Тооцоолуурынхаа Wireless Lan-г хэрхэн таниулах вэ?

398 views
Skip to first unread message

Tsenduk Burenbayasah

unread,
Feb 18, 2011, 8:32:39 PM2/18/11
to LiMNux
Сайн байна уу. Би саяханаас Үбүнтү үйлдлийн системийг ашиглаж байгаа
юм. Үбүнтү-тэй холбоотой монгол сайт блог эдрээс зөндөө мэдээлэл авж
туршиж үзээд их таалагдаж байна. Гэхдээ нэг зүйлийг ерөөсөө ойлгож
өгөхгүй байна. Wireless Lan-гаа таниулж чадахгүй байна. Нет-д байгаа
бүх аргыг хэрэглэж үзсэн боловч Invalid driver гэсэн бичиг л гараад
байх юм. Таниулж чадсан нэгэн нь надад туслаач хэмээн гуйж байна.
Баярлалаа Хүндэтгэсэн - Цэнд-Аюуш

DULMANDAKH Sukhbaatar

unread,
Feb 18, 2011, 8:50:31 PM2/18/11
to lim...@googlegroups.com
сайн байна уу.

Өөөрөө анх удаагаа асуулт тавьж байгаа бололтой. Тиймээс хэрэв асуулт
тавьж байгаа бол зарим нэг мэдээллийг анхнаас нь дэлгэрэнгүй өгөх дээр
анхаарч байх хэрэгтэй шүү. Жишээ нь бид чиний тооцоолуурын загварыг
мэдэхгүй байна, бас утасгүй сүлжээний карт чинь ямар компаний ямар
загварыг ч бас мэдэхгүй байна. Энэ үед тусламж үзүүлэх эсвэл ямар нэг
зөвлөлгөө өгөх боломжгүй байдаг. Мөн Үбүнтүгийн аль хувилбарыг ашиглаж
байгаагаа хэлбэл туслахад бүр ч илүү хялбар болно.

Тиймээс дээрх мэдээллүүдийг өгнө үү.


--
Regards
Dulmandakh
http://www.dulmandakh.com
http://www.twitter.com/dulmandakh/
http://www.facebook.com/dulmandakh

G.Ganbat

unread,
Feb 18, 2011, 10:29:05 PM2/18/11
to lim...@googlegroups.com
юутай ч энэ аргаар нэг үзээрэй. http://bit.ly/dXpa2G
Тэгээд Дөлөөгийн хэлдэгээр лан, болон компьютер, ҮС-ийн хувилбараа тодорхой өгвөл арай дээр хариултууд ирэх байх даа

--
Хүндэтгэсэн,
Г.Ганбат

Tsenduk Burenbayasah

unread,
Feb 20, 2011, 11:35:43 PM2/20/11
to LiMNux
Сайн уу. Уучлаарай. Ийм байна. Миний Лан болхоор Atheros фирмийн
AR5007 гэдэг загварын Лан юм л даа. Үбүнтү 10.10 бүрэн суулгаад
ашиглаж байна. Тооцоолуурын загвар бол HP G60-445DX.

DULMANDAKH Sukhbaatar

unread,
Feb 21, 2011, 12:42:09 AM2/21/11
to lim...@googlegroups.com
> Сайн уу. Уучлаарай. Ийм байна. Миний Лан болхоор Atheros фирмийн
> AR5007 гэдэг загварын Лан юм л даа. Үбүнтү 10.10 бүрэн суулгаад

ер нь Atheros бараг асуудалгүй байдаг даа. сонирхолтой л юм. System ->
Administration -> Additional Drivers руу орохоор юу гарч байна? уг нь
нэмэлт програм хангамж шаардлагатай байгаа бол наана чинь үзүүлээд бас
их хялбар суулгах боломж олгодог.

baasandorj

unread,
Feb 21, 2011, 12:50:02 AM2/21/11
to lim...@googlegroups.com

Tsenduk Burenbayasah

unread,
Feb 21, 2011, 4:57:44 AM2/21/11
to LiMNux
Тэрэн дээр зөвхөн nvdia график картны тухай л гарж байгаа. Өөр зүйл
байхгүй. График картаа таниулцан. Өөр арга байна уу. windows wireless
driver гээд нэг юм суулгаад inf файл-г нь инсталл хийсэн чинь инвалид
драйвэр гэж гараад, дараа нь рэстард хийсэн чинь нөгөө Сүлжээ менежэр
дээр гараад байсан Утасгүй сүлжээ гэсэн юм алга болцон. Тэгээд дээрээс
нь wireless lan-гийн гэрэл нь улаан/унтрахаараа улаан байдийн/ болцон.
Тэрнээс өмнө асаалттай тэгсэн мөртлөө ажилахгүй байсан юм~!
Reply all
Reply to author
Forward
0 new messages