хамтдаа нэг нэгэндээ хичээл явуулцгаая

28 views
Skip to first unread message

DULMANDAKH Sukhbaatar

unread,
Nov 19, 2009, 9:10:49 PM11/19/09
to lim...@googlegroups.com
Сайн байцгаана уу.

Зун бид хамтдаа python хэл сурах зорилго тавьж, бүлгэмийн гишүүд
тодорхой сэдвээр хичээл бэлдэж ирж, тэрэнд нь мөн л бүлгэмийн гишүүд
суусан. Хэдийгээр амжилттай болж байсан ч зуны амралттай холбоотойгоор
дундаасаа завсарласан юм. Тэрнээс хойш зарим нэг маань дахин
үргэлжлүүлэх, өөр олон сэдвээр бусадтайгаа санал бодол, мэдлэг
чадвараа хуваалцах хүсэлт олныг тавьж байлаа. Тэгээд өчигдөрийн
уулзалт дээр бид үүнийгээ дахин сэргээвэл ямар вэ, долоохон хоногийн
хамтын хөгжилдөө зарцуулбал яах бол гэж ярилцлаа.

Бүлгэмийн хэн нэгэн өөрийн мэддэг, чаддаг сэдвийг авч илтгэл бэлдээд
бусаддаа тэрийгээ заах маягаар өөрийгөө хөгжүүлэхээс гадна бүлгэмийн
бусад гишүүдийн мэдлэгт хувь нэмэр оруулах нь энэ сургалтын маань
зорилго байх болов уу. Миний бодлоор 12-р сарын эхний хагаст ажлын 5
өдөрт багтаагаад, линукс болон нээлттэй эхтэй холбоотой 10 сэдвийг
бүгдээрээ хувааж аваад илтгэл тавъя. Хэн ямар сэдэв авмаар байгаа, бас
хэн юу мэдмээр байгаагаа чөлөөтэй илэрхийлэхийг хүсч байна. Хамтдаа
хөгжицгөөе.

Харин орон байрны хувьд манай байр жижигдээд, олон хүнийг хамруулах
боломжийг хааж буй тул дундаасаа багахан мөнгө цуглуулаад нэг жижиг
газрыг цагаар нь түрээслэе. Жишээ нь манай 1-р давхарт 50 хүний
багтаамжтай сургалтын өрөө цаг нь 15 билүү 20 гэж байсан тэгэхээр
хамгийн дээд тал нь 100 мянган төгрөг болно. Их юм шиг мөртлөө
сургалтанд 30 хүн оролцож, 3 3 мянган төгрөг хандивлахад түүнээс
хамаагүй их мэдлэг чадвар олж авна шүү дээ. Энэ талаар бас хүмүүс юу
гэж бодож байна.

Бүгдээрээ алгуурлалгүйгээр 12-р сарын эхний хагаст зохион байгуулъя,
хэн ямар сэдвээр илтгэл тавих боломжтой, бас хэн ямар сэдвээр илүү
мэдэх хүсэлтэй байгаагаа чөлөөтэй илэрхийлэхийг хүсч байна. Бас юунд
илүү анхаарч, өмнөх зохион байгуулж байсан зүйлсээс сургамжуудыг
хуваалцаасай.

--
Regards
Dulmandakh
http://www.dulmandakh.com
http://www.twitter.com/dulmandakh/

Almas

unread,
Nov 19, 2009, 9:36:20 PM11/19/09
to lim...@googlegroups.com
Сэдвүүдээ тодорхой болгоод тавиад сонгоод авбал ямар вэ? Ерөнхийдөө яг нээлттэй эхийн хөгжүүлэгч болох талаар хичээлүүд гэж ойлгож байгаа зөв үү? Яг ямар хичээлүүд, сэдвүүд орох оо тодорхой болгоё. Чадах юм байвал нэг юм авъя. :-)

Бас оролцох хүмүүс нь шууд гараа өргөөд явцгаачих уу? Хүнийхээ тоог бас барагцаалах нь зөв байх.

Цаг нь 20 гэвэл 2 цаг болоход 40  гэж бодвол 7 хоногт 280 болчих юм биш үү?

Олон хүн хамрагдахгүй өдөр бол бас дэмий болчих байх. Оройн цагаар юм чинь сургуулийн анги энэ тэр уг нь хямдхан олдох байлгүй дээ?
Энэ талаар хүмүүс сургалцгаавал. 10 жилийн сургууль дээр ч байж болношд. Нэг анги чинь л 30 орчим хүүхэд байдаг биз дээ.

Amaraa b

unread,
Nov 19, 2009, 9:59:28 PM11/19/09
to lim...@googlegroups.com
Хичээлээ тэгээд яаж заахуу үнэ төлбөрийг нь л хэлээд байна л даа

2009/11/20 Almas <al...@dusal.net>

DULMANDAKH Sukhbaatar

unread,
Nov 19, 2009, 10:05:48 PM11/19/09
to lim...@googlegroups.com
> Сэдвүүдээ тодорхой болгоод тавиад сонгоод авбал ямар вэ? Ерөнхийдөө яг
> нээлттэй эхийн хөгжүүлэгч болох талаар хичээлүүд гэж ойлгож байгаа зөв үү?
> Яг ямар хичээлүүд, сэдвүүд орох оо тодорхой болгоё. Чадах юм байвал нэг юм
> авъя. :-)

1-р өдөр - Нээлттэй эхийн програм хангамж, хэрхэн хөгждөг вэ (би авчихъя)
2-р өдөр - суулгах болон ашиглах анхан шатны мэдээллүүд
3-р өдөр -
4-р өдөр -
5-р өдөр -

энэ мэт хуваачихвал яаж байна? нөгөө bash, git, mediawiki, drupal,
бүлгэмийн гишүүн болох гээд олон хэрэгтэй сэдвүүд байгаа. хэн өөр юу
мэдэх хүсэлтэй байгаагаа илэрхийлээрэй.

> Бас оролцох хүмүүс нь шууд гараа өргөөд явцгаачих уу? Хүнийхээ тоог бас
> барагцаалах нь зөв байх.

хөтөлбөрөө нэг гаргачихвал бүлгэмээс гадна олон нийтэд зарлаад нэг
бүртгэл явуулчихвал ямар вэ? тэгж байж багцаа авахгүй бол.

> Цаг нь 20 гэвэл 2 цаг болоход 40  гэж бодвол 7 хоногт 280 болчих юм биш үү?
> Олон хүн хамрагдахгүй өдөр бол бас дэмий болчих байх. Оройн цагаар юм чинь
> сургуулийн анги энэ тэр уг нь хямдхан олдох байлгүй дээ?
> Энэ талаар хүмүүс сургалцгаавал. 10 жилийн сургууль дээр ч байж болношд. Нэг
> анги чинь л 30 орчим хүүхэд байдаг биз дээ.

энэ их гоё санаа байна шүү. ер бодоогүй юм байна. бид аль болох зардал
бага гаргаж, олон хүнийг л хамруулах хэрэгтэй гэж бодож байна. өнөөдөр
сургууль ороод яриад үзвэл яадаг юм бол.

DULMANDAKH Sukhbaatar

unread,
Nov 19, 2009, 10:08:05 PM11/19/09
to lim...@googlegroups.com
> Хичээлээ тэгээд яаж заахуу үнэ төлбөрийг нь л хэлээд байна л даа

зардал гарвал хүний тоондоо хуваагаад ч юм уу үнэ тогтоно доо. аль
болох зардал бага гаргаж, оролцох хүмүүсээс хураамж авахгүй байх тал
дээр анхаарч байгаа. гэхдээ миний хувьд огт үнэ төлбөргүй байж
болохгүй байх, тодорхой мөнгө төлөх нь зөв. жишээ нь бид хичээл зааж
буй хүмүүстээ уух ус гэх мэт жижиг хангамжуудыг бэлтгэж өгөх хэрэгтэй
шүү дээ.

Almas

unread,
Nov 19, 2009, 10:09:41 PM11/19/09
to lim...@googlegroups.com
Нээлттэй эхийн зарчмаар гэж ойлгоод байгаа. Өөрөө нэг юм заана, бусдаасаа хариуд нь заалгаж авна.
Нэг нь нэг юм хөгжүүлээд, бүгд бага багаар хөгжүүлээд нэг юм болгоод бүгд үнэгүй хэрэглэж байгаатай ерөнхийдөө утга ижил. Мэдээж заах боломжгүй хүмүүс нь зүгээр л ирээд л суугаад сураад явна. Дараагийн сургалт дээр өөрөө багш болоод явах биз.

Харин хичээлийн байр түрээслэх мөнгөө дундаасаа гаргана. Тэрийг харин яаж зохицуулмаар юм бэ дээ. Ирсэн өдөр өдрөөрөө байх уу, эсвэл эхнээсээ хүнийхээ тоог гаргаад мөнгөө цуглуулах уу г.м...
Хямд 7 хоногт тэд гээд мөнгөө тавиад ийм сургалт явагдана гээд, сонирхогчид хичээл заана гэсэн байдлаар сайт, блогуудаараа зар тавибал бас өөр хүмүүс ч ирж сууж магадгүй л юм. :)

Amaraa b

unread,
Nov 19, 2009, 10:37:14 PM11/19/09
to lim...@googlegroups.com
наана чинь ууг нь таалагдаад байдаг зав гарах нуу яах нуу зав гаруул заавал суунаа:-)

2009/11/20 Almas <al...@dusal.net>

Battsengel Batbold

unread,
Nov 19, 2009, 10:37:28 PM11/19/09
to lim...@googlegroups.com
ямар ямар хүмүүс оролцож болох вэ,

2009/11/20 Almas <al...@dusal.net>

DULMANDAKH Sukhbaatar

unread,
Nov 19, 2009, 10:50:57 PM11/19/09
to lim...@googlegroups.com
> ямар ямар хүмүүс оролцож болох вэ,

сонирхсон хэн бүхэн илтгэл тавихад нээлттэй, суух нь ч бас.

hatnaa

unread,
Nov 20, 2009, 1:51:49 AM11/20/09
to LiMNux
Энэ надад маш их талаагдаад байгаа би бол зуун 100% дэмжиж байна. 7
хоног гэдэг их юм сурах байхдаа. Тэр сургуулийн заал анги танхим 7
хоног сул байх бол уу?

Sharavsambuu Gunchinish

unread,
Nov 20, 2009, 7:00:27 AM11/20/09
to lim...@googlegroups.com
Би ч бас 100% дэмжиж байна. Энэнд заавал суунаа. Найзуудаа бас хамруулахыг хичээнээ.
35E.gif

odko tsolmon

unread,
Nov 20, 2009, 7:36:11 AM11/20/09
to lim...@googlegroups.com
суунаа Ойрд жаахан номын дуу сонсохгүй бол ч баларж байна... Байр ямар байх хэрэгтэй вэ 50 хүн ойролцоогоор багтаах том Проектортой байх ёстой юу

DULMANDAKH Sukhbaatar

unread,
Nov 20, 2009, 7:42:26 AM11/20/09
to lim...@googlegroups.com
> суунаа Ойрд жаахан номын дуу сонсохгүй бол ч баларж байна... Байр ямар байх
> хэрэгтэй вэ 50 хүн ойролцоогоор багтаах том Проектортой байх ёстой юу

тийм байвал сайн л байна. дунджаар 50 гэж тооцвол зүгээр юм болов уу.

odko tsolmon

unread,
Nov 20, 2009, 7:44:25 AM11/20/09
to lim...@googlegroups.com
Би МХТС сургуулийн Нэг том анги асуулгаад үзнээ. 

odko tsolmon

unread,
Nov 20, 2009, 9:32:15 AM11/20/09
to lim...@googlegroups.com
12сарын 12ноос хойшоо байж болохуу Хичээл хаахаар. Хэд хоног хэдэн цагийн үед байвал дээр бол. Гэхдээ хол л доо

DULMANDAKH Sukhbaatar

unread,
Nov 21, 2009, 12:38:35 AM11/21/09
to lim...@googlegroups.com

Yer ni irj ochihod oir, tuv havitsaa baihgui bol holboo ch arai l hol bna daa.

On Nov 20, 2009 10:32 PM, "odko tsolmon" <odk...@gmail.com> wrote:

12сарын 12ноос хойшоо байж болохуу Хичээл хаахаар. Хэд хоног хэдэн цагийн үед байвал дээр бол. Гэхдээ хол л доо

--~--~---------~--~----~------------~-------~--~----~ Веб хуудас: http://www.limnux.org Вики (гары...

Teanor Soprano

unread,
Nov 21, 2009, 4:09:56 AM11/21/09
to lim...@googlegroups.com
Дэмжиж байгаа. Зав гаргаад ямар ч гэсэн хамрагданаа

2009/11/21 DULMANDAKH Sukhbaatar <dulma...@gmail.com>

DULMANDAKH Sukhbaatar

unread,
Nov 21, 2009, 10:30:22 PM11/21/09
to lim...@googlegroups.com
> Дэмжиж байгаа. Зав гаргаад ямар ч гэсэн хамрагданаа

зав гаргаж хамрагдахаас гадна зав гаргаж өөрийн мэдлэгээс бусадтайгаа
хуваалцах, зав гаргаж зохион байгуулалтад туслах хүмүүс хэрэгтэй
байна. энэ талаар дуугарах хүн байна уу?

Chaamaa B

unread,
Nov 21, 2009, 10:42:04 PM11/21/09
to lim...@googlegroups.com


2009/11/22 DULMANDAKH Sukhbaatar <dulma...@gmail.com>
Миний бодлоор бол 12-р сарын 18-наас хойш хичээл нь эхлэвэл ууг нь. Учир нь оюутны амралт энэ өдөр эхлэхтэй холбоотойгоор

Би энэ 7 хоногийн хичээлгийг 100-н хувь дэмжиж байна урьд нь бараг ингэж заадаггүй байсан шт


--



   Хүндэтгэсэн,
   Б.Чандманьбаатар

Google Talk: Chandma...@gmail.com
Y! messenger: Chandma...@yahoo.com
QQ: Chandmanibaatar

Teanor Soprano

unread,
Nov 22, 2009, 12:06:39 AM11/22/09
to lim...@googlegroups.com
Миний мэдэх зүйл гарвал чадлынхаа хирээр туслах болно. Зохион байгуулалтанд ажил хуваарилаад өгвөл хийнээ

2009/11/22 DULMANDAKH Sukhbaatar <dulma...@gmail.com>

khashochir B

unread,
Nov 22, 2009, 1:30:46 AM11/22/09
to lim...@googlegroups.com
Миний бодлоор оюутны амралт эхлэхээр хийвэл хамгийн тохиромжтой болов уу гэж бодож байна ,
миний хувьд linux kernel-ийн талаар бүтэц ,ажиллагаа, хөгжүүлэлтийн талаар мэдэхийг хүсэж байна -энэ талаар хэн нэг нь бэлдээсэй .Би чадах чинээгээрээ өөрийнхөө бэлдэж чадах ,сонирхолтой хэрэгцээтэй сэдвээр бэлдэх бодолтой байна . Яг одоохондоо хичээл тарах гээд жоохон завгүй л байна . Бүгдээрэнд нь амжилт хүсье !

Khaschuluu Munkhbayar

unread,
Nov 22, 2009, 12:39:09 PM11/22/09
to lim...@googlegroups.com
Би оролцоно (гараа өргөв)

Gandush AkA MaDeViL

unread,
Nov 22, 2009, 1:53:36 PM11/22/09
to LiMNux
Ерөнхийдөө энэ хичээлийг хүмүүсд хэлхэд их нааштайгаар хүлээж авсан.
Тэгээд хүмүүс голдуу эхнээс нь сууриас нь зааж болохгүйюу гэж их
хүсэлт гаргаж байналээ.
Тэхээр хичээл заах хүмүүс маань энийг жаахан анхаарч байгаарай.
Энэ удаагийнхд хичээл зааж амжихгүй.
Дараа дараагийнхд л оролцыдоо.

Chaamaa B

unread,
Nov 22, 2009, 10:10:00 PM11/22/09
to lim...@googlegroups.com
Оютны амралт эхлэхээр заах нь зөв байхаа. Миний мэдэх зүйл байвал чадлаараа туслана аа.

7 хоног заах юм чинь миний бодлоох эхний 3 хоног сууриас нь анхнаас нь дараа өдрөөс илүү гүнзгийрүүлж заавал илүү дээр байх.

Мөн анх Linux (ubuntu etc.)хэрэглэх гэж байгаа хүнд Notebook-нд нь суулгаж өгөх, мөн Boot Cd өгөх гэх мэт ажил зохиовол, энд төсөв хэрэгтэй нь мэдээж

2009/11/23 Gandush AkA MaDeViL <myma...@yahoo.com>

--



   Хүндэтгэсэн,
   Б.Чандманьбаатар

Google Talk: Chandma...@gmail.com
Y! messenger: bchb...@yahoo.com
QQ: Chandmanibaatar

Khaschuluu Munkhbayar

unread,
Nov 23, 2009, 12:04:59 AM11/23/09
to lim...@googlegroups.com
Бүх юмыг сууриас нь заах (яаж суулгах, яаж асаах г.м.) арай л нуршуу болчихно байх. Энд ирэх хүмүүс бүгд л нээлттэй эхийг ойлгосон, ашигладаг хүмүүс байж таарна. Бас энэ чиглэлдээ тодорхой хэмжээний (хэрэглээнээс дээш) мэдлэгтэй байгаа.

DULMANDAKH Sukhbaatar

unread,
Nov 23, 2009, 2:44:48 AM11/23/09
to lim...@googlegroups.com
> Бүх юмыг сууриас нь заах (яаж суулгах, яаж асаах г.м.) арай л нуршуу
> болчихно байх. Энд ирэх хүмүүс бүгд л нээлттэй эхийг ойлгосон, ашигладаг
> хүмүүс байж таарна. Бас энэ чиглэлдээ тодорхой хэмжээний (хэрэглээнээс дээш)
> мэдлэгтэй байгаа.

хэнд зориулах вэ гэдэг ч бас үнэхээр тавигдах ёстой асуулт шүү. энэ
асуултанд зөв хариулж байж л бид амжилттай зохион байгуулж чадна.
миний бодлоор эхнийх дээр ирэх хүмүүсийг ямар нэг чадвартай гэж
үзэлгүйгээр эхнээс нь заасан нь дээр юм шиг. дараа дараагаас бүр
тодорхой чиглэлтэй, илүү өндөр түвшний зүйлс орвол зүгээр болов уу.

би хувьдаа нээлттэй эхийн програм хангамж гэж юу вэ, ер нь яаж
ажилладаг вэ, бидэнд ямар ашигтай вэ гэдэг талаар нэг хичээл авах
саналтай байна. бас орчуулга хэрхэн хийх вэ, ямар багажыг хэрхэн
ашиглах талаар орчихвол болоод л явчих гээд байна.

харин нөгөө вики, друпал, git, bash заах хүмүүс нь дугахаргүй юм уу?

>> Мөн анх Linux (ubuntu etc.)хэрэглэх гэж байгаа хүнд Notebook-нд нь суулгаж
>> өгөх, мөн Boot Cd өгөх гэх мэт ажил зохиовол, энд төсөв хэрэгтэй нь мэдээж

энэ талаар ч мөн адил анхаарах ёстой юм байна.

Almas

unread,
Nov 23, 2009, 3:41:51 AM11/23/09
to lim...@googlegroups.com
Ганц хальт мэддэг юм явж байна. Wiki-г авъя. Гэхдээ тэгээд одоо хэзээ болоод байна вэ?

Khaschuluu Munkhbayar

unread,
Nov 23, 2009, 10:43:46 AM11/23/09
to lim...@googlegroups.com
Хэн нэгэн Vim Emac заана гэж найдаж байгаа ;) Би ямар сэдвээр хичээл хийх вэ? Мэддэг юм тун цөөн шүү даа маньд :P

Byambatsogt Tumurkhuu

unread,
Nov 24, 2009, 10:18:41 AM11/24/09
to lim...@googlegroups.com
Vim эсвэл Bash зааж болж байна.

2009/11/23 Khaschuluu Munkhbayar <xaca...@gmail.com>

DULMANDAKH Sukhbaatar

unread,
Dec 2, 2009, 3:50:02 AM12/2/09
to LiMNux
энэ сэдэв яригдсан зүйлсийг нэгтгээд нэг дүгнэлт удахгүй нийтлэх
болно. өөр санал хүсэлт байна уу? хэрэгтэй сэдвээр гоё хичээл заах хүн
байна уу?

khashochir B

unread,
Dec 3, 2009, 7:26:44 AM12/3/09
to lim...@googlegroups.com
Харин тиймээ миний мэдэж яваа зүйл та нарын мэддэг зүйл бараг байгаа учраас .би аль болох ховор содон хүнд хэрэгтэй хүний цаг завыг үрэхгүй чанартай заахыг бодож байна
яг юу вэ гэдгийг мэдхгүй байна
энэ д хүмүүс  Opensource ,linux ийн талаар яг юу мэдмээр байгаагаа хэлмээр байна .



odko tsolmon

unread,
Dec 3, 2009, 9:52:46 AM12/3/09
to lim...@googlegroups.com
Би хувьдаа | Python , Энэ нээлттэй эхийн лицэнзүүдийн тухай , сервер
үүсгэж ажиллах найдвартай хамгаалалт сайтай | энэ талаар л юм сурмаар
байнаа :D
Өөрөө сайн болж байгаад дараа нь хүмүүст юм заанаа


--
______________________
Ts.Odkhuu
http://odkots.blogspot.com/

Khaschuluu Munkhbayar

unread,
Dec 4, 2009, 12:56:13 AM12/4/09
to lim...@googlegroups.com
Python, Rubi хэл болон Vim, Emac засварлагч, Drupal АУС бас Shell бичих, аа тийм Mono заавал бүр ч дуртай байх болно ;)

Би өөрөө ямар хичээл заах аа сайн мэдэхгүй л байна. Юм мэдэхгүй ч бас мэддэг ганц зүйл байвал хэнд ч хамаагүй өгчихмөөр л байгаан кк.

Юу юу сонирхож байгаагаа бичицгээгээрэй.

Munkhbold Bayanbat

unread,
Dec 4, 2009, 1:16:27 AM12/4/09
to lim...@googlegroups.com

Яг ямар түвшинд заах ёстой вэ?

Нээх сайн мэдэхгүй ч гэсэн оролдоод үзмээр байна.

Миний хувьд аль нэг серверийн талаар /mail, dns, proxy, web, application, db г.м basic installation and configuration/ зүгээр анхан шатны юм заавал хүмүүст хэр сонирхолтой бол?

Эсвэл илүү нарийн юм заах ёстой юу?

__________ Information from ESET NOD32 Antivirus, version of virus signature database 4659 (20091203) __________

 

The message was checked by ESET NOD32 Antivirus.

 

Email message - is OK

 

http://www.eset.com

taivna.b

unread,
Dec 7, 2009, 11:59:50 PM12/7/09
to LiMNux
hey ene hicheeld suuj bolno bizdee ??? yg zohioh bolohooroo sain
zarlaarai. Herev angi hereg boluul bi tusalj chadah ni uu ??? asuuj
ogoj tusalj bolno shuu ??? MUIS deer.
Reply all
Reply to author
Forward
0 new messages