Ubuntu boots to initramfs BusyBox message error

13 views
Skip to first unread message

Teanor Soprano

unread,
Jan 28, 2012, 12:55:13 AM1/28/12
to lim...@googlegroups.com, t.sop...@gmail.com
Амралтын өдрийн мэнд, Бүгдээрээ сайхан амарч байна уу?

Нэг асуудал гараад шийдэж чадсангүй. Ubuntu10.10 сервер маань асч эхлэхдээ шууд  энэ алдааг заагаад эхлэхгүй байгаа юм. 


 Live CD-ээ хийгээд дээрх линкэнд зааснаар mount хийсэн боловч ямар ч үр дүн харуулахгүй гөлийгөөд зөндөө удаад байгаан. 
 
Та бүхэнд санаа оноо байна уу? 

Баярлалаа

Khaschuluu Munkhbayar

unread,
Jan 28, 2012, 8:36:45 AM1/28/12
to lim...@googlegroups.com
Минийх дээр ч мөн адил BusyBox гэдэг юм ажиллачихаад initramfs гэдэг бичигтэй built-in shell гэнэ үү юм ачаалчихаад цааш ажиллахгүй болчихлоо, Уул нь бараг 2 жил бүтэн ашиглаж байгаа, дунд нь хатуу дискээр нь өөр тооцоолуурлуу зөөгөөд, түүн дээрээ ажиллаж байхаар нь шууд тэр чигээр нь ашигласаар өдийг хүрсэн. Харамсалтай нь тэр тооцоолуур нь асар хүчтэй хаах, цүнхнээс гаргаж шидэх, дээрээс нь ус асгах зэрэг хахир хатуу, хэрцгийллийн дор ажилладаг. Үүнээс болсон байх магадлалтай гэж таамаглаж байна л даа. Гэхдээ dual boot-ээр суугдсан өөр Ubuntu нь ажиллаж байна.

Энэ дашрамд таны тооцоолуур хэдий ThinkPad, үгүй бол хамгийн бат бөх, усны хамгаалалттай байсан ч хамаагүй эелдэг зөөлөн харьцаж байгаарай. Бүтэн аяга ус дээрээс нь шууд пал хийтэл нь асгачихаар хэсэг байж байгаад шур гээд л унтарч байна лээ, хэрвээ тийм зүйл тохиолдвол ямартай ч тооцоолуураа тэгш гадаргаас нь хазайлгалгүй, тэр дор нь батарейг нь салгаад, пааран дээр хонуулчихад асаж байсан, минийх ThinkPad T60.

Khaschuluu Munkhbayar

unread,
Jan 29, 2012, 4:34:33 AM1/29/12
to lim...@googlegroups.com
Нөгөө dual boot Ubuntu-гаас нь ороод mount хийх гэхээр доорх алдаа зааж байна

Error mounting: mount: wrong fs type, bad option, bad superblock on /dev/sda1,
       missing codepage or helper program, or other error
       In some cases useful info is found in syslog - try
       dmesg | tail  or so

Khaschuluu Munkhbayar

unread,
Jan 29, 2012, 6:28:36 AM1/29/12
to lim...@googlegroups.com
Ямартай ч fsck тушаалыг ашиглаад файл системээ сэргээгээд авчихаж болж байна. sudo fdisk -l тушаалаар файлын системүүдээ харж байгаад л sudo fsck /dev/sdaX гэх мэтээр засчихаж байна. Хэрвээ танд dual boot-ээр суулгасан систем байхгүй бол live CD ашиглаж болно байх.

Харин одоо эхлэхдээ BudyBox биш kernel panic гэдэг бичиг гараад систем маань ажиллахгүй байна. Үүнийг гадарлах хүн байна уу?

Khaschuluu Munkhbayar

unread,
Feb 7, 2012, 3:33:23 AM2/7/12
to lim...@googlegroups.com
fsck ашиглаад дэлбэрсэн хардлуугаа орж болоод байсан боловч сүүлдээ бүр мэдэгдэхгүй fs байна гээд орохоо ч байлаа. Уул нь чухал хэрэгтэй юмс байгаа юмсан, тэднийг нь авчихмаар байдаг. Ганц хоёр bad sector-ийг нь алгасаад уншчих боломж өгөх програм байна уу? Санал болгооч.

Khaschuluu Munkhbayar

unread,
Feb 8, 2012, 10:29:20 AM2/8/12
to lim...@googlegroups.com
TestDisk ашиглаад файлуудын жагсаалтыг харж болж байгаа ба хуулах тушаал өгөөд зарим хэсгийг нь хуулчихаж болж байна. Тэгээд дараа нь bad sector хэрхэг блоклох талаар superblock энэ тэр гэж баахан юм google-дэж байгаад бүр болохыг нь болигож байх шиг байна. Одоо Ubuntu-гийн Disk Utility програм маань DISK FAILURE IS IMMINENT гэж гаргаж ирээд хамаг зүрх аваад хаячихлаа.

Доорх аргыг хэрэглэснээс боллоо гэж оношлож байна, fsck хийсэн, хамгийн муу нь дундаас нь таслачихсан.

Дотор нь хамаг ажил яваа. Үүнээс хойш л Ubuntu One-оо сайн ашиглахаас.

Яах вэ? Туршлагатай нөхдөд ямар мэдээлэл хэрэгтэй байна вэ, туслаач.

Teanor Soprano

unread,
Apr 17, 2012, 5:13:50 AM4/17/12
to lim...@googlegroups.com
Deerh aldaa niitleg tohiolddog bolowch Live CD-r zasch bolno getsen bgan. Getel minii huwid Virtual machine deer OS baisan uchir Live CD-r fsck ntr commanduud ajillahgui baisan. Getel unuudur net uhaj ywaad sanaandgui http://sourceforge.net/projects/boot-repair-cd/files/boot-repair-disk.iso/download uugeer mash hyalbarhan zasdag bolohiig medej awlaa. Daraa hen negend n hereg bolj magad geed ungursun ch gesen medelel hurguulj bna, ter uyed nad shig bitgii tsag aldaarai.  

--
Веб хуудас: http://www.limnux.net
ЮуТубe хуудас: http://www.youtube.com/limnux
Вики (гарын авлага): http://wiki.limnux.net
Хэлэлцүүлэг: http://forum.limnux.net
Мэйлийн жагсаалтны хуудас: http://groups.google.com/group/limnux?hl=mn
--~--~---------~--~----~------------~-------~--~----~
Шинэ хэрэглэгчдэд:
Хэрэв та уг бүлгэмд элсээд хараахан уншиж амжаагүй байгаа бол "Шинэ гишүүдэд" зориулсан зөвлөгөөг http://groups.google.com/group/limnux/web/ хуудас руу орж заавал уншаарай.
Та бүхэн КИРИЛЛ үсгээр, мөн аль болох алдаагүй бичиж байна уу!!!
Ямар нэгэн зүйл хэлэлцэх, асуух, хариулах бол lim...@googlegroups.com хаягаар мэйлээр илгээнэ.
Та "LiMNux" бүлгэмийн жагсаалтанд бүртгэлтэй тул энэхүү захиаг хүлээн авч байгаа болно. Хэрэв жагсаалтнаас хасагдах хүсэлтэй бол дээр дурдсан "Шинэ гишүүдэд" бичлэгээс мэдээлэл авна уу.

Reply all
Reply to author
Forward
0 new messages