Сайн байцгаана уу Шударга Ёсыг Бадраах Сангийн Эрхэм гишүүд, дэмжигчид ээ?
Юуны түрүүнд та бүхэндээ сангийн маань үйл ажиллагаа өргөжин тэлж, шударга ёс сайн санааны төлөөх үйлс бүхэн маань амжилттай болж байгааг дуулгахад таатай байна. Та бүхнийхээ тусламж, дэмжлэгтэйгээр сан маань 2015-2016 оны хичээлийн жилд 31 оюутанд сургалтын тэтгэлэг олгож, оюутан залуучуудын хөгжилд бодитой хувь нэмэр оруулж чадлаа. Мөн 2006 оноос хойш давхардсан тоогоор 180 орчим оюутны сургалтын тэтгэлэг олгож, сангаараа овоглон төгссөн оюутнуудын маань тоо 65 хүрч, Монголын болон Олон улсын томоохон байгууллагуудад маш сайн гүйцэтгэлтэй ажиллаж байна. Мөн сан маань өөрийн дотоод нөөц бололцоог ашиглан үйл ажиллагаа, тэтгэлэгт хөтөлбөрийнхөө тодорхой хэсгийг захиалгат ажлууд, тухайлбал бизнес төсөл, зах зээл маркетингийн судалгаа зэргийг гүйцэтгэх байдлаар санхүүжүүлж эхэлсэн, хамтын ажиллагааны хүрээ нэмэгдэж байгаа нь маш том амжилт боллоо. Нөгөө талаас сангийн төгсөгчид маань эргээд сандаа хандив өргөх байдлаар жил бүр 2-3 оюутны сургалтын тэтгэлэг бүрдүүлж эхэлснийг та бүхэндээ дуулгахад таатай байна.
2016-2017 оны хичээлийн жил эхэлж байгаатай холбогдуулан сангийн үйл ажиллагаагаа идэвхижүүлэн, нөгөө талаас сангийн маань 10 жилийн ой энэ онд тохиож буйтай холбогдуулан хэсэг гишүүд хуралдаж, улмаар сангийн тэтгэлэгт оюутнуудынхаа чадварыг бүрэн ашиглах, сангийнхаа үйл ажиллагааг өргөжүүлэх, сан өөрөө өөрийгөө санхүүжүүлэх чадвараа нэмэгдүүлэх, гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зэрэг томоохон зорилтуудын хүрээнд зөвлөлдлөө.
Үүнтэй уялдуулан сангийн цаашдын үйл ажиллагааны төлөвлөгөөгөө та бүхэндээ танилцуулах, тэтгэлэгт оюутнуудынхаа амжилт бүтээлийг сонсох зорилготой ХҮНДЭТГЭЛИЙН ОРОЙН ЗООГ-ийг зохион байгуулж байна.
ХҮНДЭТГЭЛИЙН ОРОЙН ЗООГ 2016 ОНЫ 11 САРЫН 15 ӨДӨР (МЯГМАР ГАРАГ) LIMEWOOD РЕСТОРАНД 18:30 ЦАГААС зохион байгуулагдах тул сангийн эрхэм гишүүд, дэмжигчид та бүхнийгээ хүрэлцэн ирэхийг урьж байна.
Limewood Ресторан “Багшийн дээдээс урагш 103 үйлчилгээний төвийн замын эсрэг талд, хуучнаар RoseWood Coffee Shop” байрладаг.
САЙН ҮЙЛС ДЭЛГЭРЧ, ШУДАРГА ЁС ҮРГЭЛЖИД БАДРАХ БОЛТУГАЙ!
Хүндэтгэсэн,
Г.Энхтөр
Шударга Ёсыг Бадраах Сан ТББ-н төгсөгч
Жич: Сангийн үйл ажиллагаатай холбоотой асууж тодруулах бол +976-8809 8825 (Г.Энхтөр, enkh...@gmail.com) болон +976-8811 6432 (Д.Мөнх-Эрдэнэ,munkherdenedavaasuren@gmail.com) хаягаар холбогдох буюу www.badraafoundation.org вэб сайтаар зочилно уу.
Сангийн үйл ажиллагаа, арга хэмжээтэй холбоотой мэдээ, мэдээллийг та бүхэндээ цаг алдалгүй хүргэж байх болно.
· Сангийн үйл ажиллагааны талаар ЭНД ДАРж үзнэ үү.
Сангийн үйл ажиллагааны фото зурагтай ЭНД ДАРж үзнэ уу.
Сангийн facebook хуудастай ЭНД ДАРж холбогдоно уу.