ГЕО МЭДЭЭЛЭЛ Зуны сургалт: Байгаль хамгаалалын Газарзүйн мэдээллийн системийн нийгэмлэг (SCGIS)-ийн 2012 оны тэтгэлэг

25 views
Skip to first unread message

Ochiroo

unread,
Mar 4, 2012, 3:10:10 AM3/4/12
to SCGIS Mongolia, Geo-meeting, GEOS, Gegeen, NatureScience Kholboo, Mongol Bird Club, MongolBioWeb, ZorigSan

ГЕО МЭДЭЭЛЭЛ


Posted: 02 Mar 2012 05:59 PM PST
Зуны сургалт: Байгаль хамгаалалын Газарзүйн мэдээллийн системийн нийгэмлэг (SCGIS)-ийн 2012 оны тэтгэлэг


Энэ оны Байгаль хамгаалалын Газарзүйн мэдээллийн системийн нийгэмлэг (SCGIS)-ийн тэтгэлэг өнгөрсөн сар зарлагдсан бөгөөд 2 жил Монгол улсаас оролцогчдыг хязгаарласан боловч энэ жил ОХУ-ын бүсэд хамруулан Монгол улсаас оролцогчдын материалуудыг авах баяртай мэдээ ирлээ. 

Тэтгэлэгт хөтөлбөрт:

  • ESRI-ийн ArcGIS болон түүний нэмэлт программуудыг ашиглах албан ёсны сертификаттай сургалт (2012 оны 7-р сарын 2-13, Калифорни, Дэвис хот)
  • ESRI-гээс гаргасан ГМС-ийн ном сурах бичигүүд
  • ArcGIS программ хангамжийг хөнгөлөлттэй үнээр худалдан авах
  • ГМС-ийн техник, технологийн тусламж; жишээ нь GPS г.м
  • SPOT хиймэл дагуулын өндөр нарийвчлалтай зурган мэдээллүүдийг өөрийн судалгааны болон сонирхогч буй газруудаар ҮНЭГҮЙ авах
  • ESRI-гийн Хэрэглэгчдийн олон улсын их хурал 2012 (ESRI International User Conference 2012)-д оролцох (2012 оны 7-р сарын 23-27, Калифорни, Сан-Диего хот). Жилд 15000 гаруй ГМСчид дэлхийн өнцөг бүрээс цуглардаг том хурал.
  • SCGIS-ийн 2012 оны уулзалт ярилцлагад оролцох(2012 оны 7-р сарын 19-22, Калифорни, Монтерее)
  • Дээрх зүйлсүүдтэй холбоотой болон замын зардалын тодорхой хувийг даах
зэрэг маш олон, сайхан боломжуудыг багтаасан юм. 


Мөн Олон улсын Байгаль хамгаалалын Биолог (Society for Conservation Biology)-ийн олон улсын хурал Калифорнийн Оакланд хотно 2012 оны 7-р сарын 15-18-д болох бөгөөд оролцогчид энэхүү хуралд оролцох боломжтой.

Энэ жил 2 шаттайгаар оролцогчдыг тодоруулах бөгөөд эхний шатанд бүсийн хэмжээнд, удаахь шатанд SCGIS Global-ийн хэмжээнд шалгаруулах болно.

Тэтгэлгийн өргөдлийн маягтыг (Англи хэл дээр) эндээс татан авч, 3-р сарын 8-ны дотор scgis...@gmail.com гэсэн цахим шуудангаар илгээнэ үү.

Жич: Зөвхөн байгаль хамгааллын чиглэлээр судалгаа хийдэг хүмүүс оролцоно уу.

Эх сурвалж: SCGIS-Russia


You are subscribed to email updates from ГЕО МЭДЭЭЛЭЛ
To stop receiving these emails, you may unsubscribe now.
Email delivery powered by Google
Google Inc., 20 West Kinzie, Chicago IL USA 60610


Reply all
Reply to author
Forward
0 new messages