BADRAA FOUNDATION – DINNER INVITATION 2015

2 views
Skip to first unread message

Enkhtur Ganbat

unread,
Oct 12, 2015, 2:32:44 AM10/12/15
to Badraa San

Сайн байцгаана уу Шударга Ёсыг Бадраах Сангийн Эрхэм гишүүд, дэмжигчид ээ?


Юуны түрүүнд та бүхэндээ сангийн маань үйл ажиллагаа өргөжин тэлж, шударга ёс сайн санааны төлөөх үйлс бүхэн маань амжилттай болж байгааг дуулгахад таатай байна. Та бүхнийхээ тусламж, дэмжлэгтэйгээр сан маань 2014-2015 оны хичээлийн жилд 30 оюутанд сургалтын тэтгэлэг олгож, оюутан залуучуудын хөгжилд бодитой хувь нэмэр оруулж чадлаа. Мөн 2006 оноос хойш давхардсан тоогоор 150 орчим оюутны сургалтын тэтгэлэг олгож, сангаараа овоглон төгссөн оюутнуудын маань тоо 50 хүрч, Монголын болон Олон улсын томоохон байгууллагуудад маш сайн гүйцэтгэлтэй ажиллаж байна. Мөн сан маань өөрийн дотоод нөөц бололцоог ашиглан үйл ажиллагаа, тэтгэлэгт хөтөлбөрийнхөө тодорхой хэсгийг захиалгат ажлууд, тухайлбал бизнес төсөл, зах зээл маркетингийн судалгаа зэргийг гүйцэтгэх байдлаар санхүүжүүлж эхэлсэн, хамтын ажиллагааны хүрээ нэмэгдэж байгаа нь маш том амжилт боллоо.


2015-2016 оны хичээлийн жил эхэлж байгаатай холбогдуулан сангийн үйл ажиллагаагаа идэвхижүүлэн хэсэг гишүүд хуралдаж, улмаар сангийн тэтгэлэгт оюутнуудынхаа чадварыг бүрэн ашиглах, сангийнхаа үйл ажиллагааг өргөжүүлэх, сан өөрөө өөрийгөө санхүүжүүлэх чадвараа нэмэгдүүлэх, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зэрэг томоохон зорилтуудын хүрээнд зөвлөлдлөө. Үүнтэй уялдуулан сангийн цаашдын үйл ажиллагааны төлөвлөгөөгөө та бүхэндээ танилцуулах, тэтгэлэгт оюутнуудынхаа амжилт бүтээлийг сонсох зорилготой ХҮНДЭТГЭЛИЙН ОРОЙН ЗООГ-ийг зохион байгуулж байна.


Хүндэтгэлийн оройн зоог 2015 оны 10 сарын 22 өдөр (ПҮРЭВ ГАРАГ) ХҮРЭЭ РЕСТОРАНд 19:00 цагаас зохион байгуулагдах тул сангийн эрхэм гишүүд, дэмжигчид та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.


Хүрээ Ресторан “Засгийн Газрын Ордны чанд хойд талд” байрладаг.


САЙН ҮЙЛС ДЭЛГЭРЧ, ШУДАРГА ЁС ҮРГЭЛЖИД БАДРАХ БОЛТУГАЙ!


Хүндэтгэсэн,

Шударга ЁСыг Бадраах Сан ТББ 

 

Жич: Сангийн үйл ажиллагаатай холбоотой асууж тодруулах бол +976-8809 8825 (Г.Энхтөр, enkh...@gmail.com) болон +976-8811 6432 (Д.Мөнх-Эрдэнэ, munkherden...@gmail.com) хаягаар холбогдох буюу www.badraafoundation.org вэб сайтаар зочилно уу.

Сангийн үйл ажиллагаа, арга хэмжээтэй холбоотой мэдээ, мэдээллийг та бүхэндээ цаг алдалгүй хүргэж байх болно.

·      Сангийн үйл ажиллагааны талаар энд дарж үзнэ үү.
Сангийн үйл ажиллагааны фото зурагтай энд дарж үзнэ уу.
Сангийн facebook хуудастай энд дарж холбогдоно уу. 

--
__________________
Enkhtur Ganbat   (EnkhturG)

 @Enkhturg

Enkhtur Ganbat

unread,
Oct 21, 2015, 4:10:24 AM10/21/15
to Badraa San
Sain baina uu Sangiin erhem gishuud, demjigchid ee? 

Ta buhendee medeelel hurgeye. 

1. Margaash buyu 10-r sariin 22 udur sangiin maani hundetgeliin oroin zoog 19:00 tsagaas Khuree restaurant.d zohion baiguulagdana. Erhem gishuud demjigchid ta buhniigee hureltsen irehiig urij baina. 

2. 10 sariin 16 hurtel hugatsaand san maani oyutnuudiin tetgelegt hutulburuu 2 surguuli deeree zarlaj negdugeer shatand niit 91 oyutnii material huleen awaad baina. Edgeer material deer undeslen negdugeer shatnii shalgaruulalt ywagdaj baina. Ene jiliin huwid 30 oyutand surgaltiin tetgeleg olgoh zorilgotoi ajillaj baina. 

Hundetgesen, 
Enkhtur Ganbat 
Reply all
Reply to author
Forward
0 new messages