Сайн байцгаана уу Шударга Ёсыг Бадраах Сангийн эрхэм гишүүд, дэмжигчид ээ?
Та бүхнийхээ тусламж, дэмжлэгтэйгээр зохион байгуулж, хэрэгжүүлж буй шударга ёс, сайн санааны төлөөх үйлс бүхэн маань амжилттай, жил ирэх бүр өргөжин тэлж байгаа билээ. Тухайлбал 2006 оноос хойш давхардсан тоогоор 110 орчим оюутны сургалтын тэтгэлэг олгож, Дотоодын болон Олон улсын томоохон компаниудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, Суперстарс сагсан бөмбөгийн тэмцээнийг оюутан залуучуудын хүсэн хүлээдэг арга хэмжээнд хүргэж, Төгсөгчид, оюутнууд маань хамтран өөрсдийн хүчээр сангийн үйл ажиллагааны тодорхой хэсгийг санхүүжүүлэх боломжтой болсон зэрэг томоохон амжилтыг та бүхэндээ дуулгахад таатай байна.
2014-2015 оны хичээлийн жил эхэлсэнтэй холбогдуулан сангийн үйл ажиллагааг идэвхижүүлэн, удирдах зөвлөл болон хэсэг гишүүд хуралдаж, улмаар сангийн тэтгэлэгт оюутнуудынхаа чадварыг бүрэн ашиглах, сан өөрөө өөрийгөө санхүүжүүлэх, олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зэрэг томоохон зорилтын хүрээнд зөвлөлдлөө. Үүнтэй уялдуулан сангийн цаашдын үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцуулах, өнгөрсөн жилийн тэтгэлэг хүртсэн оюутнуудынхаа хийж бүтээсэн ажил, гаргасан амжилт бүтээлийн талаарх тайланг сонсох зорилготой хүндэтгэлийн оройн зоогийг зохион байгуулж байна.
Хүндэтгэлийн зоог 2014 оны 10-р сарын 16 өдөр (ПҮРЭВ гараг) ХҮРЭЭ РЕСТОРАНД 19.00 цагаас болох тул сангийн эрхэм гишүүд, дэмжигч та бүхнийг ХҮРЭЛЦЭН ИРЭХИЙГ УРЬЖ байна.
Сангийн үйл ажиллагаа, арга хэмжээтэй холбоотой мэдээ, мэдээллийг та бүхэндээ цаг алдалгүй хүргэж байх болно.
Хүрээ Рестораны байршил: Засгийн газрын ордны чанх хойд талд Хүрээ ресторан
САЙН ҮЙЛС ДЭЛГЭРЧ, ШУДАРГА ЁС ҮРГЭЛЖИД БАДРАХ БОЛТУГАЙ.
Жич:
- Сангийн үйл ажиллагааны талаар мэдээлэл энд дарж үзнэ үү.
- Сангийн үйл ажиллагааны фото зурагтай энд дарж танилцана уу.
- Сангийн facebook хуудастай энд дарж танилцана уу.
Хүндэтгэсэн,