
Сайн байна уу,
Хүний эрхийн ТББ-ын Форумын гишүүн байгууллага та бүхнийг Монголын Эмнести Интернэшнлээс зохион байгуулах гэж байгаа “ЯРЬДАГ ФУТБОЛК 2022” өдөрлөгт оролцохыг урьж байна.
Монголын Эмнести Интернэшнлээс жил бүрийн 5 дугаар сард хүмүүст үгээ хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхээ эдлэх боломжийг олгох, тэдний бүтээлч санаачлагыг дэмжих зорилгоор “Ярьдаг Футболк” өдөрлөгийг зохион байгуулдаг. Энэ өдөр иргэд, хүний эрх хамгаалагчид, идэвхтэн, дэмжигчид, хүний эрхэд ээлтэй сургуулийн сурагч, оюутнууд, иргэний нийгмийнхэн өөрсдийн нийгэмд хүргэхийг хүсч байгаа санаа, үзэл бодлоо футболк дээрээ илэрхийлэн өмсөн ирж, хамтдаа хүний эрхийн төлөөх нэг өдрийг өнгөрүүлдэг.
Энэ жилийн “ЯРЬДАГ ФУТБОЛК 2022” өдөрлөгийг бид 2022 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 12:00-18:00 цагийн хооронд ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНД зохион байгуулах гэж байна.
Энэ өдөрлөг нь танай байгууллагын зүгээс олон нийтэд хүргэхийг зорьж буй байгууллагынхаа мессэжээ футболк дээрээ илэрхийлэн өмсөн ирж, үйл ажиллагаагаа иргэдэд хүргэх, сурталчилах томоохон талбар байх болно гэж бид итгэж байна.
Иймд та бүхнийг нийгэмд хүргэхийг зорьж буй үзэл санаагаа үгээр, эсвэл зургаар өөрийн хүссэн загвараар футболк дээрээ урлаж, байгууллага, хамт олноороо энэ өдөрлөгт оролцохын хамт хүний эрхийн агуулга бүхий шилдэг мэссэж, онцгой загвар илэрхийлэл бүхий футболкыг шалгаруулах БАЙГУУЛЛАГА ХАМТ ОЛНЫ УРАЛДААНД оролцохыг урьж байна.
Өдөрлөгийн хөтөлбөр, уралдааны удирдамжийг хавсралтаас үзнэ үү.
Дэлгэрэнгүй мэдээллийг 7000-4705, 96504440 утсаар холбогдож лавлана уу.
Хүндэтгэсэн,
Монголын Эмнести Интернэшнл