Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе.
Цогц Хөгжлийн Үндэсний Төв судалгааны байгууллагаас холбогдож байна. Манай байгууллага Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс ХБНГУ-ын Дойче Велле Академитай хамтран Европын Холбооны дэмжлэгээр хэрэгжүүлж буй “Өөрчлөлтийн дуу хоолой: ИНБ-ууд эгэх хариуцлага, ил тод байдал, олон нийтийн ойлголтыг сайжруулахын төлөө хүчээ нэгтгэх нь” төслийн хүрээнд "Монголын иргэний нийгмийн байгууллагуудын эгэх хариуцлага, ил тод байдал, мэдээлэл харилцааны өнөөгийн нөхцөлийг тодорхойлох судалгаа" зохион байгуулж байна.
Судалгаанд хамрагдсанаар та иргэний нийгмийн хэрэгцээ шаардлага, хүндрэл бэрхшээл, нөөц чадавхыг тодруулах, улмаар уг чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулах юм. Судалгааны үр дүнд үндэслэн төслийн зүгээс ИНБ-уудыг чадавхжуулах зураглалыг Монголын болон олон улсын экспертүүдийн чиглүүлэгт тулгуурлан боловсруулж, хэрэгжүүлнэ. Иймд, та бүхнийг Монгол дахь иргэний нийгмийг чадавхжуулан бэхжүүлэх үйлсэд санаачилга гаргаж, хамтран ажиллахыг урьж байна
Судалгааны хүрээнд бүрдүүлсэн мэдээллийг төсөлд оролцогч ИНБ-ыг чадавхжуулахад зориулна. Судалгааны үр дүнг нэгдсэн дүн байдлаар гаргах бөгөөд та энэхүү судалгаанд оролцсоноор уг нөхцөлийг хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно. Доорх линкээр нэвтэрч судалгаанд хамрагдахыг та бүхнээс хүсэж байна.
Судалгаа бөглөх линк:
Асуумжтай холбоотой асуух зүйл байвал ЦХҮТ судалгааны менежер Г.Доржтүвдэн (99646463 g.dorj...@gmail.com)-тэй холбогдох боломжтой.
Цаг заваа гарган энэхүү чухал ажилд хувь нэмрээ оруулж буй та болон танай байгууллагын хамт олонд талархал илэрхийлье.