Chi yagaad linux hergeldeg we?

55 views
Skip to first unread message

Batuka

unread,
Apr 7, 2009, 3:14:20 AM4/7/09
to LiMNux
chi yagaad linux hergeldeg we?
chi yagaad busdad uunii heregluulehiig husej baina we?


Minii huwid
linux heregleh bolson hed heden shaltgaan bii
1. medeej unegui
2. windowsiig bodwol arai hurdan
3. ung uzemj

gehdee deerhi 3 aas hamgiin ih nadad nuluulsun zuil bol
ene linux opensource gechiin ard mash tom filosof
yawaad baigad gol uchir ni baioga yuma
yu we geher anhnii opensource iig uusgegch medeej
busdiin tuluu niitiin tuluu niigmiin tuluu gej bodoj
source oo unegui busdad belgelsen gej bodoj baina
tiimees bidnii tsoohon mongolchuud zaluus maani hunleg chanar hunii
mus
hairlah enereh busdad tuslah demjih busdiin tuluu gesen setgel gargaj
chaddagiimaa
bid bol mongolchuud nuudelchin mongolchuud ert deer uees hamtdaa owog
aimag bolj amidarch hamtdaa
amidral ahuigaa deeshluulj heniigch uldeelgui awaad yawdag baisan
negnee ogt tanihgui heden zaluus group baiguulaad hamtran ajillaad
gazar towlood ogt tanihgui zaluus
uulzaldaj heniich shaardaagui hench shahaagui hench mug tuluugui
zuuliin tuluu sanaa negdej setgel gargaj ajillana gedeg chine busdiin
tuluu niitiin tuluu gesen setgel gargaj baina gesen ug iim zaluus olon
boloosoi
ene open source gedeg zuil chine uuruu niigmiig eruuljuuleh tulhuur
yumshuu ter ubuntuda ch bich ter linuxdach bish yumaa ene chine
niigmiig neelttei eruul bolgohod unetei huwi nemer oruulah uud haalga
neegdej baiga yumshuu

iimeesch bi ubuntu heregledeg yum

anhaaral tawisand bayarlalaa
hundetgesen BATUKA

Bayanmunkh Battulga

unread,
Apr 7, 2009, 3:19:27 AM4/7/09
to lim...@googlegroups.com
Сайхан крилээр бичээч хө. Тэгэхээр нь сайн уншия. Би одоо ингэж бичсэн юм уншихаас төвөгшөөдөг болсон байна аа. Миний л муу зан юм байх даа
--
Bayanmunkh Battulga
Tokushima
090-2826-6348
98681648

Tsetsbold Narantungalag

unread,
Apr 7, 2009, 3:21:05 AM4/7/09
to lim...@googlegroups.com


On Tue, Apr 7, 2009 at 3:19 PM, Bayanmunkh Battulga <bayanm...@gmail.com> wrote:
Сайхан крилээр бичээч хө. Тэгэхээр нь сайн уншия. Би одоо ингэж бичсэн юм уншихаас төвөгшөөдөг болсон байна аа. Миний л муу зан юм байх даа

Харин ч сайн чанар юм биш үү. :)

GOBI

unread,
Apr 7, 2009, 3:38:45 AM4/7/09
to lim...@googlegroups.com
Энэ асуултанд бололцоогоороо гоё хариултуудыг шалтгааны хамт бичвэл
сонирхолтой хэлэлцүүлэг болох байх...

Гоби

2009/4/7 Tsetsbold Narantungalag <ntset...@gmail.com>:

Batuka

unread,
Apr 7, 2009, 3:47:57 AM4/7/09
to LiMNux
би яагаад линукс хэрэглэх болсон бэ


Анх нээлттэй эхийг үүсгэгч залуус маань
код нийтэд эл тодоор бэлэг болгон тавихдаа
хүний төлөө нийтийн төлөө нийгмийн төлөө бусдийн төлөө
гэж бодож үүнийг хийсэн байж таараа

линукс сонирхогчид нэгдэн бүлэг байгуулан элегтрон шуудангаар
харицаж байгаад огт танихгүй зүсээч үзээгүй залуус газар товлон
уулзалдаж хэн ч шаардаагүй хэн ч хүчлээгүй хэн ч мөнгө төлөөгүй
зүйлийн төлөө санаа нэгдэн ажиллаж байгаа нь хүний төлөө нийтийн төлөө
гэсэн сэтгэл бидэнд өөрийн эрхгүй төрж байга нь сайшаалтай

энэ юу гэсэн үг вэ гэвэл нээлттэй эх нь зүгээр нэг үнэгүй код биш юмаа
үүний цаана хүн чанар хайрлах энэрэх нэгнийхээ төлөө нийтийнхээ төлөө
эх орнийхоо төлөө гэсэн сэтгэлийг төрүүлэгч хүчин яваад байгаа юмаа

бидний цөөхөн монголчууд нэгнээ гэхгүй болсон энэ цагт нээлттэй
эх нь нийгмийг илааршуулхад үнэтэй хуви нэмэр болно гэж бодож байна

иймээс би нээлттэй эх линукс үбүнтү ашиглаж залуустай ярилцаж суралцаж
мөн бусдад зааж сургаж тусалж дэмжиж байдаг урид би цонхнууд
системийг хүнд суулгаад 5-10 цаас авчдаг байлаа одооч хэвээрээ л дэ
гэхдэ үбүнтү г бол би хэзээч үнэтэй суулгаж өгч чадахгүй яагад гэвэл
хүн чанар бас бүлгэмийн маань залуус бодогдоод тэр шүү дээ

сайхан инерэгтэй залуус шүү маш олон болтугай нийгэмд сайнаар нөлөөлөх
агуу үйлсийн төлөө урагшааааааааааааааааааааааааааааааааааааааааааааа

анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа
БАТУКА

Bayanmunkh Battulga

unread,
Apr 7, 2009, 3:49:42 AM4/7/09
to lim...@googlegroups.com
Баярлалаа

2009/4/7 Batuka <opensour...@yahoo.com>

Tsetsbold Narantungalag

unread,
Apr 7, 2009, 3:50:02 AM4/7/09
to lim...@googlegroups.com
Сайхан харагдаж байна. :)

Batuka

unread,
Apr 7, 2009, 3:53:25 AM4/7/09
to LiMNux
> Энэ асуултанд бололцоогоороо гоё хариултуудыг шалтгааны хамт бичвэл
> сонирхолтой хэлэлцүүлэг болох байх...

дэмжиж байна
миний хариулт жаахан урт болсон бол уучлаарай
залуусаа хариулаад байгаарай сонирхолтой байна
???????????????????????????????????????????

Tsetsbold Narantungalag

unread,
Apr 7, 2009, 3:55:44 AM4/7/09
to lim...@googlegroups.com
Би програмист болохыг хүссэн юм.

Тийм учраас линүкс ашигладаг. :)

GOBI

unread,
Apr 7, 2009, 3:58:36 AM4/7/09
to lim...@googlegroups.com

Цэцболдын хариултыг шууд няцаах хариулт бодож олох боломжтой байх.
Линуксгүйгээр программист болох боломж байдаг гээд л эхлэнэ дээ... :)

Гоби

Munkhbold Bayanbat

unread,
Apr 7, 2009, 3:59:26 AM4/7/09
to lim...@googlegroups.com
Линуксыг хэрэглэхэд олон мэдэхгүй юм гарч ирдэг болохоор,
гэхдээ тэр асуудлыг шийдэх боломжийг надад өгдөг болохоор,
одоо байгаагаас ч илүүг хийх боломж байдаг болохоор,
сонирхол нэгт хүмүүстэй ойртон нөхөрлөх боломжтой болохоор,
эцсийн эцэст эрх чөлөө гээчийг мэдрээд байгаа ч юм шиг болохоор хэрэгэлдэг байх да.

Munkhbold Bayanbat

unread,
Apr 7, 2009, 4:04:06 AM4/7/09
to lim...@googlegroups.com
Халит шүлэг бичцэн байна уу да?
Цаашилахын бол дуу хийхнээ:D


2009/4/7 Munkhbold Bayanbat <muu...@gmail.com>

Tsetsbold Narantungalag

unread,
Apr 7, 2009, 4:04:07 AM4/7/09
to lim...@googlegroups.com

Хаха.

Тийм л дээ. Гэхдээ нөгөө нэг Eric Raymond -н How to become hacker гэж байдаг даа. Тэрийг уншаад л тэгсэн хэрэг л дээ. :)

Bayanmunkh Battulga

unread,
Apr 7, 2009, 4:04:45 AM4/7/09
to lim...@googlegroups.com
Би мөнгөгүй учираас хэрэглэсэн гэчихвэл хэр их няцаалт гарах бол..хэхэ

2009/4/7 Munkhbold Bayanbat <muu...@gmail.com>

GOBI

unread,
Apr 7, 2009, 4:11:14 AM4/7/09
to lim...@googlegroups.com
2009/4/7 Munkhbold Bayanbat <muu...@gmail.com>:

> Халит шүлэг бичцэн байна уу да?
> Цаашилахын бол дуу хийхнээ:D
Тийм байна. Ер нь яг одоо бичсэн чигээрээ hip hop дуу болчоод байгаан биш үү ккк

>
>
> 2009/4/7 Munkhbold Bayanbat <muu...@gmail.com>
>>
>> Линуксыг хэрэглэхэд олон мэдэхгүй юм гарч ирдэг болохоор,
>> гэхдээ тэр асуудлыг шийдэх боломжийг надад өгдөг болохоор,
>> одоо байгаагаас ч илүүг хийх боломж байдаг болохоор,
>> сонирхол нэгт хүмүүстэй ойртон нөхөрлөх боломжтой болохоор,
>> эцсийн эцэст эрх чөлөө гээчийг мэдрээд байгаа ч юм шиг болохоор хэрэгэлдэг
>> байх да.

Шалтгаанаа бичихдээ Windows-тэй харьцуулж бичмээр юм байна. Тухай нь
Мөнхболд-д Windows дээр мэдэхгүй юм гардаггүй юу гээд л харьцуулахгүй
бол ;)

Гоби

Munkhbold Bayanbat

unread,
Apr 7, 2009, 4:17:48 AM4/7/09
to lim...@googlegroups.com
Аль алинийг л мэдэхгүй гэсэн үг.
Гэхдээ Windows бүр их асуудалтай болохоор :P

DULMANDAKH Sukhbaatar

unread,
Apr 7, 2009, 5:33:37 AM4/7/09
to lim...@googlegroups.com

энэ надад таалагдаж байна. нээлттэй эхийг ашиглахад олон мэдэхгүй юм
гардаг ч эх кодыг нь үзээд, болохгүй бол засаад асуудлыг хялбар
шийдвэрлэж болдог. Windows дээр энэ огт боломжгүй зүйл.


--
Regards
Dulmandakh
http://www.dulmandakh.com

Munkhbold Bayanbat

unread,
Apr 7, 2009, 5:44:56 AM4/7/09
to lim...@googlegroups.com
За тэгээд тэр засаж байгаад болчих юм бол бөөн kife шүү дээ.
Өөрийгөө чи яасан "лаг" юм бэ гэж анх удаа бодно гэжугаа.

2009/4/7 DULMANDAKH Sukhbaatar <dulma...@gmail.com>

DULMANDAKH Sukhbaatar

unread,
Apr 7, 2009, 5:48:40 AM4/7/09
to lim...@googlegroups.com
> За тэгээд тэр засаж байгаад болчих юм бол бөөн kife шүү дээ.
> Өөрийгөө чи яасан "лаг" юм бэ гэж анх удаа бодно гэжугаа.

үргэлж анх удаа юм шиг үү хэхэ. тэр ч гоё мэдрэмж шүү.

WOHLOV

unread,
Apr 7, 2009, 6:49:36 AM4/7/09
to LiMNux
Нээрээ ийм асуулт асуухад нь хүмүүст яг оновчтой хариулт өгөх маш
хэцүү. Хариулт болгон няцаалттай. Ямар нэгэн аймаар бичлэг үгүй бол
аймаар дуу сонсуулж байж л хүн урваж магад кк. Хэрвээ надаас чи яагаад
Линукс сонгосон бэ гэж асуувал би лав нуулгүй хариулая гэвэл Хатуу
самар 3, Трансформерс, Төмөр хүн зэргийг үзсэн болоод гэх байсан.
Гэхдээ мэдээж ичиж үхмээр ийм хариулт өгч байснаас арай илүү хариулт
гэвэл Цор ганц надаа л зориулагдсан юм шиг эрх чөлөөг л эдлүүлдэгт
байна даа. Тус нэмэр болоогүй ч гэлээ хэрэглэж байгаа минь тус гэж
бодхоор үнэхээр сайхан. Тэр тусмаа Монгол хүн болж төрсөн та Линуксаас
ямар ямар хайр халамж хүртэх вэ зэрэгийг хүмүүст гоё тайлбарлачихвал
хүмүүс урвана дөө. Хамгийн сайн арга бол та яг тэр хүнийхээ нүдэн дээр
ашиглаж, давуу талуудыг харуулах л байдаг. Юм сайн мэдэхгүй хүний
нүдэн дээр Компизыг ажиллуулчих юм бол тэр хүн шууд урвана. Харин
жаахан юм мэддэг хүн бол арай өөр нарийн аргаар урвуулах аргаа
ашиглахгүй юм бол бүх хариултыг няцаагаад байдаг.

From MYAGAA...

unread,
Apr 7, 2009, 7:39:46 AM4/7/09
to lim...@googlegroups.com
  Би эхлээд боддог байсын Яагаад гэж?
 Одоо ерөөсөө ойлгомжтой.
Би өөрөө хөгжүүлэгч биш би бол хэрэглэгч учраас энгийн байх үүднээс өөрийнхөө бодлыг бичлээ.
1. Үнэгүй.
2. Вирус халдлагад бараг өртөхгүй. (Магадгүй хамгийн чухал нь)
3. Хурдан шуурхай ажилладаг.
4. Бага хүчин чадал ашигладаг. Миний зөөврийн ПС Цонхнуудыг ашигладаг байхад 1 цаг 40 минут болдог байсан бол одоо харин 2 цаг зайгаараа ажиллаж байгаа.
5. Мөн би өөрийн хүссэнээр өөрчлөх боломжтой.
6. OpenOffice программ нь Монгол үгийн алдаа шалгадаг нь үнэгүй болхоор хэхэ :)

From MYAGAA...

unread,
Apr 7, 2009, 7:40:35 AM4/7/09
to lim...@googlegroups.com


2009/4/7 From MYAGAA... <mya...@gmail.com>
7. Би мөн өөрөө хөгжихийг хүссэн Уйдсан нэг хэв маягаас гармаар санагдаад. Гарсан ч гэж бодож байна. Их юм сурлаа ш дээ та бүгдээсээ :)

Battur Sanchin

unread,
Apr 7, 2009, 12:42:46 PM4/7/09
to lim...@googlegroups.com
*nix-ийг нээрээ яагаад ашиглах болов оо? Хамт ажилладаг байсан ах хүүг дуурайж линукс суулгаад нэг хэсэг хэрэндээ л  үзсэнсэн. Шалтгаан нь линукс үнэгүй, нээлттэй байгаад бус зүгээр л миний шүтдэг мэргэжилтэн ашигладаг болохоор тэр. Мангар энгийн зүйл би их асууна, нөхөр төвөгшөөлгүйгээр хариулж, нэмж янз бүрийн сонин хачин ярьж сурах үйлд урам их өгдөгсөн.

Би програмч хүн. Одоо өдөр бүр линукс ашигладаг. Линуксыг үндсэндээ нэг зүйлийг маш сайн хийдэг олон жижиг програмын нэгдэл гээд хэлчихэд учиргүй буруудахгүй байх. grep, find, cat, sed, awk, head, tail, wc, nc мэтээр жагсаалт цааш үргэлжилж таарна. Эдгээрийн тусламжтайгаар виндовз мэт дээр бол төсөөлөгдөхгүй, зүүдлэгдэхгүй төвөгтэй боловсруулалтыг их л хялбархнаар хийнэ дэ...

Код бичихэд Vim их дөхөм. Эхлээд баахан төвөгтэй санагддаг ч, дасаад гаршаад ирэхээр түүнээс сайн текст засварлагчийг энэ ертөнцөөс хайгаад олохгүй байх ;) тэмдэгт солих, макро бичих, regexp, баганаар копидох, тааб, хэрэглэгчийн тодорхойлох комманд, shortcut, тушаалын мөртэй мундаг нийцтэй гэх мэтээр маш олон боломжтой юм билээ, одоогоор тэр олон боломжоос багашаархныг нь л ашиглаж байна, бараг чадаж байна уу гүй юу, ккк.....
Jamis Buck-ийн маш сонирхолтой нийтлэл бий, түүнийг заавал уншаарай: http://weblog.jamisbuck.org/2008/10/10/coming-home-to-vim
Нэг заваараа(ирэх сайн өдрүүд) Vim-ийн талаар жаахан тип бичиж блог болон limnux-wikiд нийтлэе гэсэн бодолтой байна. Ямартай ч Vim маш өгөөжтэй, хурдтай.

Mike Gancarz-ийн The Linux & Unix Philosophy гээд маш сонирхолтой ном байдаг. Номон дээрх үзэл санааг ер нь тууштай дэмждэг дэ. Нөхөр Юникс философи гэдэгт дараахи 9 зарчмыг тодотгосон байдаг:
  1. Small is beautiful.
  2. Make each program do one thing well.
  3. Build a prototype as soon as possible.
  4. Choose portability over efficiency.
  5. Store data in flat text files.
  6. Use software leverage to your advantage.
  7. Use shell scripts to increase leverage and portability.
  8. Avoid captive user interfaces.
  9. Make every program a filter.
За тэгээд, хөгжүүлэлтийн орчин үйлдлийн систем суулгах үед л бараг бэлэн болсон байдаг болохоор ашиглахаас яахав. Вирустдаггүй, програмын олдоц сайтай, үнэгүй, хулгай хийх шаардлагагүй зэрэг нь нэмэлт хүчин зүйлс яриангүй болно ;)
Та бүхний дэмээр мэдлэгээ зузаатгаж байгаадаа баяртай байдаг. Лимнукс ер нь л идэвхитэй, сайн бүлгэм юм аа....

Баттөр.











2009/4/7 From MYAGAA... <mya...@gmail.com>

Batuka

unread,
Apr 7, 2009, 9:43:28 PM4/7/09
to LiMNux
Mirror deer baigaa ubuntu-9.04-beta-desktop-i386.iso iig tataj awaad
cd deer sharaad suulgah gesen chine
menu neesee chaas yawdagguee 3 cd budaa bolgochloo yagaad baiga yum
boloo file maani zugeer baiga

Batuka

unread,
Apr 7, 2009, 9:47:07 PM4/7/09
to LiMNux
ubuntu-9.04-beta-desktop-amd64.iso ene ni yum bainashu
menunaas tsaash yawdagguee guliichuud baina 3 cd buda bolgolo

DULMANDAKH Sukhbaatar

unread,
Apr 7, 2009, 9:47:23 PM4/7/09
to lim...@googlegroups.com

бета болохоор зарим нэг асуудал байх шиг байна лээ.

DULMANDAKH Sukhbaatar

unread,
Apr 7, 2009, 9:53:06 PM4/7/09
to lim...@googlegroups.com
> ubuntu-9.04-beta-desktop-amd64.iso  ene ni yum bainashu
> menunaas tsaash yawdagguee guliichuud baina 3 cd buda bolgolo

хэхэ. чиний тооцоолуур чинь 64 битийнх юм уу? i386 гэснийг нь татаж
аваад нэг үзээрэй.

bayasgalan amaraa

unread,
Apr 7, 2009, 11:07:23 PM4/7/09
to lim...@googlegroups.com

Group дээр хэрэгтэй юм их байдаг шүү. Даанч анхлан сурч байгаа миний хувьд / Бүр install хийхээсээ эхэлж байгаа/ ойлгохгүй асуудал их байх юм. Group т байгаа хүмүүс Линуксаар тодорхой төвшинд хүрсэн болохоор анхалж байгаа над мэтийн хүмүүс чирэгдээд байх шиг /би лав чирэгдэж байна хэхэ/. сервер дээрээ суулгахаас эхлээд анхны бэрхшээлүүд шийдвэрлэх асуудлууд их байх юмаа. Сүүлдээ жаахан шантраад ч байгаа юм шиг. Уг нь даваад гарвал их сайхан санагдах байх л даа....хэхэ

Tsetsbold Narantungalag

unread,
Apr 7, 2009, 11:08:46 PM4/7/09
to lim...@googlegroups.com


2009/4/8 bayasgalan amaraa <ba....@gmail.com>

Group дээр хэрэгтэй юм их байдаг шүү. Даанч анхлан сурч байгаа миний хувьд / Бүр install хийхээсээ эхэлж байгаа/ ойлгохгүй асуудал их байх юм. Group т байгаа хүмүүс Линуксаар тодорхой төвшинд хүрсэн болохоор анхалж байгаа над мэтийн хүмүүс чирэгдээд байх шиг /би лав чирэгдэж байна хэхэ/. сервер дээрээ суулгахаас эхлээд анхны бэрхшээлүүд шийдвэрлэх асуудлууд их байх юмаа. Сүүлдээ жаахан шантраад ч байгаа юм шиг. Уг нь даваад гарвал их сайхан санагдах байх л даа....хэхэ


Шантрах үед  чинь лимнүкс чамтай цуг байна шүү.Тэгэхээр айлтгүй

Batuka

unread,
Apr 7, 2009, 11:13:19 PM4/7/09
to LiMNux
> хэхэ. чиний тооцоолуур чинь 64 битийнх юм уу? i386 гэснийг нь татаж
> аваад нэг үзээрэй.

64 битийнх мөн л дө гэхдээ л болохгүй л банал да за яахав заавал
суулганада

Batuka

unread,
Apr 7, 2009, 11:33:13 PM4/7/09
to LiMNux

линукс хэрэглэхээр шийдсэн бол тэвчээртэй бай гэж хэн ч гэлээ хэлсэн
гэсэн хэхэ
би ч бас шантрах үе гар ч л байсан бүр цонхруугаа буцдаг ч юм билүү
гэж бодох үе байлаа
хармн одоо бол зодсонч цонхруу буцахгүй хэхэ энэнтэй би аз жаргалтай
сэтгэл хангалуун
өөдрөг бас итгэлтэй байдаг юм миний бусдаас ялгарах зүйлсийн нэг нь би
линукс нээлттэй эхийн
програм хангамж хэрэглэдэгт байгаа юм
шантрах хэрэггүээ найзаа давшаад л бай ялдаггүй юмаа гэхэд ялагдахгүй
шүү хөө хэхэ

Баярсайхан Энхтайван

unread,
Apr 8, 2009, 7:54:35 AM4/8/09
to lim...@googlegroups.com
Миний хувьд:
- Тогтвортой.  Манай байгууллагын гол шалгуур нь энэ гэж байгаа.  Цонхууд, оракль хоёр тун хэцүү.  Цонхууд дээр Ораклийг зүгээр ажиллуулаад байж болно.  Тэгэхийн тулд маш их мэдлэг, байнгын хяналт, үргэлжийн тохируулга хийх шаардлагатай юм гэсэн.  Энэ нь ч манай байгууллага дээр батлагдсан.
- Вирусээр халдварлахгүй.
- Сайн програмч линукс дээр ажиллаж чаддаг байх ёстой гэсэн үзэл.  Хаанаасаа ч, хэзээдээ ч надад ийм зүйл суулгагдсаныг мэдэхгүй. хэ хэ. Тэгсэн мөртлөө би дипломын ажлаасаа өөр програм хийж амжаагүй л яваад байдаг.
- Нээлттэй.  Үндэсний үзэлтэй минь холбоотой буюу нутагшуулах хамгийн том боломж.
- Зөрүүд зан.  Бүгдээрээ яагаад цонхуудыг хэрэглэх ёстой гэж...

2009/4/8 Batuka <opensour...@yahoo.com>

Munkhbaatar Ganzorig

unread,
Apr 8, 2009, 12:34:28 PM4/8/09
to lim...@googlegroups.com
Гоё гоё юмнууд бичсэн байна шүү.
Миний хувьд
Хэрэглэгч гэдэг утгаараа:
- Програмууд нь бага хэмжээтэй. Чанартай.
- Үнэгүй, компьютер сайн ашигладаг байхын тулд крэкэр байх шаардлагагүй
- Ачаалал бага авдаг
- Вирусны тухайд санаа зовох шаардлагагүй
- Зүгээр л сонирхож үзсэн
- Цонхнууд таалагдахаа байж эхэлсэн. Тэгээд олдсон нь энэ
Мэргэжлийн талаасаа бол:
- Хөгжүүлэгчид хамгийн тохиромжтой орчин шиг санагдсан.
- Суралцах, "залхуурах", бүтээмж өндөртэй хэрнээ ачаалал багатай ажиллах боломж ихтэй.

Хамгийн чухал нь ирээдүй. Минийхээр Windows XP бол сайн үйлдлийн систем. Гэвч одоо Microsoft XP шиг хэмжээнд бүтээл гаргахгүй байх. Тиймээс ирээдүйд хүссэн хүсээгүй Windows-оос татгалзана. Одоо бол линүксийн үе эхэлж байгаа гэж боддог.

Бас нэг таалагддаг юм нь яаж ажиллаад, хөгжөөд байгаагаа нуудаггүй явдал. Би сүртэй лавлаж сонирхдоггүй л дээ. Гэхдээ л нуухгүй байгаа нь итгэх итгэл төрүүлдэг

--
Munkhbaatar
338.gif
347.gif
360.gif

BIG

unread,
Apr 8, 2009, 1:27:58 PM4/8/09
to LiMNux
Эрх чөлөөг мэдрүүлж хязгааргүй их боломж олгодог. Зүгээр л яг тодорхой
тайлбарлаж мэдэхгүй аяндаа л өөрөө татагдаж энэ миний хүссэн зүйл яг
мөн гэж ойлгосон :). Мэдээж та бүхний хэлж байгаа шалтгаанууд бүгд
нөлөөлдөг байх л даа. Компьтертайгаа дотны найзууд ч юм шиг тэр намайг
ойлгож би түүнийг ойлгдог болсон ч юм шиг :P гоё санагддаг.
Цонхнуудтай байхад бол тэгж санагдахгүй, бүхнийг цонхнууд дураараа
мэдэж өөрөө шийднэ. Бас их чухал зүйл нь манай лимнукс шиг "Community"-
гийн нэг хэсэг байж бусадтайгаа хуваалцаж, туслалцаа авч болдогт
байдаг байх :).

haker7

unread,
Apr 8, 2009, 1:53:10 PM4/8/09
to lim...@googlegroups.com
Миний хувьд би шинэ, шинэлэг зүйлд их дуртай. Линукс өдөр бүр шинлэг байж чаддаг болхоор л намайг соронзон мэт татдаг.

On Tue, Apr 7, 2009 at 3:14 PM, Batuka <opensour...@yahoo.com> wrote:

chi yagaad linux hergeldeg we?
chi yagaad busdad uunii heregluulehiig husej baina we?


Minii huwid
linux heregleh bolson hed heden shaltgaan bii
1. medeej unegui
2. windowsiig bodwol arai hurdan
3. ung uzemj

gehdee deerhi 3 aas hamgiin ih nadad nuluulsun zuil bol
ene linux opensource gechiin ard mash tom filosof
yawaad baigad gol uchir ni baioga yuma
yu we geher anhnii opensource iig uusgegch medeej
busdiin tuluu niitiin tuluu niigmiin tuluu gej bodoj
source oo unegui busdad belgelsen gej bodoj baina
tiimees bidnii tsoohon mongolchuud zaluus maani hunleg chanar hunii
mus
hairlah enereh busdad tuslah demjih busdiin tuluu gesen setgel gargaj
chaddagiimaa
bid bol mongolchuud nuudelchin mongolchuud ert deer uees hamtdaa owog
aimag bolj amidarch hamtdaa
amidral ahuigaa deeshluulj heniigch uldeelgui awaad yawdag baisan
negnee ogt tanihgui heden zaluus group baiguulaad hamtran ajillaad
gazar towlood ogt tanihgui zaluus
uulzaldaj heniich shaardaagui hench shahaagui hench mug tuluugui
zuuliin tuluu sanaa negdej setgel gargaj ajillana gedeg chine busdiin
tuluu niitiin tuluu gesen setgel gargaj baina gesen ug iim zaluus olon
boloosoi
ene open source gedeg zuil chine uuruu niigmiig eruuljuuleh tulhuur
yumshuu ter ubuntuda ch bich ter linuxdach bish yumaa ene chine
niigmiig neelttei eruul bolgohod unetei huwi nemer oruulah uud haalga
neegdej baiga yumshuu

iimeesch bi ubuntu heregledeg yum

anhaaral tawisand bayarlalaa
hundetgesen BATUKA


Tsetsbold Narantungalag

unread,
Apr 9, 2009, 12:46:29 AM4/9/09
to lim...@googlegroups.com
Энэ үнэхээр сайхан сэдэв эхлүүлсэн шүү.

Энэ сэдэв ч яалтачгүй 5 сард гарах сонингийн гол хэсэг болсоон . :)

Battur Sanchin

unread,
Apr 9, 2009, 1:57:33 AM4/9/09
to lim...@googlegroups.com
Сониноос өнөөдөр ESR-ийн The Art of Unix Programming номыг уншиж
эхэллээ. Гишүүдийн ихэнхи нь уншсан байх а да. Маш сонирхолтой ном
байна, уншиж дуусгаад, жаал бясалгасны дараа арай дориун програмын
дизайн гаргах болов уу гэж хувьдаа найдаж байна....

Линуксыг юникстэй амь сүнс нэгтэй гэж боддог. Энэ номноос
юникс/линуксын давуу талын талаар чамгүй мэдлэгтэй болохоор
санагдлаа....

Баттөр.

Tsetsbold Narantungalag

unread,
Apr 9, 2009, 2:43:06 AM4/9/09
to lim...@googlegroups.com
хэрвээ электрон хэлбэрээр бол мэйлэндээ хавсаргалт болгоод бүлэг рүү илгээж болох уу.
 
би ч гэсэн уншъя гэж бодоол яваад байдаг юм. :)

2009/4/9 Battur Sanchin <battu...@gmail.com>

DULMANDAKH Sukhbaatar

unread,
Apr 9, 2009, 3:03:59 AM4/9/09
to lim...@googlegroups.com
> хэрвээ электрон хэлбэрээр бол мэйлэндээ хавсаргалт болгоод бүлэг рүү илгээж
> болох уу.

http://www.catb.org/~esr/writings/taoup/

che

unread,
Apr 9, 2009, 4:19:33 AM4/9/09
to LiMNux
yahav dajgui bolhoor ni gesne, medeej linux l yum chin, busdaas ondoo
goyo shuude, windows shig udah tusmaa udaashrahgui, yadaj l antivirus
gej resourcoo achaalalhgui urgelj hurdan shuurhai, togtvortoi
ajillagaa.

bileedmn

unread,
Apr 9, 2009, 4:52:50 AM4/9/09
to LiMNux
IT -н биш мэргэжилтэй энгийн нэг ажилтан эсвэл гэртээ компьютер
хэрэглэх гэж байгаа жирийн нэг хүний хувьд аль үйлдлийн системийг ажил
амьдралын энгийн хэрэглээнд хэрэглэхэд илүү тохиромжтой вэ гэсэн
судалгаа байдаг болов уу?

Бас нэг зүйл байна. Шинэ компьютер авахад яагаад ихэвчлэн (бараг л 90%
-с дээш хувь) Windows системтэй байдаг юм болоо? Free OS -тэй авбал уг
нь ядаж л хэдэн $ хямд байх болуу гэж боддог юм. Миний авах гэсэн
laptop ууд дандаа л Vista тэй зарагдаж байх юм.

DULMANDAKH Sukhbaatar

unread,
Apr 9, 2009, 5:07:07 AM4/9/09
to lim...@googlegroups.com
> IT -н биш мэргэжилтэй энгийн нэг ажилтан эсвэл гэртээ компьютер
> хэрэглэх гэж байгаа жирийн нэг хүний хувьд аль үйлдлийн системийг ажил
> амьдралын энгийн хэрэглээнд хэрэглэхэд илүү тохиромжтой вэ гэсэн
> судалгаа байдаг болов уу?

хэрэв эх хэл дээрээ байх юм бол юу ч байсан илүү тохиромжтой байх
болов уу. эх хэл рүү орчуулах боломжийг зөвхөн нээлттэй эх, линукс
олгож байгаа. үүн дээр анхаарах цаг яах аргагүй болсон байна.

> Бас нэг зүйл байна. Шинэ компьютер авахад яагаад ихэвчлэн (бараг л 90%
> -с дээш хувь) Windows системтэй байдаг юм болоо? Free OS -тэй авбал уг
> нь ядаж л хэдэн $ хямд байх болуу гэж боддог юм. Миний авах гэсэн
> laptop ууд дандаа л Vista тэй зарагдаж байх юм.

цаад үйлдвэрлэгч компаниас их хамаарч байгаа юм. би өөрийн Thinkpad
T61-ийг линукстай авна гээд Novell Enterprise 10-тай ирж байсан.
гэхдээ интернэтээр захиалсан л даа, манайд харин сонголт бараг байхгүй
гэж хэлэхэд болно.

Баярсайхан Энхтайван

unread,
Apr 9, 2009, 5:11:53 AM4/9/09
to lim...@googlegroups.com
Novell? SUSE?
Гайхаад ямар юм байдаг юм бол гээд хайсан чинь SUSE юм байна шүү.

2009/4/9 DULMANDAKH Sukhbaatar <dulma...@gmail.com>
Novell Enterprise 10

360.gif

DULMANDAKH Sukhbaatar

unread,
Apr 9, 2009, 5:19:22 AM4/9/09
to lim...@googlegroups.com
Novell? SUSE?
Гайхаад ямар юм байдаг юм бол гээд хайсан чинь SUSE юм байна шүү.

хэхэ, алдсан байна. ирэнгүүт нь нэг асааж үзээд л шууд Үбүнтү суулгасан.
360.gif

xacaa

unread,
Apr 9, 2009, 3:00:46 PM4/9/09
to lim...@googlegroups.com
DULMANDAKH Sukhbaatar wrote:
>
> Novell? SUSE?
> Гайхаад ямар юм байдаг юм бол гээд хайсан чинь SUSE юм байна шүү.
>
>
> хэхэ, алдсан байна. ирэнгүүт нь нэг асааж үзээд л шууд Үбүнтү суулгасан.
>
>
> --
> Regards
> Dulmandakh
> http://www.dulmandakh.com
>
> >
Зөв хөө эр хүн!
Нээрээ Thinkpad өдрийн бодол, шөнийн зүүд болж байсан чинь Хашаа сая
нэгийг аваад шавайгаа ханатал харж авсан шүү. КК

GOBI

unread,
Apr 9, 2009, 8:37:38 PM4/9/09
to lim...@googlegroups.com
Энд их гоё гоё хариултууд иржээ... Бүх зүйлсийг хэлчихжээ...

Ганц зүйл нэмж хэлдэг юм уу гэж бодлоо.

Linux is science Windows is business гээд үг байдаг. Үнэхээр үнэн
болохыг хэрэглэх тусам мэдэрдэг. Учир нь ойлгомжтой юм даа. Бүх эх нь
нээлттэй бөгөөд хөгжүүлэлтэд том том хувь нэмэр оруулдаг газарууд
голдуу их дээд сургуулиуд түүний судалгааны лабораториуд, оюутнууд,
мастерууд, докторууд байдаг. Програмчлалын хэлийн хөрвүүлэгчийн онол,
үйлдлийн системийн онолыг тэдгээрийн эхийг нээж харахгүйгээр ярих нь
утга учир мэдээж муу. Тиймээс Linus-ийн хэлсэн "Үг үнэ цэнэгүй надад
код үзүүл" гэсэн утгатай нэгэн үг байдаг. Онолоор үзэж байгаа бүх л
зүйлийг хийдэг сангууд, багцууд нээлттэй эхийн ертөнцөд олддог нь
үнэхээр гайхалтай. Компьютерийн шинжлэх ухааныг онолтой практиктай нь
сурая л гэвэл нээлттэй эх жинхэнэ эрүүл сонголт. Ийм ч учираас их дээд
сургуулиудын сургалтын систем бүрэн Linux-руу шилжээсэй гэж боддог
билээ.

Гоби.

bileedmn

unread,
Apr 9, 2009, 9:52:37 PM4/9/09
to LiMNux
Linux is science Windows is business
гэж ёстой үнэн байхаа.

Компьютерыг бизнесийн нэг техник хэрэгсэл болгон ашиглаж байгаа эсвэл
хувийн зайлшгүй шаардлагатай болсон хэрэгцээндээ ашиглаж байгаа хүмүүс
(end users буюу ихэнх хүмүүс) ихэвчлэн Windows (commercial зүйлс) -г
сонгодог юм шиг байна лээ. Бодит байдал дээр ч тэр нь оновчтой сонголт
байдаг юм шиг байгаан.

Харин нээлттэй эхийн ертөнц бол бусад бүхий л зүйлд хамгийн оновчтой
сонголт байх болуу гэж боддог.


Tsetsbold Narantungalag

unread,
Apr 10, 2009, 12:59:18 AM4/10/09
to lim...@googlegroups.com
Linux is science гэдэг үг үнэхээрийн их таалагдлаа. :)

Almas

unread,
Apr 9, 2009, 3:28:22 AM4/9/09
to lim...@googlegroups.com
Иймхэн юманд шантрах эр хүн үү? ;) :p
Ер нь бол сайн зүйлийг бас огт үнэгүй олдоггүй гээд философидчихвол
яадаг бол... Линукс бол өөр ертөнц шүү дээ. Жоохон оролдож нухаж байгаад
нэг сураад авчихвал ч...
Тэгээд энд байгаа хүмүүс бүгд л өөр шиг чинь байсан хүмүүс ;)

On Wed, 2009-04-08 at 11:07 +0800, bayasgalan amaraa wrote:
> Groupдээр хэрэгтэй юм их байдаг шүү. Даанч анхлан сурч байгаа миний
> хувьд /Бүр install хийхээсээ эхэлж байгаа/ ойлгохгүй асуудал их байх

Almas

unread,
Apr 9, 2009, 4:23:52 AM4/9/09
to lim...@googlegroups.com
асар нуршуу юм болчихлоо, бас хасмааргүй байдаг.. уучлаарай хэхэ

Анх бол зүгээр л сонирхоод л оролдож байсан.
Хэд хэдэн удаа буцаад виндөвс хэрэглэж байсан. Эхлээд ер нь л учрыг нь
олдоггүй байсан. Харин жил орчмын өмнө энэ үбүнтү гэдэг "бүсгүйд" эргэлт
буцалтгүй дурласнаар линукс гэдэг ертөнц рүү алхаж орсон доо.
Эхлээд ч виндөвсөөсөө салж чадахгүй давхар суулгачихаад байн байн л
виндөвс рүүгээ ордог байлаа... Одоо ч үбүнтү ч улам гоё болж виндөвс рүү
орохоо больсон доо. Дээр нь програмчин, хакер энэ тэр болох гээгүй
зүгээр л хэрэглээний програмууд нь үнэгүй, суулгах гэж зовохгүй, гоё
програм хайж варез сайт хэсэж явахгүй, татах гэж янз бүрийн үнэтэй
үнэгүй сайтын цаг хүлээж суухгүй энэ тэрээс нь л эхэлж татагдаж эхэлсэн
байх..

Одоо хэрэглэдэг гол шалтгаанууд гэвэл:
1. Зүгээр л дурласан "хайртай" болохоор ;)
2. Өнгө үзэмж гоё, хэрэглэхэд хялбар, виндөвсд байхгүй олон гоё
програмууд байдаг.
3. Тогтвортой байдал буюу жилийн өмнө суулгасан үбүнтүгээ дахиж
форматлаж, янзлаж янз бүр болохгүй хэвийн ажиллаж байна. Виндөвс бол
бараг л 3 сар болоод л удаад, гацаад сонин болчихдог, байс гээд л
форматлаад бүх юмаа дахиж суулгадаг байсан санагдана...
4. Өөрөө болоод ихэнхи програмууд нь үнэгүй. sudo apt-get гээд, эсвэл
add/remove гээд л суулгачихна. Нэг шог зураг үзэж байсан... sudo apt-get
wife гээд л эхнэр авчихдаг ;-p
5. Монгол хэл дээр бид өөрснөө хэн нэгний царай харалгүй хөрвүүлчих
боломжтой. Эхнээсээ Монголоороо хэрэглэх боломж нээгдсэн. Монгол хэлний
алдаа шалгагчтай.
6. Би "хулгайч" гэдэг нэрнээс салахыг хичээж байна. Үүнд маань үбүнтү их
том тус хүргэж байгаа. Би виндөүс, оффис, фотошоп зэргийг үнэтэй
худалдаж авбал хамгийн багадаа энэ гуравхан програм нийлээд 1000$ орчим
болно. Гэтэл миний энгийн хэрэглээг бүрэн хангах үбүнтү гээч нөхөр байж
байхад зүгээр л 1000$-г хаа хамаагүй Америк нөхөрт өгмөөргүй байгаа,
дээр нь бас хулгай хиймээргүй байгаа болохоор л тэр.. Дээр нь
хулгайлаад, крэкдаад хэрэглэж болох ч энэ нь вирус болоод бусад хувийн
нууцлал, аюулгүй байдал гэдэг зүйлс дээр бас бөөн асуудал үүсдэг...

Харин дэлгэрүүлэх гээд байгаа шалтгаанууд гэвэл:
1. Хүмүүсийг зүгээр л өөртэйгөө адилхан байлгах ;)
2. Энд нэг тоо бодоод үзээрэй. Монголд зөвхөн төрийн байгууллагын
хэрэглээнд 30000 орчим тооцоолуур байдаг гэсэн.
Windows+MSOffice үнэ хамгийн багадаа 200$ (сургуулиудад тоцоолуур бүрийг
150$ лицензтэйгээр авна ч гэлүү нэг юм яригдаж байсан санагдана...) За
тэгээд өргөн хэрэглэгддэг photoshop програм нэг бүрийн үнэ нь 600-1000
$.. Дээр нь вирусын програмаас эхлээд бусад хэрэглээний програмуудыг
нэмээд гээд бодоод үзвэл Монголчуудын халааснаас эдгээрийг үржүүлсэн
мөнгө гадаадад гарах болно,. тэр нь байж байвал бидний, миний амьдралд
бас бага боловч нөлөөлөх байх. тийм болохоор өөрөө хэрэглэж, бусдад бас
тараах юмсан гэж бодож байгаа...

Лимнукс бүлгэмээс би юу олсон бэ:
1. найз нөхөдтэй болж байна. Хамтарч ажиллах, хамт чөлөөт цагаа зөв
өнгөрүүлэх хүртэл маш олон зүйлсийг нэг нэгнээсээ суралцаж хөгжиж байгаа
гэж бодож байна.
2. маш их зүйлийг сурч байна.
3. улс орныхоо болоод өөрснийхөө ирээдүйд өөрийн гараар хөрөнгө оруулалт
хийлцэж байна. Учир нь дээр хэлсэнчлэн үнэгүй, чөлөөт програм хангамжийг
дэлгэрүүлж байгаа, мөн Монголчлох ажилд оролцсоноор тооцоолуурыг
тоглоом, бичгийн машин болгож ажиллахаас бусад хэлбэрээр ашиглах
хэрэглээг нэмэгдүүлснээр хүмүүсийн ажлыг хөнгөвчилж, бүх салбарт
тооцоолуур хэрэглэж хөгжилд хүрэхэд бага ч болов хувь нэмэр оруулж
чадахаар болж байгаа.

Суулгахад хэцүү, заримд нь нь интернетгүй л бол бас хэцүү, тооцоолуурын
эд ангитай холбоотой янз бүрийн асуудлууд их гардаг, виндөвс дээр
сурснаас зарим зүйл нь өөр байдаг, зарим нэг програм нь виндөвс дээрх
өндөр үнэтэй мэргэжлийн програмуудаас илүү байж чаддаггүй гэх мэт сул
талууд байгаа ч гэсэн нэг суулгаад тохируулчихвал л ямар ч асуудалгүй,
тогтвортой байдаг. Энгийн хэрэглээнд бол виндөвсээс илүү юу л гэхээс
дутахааргүй. Маш олон сонголттой, үнэгүй гээд л олон давуу талтай.
Дээр нь програмист, хакер болохыг хүсч байвал линукс бол яах аргагүй
таны хэрэглэх ёстой систем. Зүгээр жирийн хэрэглээндээ ч гэсэн линукс
хэрэглэхэд бүрэн боломжтой.

Microsoft зэрэг компаниуд Монголд орж ирэх нь нэг их удахгүй л болов уу.
Тэр үед яаран сандран сурсан сураагүй линукс руу шилжих, эсвэл өндөр
үнээр худалдаж авах гэсэн 2 сонголт одоо хулгайн програмууд хэрэглэж буй
хүмүүст тулж ирэх нь гарцаагүй...

DULMANDAKH Sukhbaatar

unread,
Apr 10, 2009, 9:45:41 AM4/10/09
to lim...@googlegroups.com
Алмасын тайлбар нэгийг бодогдуулсан зүйл байна. хүн бүрийн гаргаж ирж
байгаа зүйлсээс линукс, нээлттэй эхийн маш олон давуу талуудыг харж
болохоор байна.

Би үнэндээ хэрэглэсээр байгаад яагаад хэрэглээд байгаагаа мэдэхгүй
болсон. Надад зүгээр л Windows ашиглахад хэцүү байдаг. нэг суулгаад
хамаг төхөөрөмж таниулах, хэрэгтэй хэдэн зүйлсээ суулгах, нөгөө л нэг
крак энэ тэр олох гэхээр бараг бүтэн өдрийн ажил болдог. харин
үбүнтү-г би 30 мин орчим суулгаад надад хэрэгтэй бүх зүйл бэлэн байна.
Алмасын адилаар би хулгай хиймээргүй байна, энд маш олон найзуудтай
болж байна, нэг нэгэндээ туслаж бас тусламж авч байна, би нээлттэй
эхийн олгож буй нутагшуулалтын боломжийг ашиглаад бусаддаа технологийг
хүртээмжтэй болгомоор байна, хөгжүүлэлт хийхэд маш тохиромжтой. эцэст
нь би зүгээр эрх чөлөөтэй амьдармаар байна. энэ яг надад тохироод
байна.

бид бүгдээрээ нийлээд багахан зүйл хийхэд эдгээр нь нийлээд том
өөрчлөлтийг авчирч болох юм гэдгийг эндээс харж байна. харж байхад
бидний сэтгэл зүрх, зорилго нэг л тийш цохилж байгаа юм шиг. сэтгэл
хөдөлж байна шүү.

DULMANDAKH Sukhbaatar

unread,
Apr 10, 2009, 1:28:16 PM4/10/09
to lim...@googlegroups.com
Линукс Сангаас "Бид Линукс" буюу "We're Linux" уралдаанд шалгарсан
бүтээлүүдийг танилцуулсан байна. Энэ нь бидний энд ярилцаж буй
сэдэвтэй тун холбоотой бөгөөд яагаад линукс нь илүү вэ гэдгийг хэн
илүү илэрхийлэх талаар уралдаан юм. дэлгэрэнгүйг доорх хаягаас
үзээрэй. бидний энд яригдсан болон яригдаагүй олон шалтгаан
өгүүлэгдсэн байна.

http://www.linuxfoundation.org/news-media/blogs/browse/2009/04/announcing-%E2%80%9Cwe%E2%80%99re-linux%E2%80%9D-video-contest-finalists

Bilguun Jargalsaikhan

unread,
May 3, 2009, 12:44:00 PM5/3/09
to lim...@googlegroups.com
Шинэ хувилбар суулгаад бас л сайхан байна шүү урьдын адил. Ширээний тооцоолуур дээрээ хэдэн жилийн өмнө суулгасан байсан 7.04 ийн хажуугаар шинэ 9.04 суулгалаа. Суухдаа цонхнууд систем асах адил хугацаа ордог, суусан хойноо асахдаа цонхнууд систем дээр прогам асааж байгаатай ижил хугацаа орж байхад цонхнууд системтэй яаж харьцуулах вэ дээ. Яриангүй сайхан эд шүү айн :).

S.Otgonlkhagva

unread,
May 3, 2009, 3:43:19 PM5/3/09
to lim...@googlegroups.com
Шинэ хувилбар суулгаад бас л сайхан байна шүү урьдын адил. Ширээний тооцоолуур дээрээ хэдэн жилийн өмнө суулгасан байсан 7.04 ийн хажуугаар шинэ 9.04 суулгалаа. Суухдаа цонхнууд систем асах адил хугацаа ордог, суусан хойноо асахдаа цонхнууд систем дээр прогам асааж байгаатай ижил хугацаа орж байхад цонхнууд системтэй яаж харьцуулах вэ дээ. Яриангүй сайхан эд шүү айн :).

1. Хулгайлахгүй хэрэглэж болдог.
2. Эрх чөлөөтэй. Харин цонхнууд үргэлж хаалттай байдаг.
3. Бусдыг нь зурагнаас харчих:
           - http://archiv.tu-chemnitz.de/pub/2004/0044/data/tux_break_ms.jpg
           - http://www.ambimama.com/images/linux-vs-windows.jpg
           - http://blog.taragana.com/wp-content/uploads/2009/01/win_tux.jpg

Хүндэтгэсэн С.Отгонлхагва.

Nasanjargal Bayanmonkh

unread,
May 3, 2009, 9:02:19 PM5/3/09
to lim...@googlegroups.com
Нэг асуудал байна л даа. Би та нарын бичэлгийг нэлээн харлаа. Зарим
зүйлдээр жоохон тодруулах зүйл байна. Аялгуу сайхан Монгол хэлээрээ ярих
сайхан байлгүй яхав. Гэхдээ зарим зүйл нь надад жоохон хэцүү санагдлаа.
Дээр HDD ийг сануур гээд байсан. Заавал өөрсдөө шинэ үг зохиох гэсэний
хэрэг алга. Тэртээ тэргүй HDD бүх Монголчууд Хатуу Диск, RAM-ийг ШУУРХАЙ
САНАХ ОЙ гээд нэрлээд заншчихсан шүү дээ. Бичэхээсээ өмнө нь жоохон
бодвол ямар вэ? Тэгээд ч Манай Монгол хэл 3 сая орчим үгтэй гэж сонссон.
Харин Англи хэл 30 сая орчим үгтэй гэсэн. Энэ талаар би хүнээс сонссон
болхоор хэр баталгайтайг нь мэдэхгүй байна. Дээрээс нь цонхнууд гэдэг
чинь шал утгагүй санагдаад байна. Энэ нэрийг тэртэй тэргүй дэлхий
нийтээрээ Windows гээд хэлээд заншчихсан. Дэлхийн хаана ч Windows гэдэг
шүү дээ. Бас компьютерийг бид биш Англи хэлтэй орнууд нээсэн учир мэдлэг
нь тэндээс гаралтэй учир яагаад компьютер гээд хэлчихэж болохгүй байгаан
бэ? Харин ингэж туулширхийн оронд зүгээр HI гэлгүй сайн байна уу? гэчхэж
байя гэвэл би хувьдаа дэмжих болоно.

Хүндэтгэсэн
Б.Насанжаргал

Batuka

unread,
May 3, 2009, 10:17:50 PM5/3/09
to LiMNux

өөрт чинэ монгол гэсэн сэтгэл байна уу хө чинийхаар байх юм бол бид
нутагшуулалт энэ тэр гэж яриад яах юм бэ
очуулга энэ тэр гэж оволзоод яах юм бэ тийм үү?
хүний хэллэг дуурайсаар байгаад монгол соёл монгол ухаан монгол хэллэг
монгол ойлголт гэж байхгүй боллоо шүүдээ

Magsarjav M

unread,
May 3, 2009, 10:26:25 PM5/3/09
to lim...@googlegroups.com
Сайн байна уу?
Ерөн нь зарим нэг хэсэг дээр нь Насанжаргалын хэлдэг зөв гэж хүлээж авч байна. Насанжаргалын санаа нь орчуулахаа болчихол доо гэж хэлсэн гэж би бодохгүй байна. зарим нэг үг хэллэг нь орчуулага сонин л байгаа юм. Санах ой гэдгийг сануур гэсэнтэй бол би нийлэхгүй л байгаа. Бид нар ой ухаан л гэж яридаг. тархийг сануур гэж нэрлэх сонин биз дээ. Ой модны ой гэж ойлгогдоод байгаа болохоор сануур гэж хэрэглэсэн дээр гэж тайлбарлаж байсан. гэхдээ бид Шар өнгө гэж хэрэглэдэг болохоор үхэрийг Шар гэж нэрлэхээ болихгүй ш дээ.

Насанжаргалын санааг нэгэнт хэрэглээнд орчихсон зарим үгийг шууд хэрэглэсэн дээр гэсэн санаа гэж ойлголоо. Бас дэмжиж байна аа.

2009/5/4 Batuka <linux...@gmail.com>

Nasanjargal Bayanmonkh

unread,
May 3, 2009, 9:46:34 PM5/3/09
to lim...@googlegroups.com
За тэгэхээр би энүүгээр хэрүүл үүсгий гэж бодоогүй шүү. Зүгээр
мэтгэлцээн өрнүүлэх гэсийн. Монголчууд бид цөөхүүлээ. Дотороо хагралдаад
юу хийх вэ дээ. Хэл хэрхэн хөгждөг вэ? Уйгар хэл яагаад сөнөсөн бэ?
гэсэн асуултанд өөрийн сонссон болон мэдэх зүйлсээрээ хариу өгий.

Хэл хэрхэн хөгждөг вэ?
Хэл гэдэг бол үргэлж хөгжиж байх ёстой зүйл. Хэрэв тэгэхгүй бол тухайн
хэл сөнөх болоно. Хэл хөгжинө гэдэг бол уг хэлэнд шинээр гарч ирж байгаа
утгыг агуулсан шинэ үг үүсэн хөгждөг. Шинээр утга гарч ирэнэ гэдэг маань
мэдээж шинэ мэдлэг үүссэнээр л гарч ирэнэ шүү дээ. Тэгэхээр тэр шинэ
мэдлэгийг үүсгэсэн ард түмэн өөрийн хэлдээр уг зүйлийг нэрэлдэг.
Монголчууд бид компьютер зохиогоогүй учираас Монгол үгэнд тийм үг
байхгүй. Учир нь мэдлэгийг бид биш Англи, Америкчууд зохиосон учираас.
Тэгэхээр уг зүйлийг бид яаж нэрлэх вэ гэвэл. Шууд орчуулж болоно. Жишээ
нь бид компьютерийг тооцоолуур гэж нэрлээд байгаа шүү дээ. Эсвэл адил
утга бүхий үгээр орлуулан нэрлэж болоно. Бас уг утгыг тайлбарлаж болдог.
Гэх мэтчилэн хөгжинө. Гэхдээ дэлхий нийтээрээ хэрэглээд байгаа үгийг
заавал орчуулах хэрэг байна уу? Компьютерийг дэлхий даяараа л компьютер
гэдэг шүү дээ. Виндовс ийг бас л Виндовс гэдэг.

Уйгар хэл яагаад сөнөсөн бэ?

Уйгар хэл хэтэрхий их гийгүүлэгчтэй үг олширсноос дуудхад төвөгтэй болж
сөнөсөн хэмээ Тангадын Галсан айлдсан бөлгөө.

Миний хэлэх гэсэн санаа бол
1. Хамаагүй тотсон нэршлийг заавал хүчээр өөрчлөх хэрэг байна уу?
2. Хэрэв өөрчлөх болвол жоохон бодолтой өөрчлий л гэх гэсэн юм. Яадаж
мэргэжилтнүүдээс асууж байж орчуулсан нь дээр.

Түүнээс би Монгол хүн байж хэлээ муулсан юм биш шүү. Надаа Монгол улсаа
хөгжүүлэх гэсэн сайхан мөрөөдөл бий гэдэгийг санаарай. Шууд дайрсанд
жоохон дургүй хүрлээ. хэхэхэ.

S.Otgonlkhagva

unread,
May 3, 2009, 10:49:21 PM5/3/09
to lim...@googlegroups.com
> > Зарим зүйлдээр жоохон тодруулах зүйл байна. Аялгуу сайхан Монгол хэлээрээ ярих
> > сайхан байлгүй яхав. Гэхдээ зарим зүйл нь надад жоохон хэцүү санагдлаа.
Би ч юугаа мэдэх билээ гэхдээ Я.Цэвэлийн номонд "жаахан" гэдэг үг байдаг
болохоос "жоохон" гэдэг үг лав байдаггүй юм билээ. Надад элекртон
хэлбэрээрээ байгаа хүсвэл авч болно.

> > Дээр HDD ийг сануур гээд байсан. Заавал өөрсдөө шинэ үг зохиох гэсэний
> > хэрэг алга. Тэртээ тэргүй HDD бүх Монголчууд Хатуу Диск, RAM-ийг ШУУРХАЙ
> > САНАХ ОЙ гээд нэрлээд заншчихсан шүү дээ.
Hard disk = Хатуу диск, Хатуу дугуй, Хадгалуур, Хадгалагч, ...
RAM = Шуурхай санах ой, Дурын хандалтад санах ой, Санах ой, Сануур, ...
Би эд нарын аль нэг дээр нь тогтоосой гэж бодож байна. Өөрөөр хэлбэл энэ
санлыг дэмжиж байна. Одоохондоо бол хаана байгаагаасаа хамаараад бараг л
бүгдийг нь ашиглаж байгаа.

> > Тэгээд ч Манай Монгол хэл 3 сая орчим үгтэй гэж сонссон.
> > Харин Англи хэл 30 сая орчим үгтэй гэсэн.
Энийг бол сайн мэдэхгүй байна. Я.Цэвэлийн ном 30 мянган үгтэй л гэдгийг
мэдэж байна.

> > Дээрээс нь цонхнууд гэдэг чинь шал утгагүй санагдаад байна. Энэ нэрийг тэртэй тэргүй дэлхий
> > нийтээрээ Windows гээд хэлээд заншчихсан. Дэлхийн хаана ч Windows гэдэг
> > шүү дээ. Бас компьютерийг бид биш Англи хэлтэй орнууд нээсэн учир мэдлэг
> > нь тэндээс гаралтэй учир яагаад компьютер гээд хэлчихэж болохгүй байгаан
> > бэ? Харин ингэж туулширхийн оронд зүгээр HI гэлгүй сайн байна уу? гэчхэж
> > байя гэвэл би хувьдаа дэмжих болоно.
Заримдаа үнэхээр крилээр бичих хэрэг гардаг. Тэр үед windows гэдгийг
виндоус гэх болдог. Энэ тохиолдолд цонхнууд гэхэд гэмгүй ч магадгүй юм.
Компьютер гэдэг үг нь тийм шинж чанартай байдаг юм байж. Гэхдээ тодорхой
хэмжээнд нутагшаад байгаа тооцоолуур гэдэг үгийг бас шууд үгүйсгэж
болохгүй байхаа. Миний хувьд бол ийм байна.

Nasanjargal Bayanmonkh

unread,
May 3, 2009, 9:58:18 PM5/3/09
to lim...@googlegroups.com
Би ер нь жаахан /хэхэ/ алдаатай бичдэг гэдэгээ хүлээн зөвшөөрч байна.
Тэр номоо файлаар явуулачихвал их баярлах байна.

From MYAGAA...

unread,
May 3, 2009, 11:02:42 PM5/3/09
to lim...@googlegroups.com
  File-aar n yavuulah gesen chin 70mb yum bn. :(

Nasanjargal Bayanmonkh

unread,
May 3, 2009, 10:06:37 PM5/3/09
to lim...@googlegroups.com
http://share.gogo.mn ээр илгээчхэж болох боловуу?

From MYAGAA...

unread,
May 3, 2009, 11:08:03 PM5/3/09
to lim...@googlegroups.com
За тэгье.

Batuka

unread,
May 3, 2009, 11:09:39 PM5/3/09
to LiMNux

дайрах юу байхавдэ хө жишээ хэлэхэд бид муу хятад муусайн хятад л гээд
байдаг цаадуул чинэ айхтар санаатай бодлоготой улс юм байлээ
ямарч гадаад үгийг дэлхийгээрээ хэрэглэж заншссан ч бай хамаагүй
заавал өөрсдийн эх хэлрүү заавал орчуулдаг энэ нь бид үүнийг чинэ
нэрлээд орчуулчих эх хэлтэй гэдгээ харуулж байгаа нь тэр нэгч үгийг
гадаадаар нь хэрэглэдэггүй бид юугаараа дутуу гэж тэр тогтсон хэллэг
байна уу дэлхийгээрээ хэрэглэж байна уу ямар хамаатай юм бэ
тооцоолуур, сануур, хадгалуур, гар, хулгана, дэлгэц, углуурга, хавтан,
товчлуур, товших энэ тэр гээд л сайхан л сонсогдож байна шүү дээ

From MYAGAA...

unread,
May 3, 2009, 11:16:49 PM5/3/09
to lim...@googlegroups.com
 Я.Цэвэлийн Монгол толь бичиг:

http://share.gogo.mn/13514321241448990
Дээрх хаягаас орж татаж авна уу.

Нарантунгалагийн Цэцболд

unread,
May 3, 2009, 11:18:13 PM5/3/09
to LiMNux
Хятадууд ер нь дандаа өөрийнхөөрөө орчуулсан байдаг.

Бид бүгдийг нь мэдээж орчуулж чадахгүй, энэ бол ойлгомжтой. Зарим
үгийг Монголоор орчуулахаар их хөшүүн болоод байдаг. Утгаа сайн
илэрхийлэхгүй. Тийм тохиолдолд бол үнэхээр галиглаад яваж байсан нь
ононо.

Харин утгаа гайгүй гаргаад байгаа ч гэсэн чихэнд эвгүй сонсогдоод
байдаг үгнүүд байдаг. Миний бодлоор тэдгээрийг бол Монголоороо
орчуулсан нь зүйтэй гэж боддог. Чихэнд эвгүй сонсогдож байгаа шалтгаан
нь: тэр үг нь шинэ учраас. Бид өмнө нь тэгэж хэрэглэж байгаагүй
болохоор их эвгүй санагдаад байдаг. Гэвч хэрэглээд яваад байвал
удахгүй дасдаг мэт санагдсан.

Мөн иймэрхүү хэлэлцүүлгийг ОпенМН-ий үгийн хэлэлцүүлэг дээр явуулаач
хэмээн гуйх байна. Ядаж л хэлэлцээд гарсан үр дүнгээ Glossary руу шууд
нэмээд явах боломжтой. Мөн маш олон үгийн орчуулгыг тэндээс харах
боломжтой.

http://www.openmn.org/index.php?nav=14&pageId=23&op=loadglos&item=2
энэ хаягнаас орж харна уу.

Цэцболд

Nasanjargal Bayanmonkh

unread,
May 3, 2009, 10:18:12 PM5/3/09
to lim...@googlegroups.com
Batuka wrote:
> дайрах юу байхавдэ хө жишээ хэлэхэд бид муу хятад муусайн хятад л гээд
> байдаг цаадуул чинэ айхтар санаатай бодлоготой улс юм байлээ
> ямарч гадаад үгийг дэлхийгээрээ хэрэглэж заншссан ч бай хамаагүй
> заавал өөрсдийн эх хэлрүү заавал орчуулдаг энэ нь бид үүнийг чинэ
> нэрлээд орчуулчих эх хэлтэй гэдгээ харуулж байгаа нь тэр нэгч үгийг
> гадаадаар нь хэрэглэдэггүй бид юугаараа дутуу гэж тэр тогтсон хэллэг
> байна уу дэлхийгээрээ хэрэглэж байна уу ямар хамаатай юм бэ
> тооцоолуур, сануур, хадгалуур, гар, хулгана, дэлгэц, углуурга, хавтан,
> товчлуур, товших энэ тэр гээд л сайхан л сонсогдож байна шүү дэ
Хэрэвээ орчуулах болвол жоохон бодолтой байяа. Энд байгаа хүмүүс жижиг ч
гэлтгүй нийгмийн нэг хэсэг. Магадгүй бидний энд хэлэлцдэг үг нийтийн
хэллэг болвол дараа нь буруу байжээ гээд өөрчлөх хэцүү. Тийм болхоор
эхнээс нь хэлний мэргэжилтнүүдээс жаахан /хэхэхэ/ асуух хэрэгтэй л гэж
байна л даа. Аан тийм би дөнгөж сая бодлоол доо файл гэдэг үгийг яаж
орчуулах вэ?

S.Otgonlkhagva

unread,
May 3, 2009, 11:18:51 PM5/3/09
to lim...@googlegroups.com
> За тэгье.
share.gogo.mn руу хуулж байгаа гэсэн үгүү. Тэгвэл би давхар
share.gogo.mn руу хуулах хэрэггүй гэж ойлголоо.

From MYAGAA...

unread,
May 3, 2009, 11:19:55 PM5/3/09
to lim...@googlegroups.com
 

http://share.gogo.mn/13514321241448990
 Гээд хаягаар татаж аваарай гээд уул нь явуулсан юмсан...

S.Otgonlkhagva

unread,
May 3, 2009, 11:30:22 PM5/3/09
to lim...@googlegroups.com
Linux = ?
Windows = ?
Computer = ?
Кernel = ?
File = ?
Memory = ?
Thread = ?
Process = ?
...


Ерөн ингээд тусдаа сэдэв нээгээд хэлэлцвэл зүгээр байх.


S.Otgonlkhagva

unread,
May 3, 2009, 11:34:27 PM5/3/09
to lim...@googlegroups.com

> http://www.openmn.org/index.php?nav=14&pageId=23&op=loadglos&item=2
> энэ хаягнаас орж харна уу.
>
> Цэцболд

Үг орчуулах талаар
http://www.openmn.org/index.php?nav=14&pageId=23&op=loadglos&item=2 ч
юмуу өөр газар ярилцах нь зөв байхаа. Энд уг нь гоё сэдэв эхлээд явж
байсан чинь сэдвээсээ хазайчих юм. Чи яагаа линукс хэрэглэдэг вэ? Гээд
л :-)

Tsolmonbaatar Adiyasuren

unread,
May 3, 2009, 11:50:27 PM5/3/09
to lim...@googlegroups.com
Хүмүүсээ миний бодлоор. Зааныг хулганатай харьцуулах хэрэг байна уу?
Хятадаар дэлхийн хүн амын 1/3-аас дээш хүн ярьж байна. Хятад улс бол өөрөө том зах зээл.
Тэдэнд бараа бүтээгдэхүүн болон боловсролыг зарах өрсөлдөөн дотооддоо болон гадаад ертөнцөөс нилээн байгаа болов уу? Өрсөлдөөн дундаас юу бий болдог нь ойлгомжтой.
Иймэрхүү бизнес сонирхлоороо өөрөө аяндаа бий болсон зүйлийг бид учиргүй даган дуйраагаад байх дэмий.
Бас тэд ч гэсэн хар мянган нутгийн аялга болгоноороо янз бүрээр / Бидний HDD -г олон янзаар нэрлээд байгаа шиг/ хэлж л байгаа шүүдээ.


Заавал тогтсон нэг нэршил гаргаж ирээд яг энүүгээр л хэл гэж тулгаад дэмий байхаа. Тэр нэршлээр чинь хэр олон хүн нэрлэж байна тэрүүгээрээ л явах биз. Гэвч олонхоос үлдсэн цөөнх ч мөн нөгөө нэршлүүдээр нь явж л байна шүүдээ.

Яахав бүлгэм гэдэг утгаараа дотоод соёл бий болгох үүднээс "HDD - г зөвхөн сануур л гэж яриж байна шүү" гэх мэтийн зүйлийг тохиролцож болох ч иймэрхүү зүйл та бүгдэд тийм ч таатай биш байгаа гэдэгт найдаж байна.

Эцэст нь хэлэхэд аль болох монгол нэрээр нэрлэе. гэхдээ яг тэрүүгээр нь хэл гэж тулгахгүй байя.
        
            Сонирхуулж хэлэхэд анх "Торт" гээч юмыг зохиолчдыг эвлэлийнхэн ч юмуу даа эсвэл хэл шинчээчид ч сууж байсан юмуу бөөнөөрөө байж байгаад идэцгээж л дээ. Тэгээд түүнд Монгол нэр өгвөл яасан юм гэж ярицсанаар Ренчин гуай "Дотор бялууруулсан эд байна, Бялуу гээд нэрлэвэл яаж байна?" гэснээр нийтийн олонхид энэ нэршлээрээ түгсэн боловч цөөнх нь "Торт" гэж нэрлэгдсээр л байгааг та бүгд ойр тойрноосоо ажиглаж болохоор байгаа болов уу?


--
Regards,
Цоомоо

DULMANDAKH Sukhbaatar

unread,
May 3, 2009, 11:57:57 PM5/3/09
to lim...@googlegroups.com

S.Otgonlkhagva

unread,
May 4, 2009, 12:09:26 AM5/4/09
to lim...@googlegroups.com
Сэдвийн нэр зөв байх хэрэгтэй болов уу. Учир нь хуучин сангаас мэдээлэл
хайхдаа зөвхөн нэрээр нь хайх учир. Дараа нь хэн нэгэн нь энэ үгнүүдийг
хэрхэн орчуулах талаар олж унших гээд "Линукстай холбоотой үг хэллэгийг
хэрхэн орчуулах вэ?" Гээд хайхад юм гарч ирэхгүй. Мөн нөгөө талаас "Чи
линуксыг яагаад сонгосон бэ?" гээд хайгаад ороод үзэхэд дотор нь
орчуулгын талаар л яриад байна.

>
> Бас тэд ч гэсэн хар мянган нутгийн аялга болгоноороо янз бүрээр /
> Бидний HDD -г олон янзаар нэрлээд байгаа шиг/ хэлж л байгаа шүүдээ.

> Заавал тогтсон нэг нэршил гаргаж ирээд яг энүүгээр л хэл гэж тулгаад
> дэмий байхаа. Тэр нэршлээр чинь хэр олон хүн нэрлэж байна тэрүүгээрээ
> л явах биз. Гэвч олонхоос үлдсэн цөөнх ч мөн нөгөө нэршлүүдээр нь явж
> л байна шүүдээ.
>

Өөр өөрөөр яриад байгаа болохоор л ярианы хэл хэтэрхий хурдан
өөрчлөгдөөд ойлгомжгүй болох гээд байдаг болохоор л бичгийн хэлээр
нэгтгэж нэг хэллэгтэй болгож байгаа биздээ. Аль болох л тогтсон нэг
үгээр орчуулдаг болвол зүгээр байхаа.


>
> Яахав бүлгэм гэдэг утгаараа дотоод соёл бий болгох үүднээс "HDD - г
> зөвхөн сануур л гэж яриж байна шүү" гэх мэтийн зүйлийг тохиролцож
> болох ч иймэрхүү зүйл та бүгдэд тийм ч таатай биш байгаа гэдэгт найдаж
> байна.

Уг нь сануур гэдгийг HDD биш RAM-ийг нэрлэхээр ярьж байсан. Тэгтэл энд
дахиад л HDD-ийг сануур гэж орж ирээд ойлгомжгүй байдал үүсч байгаа учир
тогтсон үгээр орчуулдаг болвол зүгээр байх.


>
>
> Эцэст нь хэлэхэд аль болох монгол нэрээр нэрлэе. гэхдээ яг тэрүүгээр
> нь хэл гэж тулгахгүй байя.
>
> Сонирхуулж хэлэхэд анх "Торт" гээч юмыг зохиолчдыг
> эвлэлийнхэн ч юмуу даа эсвэл хэл шинчээчид ч сууж байсан юмуу
> бөөнөөрөө байж байгаад идэцгээж л дээ. Тэгээд түүнд Монгол нэр өгвөл
> яасан юм гэж ярицсанаар Ренчин гуай "Дотор бялууруулсан эд байна,
> Бялуу гээд нэрлэвэл яаж байна?" гэснээр нийтийн олонхид энэ нэршлээрээ
> түгсэн боловч цөөнх нь "Торт" гэж нэрлэгдсээр л байгааг та бүгд ойр
> тойрноосоо ажиглаж болохоор байгаа болов уу?
>

Хэдийгээр тортыг бялуу гэж байхаар болсон ч одоо болтол бүрэн
нутагшаагүй байгаа бололтой юм.


DULMANDAKH Sukhbaatar

unread,
May 4, 2009, 12:16:41 AM5/4/09
to lim...@googlegroups.com
> Дээр HDD ийг сануур гээд байсан. Заавал өөрсдөө шинэ үг зохиох гэсэний
> хэрэг алга. Тэртээ тэргүй HDD бүх Монголчууд Хатуу Диск, RAM-ийг ШУУРХАЙ
> САНАХ ОЙ гээд нэрлээд заншчихсан шүү дээ. Бичэхээсээ өмнө нь жоохон

хатуу дискийг санууртай андуурсан тохиолдол гарсан. нэгэн толиноос
үзвэл яг санадаг төхөөрөмж буюу RAM-ыг нь сануур гэж орчуулсан байсан
нь миний бас бус хүмүүсийн хувьд их оновчтой санагдсан учраас ашиглаж
эхэлсэн. төхөөрөмжинд маань ой тогтоолт байхгүй, зөвхөн түх хугацаанд
санаж байх үүрэгтэй гэдгээр нь бодож авсан хэрэг.

> нийтээрээ Windows гээд хэлээд заншчихсан. Дэлхийн хаана ч Windows гэдэг

албан ёсоор болж виндөүз нь дээр биз дээ. гэхдээ бид идэхийг хусах,
нулих гээд ярьдаг шиг ярианы юм байхад буруудахгүй болов уу. бид
үргэлж албан ёсны, бичгийн хэлээр харилцдаггүй биз дээ. хэхэ.

> шүү дээ. Бас компьютерийг бид биш Англи хэлтэй орнууд нээсэн учир мэдлэг
> нь тэндээс гаралтэй учир яагаад компьютер гээд хэлчихэж болохгүй байгаан

compute гэдэг маань латин үг, тооцоолох, бодох гэсэн утгатай. латин
гаралтай хэлнүүдэд бол хамаагүй. харин бидний хувьд бол тооцох,
тооцоолох гээд утга, үг нь байхад яагаад заавал харь үг авах гэж? ийм
утга бид мэдэхгүй шүү дээ. харанхуй л хэрэглэж ирсэн.

> бэ? Харин ингэж туулширхийн оронд зүгээр HI гэлгүй сайн байна уу? гэчхэж
> байя гэвэл би хувьдаа дэмжих болоно.

хүмүүс алдаа хийдэг, тодорхой хугацааны дараа түүнийгээ засаад явдаг.
миний хувьд компьютер гэж авч хэрэглэсэн нь цаг хугацааны хувьд зөв
байсан ч өнөөдөр бидэнд арай л тохирохгүй санагдаад байна. бид хэлээ
судлах хэрэгтэй, байгаа утгыг нь аваад ашиглах л хэрэгтэй болов уу.

S.Otgonlkhagva

unread,
May 4, 2009, 12:20:01 AM5/4/09
to lim...@googlegroups.com
Дээр "Чи яагаад линукс хэрэглэдэг вэ?" сэдэвт Цоомоо-ийн бичсэн бичлэгийн хариуг нь бичсэн болно.

Nasanjargal Bayanmonkh

unread,
May 4, 2009, 4:04:19 AM5/4/09
to lim...@googlegroups.com
За тийм байна. Буруу газар буруу сэдэв үүсгэсэнд уучлаарай.

Компьютерийг тооцоолуур гэж хэлж болно. Мэдлэг буюу ухагдахууныг нь
бүрэн илэрхийлж чадаж байна. Харин RAM ийг шуурхай санах ой гэдэг бол
олон нийтээрээ хэрэглэдэг зөв нэршил гэж бодож байна. Түүнээс сануур
гэдэг бол утга дүйх нэр. Компьютерт ой ухаан байдаггүй гэдэг буруу.
Байдаг. Ой тогтоолт гэдэг шүү дээ. Хүн ямар нэгэн зүйлийг ой тойндоо
тогтоодог. Түүнээс биш санууртаа биш. Компьютерийн ой тогтоолтыг байнгын
болон түр санах ой гэж ангилладаг. RAM бол түр зуур санадаг бөгөөд маш
хурдан өгөгдөлд ханаддаг төхөөрөмж юм. Харин HDD бол байнгын санах ой.
Ой мод гэдэг үг бол маш олон мод гэсэн үг. Шар гэдэг үг гэхэд 5 утга
илэрхийлдэг.
1. Шар өнгө
2. Шар өвчин
3. Шар үхэр
4. Шарж болгох
5. энийг харин мартчихаж юуч байсан 5 байдагын. :)
Тэгэхээр миний бодлоор Шуурхай санах ой гэж нэрлэх нь зөв.

За тэгээд HDD, Flash Disk, CD гэх мэт эд нар бүгд хадгалах төхөөрөмж шүү
дээ. Хэрвээ хэн нэгэн надаас хатуу дискээ өгөөч гэвэл би Шууд HDD байна
гээд л өгчихнө. Харин хадгалагчаа ч юумуу эсвэл хадгалуураа өгөөч гэвэл
би лав алийг нь яриад байгааг ойлгохгүй. Манайд машин гэдэг орос үг
байна. Монголоор бол өөрөө явагч оньсан тэрэг. Тэгээд бид Монголоор нь
нэрлэлгүй орсоор нэрэлдэг шүү дээ. Энэ бол орсын нөлөө биш.

Гэхдээ нэгдсэн ойлголтонд хүрий гэдэг бол зөв. Гүүш гээд толь гаргасан
юм шиг байна. Даанч миний компьютер дээр ажиллахгүй байна. Би уул нь
firefox3.0 ашиглаж байгаа. Засчихвалч зүгээр л байна. Хайлтын хэсэгт нь
юуч бичсэн харагддаггүй.

Хүндэтгэсэн
Б.Насанжаргал

Erkhemee M.

unread,
May 4, 2009, 5:31:22 AM5/4/09
to lim...@googlegroups.com
Насанжаргалтай санал нэг байна. Санах ой гэж ихэнхи сурах бичигт хэрэглэсэн байгаа.
Дашрамд хөгжөөх үүднээс нэг онигоо шиг юм ярихад:
Оюутан байхдаа МУТИС-ын үйлдвэр дизайн ч билүү сургуулиас оюутануудын бүтээлийн уралдаанд WAP site хийж оролцсон чинь миний илтгэлийг орчуулсан нь: "Цахим тооцоолуурын хөтөлбөр зохион бүтээх" төрөлд "Гар утасны хөдөлгөөнт торон сүлжээний хөтөлбөр боловсруулалт" :)
Бидний нэрлэдэгээр: Компьютерийн Програм Хангамж төрөлд "Гар утасны WAP вебсайт боловсруулалт"

Дүрстэй авдар, Яршиг түвэгтэй замын уралдаан, Галбирийн халтиргааны наадаан гэдэг шиг оновчгүй үг сонгох нь огт орчуулаагүй байснаас дор гэдэг санаа :)

2009/5/4 Nasanjargal Bayanmonkh <nas...@gmail.com>

S.Otgonlkhagva

unread,
May 4, 2009, 8:28:21 AM5/4/09
to lim...@googlegroups.com

> 2009/5/4 Nasanjargal Bayanmonkh <nas...@gmail.com>

> RAM ийг шуурхай санах ой гэдэг бол олон нийтээрээ хэрэглэдэг
> зөв нэршил гэж бодож байна.

Миний ойлгож байгаагаар:
- Hard disk бол дугуй хэлбэртэй хатуу хавтанд (дискэнд) өгөгдлөө шарж
хадгалдаг ба алдаа их гаргадаг, удаан ажиллагаатай, өгөгдлийг удаан
хадгалах боломжтой, хямд үнтэй хадгалах төхөөрөмж.
- RAM (Random Access Memory) нь hard disk-тэй харьцуулахад хурдан
ажиллагаатай, алдаа арай бага гаргадаг, өгөгдлийг удаан хадгалах
боломжгүй, арай үнтэй хадгалах төхөөрөмж.
- Cache бол RAM-аас илүү хурдан ажиллагаатай, алдаа маш бага гаргадаг,
хамгийн үнтэй хадгалах төхөөрөмж.

Ram нь hard disk-тэй харьцуулахад хурдан ажиллах боловч cache-тэй
харьцуулахад удаан байдаг. Иймд яг үнэндээ ram-ийг шуурхай санах ой гэх
нь оновчтой орчуулга мөнүү? Би бас нэг орчуулга мэдэх юм байна. Ram-ийн
өөрийнх нь онцлогт нь тааруулсан орчуулга нь "дурын хандалтад санах ой".
Би хувьдаа тэгэж бодож байна. Гэхдээ мэдээж олны жишгийг дагаж орчуулах
болно.

Хүндэтгэсэн С.Отгонлхагва.


Magsarjav M

unread,
May 4, 2009, 1:41:19 PM5/4/09
to lim...@googlegroups.com
Сайн байна уу?
Хятад, солонгос гэх мэт улс бол орчуулахдаа зарим үгийг шууд бичсэн байдаг юм билээ. Жишээ нь компьютер, телевиз, гэх мэт...
Компьютерийг тооцоолуур гэж хэрэглэхээр Calculator-ийг юу гэвэл зохилтой вэ? бид тооны машин гээд л сурчихсан хэрэглээд болоод байгаа ч юм шиг. хихи
Уул нь хэл шинжилэлийн судлаачид, орчуулагчид ер нь ямар зарчим барьдаг юм бол.
Тэр талаар мэдэх хүн байвал саналаа солилцооч.

2009/5/4 DULMANDAKH Sukhbaatar <dulma...@gmail.com>

From MYAGAA...

unread,
May 4, 2009, 9:32:09 PM5/4/09
to lim...@googlegroups.com
  Хэлхэд хэцүү л юм учир нь бидэнд байнга хэлээд сурсан олон гадаад үг байна. Секунд. үүнийг мөч хором аль нь вэ гэдэг дээр эргэлзэх хүн одоо ч бий гэж бодож байна.

Batuka

unread,
May 4, 2009, 10:15:43 PM5/4/09
to LiMNux


хором мөч бүрийд хайртай
минуут секунд болгонд хайртай

аль монголоор вэ?
аль нь сайхан бэ?

Almas

unread,
May 5, 2009, 12:04:08 AM5/5/09
to lim...@googlegroups.com
Миний бодол:

Computer -> Компьютер (Япончууд лав шууд дуудлагаар нь дуудаж
хэрэглэдэг. Орчуулъя гэвэл үг олдоогүй биш болов уу? Оросууд ч бас
компьютер гэдэг санагдана. Тооцоолуур гээд бид ойлгоод хэрэглэж болох ч
нэгэнт хөгжөөд, тодорхой хэмжээнд даяарчлагдаж буй дэлхий дээр Хятадууд
шиг хэт туйлширч, хэрэггүй зүйлээр бусдаас ялгарах гэж зүтгэх хэрэг
байна уу? Бид өөрснөө хийж чадаад, улс орон маань хөгжвөл хүссэн
хүсээгүй бусдаас тодорч ялгарч харагдах байхаа. Тооцоолуур гэхэд
таалагдаж байсан ч хүмүүсийн яриануудыг уншаад, бас бусад улстай
харьцуулаад компьютер гэх нь зөв юм байна гэж бодлоо.)

RAM -> Санамсаргүй (дурын) хандалтат ой (Яаж бодсон компьютерт ой гэхээр
модтой ой төсөөлөгдөхгүй нь лав. Шуурхай санах ой гэдэг нь уг нь тогтсон
хэллэг. Түүгээрээ байхад нэг их буруудахгүй байж болох ч аль болох Англи
утгатай нь дүйцэж байвал ямар вэ?) Сануур гэчихээр ерөнхийдөө л санадаг
зүйл, ой гэсэн үгнүүдийн ерөнхий утгыг агуулж байгаа болохоор диск ч бас
сануур болчихоод байгаа хэрэг. Тиймээс энд андуурал үүсч байна. Андуурал
үүсч байна гэдэг бол орчуулга оновчтой биш байна гэсэн үг байх. Аль
болох тодорхой байх нь зөв болов уу.

HDD -> Хатуу диск (Hard disk drive. гэхээр бас drive гэдгийг нь юу
гэмээр ч юм дээ. Диск гэдэг үгний хувьд дэлхийн хаана ч бас л дискээрээ
хэрэглэгддэг.)

CD -> (Компакт диск. гэхдээ КД гэж товчлоод бол дэмий байх. СиДи
гэдгээрээ явах нь дээр гэж боддог. Учир нь нэгэнт хэрэглээнд хэвшээд
Машин гэдэг шиг Монгол үг бараг болж байгаа үгнүүдийг дахин эвдэх нь
заавал тийм хэрэгтэй зүйл үү? Нэгэнт л дэлхий ертөнц даяарчлагдаад байна
гээд байгаа шүү дээ. Иймэрхүү дэмий зүйл дээр хэт үндсэрхэг үзэл гаргах
нь бусад түрүүлж буй улсуудаас хамааралгүй ганцаараа тэр хэмжээнд байж
чадна гэж тасарч үлдэх муу талтай байж мэднэ. Нэгэнт түрүүлээд хөгжөөд
байгаа технологи, зарим зүйлсийг дагаад өөрчлөгдөөд, дуурайгаад хөгжих
нь л илүү зөв болов уу.)

PS: Жоохон, жаахан зэрэг үгсийн хувьд нутгийн аялга г.м зүйлс бас байгаа
байх. Тэгэхээр аль болох жаахан гэдгээр нь бичгийн хэл гэдэг утгаараа
хэвших нь зөв бололтой. Би бас ихэнхдээ жоохон гэж дуудлагаараа бичээд
байдаг..
Нөгөө талаас зөвхөн Цэвэл гуайн толинд бүх байж болох Монгол үг байгаа
гэж үзэж болохгүй байх. Тэгэхээр аль дээр үед гарсан энэ толь
шинэчлэгдэж, өөрчлөгдөх, зарим үгсийг нэмж оруулах шаардлага болсон байх
л даа уг нь..
Гэхдээ хэл бол хөгжлөө гэхэд 100-200 жилд хөгжчихдөг зүйл биш, маш удаан
хугацааны турш эволюц шиг л аажимдаа өөрөө хөгжиж байдаг зүйл гэж
байгаа...

xacaa

unread,
May 5, 2009, 12:25:44 AM5/5/09
to lim...@googlegroups.com
> Computer -> Компьютер (Япончууд лав шууд дуудлагаар нь дуудаж
> хэрэглэдэг.
Япончууд тооцоолуурыг шал өөрөөр яриад байдаг шиг санаж байна. Юу ч
билээдээ, лав л компъютер гэж дуудахгүй байсан шд. Юу билээ байз.

xacaa

unread,
May 5, 2009, 12:29:28 AM5/5/09
to lim...@googlegroups.com
> хором мөч бүрийд хайртай
> минуут секунд болгонд хайртай
Хором, мөч хэмээх үгнүүдийг минут, секунд гэх үгнүүдтэй дүйцүүлж
болохгүй гэж бодож байна. Яг л билгийн тооллыг аргын тоололтой ижил гэж
байгаа юм шиг, мухар сөөмийг дециметртэй ижил гэж байгаа юм шиг.
Нэг хором төчнөөн секунт гэх мэт нэг хэмжигдэхүүн байдаг шдээ.

Tsolmonbaatar Adiyasuren

unread,
May 5, 2009, 12:32:32 AM5/5/09
to lim...@googlegroups.com
Япончууд гэдэг чинь нэг л хүн биш. Тэд чинь 130-аад саяуулаа амьдарч байна. Эд бүгд Компьютерийг нэг л янзаар нэрлэхгүй байгаа болов уу? Алмас Хасаа 2 японы өөр өөр хэсгийн хүмүүстэй таарч байсан бололтой.

Та бүгд ингэхэд нотебүүкийг юу хэмээн нэрлэдэг вэ? Мэтгэлцээнийг хараад байсан чинь юу гэдэг нэр өгсөн бол гэж бодохоор их сонирхолтой байна.

Almas

unread,
May 5, 2009, 12:32:35 AM5/5/09
to lim...@googlegroups.com
Гүүш толийг сая л тухтай сууж үзлээ хэхэ. Lorem ipsum хараад буцаад
байсан юм :p Ер нь их таалагдлаа. Гоё болох шинжтэй. Жоохон янзлаад
тэгээд олонд түгээгээд нийтээрээ хэрэглээд. Одоо энд яригдаж байгаа
зүйлсээ гүүш толин дээрээ сэтгэгдлээр яриад явах хэрэгтэй байна. Тиймээс
доорх саналуудыг, тэр дотроо 5-рхыг аль болох хурдан нэмж оруулж өгнө
үү :)

1. Тэр нүүр хуудсан дээрх lorem ipsum энэ тэрийг аваад нэг тайлбар
бичээд оруулчихвал зүгээр биш үү?

2. Нэвтрэх үед алдаатай нэвтрэлт оруулахад нууц үг буруу байна г.м
мессеж гардаг болговол зүгээр юм байна. Таг гөлрөөд байна. хэхэ

3. Мэйл баталгаажуулалтын илгээлт webmaster@localhost гэсэн хаягнаас ирж
байгааг con...@guush.mn г.м болговол зүгээр байх...

4. Ажиллахгүй маш олон холбоосууд байна. Тэднийг түрдээ Энэ хуудас
хийгдэж байна гэсэн нэг хуудас хийгээд тийшээгээ холбоод өгвөл ямар вэ?
Эсвэл javascript-ээр нэг alert өгдөг ч юм уу.. Гөлрөөд байх нь нэг л
эвгүй хэхэ.

5. Хамгийн гол зүйл. Санал өгч байгаа хүмүүс санал өгөхийн хажуугаар
тайлбар нэмж оруулдаг байвал зүгээр юм уу гэж бодлоо. Яагаад тэр үгийг
сонгосон талаараа өөрийн тайлбараа бүгд сэтгэгдэл бичдэг болчихвол
хүмүүс яг ямар шалтгаанаар энэ үгэнд саналаа өгөөд байна вэ гэдгийг харж
болох юм шиг санагдлаа.

6. Тусламж хэсэгт зарим тайлбар, анх хэрэглэж байгаа хүмүүст зориулсан
заавар маягийн зүйл аль болох хурдан нэмж оруулах нь зүйтэй байх гэж
бодогдлоо.

Жишээ нь орчуулга нэмж оруулж байгаа хүмүүс өөрийн дэмжиж байгаа
орчуулгатаа санал өгч байх хэрэгтэй юм байна.

7. Нэг үгний орчуулгад нэг хүн олон орчуулга дээр саналууд нэмэх нь зөв
үү? Эсвэл зөвхөн нэг орчуулга дээр л санал өгдөг байх уу? Одоогоор лав
олон орчуулгууд дээр 1, 1 санал өгч болж байна.

Almas

unread,
May 5, 2009, 12:37:54 AM5/5/09
to lim...@googlegroups.com
Аа уучлаарай 2 мэйл илгээчихлээ. Гүүш толинд бас зөвхөн хайлтаас гадна
орсон байгаа үгсийн жагсаалт байх нь зөв байх. Үсгийн дарааллаараа,
үсгээр ангилсан байдлаар. вики агуулгын үсгийн дарааллаар байдаг шиг
маягийн...
Заримдаа завтай үедээ орж үгнүүдээс харж байгаад саналаа өгөх гэх мэт.
Бас үгнүүдээ өргөн хэрэглээний, дунд түвшний хэрэглээний гэх мэтээр ч юм
уу ангилавал ямар вэ?

xacaa

unread,
May 5, 2009, 12:39:54 AM5/5/09
to lim...@googlegroups.com

> Та бүгд ингэхэд нотебүүкийг юу хэмээн нэрлэдэг вэ? Мэтгэлцээнийг
> хараад байсан чинь юу гэдэг нэр өгсөн бол гэж бодохоор их сонирхолтой
> байна.

Би бээр Notebook-ийг тэмдэглэлийн дэвтэр.
Netbook-ийг өврийн тооцоолуур
Laptop-ийг өвдөгний тооцоолуур хэмээн нэрийдэх хүсэлтэй. кк

xacaa

unread,
May 5, 2009, 12:42:46 AM5/5/09
to lim...@googlegroups.com
> Аа уучлаарай 2 мэйл илгээчихлээ. Гүүш толинд бас зөвхөн хайлтаас гадна
> орсон байгаа үгсийн жагсаалт байх нь зөв байх.
яг үнэн. тэр хүн ороод л санаанд орсон үгээ хайхаас гадна үгсийн
жагсаалтруу ороод хүссэн үгээ орчуулах боломж бас байх хэрэгтэй байна.

Almas

unread,
May 5, 2009, 1:04:47 AM5/5/09
to lim...@googlegroups.com

Би компьютерыг өөрөөр бичиж, уншиж ярьж байгаа хүнтэй таарч байсангүй.
Миний мэдэх Япончууд бүгд компьюүтаа гэж ярьдаг, мэдэх л ном зохиолууд,
тольнууд дээр ингэж бичсэн байсан. Урьд нь мэдээж анхандаа бидэн шиг
маргалдаж, Япон ханзаар илэрхийлж байсан үг, саналууд байсан байх. Харин
одоо бол миний л мэдэхээр бүгд компьютер гэдгээрээ хэрэглэдэг байх.

Эдгээрийн хувьд компьютер гэдэгтэй адилтгаж болохгүй байх гэж бодож
байна л даа. СиДи, Компьютер г.м үгнүүд дээр хэрэглээнд нэвтрүүлэхэд бас
л нэлээн юм болох байх, бас давхар хэрэглээд явах байх л даа... КаДэ
(компакт диск) ч гэх юм уу эсвэл Шахсан зээрэнцэг энэ тэр гэвэл хэцүү л
байх. Яахав хэдийгээр энэ нь илүү зөв мэт боловч яг хэрэглээнд нэвтэрч
чадах уу? хүмүүс хэрэглэх үү? эсвэл Англиар нь хэрэглэсэн нь илүү дээр
юм байна гээд Англиар нь хэрэглэх болов уу? Энэ хамгийн гол асуудал
болов уу.

Телевизор, зурагт гээд бас байж л байна л даа. Тооцоолуур гэхэд болохгүй
зүйл ч бас байхгүй л юм... Иймэрхүү ойлгомжтой, амархан хүмүүс хүлээж
авахаар байдлаар орчуулж чадвал болохгүй зүйлгүй байх. Гэсэн ч компьютер
гэдэг үг давхар хэрэглэгдсээр л байх байх л даа.

Миний санаа бол нэгэнт галигаараа хэрэглээнд хэвшчихсэн үгнүүдийг заавал
орчуулах гэх хэрэг байна уу? гэсэн саналтай байна.

Зөөврийн компьютер, ширээний компьютер гэдгээр хүмүүс хэрэглээд байдаг.
Нөүтбүүк, десктоп, лаптоп гээд явсан ч буруудахгүй байх. Эдгээр ёстой л
санал хурааж байж шийдэх нь л зөв байх л даа.

Ингэхэд нөүтбүүк, лаптоп хоёр чинь нэг зүйлийн хоёр нэр гэж ойлгоод
яваад байдаг буруу юу?

> Би бээр Notebook-ийг тэмдэглэлийн дэвтэр.
> Netbook-ийг өврийн тооцоолуур
> Laptop-ийг өвдөгний тооцоолуур хэмээн нэрийдэх хүсэлтэй. кк

Netbook гэж юу вэ? Би бол аль болох Англи хэлнийх нь үгтэй дүйцүүлж
орчуулах хүсэлтэй байна. Мэдээж утгаа бас сайн илэрхийлэхээ сонгоно л
доо. Гэсэн ч Монгол хэлтэй компьютер дээр ажиллаж байснаа өөр хэлтэй
компьютер ашиглах болвол тэс өөр утгатай үгнүүд байвал бас хэцүү юм
болов уу гэж боддог. Хүмүүсийн хэрэглээнд иймэрхүү асуудлууд их гардаг
юм шиг ажиглагддаг. Гэхдээ Тэмдэглэлийн дэвтэр гэж орчуулах нь харин хэр
зөв юм бол?

Тэр өөрийн тэмдэглэлийн дэвтрийг цүнхэндээ хийв.
Тэр өөрийн нөүтбүүкийг цүнхэндээ хийв.

Нэг нөхөр өөрийн зөөврийн компьютерыг цүнхэлсэн талаар бичсэн энэ
өгүүлбэрээс бас зарим зүйлийг харах хэрэгтэй байх...

DULMANDAKH Sukhbaatar

unread,
May 5, 2009, 1:05:00 AM5/5/09
to lim...@googlegroups.com
> Гүүш толийг сая л тухтай сууж үзлээ хэхэ. Lorem ipsum хараад буцаад
> байсан юм :p Ер нь их таалагдлаа. Гоё болох шинжтэй. Жоохон янзлаад
> тэгээд олонд түгээгээд нийтээрээ хэрэглээд. Одоо энд яригдаж байгаа
> зүйлсээ гүүш толин дээрээ сэтгэгдлээр яриад явах хэрэгтэй байна. Тиймээс
> доорх саналуудыг, тэр дотроо 5-рхыг аль болох хурдан нэмж оруулж өгнө
> үү :)

баярлалаа. бид үүнийг аль болох хурдан бүрэн ажиллагаатай, ашиглахад
хялбар болгохоор ажиллаж байна. бас кодыг нээлттэй болгох талаар ч
яригдаж байна.

харин ямар болгох, ямар шинэ боломж оруулах, одоо байгаа зүйлийг
хэрхэн сайжруулах талаар та бүхний саналыг сонсохыг маш их хүсч байна.
үнэтэй санал өгсөн Алмасдаа баярлалаа.

Almas

unread,
May 5, 2009, 1:13:15 AM5/5/09
to lim...@googlegroups.com
Хэрэв хурдан ажиллуулахыг хүсвэл бас тийм хурдтай, жижиг хувилбарууд ч
бас байгаа. Виндөвсээс 2-3 дахин хурдан ажиллах боломжтой. ;)
Knoppix, puppy, dsl г.м олон бий дээ.
Үбүнтү бол Виндөвстэй бараг л адилхан. Гол нь тийм хэмжээний үнэ
төлөлгүй хууль ёсоор нь ашиглах боломжийг нээж өгч байгаа.

Нээрээ 9.04 хамаагүй илүү болжээ :D Одоо л мэдэрч эхэлж байна. 8.10
байсан дэлгэцийн картны асуудлууд байхгүй болсон байна :D Ер нь л илүү
таалагдаж байна :)

On Mon, 2009-05-04 at 00:44 +0800, Bilguun Jargalsaikhan wrote:
> Шинэ хувилбар суулгаад бас л сайхан байна шүү урьдын адил. Ширээний
> тооцоолуур дээрээ хэдэн жилийн өмнө суулгасан байсан 7.04 ийн
> хажуугаар шинэ 9.04 суулгалаа. Суухдаа цонхнууд систем асах адил
> хугацаа ордог, суусан хойноо асахдаа цонхнууд систем дээр прогам асааж
> байгаатай ижил хугацаа орж байхад цонхнууд системтэй яаж харьцуулах вэ
> дээ. Яриангүй сайхан эд шүү айн :).
>
> >

xacaa

unread,
May 5, 2009, 1:24:14 AM5/5/09
to lim...@googlegroups.com
> Тэр өөрийн тэмдэглэлийн дэвтрийг цүнхэндээ хийв.
> Тэр өөрийн нөүтбүүкийг цүнхэндээ хийв.
>
> Нэг нөхөр өөрийн зөөврийн компьютерыг цүнхэлсэн талаар бичсэн энэ
> өгүүлбэрээс бас зарим зүйлийг харах хэрэгтэй байх...
Notebook гэдэг нь тэмдэглэлийн дэвтэр гэсэн үг. Тооцоолуур биш. Би дээр
цаасаар хийсэн, үзгээр бичдэг тэмдэглэлийн дэвтэр ярьсан болно.

Үнэхээр бодоод байхнээ нэгэнт хэвшсэн үгнүүдийг өөрчлөх нь буруу ч юм
шиг. Гэлээ гэхдээ эднийг шинэ Монгол бичгээр галиглан бичихдээ манайхан
их алдаа гаргадаг. Толь дээрээ ядаж зөв галигаар нь орчуулж тавьж байх
хэрэгтэй юм байна. Жишээ нь Ctrl товчийг Central гэж дууддаг хүмүүстэй
би их олон таарч байсан. Нөгөө Linux-ийг Линукс, Лайнакс, Лайнукс эдр
гэдэг шиг галиглаж дуудахдаа ядаж тогтсон галигтай байя гэж бодлоо.
Програм, программ хоёрын яаж бичих нь зөв бэ гэдэг шиг.
Гэхдээ үнэхээр гоё орчуулагдаад, хүмүүст төөрөгдөл болохооргүй үгнүүдийг
Монголруугаа хөрвүүлэх л хэрэгтэй шүү дээ. Надаа Тооцоолуур гэдэг үг
таалагдаж байгаа.

S.Otgonlkhagva

unread,
May 5, 2009, 3:58:19 AM5/5/09
to lim...@googlegroups.com
On Tue, 2009-05-05 at 12:32 +0800, Almas wrote:
> 5. Хамгийн гол зүйл. Санал өгч байгаа хүмүүс санал өгөхийн хажуугаар
> тайлбар нэмж оруулдаг байвал зүгээр юм уу гэж бодлоо. Яагаад тэр үгийг
> сонгосон талаараа өөрийн тайлбараа бүгд сэтгэгдэл бичдэг болчихвол
> хүмүүс яг ямар шалтгаанаар энэ үгэнд саналаа өгөөд байна вэ гэдгийг харж
> болох юм шиг санагдлаа.
Энэ шинж чанар нээрээ баймаар санагдсан.Тухайлбал computer гэдэг үгийг
тооцоолуур, компьютер, тооцоолон бодох машин, ТБЭМ, тооболс гэж
орчуулсан байна. Тэдгээрээс утга дүйж байгаагаар нь "тооцоолуур"-т нэг
санал, маш их хэрэглэгддэг болохоор нь "компьютер"-т нэг санал өгсөн.

> 7. Нэг үгний орчуулгад нэг хүн олон орчуулга дээр саналууд нэмэх нь зөв
> үү? Эсвэл зөвхөн нэг орчуулга дээр л санал өгдөг байх уу? Одоогоор лав
> олон орчуулгууд дээр 1, 1 санал өгч болж байна.

Би computer гэдэг үгэнд хоёр санал өгсөн. Тийм болохоор энэ нь нэг
талаас нийцгүй юм. Би нэг санал өгч байгаа хоёр хүнтэй тэнцүү эрхтэйгээр
санал хураалтад оролцож байна гэдэг бол сонгуулийн үр дүн худлаа гарах
талруугаа хазайж байнаа гэсэн үг. Гэхдээ нөгөө талаас би зөвхөн нэг
үгэнд санал өгмөөргүй байдаг. Болдог бол би 1 санал өгөх эрхээ доор
үзүүлсэн байдлаар хувиарлаад өгчих юмсан.
Тооцоолуур 40%
Компьютер 50%
Тооцоолон бодох машин 10%
ТБЭМ 0%
Тооболс 0%
Ингэвэл би сонгуульд тэгш эрхтэй оролцож байгаа хэрнээ хэд хэдэн үгэнд
санал өгөх боломжтой болж байна.

> Аа уучлаарай 2 мэйл илгээчихлээ. Гүүш толинд бас зөвхөн хайлтаас гадна орсон

> байгаа үгсийн жагсаалт байх нь зөв байх. Үсгийн дарааллаараа, үсгээр ангилсан
> байдлаар. вики агуулгын үсгийн дарааллаар байдаг шиг маягийн...

Энэ бол маш зөв. Ангилах хэрэгтэй. Гэхдээ зөвхөн үсгийн дарааллаар
ангилахаас гадна янз бүрийн төрлөөр ангилж харах боломжтой байвал зүгээр
байхаа. Тухайлбал:
- Оруулсан хүнээр нь ангилах. Ядаж л өөрийнхөө оруулсан үгнүүдийг хардаг
бол зүгээр байх. Тэгвэл миний оруулсан үгнүүдийг хүмүүс хэрхэн орчуулж
санал өгсөн байна гэдгийг харахад хялбар болно.
- Төрлөөр (шинжлэх ухааны салбараар) нь ангилах. Kernel гэдэг үгийг
мэдээллийн технологийн салбарт "цөм" гээд орчуулж болж байхад анатомийн
салбарт мэдээж "чөмөг" гэж орчуулах байх гэж бодож байна. Энэ тохиолдолд
санал хураагаад аль нэг нь ялаад байх нь зөвүү?

Эцэст нь нэг юм нэмээд хэлчихвэл яадаг юм бол:
Өөрийнхөө оруулсан үг болон үгийн тайлбарт засвар хийх боломжтой байвал
зүгээр байхаа. Тухайлбал би үгээ эсвэл тайлбарыг нь алдаатай бичээд
оруулчихсан бол буцаагаад засварлах шаардлагатай болдог. Мөн түүнчлэн
үгийн тайлбарыг нэг оруулчихаад удаан бодож байгаад байн байн засварлаад
байвал их эвтэйхэн тайлбар болж чадна.

Аан бас нэг юм мартах гэж байна: deploy, exploit гэсэн үгийг мэдээллийн
технологийн салбарт хэрхэн орчуулах вэ? би guush-руу оруулчихсан байгаа.
http://www.guush.mn/view/exploit/
http://www.guush.mn/view/deploy/


xacaa

unread,
May 5, 2009, 4:27:05 AM5/5/09
to lim...@googlegroups.com
> Би нэг санал өгч байгаа хоёр хүнтэй тэнцүү эрхтэйгээр
> санал хураалтад оролцож байна гэдэг бол сонгуулийн үр дүн худлаа гарах
> талруугаа хазайж байнаа гэсэн үг.
Аа энийг түрүүн OBP дээр ярьж байсан юм байна. Гэтэл ямар завтай хүн нь
тэгээд үгнүүдэд хий санал өгөөд сахилаггүйтээд байж байхав дээ. Хэдий
тэгж хий санал өгч хуурлаа хуурлаа гээд хэдэн зуун мянган үг дундаас
алийг нь дөвийлгөхөв гээд авч хэлэлцэх нь тааруухан байсан.

> Гэхдээ нөгөө талаас би зөвхөн нэг
> үгэнд санал өгмөөргүй байдаг. Болдог бол би 1 санал өгөх эрхээ доор
> үзүүлсэн байдлаар хувиарлаад өгчих юмсан.
> Тооцоолуур 40%
> Компьютер 50%
> Тооцоолон бодох машин 10%
> ТБЭМ 0%
> Тооболс 0%
> Ингэвэл би сонгуульд тэгш эрхтэй оролцож байгаа хэрнээ хэд хэдэн үгэнд
> санал өгөх боломжтой болж байна.
Энэ маш нүсэр зохион байгуулалт ч гэлээ надаа таалагдаж байна. Гэхдээ нэг л үгийг сонгох учраас нэг л санал өгсөн нь дээр байх аа.

> - Оруулсан хүнээр нь ангилах.

> - Төрлөөр (шинжлэх ухааны салбараар) нь ангилах.

Жагсаалт гаргадаг болно гэж найдаж байна. Мэдээж тэр үед төрөл бүрээр
ангилдаг болох байх.


> Өөрийнхөө оруулсан үг болон үгийн тайлбарт засвар хийх боломжтой байвал
> зүгээр байхаа.

Нээрээ тийм шүү. Өөрийн нэрээр нэвтэрсэн тохиолдолд орчуулгынхаа
талаархыг засварладаг байвал их аятайхан юм.


GOBI

unread,
May 6, 2009, 9:34:43 PM5/6/09
to lim...@googlegroups.com
2009/5/5 Almas <alm...@gmail.com>:

>
>> Япончууд гэдэг чинь нэг л хүн биш. Тэд чинь 130-аад саяуулаа амьдарч
>> байна. Эд бүгд Компьютерийг нэг л янзаар нэрлэхгүй байгаа болов уу?
>> Алмас Хасаа 2 японы өөр өөр хэсгийн хүмүүстэй таарч байсан бололтой.
>>
>>
>> Та бүгд ингэхэд нотебүүкийг юу хэмээн нэрлэдэг вэ? Мэтгэлцээнийг
>> хараад байсан чинь юу гэдэг нэр өгсөн бол гэж бодохоор их сонирхолтой
>> байна.
>>
>
> Би компьютерыг өөрөөр бичиж, уншиж ярьж байгаа хүнтэй таарч байсангүй.
> Миний мэдэх Япончууд бүгд компьюүтаа гэж ярьдаг, мэдэх л ном зохиолууд,
> тольнууд дээр ингэж бичсэн байсан. Урьд нь мэдээж анхандаа бидэн шиг
> маргалдаж, Япон ханзаар илэрхийлж байсан үг, саналууд байсан байх. Харин
> одоо бол миний л мэдэхээр бүгд компьютер гэдгээрээ хэрэглэдэг байх.

Компьютер гэдэг үгийг одоо миний ажиллаж байгаа төсөл дээр Японууд 計算機
(кэисанки) гэж яриад байгаа шүү. Утгачилбал "тооцоолох төхөөрөмж" буюу
ойролцоогоор "тооцоолуур" гэсэн үг болно. Мөн Personal Computer гэдэг
үгийг сайхан Япончилж эвдлээд "пасакон" гэж хэлэх бөгөөд энгийн
амьдралд "компюүтаа" гэж хэлэхээсээ илүүтэйгүүр "пасакон" л гэж их
ярьдаг. Бас notebook-ийг "ноото" гэж их ярих жишээтэй сайхан
нутагшуулна доо ккк.

Гоби.

Almas

unread,
May 6, 2009, 10:01:03 PM5/6/09
to lim...@googlegroups.com
аа нээрээ бас тийм юм байна шүү. Харин бичгийн хэлэнд бол ихэвчлэн
компьюүтаа гэдгээрээ явдаг юм биш үү?

http://www.dulmandakh.com/2009/04/blog-post_15.html?ext-ref=comm-sub-email
энд бас нэг санал гарч ирсэн.
Тооцуур гээд. :)

Тэр номыг уншаагүй болохоор нэг л эвгүй л санагдаад байна.. Тооц,
тооцоол гээд хоёр үг ер нь ялгаатай юу? Ямартай ч хүмүүс саналаа өгнө
биз.

ккк Гүүш толио хурдан янзалъя! :)

Бас нээрээ саналын хувьд бүх хүн тэгш байх уу? эсвэл хэл шинжлэлийн
хүмүүс ч юм уу, орчуулгад удаан оролцож байгаа туршлагатай хүмүүсийн
хувьд үгэнд илүү санал өгөх эрхтэй энэ тэр байвал ямар вэ? Нэг үгэнд 3
хүртэл саналыг тийм хүмүүс нь илүү өгдөг болвол ямар бол?

DULMANDAKH Sukhbaatar

unread,
May 6, 2009, 10:11:12 PM5/6/09
to lim...@googlegroups.com
> ккк Гүүш толио хурдан янзалъя! :)

арын ажиллагаа бүрэн бэлэн болсон. одоо зөвхөн өнгөн хэсэг л дутуу
байна. дизайны компанитай хамтран шинэчлэсэн загварыг боловсруулж
байна. энэ сардаа сайн өдөр харж байгаад эцсийн байдлаар бас албан
ёсоор нээх болно. жаахан л хүлээ хэхэ.

> Бас нээрээ саналын хувьд бүх хүн тэгш байх уу? эсвэл хэл шинжлэлийн
> хүмүүс ч юм уу, орчуулгад удаан оролцож байгаа туршлагатай хүмүүсийн
> хувьд үгэнд илүү санал өгөх эрхтэй энэ тэр байвал ямар вэ? Нэг үгэнд 3
> хүртэл саналыг тийм хүмүүс нь илүү өгдөг болвол ямар бол?

Үндсэн Хуулийн өмнө МУ-ын иргэн бүр тэгш эрхтэй байна гээл үү хэхэ.
энэ талаар анхаарч үзмээр юм байна.

Нарантунгалагийн Цэцболд

unread,
May 7, 2009, 12:46:03 AM5/7/09
to LiMNux
> Компьютер гэдэг үгийг одоо миний ажиллаж байгаа төсөл дээр Японууд 計算機
> (кэисанки) гэж яриад байгаа шүү. Утгачилбал "тооцоолох төхөөрөмж" буюу
> ойролцоогоор "тооцоолуур" гэсэн үг болно.

Хятадтай адилхан юм байна. Хятадууд ч гэсэн яг энэ ханзуудыг
хэрэглэдэг.

Гэхдээ бас өөрөөр диэннао буюу махчилж орчуулбал электрон тархи гэж
хэрэглэдэг.

Reply all
Reply to author
Forward
0 new messages