгаана уу? Залуусаа
Юуны өмнө энэ групп удаан хугацаагаар эзгүй байсан ч гэлээ бид одоогоор 55 гишүүдтэй болсон байна. Бидний хэсэг нөхөд ярилцаад хөгжүүлэгчдийн энэхүү бүлгэмийг дахин шинэчлэн эхлүүлж үйл ажиллагааг идэвхжүүлье гэж ярилцлаа.
Энэхүү бүлгэмийн үндсэн зорилго нь ямар технологи, програмчлалын хэл гэдэгээс үл хамааран хөгжүүлэлттэй холбоотой асуудал байвал юу ч хамаагүй хэлэлцэж, мэдлэг туршлагаа хуваалцах, мэдэхгүй чадахгүй зүйлээ асуух зэрэгээр харилцан хөөрөлдөж хамтаараа сурч хөгжих зорилгыг агуулах юм. Гишүүнээр элсэхэд аливаа нэгэн шалгуур байхгүй хаанахын хэн ч элсэх асуудал нь бүрэн нээлттэй байх юм.
Тэгэхээр бүлгэмийн google groups дээр бүх хэлэлцүүлэг өрнөх боловч тусдаа өөрийн гэсэн вебтэй байх хэрэгтэй байх. Вебийг ямар бүтээгдэхүүнээр хийхийг хэдүүлээ хэлэлцээд сонгож болох юм. Миний хувьд redmine-ийг ашиглабал ямар вэ гэж бодож байна. Цаашид төрөл бүрийн төсөл host хийх байдлаар ашигласан ч болох талтай. Аль эсвэл Drupal, Wordpress, Joomla гэх мэт CMS ашиглаад вэбээ хийсэн ч болохгүй зүйлгүй байх гэж бодож байна.
Өмнө хөгжүүлэгчдийн энэ бүлгэм ажиллаж байх үед нэлээд хэдэн ном орчуулсан бөгөөд энэ агуулгууд одоо TikiWiki байдалтай бидэнд хадгалагдаж байгаа юм. Үүнийг бид шинэ веб рүү гээ migrate хийх ажил бас гарах байх. Үүнийг хэдүүлээ хамт хийсэн ч болж байна.
За ингээд энэ бүлгэмийг ахин сэргээж идэвхтэй амьд нийгэмлэг болоход та бүгдийн оролцоо, хувь нэмэр юу юунаас чухал билээ. Та бүгдээс сайхан санаа ирнэ гэдэгт итгэж байна.
Хүндэтгэсэн гоби