Таныг эх орныхоо төлөө хөгжилдөхийг урьж байна

1 view
Skip to first unread message

Almas

unread,
Aug 20, 2011, 1:27:29 AM8/20/11
to Blogmn.Net сайтын цахим сүлжээ
Та бүхнийг дараах үйл ажиллагаанд урьж байна. Эх орныхоо төлөө энд
заавал ирээрэй. Та уйдаж амжихгүй 1 цагийг хөгжилтэй өнгөрөөх болно.
Хувцас болон постер зурж бэлдэж ирээрэй.

Мөн сайт, блогтой хүмүүс http://news.blogmn.net/76868/ хаягаар орж
Англи Монгол зарыг байрлуулна уу. Тэгвэл гадаадын сэтгүүлчид ч биднийг
олоод ирж магадгүй юм.

"Цөмийн хаягдлын эсрэг Монголын залуусын боловсролын өдөрлөг"

2011 оны 8 сарын 21
Сүхбаатарын талбай, Улаанбаатар хот

...Бид Монгол эх орондоо хайртай залуус. Нутагт маань цөмийн хаягдал
булахын эсрэг зүрх сэтгэлээрээ холбогдон интернетийн Facebook сайтаар
дэлхийн өнцөг булан бүрт байгаа мянга мянган Монгол залуучуудтай
нэгдэн дуу хоолойгоо хүргэхийг зорьж буй, “Монголын залуусын
боловсролын өдөрлөг"-ийг таньтай хамт сонирхолтой, үр бүтээлтэй зохион
байгуулахыг хичээж буй энгийн залуус.

Энэ өдөрлөгийг зохион байгуулах болсон гол шалтгаан маань гадны ба
дотоодын хэвлэл мэдээллийн хэрэгслээр Монголд цөмийн хаягдлыг хадгалах
гэж байгаа нийтлэлүүд газар авч сэтгэл зовинуулан, нөгөө талаар
Монголчууд маань цөмийн хаягдал, цөмийн эрчим хүч зэргийн талаарх
мэдлэг мэдээлэл хомс байгаатай холбогдуулан нэг талаар мэдлэгийн
далайд дусал нэмэх үүднээс, нөгөө талаар МОНГОЛ ЗАЛУУС ЦӨМИЙН ХАЯГДЛЫН
ЭСРЭГ дуу хоолойгоо энх тайвны замаар иргэн таньтай хамтран энэ
дэлхийн бүх оронд хүргэхийг зорьсон болой.

Та ч бас цөмийн хаягдлыг эх орондоо булахыг эсэргүүцэж байгаа бол энэ
өдөр бидэнтэй нэгдэн хамтдаа зураг зурж, цаасан шувуу хийн цөмийн
хаягдалд ҮГҮЙ гэж хэлцгээе.

Өдөрлөгийн хөтөлбөр:

* * Бүх сонирхогчдод мэдээллийн хуудас, наадаг зураг зэргийг
тараана
* * Цаасан шувуу ямар түүхтэйг тайлбарлаж хамтдаа хийж сурцгаана
* * Сэтгэгдлээ бусадтай хуваалцан зургаар ч илэрхийлж болно
* * Таны бэлдэж ирсэн зураг буюу постерийг шалгаруулна
* * Үзэл бодлоо хувцсаараа хамгийн сайн илэрхийлсэн хүн буюу
бүлгийг
* шалгаруулна
* * Бүгд хамтдаа цөмийн хаягдлын эсрэг буюу NO NUCLEAR хэлбэрээр
зургаа авахуулна. (Зургийг авахуулахад бүгд байх хэрэгтэй тул ирсэн
хүмүүсийг 1 цагийн хугацаанд явалгүй хамт байхыг хүсье)


ЦӨМИЙН ХАЯГДАЛ БИДЭНД ХЭРЭГГҮЙ – ТАНД БАЯРЛАЛАА

Reply all
Reply to author
Forward
0 new messages