Сайн байцгаана уу. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.
Өчигдөр буюу 2012 оны 3-р сарын 14 -ны өдөр "Geomeeting" 3-р сарын уулзалт "ГМС, ЗТС-ын боловсрол" сэдвийн доор амжилттай хэлэлцэгдэж дууслаа. Тус хэлэлцүүлэгт МУИС-ийн Газарзүй Геологийн Сургуулийн багш Ч.Болорчулуун ГМС-ийн хөгжил, түүний хэрэглээний талаар сайхан сэдвээр илтгэлээ тавьж төгсгөлд нь тус сургуулийн Геомэдээлэлзүйн ангийн бакалаврын хичээлийн сургалтын төлөвлөгөөг танилцуулж, түүн дээр мэргэжилтэн нэгт нөхдүүд болон оюутнуудаас санал бодлыг нь сонсож туршлагаа солилцож, санал бодлоо өөрсдөө дэвшүүлэн цаашид анхаарах боломжит нөхцлүүдийг тавьснаар амжилттай болж өндөрлөлөө. Тус хэлэлцүүлэг МУИС-ийн ГГС-ийн Геомэдээлэлзүйн ангийн 1,2-р ангийн оюутнууд бас өөрсдийн цаашид үзэх хичээлүүд дээрээ зөвлөгөө зөвлөмж олж авлаа.
Тус уулзалтын үеийн зургууд:





Төгсгөлд нь цаашид болох сар болгоны хэлэлцүүлэгүүд дээр
3-р сар "ГМС-ийн боловсрол"
4-р сар "Web GIS"
5-р сар "Төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилт"
6-р сар "Блогчдийн блог танилцуулгууд"
7,8-р сар Амралт
9-р сар "МУИС-ийн ГГС-ийн Геомэдээлэлзүйн ангийн оюутнуудын илтгэлүүд"
10-р сар "Байгаль орчин"
11-р сар "ГМС-ийн өдөр", Эрдэм шинжилгээний хурал
12-р сар "Геологи"
гэсэн сэдвүүдийн хүрээн зохион байгуулах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд та бүхэн санал бодлоо чөлөөтэй илэрхийлээрэй.