Юуны өмнө өнөөдрийн уулзалтанд хүрэлцэн ирж нээлттэй эхийн програм
хангамж, линуксыг Монголд хэрхэн хөгжүүлэх талаар ярилцаж, өөрийн
үнэтэй санал, шүүмжийг өгсөн бүх хүмүүстээ баярлалаа. Өнөөдрийн
уулзалтанд нийт 22 хүн хүрэлцэн ирсэн бөгөөд цөөнгүй тооны шинэ хүмүүс
нэмэгдсэнийг дурдах нь зүйтэй болов уу. Уулзалтын үеээр яригдсан
зүйлсийг сэдэвчлэн тоймлохыг оролдсон бөгөөд орхигдсон зүйл байвал
хүлцэл өчөөд, нэмээд явахыг хүсье. Мөн өнөөдрийн уулзалтад ирж
амжаагүй хүмүүсийг ч мөн адил санал бодлоо хуваалцахыг хүсч байна.
== OBP зохион байгуулалт ==
Open Beer Party-г зохион байгуулагдах бүрт хөндөгддөг сэдэв бол OBP-г
хэрхэн илүү үр дүнтэй зохион байгуулах вэ гэсэн санал. Сар бүр зохион
байгуулагдах нь зөв үү? Лхагва биш өөр гарагт хийх нь зүгээр биш үү?
Их Монгол нь чимээ шуугиан ихтэй тул өөр газар хийж байвал яасан юм
бэ? Зүгээр нэг уулзаад яриад салдаг биш хэрхэн ажил хэрэг, бүтээл
болгох вэ гэсэн асуултууд юм.
Энэ талаар нэлээн удаан санал солилцсон боловч яг эцсийн шийдвэрт хүрч
чадаагүй боловч дараах зүйлс дээр санал нэгдлээ:
- Тогтмол давтамжтайгаар зохион байгуулах, сард эсвэл хоёр сард нэг удаа
- Уулзалтын тов болон ярилцах сэдвүүдийг урьдчилан гаргаж, түүний
дагуу уулзалтыг явуулах
- Гараг болон уулзах газрын солих талаар цахим байдлаар хэлэлцэх
Өдрийг солих тал дээр даваа эсвэл баасан гарагт шилжүүлэх талаар
яригдсан боловч нэгдсэн ойлголцолд хүрч чадаагүй. Мөн "Гурван Гал"
худалдааны төвийн 7-р давхарт байрлах газар дараагийн уулзалтыг хийх
санал гарсан боловч нэгдсэн шийдэлд хүрч чадаагүй. Тэр газрын цэс
болон үнийн жагсаалтыг энд оруулж ирвэл хэлэлцээд шийдвэрт хүрч болно
гэж итгэж байна. Өөр бусад газруудыг ч оруулж ирэхийг үгүйсгэхгүй.
Мөн уулзалтын үеээр нэлээн олон зүйлийн талаар ярилцсан учир энэхүү
уулзалтын маань гол зорилго юу вэ, ер нь ямар нэг байдлаар сэдэвчлэн
хуваагдвал яасан юм бэ гэсэн санал гарсан. Жишээ нь, илүү хөгжүүлэлтэд
сонирхолтой, илүү системийн ажиллагаа талаар сонирхолтой, энгийн
хэрэглээ гэх мэт. Хэсэг ярилцсаны дүнд урьдчилаад ярилцах сэдвийг
тогтох нь зөвхөн сонирхосон хүмүүс ирэх, яриа илүү үр дүнтэй болох
боломжтой юм байна гэдэг дээр санал нэгдсэн.
== LiMNux зохион байгуулалт ==
Өнөөдрийн уулзалтын гол сэдвүүдийн нэг. Өсөн нэмэгдэж буй линукс
сонирхогч, хэрэглэгчдийг хэрхэн холбох, нэгтгэх болон хэрхэн бүлгэмийн
ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов. Одоогийн байдлаар ерөнхий
линукс хэрэглэгчдийн бүлгэм, линукс хэрэглэгч, сонирхогч нарыг
нэгтгэнэ гэж буй боловч яг таг зорилго, үйл ажиллагааны чиглэл тийм ч
тодорхойгүй байгаа талаар яригдав. Мөн тодорхой хугацаатайгаар зорилт
тавих, түүнийхээ талаар OBP дээр дэлгэрэнгүй ярилцах, төлөвлөх, дүгнэж
байх талаар санал гарав.
Ямартай ч ихэнх үйл ажиллагаагаа цахим хэлбэрээр явуулах нь зүйтэй
бөгөөд илүү нухацтай ярих зүйлсийг OBP-ийн ярилцах сэдэвт оруулж
хэлэлцэх нь зүйтэй гэдэг дээр санал нэгдэв. Мөн Linux InstallFest,
Software Freedom Day зэрэг өдөрлөгүүдийг тогтмол зохион байгуулж байх
тал дээр санал нэгдэж, дараа дараагийн уулзалтаар дэлгэрэнгүй
ярилцахаар тохиров.
== Нээлттэй эхийн орчуулга ==
Компьютер буюу тооцоолуур нь зурагт, угаалгын машин, гар утас зэргийн
адилаар ажил үүрэг гүйцэтгэх хэрэглүүр эсвэл багаж. Тийм болохоор
үүнийг ашиглахын тулд гадаад хэл сурах шаардлагагүй харин нээлттэй
эхийн програм хангамжийг орчуулан энгийн хэрэглэгчдэд ойртуулах нь
зүйтэй гэсэн үүднээс миний бие энэ сэдвийг оруулав. Нэр томъёо,
орчуулгын ойлгомжтой байх талаар нэлээн халуун яриа өрнөсөн бөгөөд
зарим нөхөд орчуулахгүй шууд ашиглах талаар ч санал гаргаж байв. Гэвч
нэлээн ярилцсаны эцэст орчуулга хийх нь зөв, гэхдээ олонд хүлээн
зөвшөөрөгдсөн, ойлгомжтой нэр томъёо ашиглах, түүний хавсарга
тайлбарыг өгөх нь чухал гэдэг дээр санал нэгдлээ.
== Бусад ==
Монголын мэдээллийн технологи, аюулгүй байдлын өнөөдөр байгаа болон
ирээдүйд хэрхэн хөгжүүлэх талаар харилцан санал солилцов. Сүүлийн сард
идэвхитэй хэлэлцэгдэж буй MonCIRT байгууллагын талаар зарим хүмүүс
санал солилцож, бусад хүмүүст багахан мэдээлэл хийв.
--
Regards
Dulmandakh
http://www.dulmandakh.com
> == OBP зохион байгуулалт ==
Зохион байгуулалтын хувьд анхаарах шаардлага үнэхээр байна. Миний
бодлоор сар бүр товч бөгөөд үр дүнтэй уулзах байвал яасан юм бэ.
Ярилцаж байсанчлан дараагийн уулзалтын тов, сэдвүүдийг хэлэлцэж
тодорхойлж байъя. Хэн дуртай нь сэдэв оруулах боломжтой байя. Гэхдээ
ирэхдээ асуудлын талаар ярих, хэлэх зүйлтэй урьдчилан бэлдсэн санал,
жишээтэй байвал бүр илүү үр дүнтэй байх болов уу. Харин өдөр судрын
хувьд Лхагва гарагт гадуур хүн амьтан арай цөөн байдаг болов уу гэж
сонгож байсан юм.
Нөгөө талаас уулзалтын үед нарийн бичиг томилж оролцогсдыг бүртгэх,
уулзалтын тэмдэглэл хөтлөх, тайлан гаргах үүргийг хариуцуулах.
Тэмдэглэл нарийн хөтлөөгүйгээс чухал санаа орхигдож болох. Мөн санхүү
барих хүн томилж хүмүүсийн захиалга, төлбөр тооцоог хариуцуулах.
Саналаараа болох хүн байна уу?
> == LiMNux зохион байгуулалт ==
Зохион байгуулалтын хувьд хэн нэг хүнээс хараад бус хамтын оролцоотой,
болж өгвөл төлөөллийн зарчимтай байвал зүгээр байх. Хэт ардчилсан
эсвэл бүх хүн ижил эрхтэй байвал Debian-д тулгардаг асуудал үүсч, ямар
нэг шийдвэр гаргахад хүнд болж мэдэх.
Ойрын хугацаанд зорилго, үйл ажиллагааны чиглэл, хүрээг илүү тодорхой
болгож олон нийтэд зарлах хэрэгтэй юм байна. Ингэхдээ хажуугаар нь
OBP-ийнхоо зорилго хүрээг хамт тодорхой болгочихвол сайн байх.
Мөн ойрын хугацаанд анхан шатны хэрэглэгчдэд зориулсан гарын
авлагуудыг бэлтгэж, хавар Linux InstallFest зохион байгуулах уу? Энэ
талаар дараагийн уулзалт дээр ярилцах сэдэвт оруулах санал дэвшүүлж
байна.
> == Нээлттэй эхийн орчуулга ==
Өмнө дурдсан шалтгааны улмаас орчуулгыг зайлшгүй хийх ёстой гэсэн байр
суурьтай байна. Гэхдээ нэр томъёоны асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар
илүү нухацтай ярилцаж магад эрдэмтэн мэргэдийг ч татаж оруулах
боломжтой байж болох. Хэзээ хэрхэн гэдэг асуудал л байх шив дээ. Бас
дараагийн уулзалт дээр оруулж ирж ярилцвал ямар вэ?
Hello,
Sayni ulzaltand ochij chadaagui. Daraagiin ulzaltand deer nzga
daguulad ochno gej bga Tegeheer shine hun ochih n dee :D Daraagiin
ulzalt iluu chuluutei boloosoi gej bodoj bn.
Энэ удаагийн OBP урьд урьдныхаас илүү үр дүнтэй болсон гэж бодож
байна. Миний хувьд ганцхан beer party гэхгүй өөр олон төрлөөр уулзах
саналтай байна. Хэвшмэл маягаар сар болгон уулзана гэвэл зарим хүмүүс
уйдах л байх. Дараагийн уулзалтыг Их Монголоос өөр газар зохион
байгуулах саналыг ихэнх хүмүүс дэмжиж байх шиг байна. Би 3 гал
худалдааны төвийн дээр байрладаг рестораныг санал болгож байна. Дараа
нь нэг зав гарахааар цэс, болон үнийг нь бичье. Хүмүүст таалагдах
байхаа боломжийн үнэтэй, чимээ шуугиан бага, хүн бага ордог, цэвэрхэн,
тохилог, хүн бага ордог болохоор тамхи татдагүй хүмүүст бүр
боломжийн. ... давуу талуудтай
Хүндэтгэсэн,
Оогий
On Jan 15, 12:41 am, "DULMANDAKH Sukhbaatar" <dulmand...@gmail.com>
wrote:
Санал:
1.ОВР -ын Уулзалт хийх газрыг өөрчлах
2.ОВР -ын зорилго, зорилтуудыг тодорхойлон бусдад нээлттэй болгох
3.Уулзалтын дэс дарааллыг график гарган тодорхойлоод уулзалтын сэдэв
сэдэвүүдийг нь тодорхойлох
4.ОВР -ын хамрах хүрээг тодорхойлох болон өргөжүүлэх боломжуудыг судлах
5.ОВР -ын гишүүдийг гишүүнчлэлтэй болгох
6.Шинэ гишүүдийг уриалан дуудах ба элсүүлэх
7.Онлайн хэлэлцүүлэгтэй болох
8.mailing list -тэй болгох гэх мэт ажлуудыг хиймээр санагдаж байна
Та бүхнийг саналаа харамгүй хайрлана гэдэгт итгэж байна
Хүндэтгэсэн Батсолонго
энэ талаар аль болох эрт мэдээлэл өгвөл шийдвэр гаргах болоод цаг
заваа төлөвлөхөд их дөхөм байх болов уу. Оогийдоо баярлалаа.
--
Regards
Dulmandakh
өнгөрсөн хугацаанд бүлгэмийг хэрхэн зохион байгуулах талаар нэлээн
бодсон боловч одоо байгаа шигээ сайн дурын маягаар хөгжиж байгаад
аяндаа зохион байгуулалтанд орохоос илүү шийдэл олж харсангүй. юу
юугүй зохион байгуулалтанд орох гэж яарах хэрэггүй байх гэсэн санаа.
бүгдээрээ идэвхитэй оролцоод хамгийн зөв замаар хамтраад ажиллахад
угаасаа зохион байгуулалтанд орохоос өөр арга байхгүй.
харин OBP-ийн хувьд үр дүнтэй, бүтээлч маягаар уулзах, зохион
байгуулах тал дээр үнэхээр санал нэгдэж байна. энд учир дутагдалтай
талууд бий.
> 1.ОВР -ын Уулзалт хийх газрыг өөрчлах
Оогий нэг шинэ газар санал болгосон. Түүнийхээ талаар дэлгэрэнгүй
мэдээллийг ч өгье олж танилцуулъя гэсэн. Өөр бусад хүмүүст санал
болгох газар байвал чөлөөтэй санал бодлоо хуваалцаачээ гэж хэлмээр
байна.
> 2.ОВР -ын зорилго, зорилтуудыг тодорхойлон бусдад нээлттэй болгох
> 3.Уулзалтын дэс дарааллыг график гарган тодорхойлоод уулзалтын сэдэв
> сэдэвүүдийг нь тодорхойлох
Үүн дээр бараг бүгд санал нэгдсэн гэж бодож байна. Урьдчилсан байдлаар
сэдвүүдээ гаргаад түүнийхээ дагуу бэлтгэлтэй сайхан ярилцаж байя. Ер
нь тун удахгүй дараагийн OBP-ийн талаар ярилцах хэрэгтэй юм байна даа.
--
Regards
Dulmandakh
зураг авсан хүн байхгүй байх.
> Сэтгэлийн илэрхийлэл гээд 2 аяга пиво ямар ч байсан явуулсан хэ хэ.
юуны өмнө биднийг 2 аяга шар айргаар дайлсан Гобидоо баярлалаа. бид
таны сэтгэлийн илэрхийллийг нийт тооцоондоо оруулж тооцсон. гэсэн
хэдий ч бас хөөрхөн мөнгө дутсан шүү. хэхэ. хүмүүсээ дараа үүн дээрээ
анхаарвал.
> Энэ группт дөнгөж саяхан бүртгүүллээ.
Тавтай морилно уу.
--
Regards
Dulmandakh
гэсэн хэдий ч бас хөөрхөн мөнгө дутсан шүү. хэхэ. хүмүүсээ дараа үүн дээрээ анхаарвал.
энэ харин их зүйтэй санал байна. үүнийг хариуцаад авах хүн байна уу?
Мидасын жишээг дуурайвал бас жаахан хэцүү. Тогтмол төлбөртэй болохоор
хүмүүсийг хязгаарлах байх, харин одоогийнх шигээ чөлөөтэй байвал хүн
ирээд мөнгөндөө тааруулаад идэж ууна, ер нь идэж уухгүй байсан ч болно
шүү дээ.
--
Regards
Dulmandakh
Чингис задгай 0,33 - 2800
0,5 - 3500
Heinikein 0.33 - 2800
Tiger 0.33 - 1600
0.5 - 1900
Боргио 0,5 - 2000
Altan gobi 0.33 - 2000
Хар хорум 0,33 -2000
Уучлаарай энд зөвхөн пивонуудынх нь л үнийг авчирлаа. Хоол идэх хүн
байвал 3500 дээш их дажгүй хоолтой, тэгээд бас нэг нууц задлахад би
найзтай хуваагаад л идээд болоол явчдын. Харин ундаа, жүүс нтрийг нь
ёстой мартчиж sorry.
Дахиад сануулахад их тохилог цэвэрхэн шүү. Хүн бага ордог болохоор
пиво нтрэээ сайн бэлддэгүй тохиолдол гардын байна лээ. Хэрвээ энд
дараагийн уулзалтыг тохируул хүмүүсийнх нь баримжааг авч байгаад
пивийг нь бэлдүүлчиж болно гэсэн. Бас хүмүүсийг сонирхуул хажуугаар нь
гарахдаа ороод үзчихийг санал болгож байна.
Бас өөр дажгүй газар байвал санал болгоорой.
On Jan 16, 10:30 am, "DULMANDAKH Sukhbaatar" <dulmand...@gmail.com>
wrote: