Зөв бичицгээж байя бас Монгол үгнүүдээ ярилцаж л байя

3 views
Skip to first unread message

Almas

unread,
Mar 31, 2009, 2:56:38 AM3/31/09
to lim...@googlegroups.com
Илүүдэхгүй байх гэж бодоод нэгэн санал хэльеээ.
 
Жишээ нь: mouse 2 = баруун товч ;) :p
Windows хэдийгээр Цонхнууд гэж орчуулж болох боловч бас оноосон нэр гэдэг утгаар нь
Виндөвс (харин яаж галигламаар юм бэ?) гэсэн байдлаар бичиж байх нь зөв байх гэж бодлоо.
 
Ер нь энд болоод бусад сайт, форумууд дээр ч асуух, хариулах, ярилцахдаа ч аль болох алдаагүй зөв бичих, орчуулгын үгнүүдээ бүгд нэг үгээ хэрэглэж хэвшүүлэх талаар бодож байвал бидний хийж байгаа ажилд илүү үр дүнтэй байх болов уу. Бас ямар нэгэн зүйл ярилцаж яваад эргэлзээтэй үг гарч ирвэл ярилцаад л явж байя. Дараа нь толь гаргахад тэр үед яригдсан зүйлс хэрэг болоод явчих байх гэж бодож байна? Бас вики зэрэгтээ аль болох Монгол үгнүүдээ хэрэглээд хэвшээд явбал яваандаа хүмүүс хэрэглээд хэвших байх.
 
Орчуулгад хэрэглэгдэх толь маань яваандаа тооцоолуурын тольны эхлэл болох юм болов уу. Англи болоод бусад хэл дээр цаасан г.м хэлбэрээр тооцоолуурын үгнүүдийг тайлбарласан байдаг толь шиг...
 
ОпенМН-ы Монгол хэлний алдаа шалгагч хэзээ гүйцэд гарах бол...
 
moderator гэсэн үг л гэхэд одоо бол ихэнх форум хэлэлцүүлгүүд дээр зохицуулагч гэсэн байдлаар хэрэглээд хэвшчихсэн байдаг. Тэгэхээр coordinator  manager зэргийг арай өөр байдлаар орчуулах нь зөв ч байж магадгүй юм... г.м.
 
Ер нь л бүлгэмдээ, ер нь хаана ч тэр аль болох
1. кириллээр бичих,
2. алдаагүй зөв бичих, (энд гэхдээ гол нь тооцоолуурын үг хэллэгийг хэлж байгаа юм шүү. тэрнээс хааяа ярианы хэллэгийг "албаар" галиглаж бичихийг тооцохгүй гсн хэхэ )
3. үгийн сонголт, хэрэглээ "хэвшүүлгийг" жигдлэх тал дээр ажиллах хэрэгтэй юм болов уу.
 
Вебмастеруудын хувьд сайтдаа бас зарим үгийн сонголт, хэрэглээн дээр засвар хийе г.м.
 

Bilguun Jargalsaikhan

unread,
Apr 10, 2009, 1:01:23 PM4/10/09
to lim...@googlegroups.com
Миний хувьд англиар ашиглаад хэвшсэн байсан үгнүүдийг эх хэл дээрээ орчуулан хэрэглэх тийм ч шаардлагатай зүйл биш гэж боддог байсан, харин одоо ажиглаад байхад монгол хувилбараар нь ашиглаж байгаа үгнүүдийг хүлээж авч эхэлж байх шиг байна (тооцоолуур гэж анх уншаад шууд таалагдаагүйг нуух юун :P). Одоо харин яг л цонхнуудаас линукс руу шилжсэн шиг монголоор хэрэглэх нь зөв бас шилжихэд тийм хэцүү биш гэж санагдаж байна. Магадгүй энэ нь улс орнуудын дайрч өнгөрдөг зам байх л даа интернэтийх нь агуулга баяжаад хүмүүсийх нь оролцоо нэмэгдээд ирэхээр ийм зүйл болдог байх. Аажим аажимаар монгол болж байгааг харж байна. Манайхны оролцоо энэнд бас багагүй нөлөөлсөн, нөлөөлж байгаа байхаа :P.

2009/3/31 Almas <al...@dusal.net>

DULMANDAKH Sukhbaatar

unread,
Apr 10, 2009, 1:24:03 PM4/10/09
to lim...@googlegroups.com
> Миний хувьд англиар ашиглаад хэвшсэн байсан үгнүүдийг эх хэл дээрээ орчуулан
> хэрэглэх тийм ч шаардлагатай зүйл биш гэж боддог байсан, харин одоо ажиглаад
> байхад монгол хувилбараар нь ашиглаж байгаа үгнүүдийг хүлээж авч эхэлж байх
> шиг байна (тооцоолуур гэж анх уншаад шууд таалагдаагүйг нуух юун :P). Одоо

хэдийгээр орчуулж ашиглах нь зөв гэж боддог байсан ч нэг л дасч
өгөхгүй эвгүй байгаад байсан. харин одоо ихэнх зүйл нь дасал болоод
маш хялбар, ойлгомжтой болж ирсэн.

> харин яг л цонхнуудаас линукс руу шилжсэн шиг монголоор хэрэглэх нь зөв бас
> шилжихэд тийм хэцүү биш гэж санагдаж байна. Магадгүй энэ нь улс орнуудын
> дайрч өнгөрдөг зам байх л даа интернэтийх нь агуулга баяжаад хүмүүсийх нь
> оролцоо нэмэгдээд ирэхээр ийм зүйл болдог байх. Аажим аажимаар монгол болж
> байгааг харж байна. Манайхны оролцоо энэнд бас багагүй нөлөөлсөн, нөлөөлж
> байгаа байхаа :P.

90-ээд оны сүүлээр интернэт харж байхад оросууд л Windows-ийн орчуулга
чанар муутай, ойлгоход хэцүү байна гэсэн зүйлс их ярьж бичдэг байсан
санагдаж байна. бараг л англи хэл нь дээр гэж ярих нь холгүй байсан.
харин өнөөдөр бараг тийм яриа гарахгүй байгаа мэт, бас орчуулгын ачаар
технологийг хүн бүрт хүртээж, хөгжлийг түргэсгэх боломжтой болсон шиг
санагддаг юм.

Цэцболдын блогийг уншаад бүх зүйлээ кирилээр бичдэг болсон, мессенжер
дээр хүртэл шүү. тэгээд харж байхад цаад хүмүүстээ илүү ойлгомжтой
байхаас гадна зарим хүн нь миний адил кирилээр харьцаж эхэлсэн. энэ
бол жижиг мэт боловч үр дүн юм шүү.

Алмасын уриалгыг хоёр гараа өргөөд дэмжиж байна. Бүгдээрээ аль болох
эх хэлээ, шинэ бичгээ ашиглаад сурчих хэрэгтэй юм шиг байгаа юм.
Ингэхдээ аль болох алдаагүй бичихийг хичээх хэрэгтэй юм шигээ,
тэгэхгүй бол алдаатай зүйлс бас их анзаарагдаж байна. Бид өөрчлөлтийг
өөрсдөөсөө эхэлж, бусдыг манлайлах хэрэгтэй гэж бодож байна.


--
Regards
Dulmandakh
http://www.dulmandakh.com

bayarkhuu purevgaram

unread,
Apr 11, 2009, 11:16:33 PM4/11/09
to lim...@googlegroups.com
Кириллээр бичиж хэвшье!!!

xacaa

unread,
Apr 12, 2009, 7:19:32 AM4/12/09
to lim...@googlegroups.com
bayarkhuu purevgaram wrote:
> Кириллээр бичиж хэвшье!!!
>
> >
Энд кирилээр бичих тухай орууллаа
http://wiki.limnux.org/wiki/%D0%A5%D1%8D%D1%80%D1%85%D1%8D%D0%BD_%D0%BA%D0%B8%D1%80%D0%B8%D0%BB%D1%8D%D1%8D%D1%80_%D0%B1%D0%B8%D1%87%D0%B8%D1%85_%D0%B2%D1%8D

成思峰

unread,
Apr 15, 2009, 3:41:14 AM4/15/09
to LiMNux
Үгсүүдийг чинь орчуулгын бүлгэмд хэлэлцэнэ биз дээ. Юу билээ?

DULMANDAKH Sukhbaatar

unread,
Apr 15, 2009, 5:44:00 AM4/15/09
to lim...@googlegroups.com
> Үгсүүдийг чинь орчуулгын бүлгэмд хэлэлцэнэ биз дээ. Юу билээ?

үгс гэдэг чинь олон тоо, үүд гэхээр бүр олон тоо хэхэ.

энд хэлэлцсэн ч болно эсвэл гүүш дээр оруулаад ийш нь холбоосыг нь
явуулаад шийдчихэж болох байх. аль нь илүү үр дүнтэй байхыг туршиж
үзэцгээх үү.

Reply all
Reply to author
Forward
0 new messages