Хүндэт Иргэний нийгмийн байгууллагууд аа,
Жендэрийн эрх тэгш байдлыг хангахад тодорхой хувь нэмэр оруулах зорилгоор Татварын Ерөнхий Газар нь НҮБХХ-ийн "Жендэрийн тэгш байдлын гэрчилгээжүүлэлт" төсөл хэрэгжүүлж байгаа ажээ. Энэ хүрээнд Монголын Эмэгтэйчүүдийн Хөдөлмөрийг Дэмжих Холбоо (МЭХДХ) нь эмэгтэйчүүдийн дуу хоолойг татварын бодлогын түвшинд хүргэх зорилгоор ТЕГ-тай хамтран ажиллах гэрээ байгуулсан бөгөөд 2024 оны 9 дүгээр сарын 11-ний Лхагва гаригт 14.00-16.30 цагт "Татварын асуудлаарх төр-иргэний нийгмийн хамтын ажиллагааг эхлүүлэх нь" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулах гэж байна.