Fwd: Эцсийн өмчлөгчийг бүртгэх УБ-12 маягт бөглөх заавар- саналаа өгнө үү

272 views
Skip to first unread message

Undral Gombodorj

unread,
Jul 28, 2020, 12:09:29 PM7/28/20
to demo...@googlegroups.com
Хүндэт ТББ-ууд аа,

Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2019.12.26-ны өдрийн А1327 тоот тушаалаар батлагдсан "Хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн мэдээллийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл”-ийн хавсралт дахь загварт саналаа өгнө үү. Хуулийн этгээд нь 2020 онд багтаж энэ маягтыг бөглөж УБЕГ-т хүргүүлэх юм байна. 

Хүндэтгэсэн,
ДЕМО


---------- Forwarded message ---------
From: Tegshbayar Darambazar <tegshbay...@gmail.com>
Date: Mon, Jul 20, 2020 at 11:29 AM
Subject: Эцсийн өмчлөгчийг бүртгэх УБ-12 маягт бөглөх заавар- саналаа өгнө үү
To: Tegshbayar Darambazar <tegshbay...@gmail.com>


Сайн байна уу,

МУ нь мөнгө угаах, санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр ФАТФ, ЕХ зэрэг байгууллагуудын зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллах шаардлагатай байгаа юм. Манай улсын доголтой хэсэг болох эцсийн өмчлөгчийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх ажлыг сайжруулах хүрээнд 2019 оны 12 сарын 26-нд Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын А1327 тоот тушаалаар "Хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн мэдээллийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл” /УБ-12 маягт/-ийн загварыг баталсан.

(Дээрх линк -ээр орж болно. Мөн Word file-р хавсаргав)

Хуулийн этгээд нь 2020 ондоо багтаж энэхүү маягтыг бөглөж УБЕГ-т хүргүүлэхээр байгаа ба хугацаа хожимдсон тохиолдолд Зөрчлийн тухай хуульд зааснаар арга хэмжээ авахаар байна. Хуулийн этгээд нь эцсийн өмчлөгчөө хугацаандаа мэдүүлэх нь мэдээллийн нэгдсэн сан үүсгэх, сайжруулах цаашид олон улсын байгууллагуудын тавьж буй шаардлагыг хангахад дөхөмтэй. ННФ-аас мэдээллийн санг сайжруулахад нь УБЕГ-т дэмжлэг үзүүлж ажиллаж байгаа юм. Тиймд:

Уг маягтыг бөглөхөд танай ХХК, ТББ, бусад байгууллагад юу нь хүндрэлтэй, ойлгомжгүй байна, ямар мэдээллийг бөглөх явцдаа авах хэрэгтэй байгааг бөглөж, саналаа хэлж өгч тус болно уу. Ямар ч санал байж болно. Мөн уг маягтыг сайжруулах санал ирүүлвэл бид УБЕГ-т уламжлах боломжтой байна. Маягтыг цааш нь тарааж өгнө үү.  

Тодруулах зүйл байвал надтай холбогдоно уу. 


Хүндэтгэсэн,
D.Tegshbayar

99089193


legalinfo.mn - ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ЭЦСИЙН ӨМЧЛӨГЧИЙН МЭДЭЭЛЛИЙГ УЛСЫН БҮРТГЭЛД БҮРТГҮҮЛЭХ ӨРГӨДӨЛ.doc
Reply all
Reply to author
Forward
0 new messages