Тэр дэлгэц хөх болоод байгаа нь убунтутай холбоогүй байх аа.
Харин тийн нэг тиймэрхүү юм болж байсан шүү би урд бас ямар сэдэв дээр
ч билээ бичэж байсан санагдаж байна ер цуг суулгахаар бол эхлээд
виндовс үйлдлийн систэмээ суулгавал асуудалгүй санагдсан.
On Nov 11, 9:54 am, "daagiid...@yahoo.com" <daagii...@gmail.com>
wrote:
Аан тийм бас .NET програмчлал ашиглахад Xpгээ ашигладаг
Тэр VISTA , 7 эд нар дэмий дэмий
--
____________________
za za bayartai
Windows миний бодлоор төгс үйлдлийн систем шүү.
Windows-ийг хараагүй үзээгүй байсан бол Ubuntu-г ийм болоосой тийм болоосой гэж мэдэхгүй л байх болуу да.
Windows үргэлж анхдагч байж ирсэн.
Opensource тэр дундаа ubuntu-д би дуртай улам сайжирч байдагт нь баярладаг.
Гэхдээ windows-тэй өрсөлдөх болоогүй байхөө.
__________ Information from ESET NOD32 Antivirus, version of virus signature
database 4610 (20091115) __________
The message was checked by ESET NOD32 Antivirus.
Email message - is OK
http://www.eset.com
компьютерт хэзээ ч төгс зүйл гэж байдаггүй. Энэ бол бичигдээгүй хууль.
Хэрвээ виндовз төгс байсан бол цааш нь хөгжүүлэлт явах хэрэггүй болно
шүү дээ. Одоо байгаа дээр нь зогсооход л болно. Яагаад гэвэл чинь төгс
юм чинь. Гэвч тэгэхгүй байгаа биз дээ. Тиймээс хэзээ ч төгс гэж
байдаггүй.
> Windows-ийг хараагүй үзээгүй байсан бол Ubuntu-г ийм болоосой тийм болоосой гэж мэдэхгүй л байх болуу да.
Энэ бас л өрөөсгөл асуудал л даа. Жишээ нь хамгийн анх фонтыг гэхэд л
Макинтошынхон гаргаж ирсэн. Харин виндовзын маш олон зүйл ЮНИКС-н олон
юман дээр суурилсан. TCP/IP etc. Мөн Убунтуг виндовзыг юу хийхийг
дуурайж байна гэж ойлгож болохгүй. Хоёр өөр филисофи хоёр өөр
хөгжүүлэлт шүү дээ. Хоёр өөр ертөнц.
> Windows үргэлж анхдагч байж ирсэн.
Ямар зүйл дээр вэ?
> Opensource тэр дундаа ubuntu-д би дуртай улам сайжирч байдагт нь баярладаг
> Гэхдээ windows-тэй өрсөлдөх болоогүй байхөө.
Ямар зүйлээр хайрцуулж байна гэдгээс энэ шалтгаална. Чи ямар зорилгоор
ямар үйлдлийн систем ашиглаж байна гэдгээс хамаарна. Жишээ нь кино
хийдэг нөхдүүдэд бол макинтош аймар юм шиг. :-) Ер нь том гарууд
дандаа мак хэрэглэж харагддаг.
Харин интернет сервер дээр линүкс маш ихээр хэрэглэгдэж байгаа.
хүн өөрөө төгс биш болохоор түүний бүтээл ч гэсэн төгч бус гэж
ойлгодог. гэхдээ төгс гэдэг нь маш харьцангуй ойлголт биш үү залуусаа.
миний хувьд Үбүнтүг төгс гэхгүй ч төгстэй хамгийн ойрхож гэж хэлнэ,
Windows-с ч илүү хэхэ.
--
Regards
Dulmandakh
http://www.dulmandakh.com
http://www.twitter.com/dulmandakh/
Магадгүй ГНУ/Линүкс хэрэглэгчдийн бүлгэм учраас тийм хандлага илүү
байгаа болов уу :-) Гэхдээ миний бодлоор эсэргүүцэх ч юу байхав дээ,
ер нь бол дэмждэггүй гэвэл л тохирох байх гэж бодож байна.
Линуксын хамгийн гол том давуу тал нь "Эрх чөлөө" дураараа өөрчлөх, өөрсдөө нутагшуулах, хөгжүүлэх боломж.
Windows цэнхэр дэлгэц гараад гацчихвал бид яах ч аргагүй болдог бол Линукс дээр ямар нэгэн алдаа гарвал яаж ийж байгаад л хэрэгтэй юмаа хийчих боломжтой. г.м г.м :)
Чи зөв ашиглаж мэддэггүй бололтой.
From:
lim...@googlegroups.com [mailto:lim...@googlegroups.com] On Behalf Of Battsengel
Batbold
Sent: Tuesday, November 17, 2009 9:16 AM
To: lim...@googlegroups.com
Subject: [LiMNux] Re: Сайн байна уу залуусаа. UBUNTU 9.10 хувилбарыг
суулгачихаад буцаагаад Windows Vista суулгах гэсэн юм
Windows үнэндээ золбин систем, вирус салнаа ер үгүй, үнэн балай, цаг үрсэн, хөсрийн систем.
__________ Information from ESET NOD32 Antivirus, version of virus signature database 4613 (20091116) __________
миний хувьд Үбүнтү Windows 7-с хамаагүй илүү. Windows 7 суулгасны
дараа зарим зүйлээ таниулах, хэрэгтэй програмуудаа суулгах гээд их цаг
ордог, харин Үбүнтү дээр бол суулгаад л миний хэрэглэдэг зүйлс бараг
бүгд ирнэ. Ганц нэгийг нэмж суулгаад л шийдэгдэнэ. ингэхээр миний
хувьд Линукс дутуу гэж хүлээн зөвшөөрч чадахгүй болж байгаа юм.
ер нь тэгээд өөрийн бодлыг бусдад хүлээн зөвшөөрүүлэх гэснээс болж үл
ойлголцол, хэрүүл маргаан үүсдэг болов уу. тэгэхээр миний бодлоор гэж
тодотгож байгаад, бас тэрхүү шийдвэрээ олон нийтэд тулгалгүй
илэрхийлбэл зүгээр юм шиг.
> Серверийн орчинд ч гэсэн линукс дээр тохируулж байгаад windows дээр нэг тохируулаад үзээрэй.Их л амар санагдах болно шүү.
хэхэ, энэ дээр чинь харин санал нийлэхгүй байна шүү. миний хувьд
линукс дээр олон зүйлийг хооронд нь холбож байгаад яг өөрийн хүссэн,
нөгөө 100% гэсэн зүйлээ бий болгож чаддаг нь гоё. мэдээж цаг илүү
ордог ч гэсэн дутуу дундуур явснаас хамаагүй дээр санагддаг. хүн хүний
сонголт л биз дээ.
бүгдээрээ гоё соёлтой байна шүү залуусаа. дэмий юмнаас болж уурлаж,
маргаж болохгүй шүү.
Windows үнэндээ золбин систем, вирус салнаа ер үгүй, үнэн балай, цаг үрсэн, хөсрийн систем.
2009/11/17 Munkhbaatar Ganzorig <gmunkhb...@gmail.com>
Линуксын хамгийн гол том давуу тал нь "Эрх чөлөө" дураараа өөрчлөх, өөрсдөө нутагшуулах, хөгжүүлэх боломж.
"Эрх чөлөө" гэдэг ачааг үүрж явна гэдэг ч хүнд ажил шүү :P "Өөрчлөх, нутагшуулах, хөгжүүлэх" гэдэг чинь өөрөө жирийн компьютер хэрэглээд хэрэгтэйгээ авах гэсэн хүнд бол бөөн төвөг шүү дээ. Тиймээс би лав өөрөө линүкс хэрэглэх сонирхолтой байдаг ч бусдад сурталчлах, уруу татах тал дээр их хойрго ханддаг :P
Windows цэнхэр дэлгэц гараад гацчихвал бид яах ч аргагүй болдог бол Линукс дээр ямар нэгэн алдаа гарвал яаж ийж байгаад л хэрэгтэй юмаа хийчих боломжтой. г.м г.м :)
Windows цэнхэр дэлгэц байнга гардаггүй шүү дээ? Гэтэл Линукс дээр ямар нэгэн алдаа, customize хийх шаардлага байнга гардаг. Upgrade хийгээд сайжруулсан ч гэсэн хуучин болж байсан ямар нэгэн юм нь асуудалтай болчихсон байх жишээний.
Тэгээд ч Windows ба Linux-д хандах хандлага маань их сонин. Линүкс дээр дуу, дүрс дэмждэггүй мэссэнжэртээ байвал дараагийн хувилбартаа дуу дүрс дэмждэг болчихоосой гээд хүлээцтэй залбираад хүлээдэг бол Windows дээр иймэрхүү маягийн асуудал гарвал "аа муу эргүү Windows" гээд л учиргүй хараагаад эхэлдэг биз дээ :P
> Дутуу гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй, ингэж байж харин хүмүүст энэ бүлгэм илүү хүрч мэдэх юм шүү.
Харин ч Windows 7, Ubuntu 9.10-аас дутуу гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй, ингэж байж энэ бүлгэм илүү хүнд хүрнэ гэж бодож байна ;-) Миний хувьд 90:10 энэ тэр гэсэн хол харьцаагаар биш ч харьцуулаад хэрэглээд сурчихсан тохиолдолд Windows 60:40-өөр Линукст ялагддаг. Суулгацаас нь эхлээд Windows 7 vs Ubuntu 9.10 гээд ярья л даа. 1. Ubuntu 9.10 шууд дискнээс ажиллуулж болно, суухдаа хоёулаа адилхан маш амархан болсон, гэхдээ Ubuntu 9.10 илүү хурдан байгаа. Тэгэхээр энд үбүнтү ялагч боллоо. 0:1 2. Суулгаж дуусаад тохиргоо хийхэд Windows 7 хуучин төхөөрөмжүүд дэмжихдээ тийм ч сайнгүй байгаа. Driver таарахгүй асуудлууд надад нэлээн гарсан. ubuntu дээр ч бас зарим эд ангид ийм асуудал бий. Энэ дээр бол хоёулаа 0:0 3. Office програм хангамж, хэрэглээний програмууд нь ихэнх нь шууд сууж ирдэг. Windows дээр бол бүгдийг нь нэмж суулгах хэрэгтэй болно. 0:1 4. Өөрийн дураар график, загвар, арьс бүх зүйлд өөрчлөлт хийх боломж тохиргоонууд нэмэлт жижиг хэрэгслүүд Ubuntu бас л илүү. Windows дээр ийм боломжууд байдаг ч Linux шиг бага ачаалал өгдөггүй. Ихэнх нь системд илүү ачаалал өгдөг. Бас нэлээдгүй мөнгө төлж худалдаж авах шаардлагатай байдаг. 0:1 5. Вирусын асуудал 0:1 6. Yahoo messenger гэж нэг хогийн зүйлийг Монголчууд анхнаасаа бүгд хэрэглэчихсэн болохоор одоо бас л гай болж байна :( Бүгд gTalk ч юм уу байсан бол өдийд Линукс дээр дуу дүрс асуудалгүй л байх байсан. Гэхдээ програм хангамжийн дэмжлэгийн хувьд Windows илүү л дээ. Тоглоомуудаас авхуулаад. Гэхдээ л бараг бүх програмын хувьд уг нь линукс дүйцэх хувилбарууд байдаг, wine ашиглах боломж гээд ихэнх нь шийдэгдчихдэг. 2:0 За тэгээд энгийн хэрэглээнд бол нэг иймэрхүү байдлаар Үбүнтү ялалт байгуулаад байгаа. Миний хувьд шүү дээ.
Энэ дээр би ч бас жирийн хэрэглэгчдийг өөрчилж, нутагшуул гэж хэлээгүй л дээ.
Яагаад би линуксыг хүмүүст сурталчлаад явдаг вэ гэхээр:
1. Монголд илүү ашигтай. Манайд угаасаа төлбөрийг нь төлөөд хуулийн дагуу програм хэрэглэдэг хүн байдаггүй. За тэгээд хууль гаргаад хэрэглүүллээ гэхэд Монгол програм нь ховор, Windows, Office, Photoshop-оос эхлээд бүгдийг гаднаас худалдаж авна. Тэр хэмжээний мөнгө манай улсын нийт дотоод хөрөнгөөс гадагш урсан гарна гсн үг болно. Тэгэхээр нөгөө зохиогчийн эрхийн хууль угаасаа хэрэгжих бараг боломжгүй нөхцөл байдалд байна. Хэрвээ хуулийн дагуу шалгах, албан ёсны эрхтэй Microsoft, Adobe-н төлөөлөгч компаниуд ороод ирвэл, хуулийн дагуу шахалт үзүүлээд эхэлбэл л нэг бол худалдаж авах, эсвэл нээлттэй эх сонгох гэсэн 2 сонголт үлдэнэ. Шууд Windows-өөс линукс руу огцом шилжих нь бас л энгийн хэрэглэгчдийн хувьд ч компаниудын хувьд ч бас жаахан төвөгтэй. Тэгэхээр эртнээс бага багаар шилжилт биш юм гэхэд "дасалт" хийж л байх нь дээр гэж боддог юм.
2. Олон хүн хэрэглээд эхлэх тусам тэдэн дотроос хөгжүүлэгчид, нутагшуулагчид төрөн гарч бидний эгнээнд нэгдэнэ гэсэн үг. 100 хүн тутмын нэгийг нь л ядаж уруу татаж чадаад байвал удахгүй эхлэх GNOME орчуулга, Монгол бичгийн хөрвүүлэг хэрэгслүүд гээд олон зүйл дээр яг гар бие оролцох боломжтой хүмүүс нь бага багаар нэмэгдээд явах байх.
3. Gobi-н хэлж бичээд байдгийг уншиж байсан бол түүнийг л ажил хэрэг болгомоор байгаа юм. Угаасаа Windows дээр сургалт явуулах нь доторхыг нь задалж харж болохгүй процессорыг гаднаас нь хараад зөвхөн хэрэглээ заахтай адил. Тэгэхээр нээж онгойлгоод, доторх хатуу диск, CPU, RAM-ыг ухаад нээгээд харах "боломжтой" линукс төрлийн нээлттэй эхийн системийг дунд сургууль, их сургуулийн бүх шатандаа СУРГАЛТАНДАА ашигламаар байгаа юм. Хүсэхгүй бол гаднаас хараад заасан ч болно. Энийг бол дээрээсээ л зохицуулахаас өөр аргагүй.
Алдаа, customize байнга гардаг гэдэг дээр харин "үгүй" гэж хэлмээр байна. Харин ч тогтвортой систем. Windows-тэй харьцуулахад илүү тогтвортой, хамгаалалт сайтай байх аа. Дээрх програм хангамжууд дээр зарим нэг гэмтэл алдаа хааяа гарахыг хэлж байгаа бол Windows дээр ч бас муу ажиллагаатай програм суулгачихвал яг л адилхан.
хахаха угаасаа философи нь тийм юм чинь дээ. Уг нь бол яваандаа Adobe ч, Yahoo ч одоо Linux дээр дэмжлэггүй програмуудаа дэлхий нийтээрээ Linux Windows-г шахахын хирээр энэ компаниуд өөрсдийн бүтээгдэхүүнээ линукст зориулж гаргадаг болж эхлэх байх гэж бодож байна.
Үүнээс хойш Windows-г харааж байхгүй ээ. Зүгээр л линукс нь илүү л гэж хэлж байя ;-p
Хөгжүүлэлт:
Линукс
Мэдээж хэрэг нээлттэй эх гэдэг нь хамгийн том давуу тал
Хэн болгон хөгжүүлэх боломжтой.
Виндовс
Хаалттай хөгжүүлэлт гэхдээ зарим хүмүүс тэр дундаа орос
ах нар дураараа өөрчилж чадаад л байх юм.
Хэрэглээ
-Жирийн хэрэглэгчид /програмчлалын мэдлэг байхгүй/
Яах ч арга байхгүй виндовс давуу яагаад манайд линуксийн
хэрэглээ заадаг нэг ч сургалтын төв байхгүй ерөнхий боловсорлын
сургуульд зөвхөн ms office ба ms windows ийн хэрэглээ л заадаг./
Монголын хувьд/
Номын сангуудаар линуксын хэрэглээний ном би лав хараагүй.Энэ тал дээр
линукс дэмжигчидэд хийх зүйл их байгаа байх гэж бодож байна.
-Мэргэжлийн хэрэглэгчид / програмчлалын мэдлэгтэй/
-Линукс
Хамгийн хямд зардлаар бүтээгдхүүн хийх маш сайхан
боломж LAMP бол амтат бялуу л гэсэн үг :)
Кластер програмчлалын сайхан орчин
Системийн про бичхэд зарим нэг хэлний хувьд хэцүү
Серьвер байдлаар ашиглахад давуу талтай
-Виндовс
Хүмүүс зардалтай гэж ярьдаг ч би олон жил хэрэглэхдээ
нэг ч зоос төлж үзээгүй
.NET гайхалтай бүтээл энэ бол гарцаагүй виндовсийг
сонгох нэг том шалтгаан.
-Эвдрэл гэмтэл
-Линукс
Вирустах болон халдагч про ажиллах магадлал маш бага /
огт вирустахгүй гэсэн үг биш/
-Виндовс
Вирус болон халдагч про хамгийн их байдаг гэхдээ
танаас л шалтгаална вирустуулж байвал та хэрэглэж чадахгүй байна л
гэсэн үг.
Ер нь эвдрэл гэмтэл гэдэг мэдлэг дутуу буруу
ашигласанаас л болж үүсэх байх л даа тэрнээс зүв зүгээр байж байгаад
эвдрээд байна гэж байхгүй л болов уу.
Би энэ хоёр системд аль алинд нь дуртай.
Бид аль алиныг хэрэглээд өөрсдийгөө болон эх орноо хөгжүүлж чадаж
байвал ялгаа юу байна даа.
Би бол ГНУ/Линүкс ашиглах илүү дуртай байдаг. Эхлээд жоохон эвгүй л
байдаг юм. Нэг л бүх юм нь өөр. Надад бас тийм л байсан. Харин цаг
ирэх тусам гайгүй болсон. Ер нь бол ГНУ/Линүксэд дасах гэдэг их чухал
асуудал. Нэг дасах юм бол их дажгүй. Харин дассан хойноо виндовз руу
ороход эвгүй санагдах вий :-)
Анх эвгүй санагдсан нь гэвэл анхнаасаа виндовзоос өөр зүйл ашиглаж
үзээгүй болохоор тэгсэн байх гэж боддог. Тэгээд ер нь эцсийн эцэст хүн
өөрөө л шийднэ шүү дээ. Өөрт нь виндовз таалагдаж байгаа бол түүнийгээ
ашиглаал, хэрвээ ГНУ/Линүкс илүү таалагдаж байвал түүнийгээ ашиглаал
тэгээл явах хэрэгтэй байлгүй дээ. Энэ маргаанд ер нь ялагч гэж байхгүй
л байх. Хэн нэгэн эсрэг саналтай хүн гарч ирч л таарна. :-)
Аль алийг нь доошоо хийхгүйгээр, болохгүй байгаа асуудлуудаа хамтдаа
шийдвэрлээд л, тус тусдаа мэдрээл явбал зүгээр байх.
Гэхдээ та бүхний үзэл бодлыг уншихад таатай байлаа. :-)
За нэг юм асууя. Монголын програм хангамжийн компаниуд Windows, Linux -ийн алинд нь зориулж програм үйлдвэрлэвэл "мөнгө шиг мөнгө, ашиг шиг ашиг" олж чадах уу?
Олон хүн хэрэглээд удалгүй сайжирна гэдэг бол үнэн ч гэсэн хэцүү зүйл. Үлгэрлээд хэлбэл бүх нийтийн аз жаргал ирэхийг хүлээсэн коммунизм маягийн сэтгэлгээ. Хэрвээ хүнд зав чөлөө, илүүдээ гарсан боломж байвал л "бүх нийтийн баялаг"-т хөрөнгө оруулдаг нь түгээмэл зүйл. Тиймээс Линүксийг "мундаг" болтол хүлээж гансарж байхаар WIndows гэдэг хээнцэр охинтой залуу насаа аятайхан өнгөрөөх л зүгээр санагдаад байгаа юм даа :P
Гоби гуайн хэлж бичиж байсны яг алийг нь дурдсанг ойлгосонгүй. Гэхдээ ямар ч гэсэн "нээлттэй эх"-ийг COMPUTER SCIENCE -н мэргэжлийн ангийнханд нэвтрүүлэх нь маш чухал зүйл гэдэгтэй санал нэг байна.
Харин л дээ. Тогтвортой гэдгийн хувьд "format: C хийлгүйгээр" аргалаад яваад байдаг гэсэн санааг л өөрөө гол хөзрөө болгон дэлгэж ярилцдагийг мэднэ л дээ :P Яахав гол цөм чухал програмууд нь алдаа багатай байж болох юм.
Хэрэглээний буюу Линүкс дээрх ихэнх програмууд нэг бол маш болхи, эсвэл улайм цайм алдаа ихтэй байдаг шүү дээ. (Анх Windows-оос Linux-руу шилжих үед дизайн энэ тэр нь ямар болхи гэдгийг их мэдэрдэг юм билээ)
Хэхэ. "Линүкс Windows-г шахахын хэрээр" гэдэг ч бас юу л болдоо. Зүгээр л зах зээл дээр хүлээн зөвшөөрөгдөх шахаж байгаа гэж болох юм. Линүкс бол нэг хэсэг үнэхээр "шоовдор хүүхэд" байсан шүү дээ? Цөөхөн хэдэн хүн л хэрэглэдэг. Хэрэглэж байгаа хүмүүс нь элдэв ааш араншинг нь тэсч, эрхлүүлж "Овоо доо муу Линүкс минь" гэж хэлдэг :P Харин Windows-той бол үргэлж л том хүнтэй харилцаж байгаа юм шиг харьцдаг. Windows-д эрхлэх өрөвдүүлэх эрх байдаггүй. Тэр хэрээр нь хүмүүс гоочилж байдаг :P
P.S: айхтар Windowsoid юм биччихлээ :P Windows-г өмөөрөх хүн цөөхөн байгаа учраас энэ талд нь орлоо шүү энэ удаад :P