OBP 2009.04: уулзалтын тэмдэглэл

13 views
Skip to first unread message

DULMANDAKH Sukhbaatar

unread,
Apr 8, 2009, 11:45:17 PM4/8/09
to lim...@googlegroups.com
Сайн байцгаана уу.

Өчигдөр болж өнгөрсөн уулзалт маань урь өмнөхөөсөө илүү халуун дулаан
уур амьсгалд илүү дотно танилцсан, нөхөрлөсөн, нээлттэйгээр санал
бодлоо солилцсон, их бүтээлч болж өнгөрлөө гэж хувьдаа дүгнэж байна.
Өчигдөрийн уулзалтад 15 хүн ирсэн бөгөөд сүүлд ирсэн 2 хүнийг
тэмдэглэж аваагүй байна, хүлцэл өчье. Бидний ярианы гол сэдэв маань
InstallFest-ийн талаар явагдаж, бусад чөлөөт сэдвүүдээр санал бодлоо
солилцсон болно.

=== Оролцогсод ===
Мягмарнаран - From Myagaa
Даваадорж - Алмас
Хатанбаатар - Khatnaa
Далх-Очир
Үнэнбат
Хаш-Очир
Хасчулуун - Wohlov
Батчулуун - Batuka
Батхүү (OLPC төсөл)
Янжмаа (OLPC төсөл)
Баярсайхан (OLPC төсөл)
Дөлмандах
Магсаржав

=== Linux InstallFest ===
Хэдийгээр өмнө 5-р сарын 16-ны өдөр хийхээр тохирсон байсан боловч ICT
Expo болохтой холбогдуулан товлосон өдрийг өөрчлөх талаар санал гарав.
ICT Expo дээр сурталчилгаа хийгээд, болж өнгөрсний дараа хийхээр
ярилцсан боловч залгаад ерөнхийлөгчийн болохтой холбогдуулан олон
нийтийн цуглаан зохион байгуулахыг хориглодог, улс төрөөр хэт
амьсгалсан үе таарах тул, нөгөө талаасаа сонгуулийн дараагаар хийх
санал гарсан боловч амралтын улирал эхлэх, сонгуулийн дараах нөхцөл
байдлыг таамаглах боломжгүй тул хуучин өдрөөрөө байсан нь дээр гэдэг
дээр олонх хүн санал өгөв.

Мөн хагассайн өдөр биш ажлын өдөр хийвэл зүгээр гэсэн санал гарсан.
Өдөрлөгийг зохион байгуулахад оролцох хүмүүс өөрийн ажилтай тул цаг
зав муу, мөн илтгэл тавигдах тул ирээд суух завтай хүн олон байхгүйг
харгалзан үзэж 5-р сарын 16-ны өдөр хэвээр хийсэн нь зөв гэж үзэцгээв.

Гэхдээ 15-ны өдөр нээлтээ хийх Экспо дээр сурталчилгаа хийх,
өдөрлөгийн бэлтгэл ажлыг хийхэд цаг гаргах үүднээс 13 цагаас
өдөрлөгийнхөө нээлтийг хийх нь зөв гэдэгт санал нэгдэв. Бид Экспо дээр
өөрийн гэсэн зайг авч (ингэхдээ OLPC төслийнхөнтэй зэрэгцээ байхаар)
өдөрлөгийн тухай танилцуулгыг хийх, мөн үзэгсэлэнгийн туршид нээлттэй
эх, линукс системийг сурталчилах нь зөв гэж тохиролцов. Мөн өдөрлөгийг
"Хүүхэд Бүрт Компьютер" төслийнхөнтэй хамтран зохион байгуулахаар
болов.

Ингээд өдөрлөгийн хугацааг эцсийн байдлаар тохиролцсон тул өдөрлөгийн
зохион байгуулалтын талаар тусад нь сэдэв нээж байгаад ярилсан нь
зүйтэй гэж бодож байна.

=== Бусад ===
Бусад олон сэдвээр ярилцаж, санал бодлоо хуваалцсан. Батука шууд 9.04
бета суулгаж авсан.

Орхигдуулсан зүйл байж болох тул хүлцэл өчье. Мөн та бүхнээс
сэтгэгдлээ хуваалцахыг хүсч байна.

--
Regards
Dulmandakh
http://www.dulmandakh.com

Tsetsbold Narantungalag

unread,
Apr 9, 2009, 12:51:56 AM4/9/09
to lim...@googlegroups.com
Их үр дүнтэй уулзалт болсон бололтой юм аа.

Зураг байвал нэг илгээж тус болоорой.

Ямар ямар хүмүүс гэдгийг нь царайг нь харж мэдэх сайхан байдаг юм. :)

level

unread,
Apr 9, 2009, 1:40:32 AM4/9/09
to LiMNux

On Apr 9, 11:45 am, DULMANDAKH Sukhbaatar <dulmand...@gmail.com>
wrote:


sain bnuu ubuntu deer font suulgaad fc-cache -f-v gesen chin
open office-n file , edit zereg cesnuud haragdahaa bolichloo YAHUU

Batuka

unread,
Apr 9, 2009, 2:00:05 AM4/9/09
to LiMNux
тэрминаль нээгээд
gksudo nautilus [ENTER]
гарч ирсэн цонхноос
Filesystem -ийн /usr/share/fonts/ хавтасруу ороод
дотор нь өөрийн шинэ хавтас үүсгээд дурын нэр өгөөд
ttf өргөтгөл бүхийн фонтуудаа хуулаад хавтсаа хаана
дараа нь тэрминаль дээрээ дараах комманд бичнэ
sudo fc-cache -f -v [ENTER]
ингээд та фонтыг ажиллагаанд бэлэн болголоо.

Batuka

unread,
Apr 9, 2009, 2:04:18 AM4/9/09
to LiMNux


> sain bnuu ubuntu deer font suulgaad fc-cache -f-v gesen chin
> open office-n file , edit zereg cesnuud haragdahaa bolichloo YAHUU

alga bolson gedeg chine yu gesen ug yum be haragdahgui baiga yumu bur
egneeneesee hasagdtsan baina gej uu
oilgosongui tiim yum boloh eosguide hamaagui zuilshde

Tsetsbold Narantungalag

unread,
Apr 9, 2009, 2:44:48 AM4/9/09
to lim...@googlegroups.com
тэгэж хуулж байснаас шууд суулгавал арай дээр байх.
 
вики дээр байгаа. ороод үзээрэй.
 
хэрхэн фонт суулгах гэж байна уу юу гэж байна. нэг тиймэрхүүл байх ёстой

xacaa

unread,
Apr 9, 2009, 11:48:40 AM4/9/09
to lim...@googlegroups.com
Үнэхээр сайхан болсон. Яриа ч их гоё болж байгаа мэт санагдсан. Хамгийн
гол нь Installfest-ийн тухай, бас дээр нь Wiki-гээ хөгжүүлэх тухай
үнэтэй саналууд гарсан. Installfest-д гар бие оролцохдоо би маш их
баяртай байх болно. Одоо удахгүй болох болохоор яаруухан хөдлөх нь
зүйтэй байх аа. Бас нэг Логоны уралдаан явж байсан. Би яг одоо Inkscape
суулгах гээд чадахгүй сууж байна. Болчихвол би ч гэлээ нэг Лого хийж
явуулнаа. За тэгээд хүлээсэн юм ч зөндөө байна даа.

xacaa

unread,
Apr 9, 2009, 11:53:40 AM4/9/09
to lim...@googlegroups.com
Нээрээ Алмас Атаман нөгөө баннерийн асуудлыг хурдан шийдэж өгөөрэй.
Дөлөө ах хүүгээс нөгөө гоё сагсны зурагийг тэсэн ядан хүлээж байгаа шүү.
Нөгөө CD ний асуудал юу болсон бэ? Хаана хэлүүлэхээр болсон бэ?

Tsetsbold Narantungalag

unread,
Apr 10, 2009, 12:56:45 AM4/10/09
to lim...@googlegroups.com
Нээрээ гаргасан шийдээдүүдээ цувуулаад бичвэл их зүгээр байна. :)

Almas

unread,
Apr 11, 2009, 9:46:05 AM4/11/09
to lim...@googlegroups.com
Уулзалтанд оролцсон болоод бүсдынхаа жинхэнэ нэрийг болоод зургаа ингээд шууд энд дэлгээд байх хэрэг байна уу? Миний хувьд ингээд дэлгээд байх нь жоохон тийм байна л даа... Жинхэнэ нэр болоод зураг г.м.. Уулзмаар, хармаар байгаа хүмүүс нь уулзалтандаа ирээд харчихвал л болох биш үү?
ажил, мэргэжил болоод ер нь л... Ер нь л янз бүрийн чиглэлийн, янз бүрийн хүмүүс байгаа, зарим нь нэрээ мэдэгдэхгүй байдлаар, зарим нь өөрийнхөө нэрээр бичиж байгаа болохоор...
Тэр нэртэй мэйл зэргийг устгачихвал зүгээр юм биш үү?.. Энд бичигдсэн мэйлүүдийг бүлгийн биш хүмүүс ч уншиж болж байгаа биз дээ?
Алмас нь алмасаараа л баймаар байна л даа ;)


Өөр л юмны алдаа байх шиг байна даа.. Compiz буюу дэлгэцийн эффектүүдийг
унтрааж байгаад нэг үз дээ... яг яаж алга болсноо тодорхой бичихгүй бол
далдыг хардаггүй болохоор ;-P

xacaa

unread,
Apr 11, 2009, 4:09:42 PM4/11/09
to lim...@googlegroups.com
Хэй тэр зураг хаана байна аа. Нээрээ хэдүүлээ зурагаа явуулахдаа
нууцлалтай болговов ямар вэ? Зурагийг харахыг тулд нууц үг хийдэг. Огт
зураг явуулахгүй байна гэдэг уйтгартай.

Almas

unread,
Apr 14, 2009, 8:34:43 AM4/14/09
to lim...@googlegroups.com
Энэ нэг баннер хийж үзлээ. Санаа оноо, оруулах зураг энэ тэр явуулбал
иймэрхүү байдлаар бол хийж чадна... Өөрийнхөө хэмжээнд л хийлээ... Flash
дээр бол ойр зуурын хөдөлгөөнтэй юм ч бас хийвэл болох байхаа...
ifest_banners.zip

From MYAGAA...

unread,
Apr 14, 2009, 10:28:42 PM4/14/09
to lim...@googlegroups.com
  Almasiin zurag taalagdaj bn engiin :)

Almas

unread,
Apr 15, 2009, 6:10:39 AM4/15/09
to lim...@googlegroups.com
хэхэ надад бол яаж ч оролдоод санаа гоё санаа орж иркүй байна.. Уг нь
подволктой болчихмоор л байгаан ;)
Reply all
Reply to author
Forward
0 new messages