Бараг 90-95 хувь Windows ашигладаг Монгол улсад.. Linux хамгийн сайн
нь гээд яриад байх.. тийм бодитой сонсогдохгүй л байна..
Магадгүй, энд байгаа хүмүүс ихэнх нь IT-ийн мэргэжилтнүүд байх? Тийм
болохоороо.. нээлттэй эхийг засварлах, сайжруулах тодорхой хэмжээний
чадвартай болохоор тэр хүмүүст амар байдаг байх.. Харин PC-ээ
форматалж ч чаддаггүй энгийн хэрэглэгчдэд амар байж чадах болов уу? Ер
нь тэр нээлттэй эхийн үйлдлийн систем дээр.. Терминал дээр ажиллах,
кодтой харьцах.. хэрэгцээ хэр гардаг бол?
Linux дээр тоглоом тоглох боломж хэр вэ? Wine гэж. нэг программ/
Emulator ч гэмээр.. тэхдээ биш байх/-аар ажиллуулдаг юм шиг байсан..
Тэр нь хэр юм бол? Компьютерын хүчин чадлыг хэр их ашиглах бол? Ямар ч
байсан windows дээр тоглохоос лав бага байж чадахгүй л байх даа..
Монголын мэдээлэл технологийн сургуулиудад.. хүртэл энэ нээлттэй эхийн
системийг сургалтандаа хэр ашигладаг вэ? Хөгжүүлээд, сайжруулаад..
ядаж л кодыг нь хараад.. ойлгох чадвартай хүмүүс нь хүртэл энийг
хэрэглэж чадахгүй бол /Сургалтандаа ашигласан тохиолдолд бүгд өөрсдөө
ч ашиглаад, бусдад ч заагаад явчихаар сайн байх биз. олон хүн/ энгийн
бид нарт дэмжлэг туслалцаа авах хэцүү..
Энийг бүх нийтээрээ хэрэглэх нь.. Мөддөө бүтэхгүй л болов уу? Төрийн
байгууллагууд нь.. хүртэл кракдсан Windows хэрэглэсээр л байна.. Linux
гэж анх удаагаа сонсож байгаа тэр олон эмч, цэрэг, оффисын ажилтнуудад
энийг заах нь хэцүү л болву?
Харин хойч үедээ энэ систем дээр ажиллах чадвартай болгох талаар
анхаарвал? Linux ийг үнэхээр л хэрэглүүлэх бол.. анхнаас нь зааж
эхлэвэл амар байхдаа? Тэхгүй бол.. 10жил ажилласан орчноо солиход амар
бишээ..
Дунд сургуулийн хичээлийн хөтөлбөрт Linux-ийн талаар оруулах талаар л
бичих гээд мунгинаад байна лда.. Надаа энэ л их зөв юм шиг санагдаад..
Төр засгийн байгууллагуудад энэ талаар... нэг жижкэн төсөл этр бэлдээд
өгвөл.. Хойч үедээ энэ Windows гэсэн хаалттай үйлдлийн системийн мууг
дуудаж суух хэрэггүй болох байх..
Тийм шүү юм бүхэн 2 талтай. Миний бодлоор (тодотгов :D)
Бид Windows-ийг сайн ашиглаж чаддаггүй байх. 100%
Харин линуксийг 100% биш гэхэд windows-өөс илүү хувьтай ашигладаг болуу.
Аль алийг нь сайн мэдэхгүйгээр маргалдаад байж мэдэх юм.
Тэхээр аль нь илүү нь чухал биш, аль нэг талруугаа явцуурах нь буруу гэж бодож бна.
Монгол нээлттэй эхээр явах нь зөв. Гэхдээ энгийн хэрглээнд линукс арай л болоогүй шүү дэ.
__________ Information from ESET NOD32 Antivirus, version of virus signature database 4613 (20091116) __________
The message was checked by ESET NOD32 Antivirus.
Email message - is OK
Gobi
Монгол нээлттэй эхээр явах нь зөв. Гэхдээ энгийн хэрглээнд линукс арай л болоогүй шүү дэ.
http://www.whylinuxisbetter.net/ За тэгээд иймэрхүү зүйл байна. Би лав
үүнтэй санал нэг байна. Энд The few cases where you should stick to
Windows (for now) гээд салж хагацаж чадахгүй байгаа нөхдүүдийн, энэ илүү
гээд байгаа зүтгээд байгаа хүмүүсийн хэрэглэдэг юмнуудыг нь хэлээд байх
шиг байна. Гэхдээ энэ бол энгийн хэрэглээ гэж үү?
Билгээгийн хэлсэнтэй санал нэг байна.
Харин сервер талд бол Линукс илүү илүү. Линукс кернел бол маш зөв
замаар хөгжиж байгаа маш сайн цөм. Тэр мундаг AIX, HP-UX, Solaris, ...
гэх мэт сервер системүүдийг ер нь бол зах зээлгүй болгож байгаадоо.
Гэхдээ юм бүхэн 2 ч биш их олон талтай. Энэ 2 -с гадна Apple Mac OS
гээд нэг гоё юм байна.
Windows сервер тэгтлээ ч муу биш, сүүлийн үед сайн л болж байгаа бас
Windows -д .NET гээд үнэхээр тасархай юм байна.
Линуксийн олон сонголт байна. Тэднийг энгийн хэрэглээнд ашиглахад бас
тийм ч ядаргаатай биш болж, алдаа гажиг нь ч багасаж байна. Түүн дээр
ашиглагдах энгийн хэрэглээний програмууд нь ч бас адил.
Линукс систем болон Нээлттэй эхийн хөгжүүлэгчид хэт олон салалгүй аль
болох төвлөрч нэгдэж хөгжөөсэй гэж боддог.
Галиглахгүй байхыг хүсэж байна :D (боломжтой бол шүү дээ :P)
Алмас гомдчихож :P
Энгийн хэрэглээнд Linux бол Windows -г одоохондоо ямар ч байсан
гүйцэхгүй ээ.
Гэхдээ хэт туйлширч бодитой биш байж болохгүй. Бүхий л төрлийн
нээлттэй эхийн програм хангамжууд хөгжөөд эхэлчихсэн зарим нь бүр
нилээд сайн болчихсон ч байгаа. Гэхдээ л дийлэнх энгийн end user -
үүдэд үнэтэй төлбөртэй програмууд нь хэрэглэхэд илүү амар хялбар
байгаа нь үнэн шдээ. Үнэ төлбөртэй юмнуудын ядаж л нэг хэсэг нь
ялимгүй давуу талтай байдаг нь хорвоогийн хууль биз дээ. Энэ бол бодит
үнэн.
Бидний тэмүүлэл эв найртайгаар эвлэлдэн нэгдэж илүү бодитой, илүү
нэгдмэл нээлттэй эхийн хөгжил байх хэрэгтэй байх.
On Nov 19, 7:27 pm, Khaschuluu Munkhbayar <xacaa...@gmail.com> wrote:
> Хөөх нээрээ энд маргаж маргаж мөнгө төгрөгний асуудлыг нам мартсан бээшд :P
>
> Linux = Peace + Free + Love
>
> Wind0ws = Virus + Time + Nerve*
> *
Нэг газар энэ асуултанд хариулт өгөөгүй гэсэн байгаа бололтой.
Уг нь хангалттай хэлчихсан ойлгомжтой гэж бодсон юм. Энэ жагсаалтанд
ерөнхийдөө бараг л ганц зүйл байгаа. Тэр нь энгийн хэрэглэгчдэд
ялимгүй илүү амар хялбар байдал.
> Жишээ нь интернет, бичиг баримт, тоглоом г.м. Adobe photoshop,
> flash г.м бол студийн програмууд эд нарыг жирийн хэрэглээнд оруулахгүй
> байх.
Энгийн хэрэглэгчдэд ямар нэгэн хэрэгцээгээ хасна гэсэн юм байхгүй. Энэ
нь хэрэгцээ энэ нь биш гэж юм байхгүй. Ямар нэгэн байдлаар
хэрэглэгддэг л бол хэрэгцээ.
IT н мэргэжлйин хүмүүс болон учир начирыг нь олчихсон хүмүүсийн хувьд
бол Линукс олон давуу талтай л даа. Тэрийг үгүйсгэж байгаа мэт
сэтгэгдэл төрүүлсэн бол уучлаарай залуусаа. Магадгүй тодорхой цаг
хугацааны дараа би дахиад нэг хэсэг зүйлийг олж мэдсэнийхээ дараа
миний бодол санаа тодорхой хэмжээгээр өөрчлөгдөх л байх.